Багийн ажиллагаа гээл сүүлийн үед хаа сайгүй ярьдаг болчихож. Юм л бол багаар ажиллах гээл. Заримдаа тэр баг баг гээд яриад байгаа хүмүүс өөрсдөө баг гэж юу болохыг мэдэж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Тэгээд харин багийн ажиллагаа гэж ер нь юу юм бэ гэдгийг өөрийнхөө бодлоор тайлбарламаар санагдчихлаа.
Ер нь маш олон хүний амнаас "ээ энэ чинь ярихаас өөр юм чаддаггүй юм" гэдэг үг гардаг. Харамсалтай нь мань шүүмжлэгч ярихыг нь ч, ер нь өөр юу ч чаддаггүй л байдаг. Харин нөгөө "яригч" бол хажууд нь хамаагүй дээр ядаж л ярьж чаддаг. Манай энэ дэлхий гэдэг гариг болоод дээр нь амьдарч байгаа хүмүүс бид өнөөдрийг хүртэл багаар ажиллаж, хэн нь юугаа чадаж байна тэрийгээ хийж л ирсэн. Тийм болохоор ярьдаг нэг нь ярьж, хадаас хаддаг нь хадаасаа л хадах хэрэгтэй. Тэрнээс биш би сайн хадаас хаддаг, тийм болохоор бүх хүн намайг дагах ёстой гэж тэнэгтэж болохгүй. Тиймдээ ч хүмүүс ялгаатай байж, магадгүй төрөхдөө л ямар нэг юманд зориулагдаж бий болдог юм шиг.
Бидний бие махбод багийн ажиллагааны хамгийн сайхан жишээ. Мэдэхгүй байж гэдэс дотор яриад яахав. Яг одоо mouse барьж байгаа гарны чинь талаар ярья.
Ямар нэг зүйл барихад 5 хуруу 5лаа нийлж барьдаг, тэр дундаа эрхий хуруу хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Тэглээ гээд бидний хэн ч хуруунуудаа бүгдий нь эрхий хуруу болгоё гэж байгаагүй л байх. Хамар ухахад чигчий хуруу, дургүй хүргэвэл дунд хуруу гаргах гэх мэт өөр өөрийн зөндөө үүрэгтэй.
Тийм болохоор хүн хүн өөрийн хийж чаддаг юмаа хийж л байвал болж байгаа нь тэр. Тэрнээс биш ганц юмаар хүнээс илүү гарчаад ерөөсөө тэрнээс сайн хүн юм шиг ааш араншин гаргах нь өрөвдөлтэй бөгөөд арчаагүй.
Надад тархи байна, харин чамд царай байна, 2лаа нийлж их мөнгө хийе гэсэн үгтэй нэг дуу санаанд орчлоо.
Бас тэртээ дундад зууны үед дэлхий нарыг тойрч эргэдэг гэж хэлснээсээ болж шатаалгасан хүний үг: Бөмбөг тэгшхэн гадаргууд тогтдог. Ууртай хүн дөлгөөн хүнтэй л амьдарч чаддаг. Сагсуу нэгэнд даруухан зан таашаагдахын адил шунахай ашигч хүмүүст өглөгч хүн хэрэг болдог.
Өвлийн өвгөн
4 months ago
No comments:
Post a Comment