Monday, March 8, 2010

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!

Юуны өмнө бүх эмэгтэйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан баярлацгаагаарай. Харин эрчүүд нь дэргэдээ байгаа бүсгүйчүүдээ баярлуулаарай.
Миний хувьд энэ жил интернэтээр л баярын мэнд хүргэхээс хэтрэхгүй нь дээ. Хүн ер нь боломжгүй болсон үедээ, хол байх тусмаа л үнэ цэнтэйг нь мэдэрдэг сонин амьтан юм. Ээж дүү хоёроо санаж байх шиг. Дэргэд нь байж баярлуулж чадахгүй болохоор муухай л байна. Тэгээд ер нь бодоод байхад намайг хамгийн их хайрладаг, миний хамгийн хайртай 2 эмэгтэйдээ нэг ч удаа цэцэг барьж, бэлэг өгч үзээгүй юм байна. Ямартай ч дараагийн удаа, дэргэд нь байх тэр нэг өдөр цэцэг ч болтугай өгнөө.

Гудамжаар алхаж явахдаа эмэгтэйчүүдийн нүд рүү харахад аз жаргал гэрэлтсэн харц огт харагддаггүй, энд ч гэсэн адилхан юм. Заримдаа бүр энэ хорвоо дэлхий дээр аз жаргалтай эмэгтэйчүүд байхаа больчихсон юмуу ч гэж бодогдох юм. Эмэгтэй хүн ер нь эр хүний хайр халамжийг л хүсдэг гэж би боддог, үүнтэй санал нэгдэх байхаа гэж бодож байна.
Ээжийгээ, эгчийгээ, дүүгээ, эхнэрээ, хайртай бүсгүйгээ энэ өдөр баярлуулаарай, өдөр бүр үгүй юмаа гэхэд ядаж энэ өдөр.

Бүсгүй танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Цоомоо