За хө зарим хүний хэлдгээр муу блог минь тоосонд дарагдчихаж. Хөөрхий минь намайгаа хүлээсэн байхдаа. Даанч эзэн нь хөлбөмбөгийн дэлхийн аварга, шалгалт энэ тэр гээд хэлж ярьж болох, бас болохгүй янз бүрийн юм хийгээд юун ийшээ орж ирж юм бичих болчихоод явж байлаа. Үнэндээ бол хамгийн том чухал зүйл нь шалгалт байсан боловч, нээх худлаа ярилгүй хэлэхэд хичээлээс л бусдыг хийлээ.
8-р сарын сүүлийн 10 хоногт дэмий тэнэж, хальт аялал хийлээ. Нийтдээ 5000 км замыг галт тэрэг, автобус, ото, рикша, бас явган тууллаа. Аан тийн бас хэдэн метр газрыг заантай туулсан юм байна. Заан гэж амьтан чинь их том, бас их дөлгөөхөн амьтан байдаг юм байна шүү. Тэмээн дээр нар ойрхон биш, харин заан дээрээс илүү ойрхон санагдлаа :p.
Анх энэ хотоосоо гарахдаа NBA-ийн тоглогч Dwight Howard Энэтхэг ирлээ гээд гарсан боловч нөгөөхтэйгөө ч уулзсан юмгүй, гэхдээ Pau Gasol гэж хүнтэй "уулзлаа". 7 фүүт 1 инч өндөртэй дэлхийн сагсан бөмбөгийн супер од испани эрийн хажууд очиход бас л гоё мэдрэмж төрж байналээ. Үүнээс гадна NBA-ийн цомонд гар хүрж үзлээ, сайхан байлаа. Бас NBA-ийн арга хэмжээнээс зохиосон one-on-one тэмцээнд орсон чинь 2-р байр. Худалч хүнд бараг 20 жил сагс тоглож бас үзсэнийх эдгээр зүйлүүд их сайхан мэдрэмж төрүүлж байна шүү.
Одоо 2010 оны 9-р сарын 2-н эхэлж байна. 2 жилийн өмнө блогоо нээж хөтөлж эхэлжээ. Цаашид ч идэвхитэй хөтөлнө, эзэн нь инээж ханиаж, уурлаж бухимдаж, баярлаж бахдаж, амьдралын хором мөч бүрийг мэдэрч яваа азтай блог. Амьдрал баян юм...
Өвлийн өвгөн
4 months ago
3 comments:
spain eriin hajuud ochin goy medremj torj blee yu kkk
Мэдрэмж энэ тэр гэхээр бас янз бүрээр ойлгоод явчих гээд байхиймаа
мэдрэмж... мэдрэмж... эрийн хажууд зогсох мэдрэмж... испани өндөр эр... сонин л юм этр ккк
Post a Comment