Monday, October 5, 2009

Цорго багшийн цаг

За тэхээр хүмүүсээ би бээр их багш Аргогийн шавь их багш болохыг тэмүүлэн яваа Цорго гэгч байна. Багштайгаа адил болохын тулд өөрийн гэсэн цагтай байх хэрэгтэй бизээ. Анх Арго багш маань "Арго багшийн цаг" гэж нэвтрүүлэг гаргаад байхаар дуурайж баахан цаг авсиймаа. Тэгээд нэвтрүүлгийг нь үзэхдээ бугуйн дахь цагийг нь харах гэж их хичээдэг байж билээ. Гэнэн ч байж залуу ч байж. Юуны өмнө та бүхэн миний нэрийг зөв дуудаж сурах хэрэгтэй байх. Хэлэхдээ Цооргоо гэж хэлнэ. Гэхдээ төгсгөлийн "гоо"-г нь зөөлхөн. Яг л манай багшийн нэрийг Арго гэж бичээд Ааргоо гэж дууддагтай адил. Та бүхний зарим нь энэ шинэ багш ер нь юу заах гээд өөрийн гэсэн цагтай болоод байгаан болоо гэж бодож байж болохын. Манай багш бүх хэлийг заадаг шиг би ч гэсэн бүх хэлийг заана. Яаж хялбар, хурдан сурах уу гээд. Тэгэхээр байшдээ хэл сурна гэдэг их учиртай. Манай Арго багш хэлээд байгаа шд хүн хэлийг өөрөө сурдаг юмаа, тэрнээс биш сургана гэдэг ойлголт байхгүй айн. Яг усыг хүн өөрөө уухаар зүгээр уугдаад, хүнээр цутгуулахаар болдоггүйтэй адил. Өөрөө л сурах хэрэгтэй. Тэгээд нэг ийм чухал ойлголт байнаа. Хүмүүс хэлээд байгаа, хэлийг тухайн оронд нь очиж л сурна айн. Тэрнээс биш 4 хананы дунд суучаад манай багш шиг сурна ч гэж юу байхав. Тэгж сурахын тулд нөгөө ярьдаг даа, "цоорхой" толгойтой байх хэрэгтэй. Нээрээ цоорхой толгой ярьж эхэлснийх манай багшийн талаар ярьдаг янз бүрийн ярианд цэг тавьчий ерөөсөө. Нэгэнт ярьж эхэлснийх, уушги нээвэл юу нээ ч гэдэг билээ дээ, эсвэл уушги нь сүүлд нь нээгддэг ч билүү. Би одоогоор Монгол хэл судалж байгаан. Угаасаа ямар өөр улсад очиж үзсэн биш. Тэр хэл мэлийг нь сурах бололцоо алга. Заза тэгэхээр багшийнхаа тухай ярьж эхэлье. Манай Арго багш маань уул нь сэтгэлээрээ сайн хүн байгаам шд. Надад эртээд түүхээ ярьж өгч байсиймаа. Багадаа их хөдөлгөөнтэй, хаана л бол хаана үсэрч харайж явдаг хүүхэд байсан юм. 5 настайдаа гэрийнхээ хойморт аавынхаа орон дээр дэвхцэж байтал унь унаж ирээд толгойг нь цохичихсон. Тэгээд мань хүн гэнэт цоороод ийм ухаантай болчихсон юмаа. Даанч хүмүүс сайн ойлгодоггүйм. Муу сайн цагдаа нар хүртэл байнга хяналтанд байлгадаг юм. Уул нь их дажгүй хүн байгаам манай багш. Гэхдээ бас ч гэж овоо олон хүн багшийг маань ойлгоод багшаа хэмээн хүндэлдэгт би бээр их баяртай байдаг юм. Арго багш маань Аягүй сайн хүн дээ. Хөөх би толгой холбоод 2 мөрт бичцэн үү. Тэгнээ тэр хэл сайн судлахаар, шүлэг хүртэл бичих гээд байдиймаа. Хэл сурна гэдэг чинь энийг л хэлээд байгаам шдээ нөхдөө. Заза тэгэхээр мэддэг хэлээ заах ажилдаа эргээд оръё. Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл гээд Нацагаа ах чинь аль дээр хэлцэн айн. Нээрээ Нацагаа гэснээс бид 2 чинь эртний хамууд шд. Анх бид 2т уул нь зэрэг бичиг ном заах гэж байсиймаа. Тэгээд би яахав жоохон залхуураад аа. Дараа нь суръя гээд Нацагаагийн араас л юм сураад явдаг байсийм. Тэгж явтал нөхөр харин хамаг шүлэг бичээд дуусгациймаа. Надад шүлэг үлдээгүйм. Ер нь тэгээд хүүхдүүд минь нэг юмыг сайн санах хэрэгтэй хүний араас сурна гэж байхгүй айн. Миний алдааг давтаж тэнэгтвээ. Ер нь тэгээд цаашдаа Арго багшаасаа ч салах бодолтой байгаам. Тэхгүй бол цаадах чинь миний ярих юмыг түрүүлж яриад дуусгачих гээд байна. Цагаан сараар яасан? Би яг 2 удаа тэмдэглэе гэж бодож байсан чинь түрүүлж гарч ирээд ТВ-ээр яриад явж байгаамдаа. Хүүе энэ чинь юу болж байна. Яаж ч байсан багшийгаа муулж болохгүй шүү. Сайн санаж ав. Үүнийг уншсан чи одоо миний шавь болсон. Гарцаагүй араанд хийнэ гэж энийг хэлж байгаам. хахахахаха...

4 comments:

хи сара said...

Sargo gej sonsson uu chi? Bi chin bas ih bagshiin shavi sh dee :P

gantulgan said...

ta 2nh neg l sonin unshigdaad bn.

Harin GARGO gej medhu. Bi neeree Argo-giin shavi ni shd, nadaa nomon deeree gar usgee zuraad ugch bsin :D

amiza_mojo said...

Oh, yeah what ever. But Good one

хи сара said...

yoo gej neeree :P