Monday, September 13, 2010

Уурын тухайд

Хүмүүс заримдаа би л ууртай гэсэн шиг учиргүй уурлацгаах юм. Уурлаж байгааг нь харж жаал ажиглах сонирхолтой ч юм шиг. Уурлахаараа би яг ийм муухай харагддаг болов уу гэж бас бодлоо. Энэ муу уурлаагүй байхдаа ч муухай харагддаг юм чинь, би лав уурлахаараа муухай болдоггүй байхдаа ч гэж бодов. Ямартай ч гав ганцаараа байгаам шиг аяглаж байгаа нь их сонин. Гэхдээ ганцаараа байсан бол хэндээ ч уурлахав дээ хөөрхий. Тэгэхээр уурлуулсан хүн рүү нь муухай харах уу? Би муухай харлаа гээд юу ч өөрчлөгдөхгүйгээс хойш ерөөсөө бүгдэн рүү нь муухай харъя гэж шийдлээ. Тэгсэн яг түрүүний хүн шиг уур хүрээд эхлэв ээ...хүүе хүлээгээрэй, чи л уурлаж болохгүй шүү гэсэн үг сонсогдов. Хэн хэлчихвээ гээд эргэн тойрноо хартал хэн ч байдаггүй, би ганцаараа сууж байх юмаа. Ганцаараа байхад бас уурлах шалтгаан олддог л юм байна. Гэвч би ингэхэд юунаас болж уурлалаа? Түрүүн энэ хэдэн юм руу зүгээр л муухай харсан шд. Ингэхэд би ганцаараа байна уу, эсвэл хүмүүс ойр хавьд байгаад байна уу? Яг уурласан чинь хэн ч байхгүй болчих юм. За байзөө, хүмүүс хааччихсан юм болоо? уурласнаас болоод яваад өгөв үү? Хаалга түгжээтэй л байна даа. Тэд нар гараад явсан бол онгорхой баймаар юм. Юу ч гэсэн босч очоод онгойлгодог хэрэг ээ. Тэгээд орж ирэхийг нь хүлээе...орж иртэл нь юу хийх вэ хө?! иртэл нь уурласаар л байх уу? юун уурлах вэ, уурлах шалтгаан алга, ер нь тэгээд шалтгаан хэрэгтэй ч юм уу? за ерөөсөө уурлахаа больё, уул нь ч аль түрүүн больчихсон л доо. За тээр, ингэнгүүт 2лаа болж байгаамдаа, өөртэйгөө хамт 2лхнаа гэж...бусад нь хэзээ ирэх юм бол доо хөөрхий...

3 comments:

хи сара said...

өрөөнд хүн байхгүй байсан ч чамд уур хүрчихлээ : Р юу гэх гэснийг нь мэдсээр байж үг мушгиад зүгээр : (

one woman's diary said...

Би жаргалтай тайван сууж байгаад л нэг хүн харахаараа л гэв гэнэт уур хүрээд л бачимдаад явчдийн. Том хамрыг нь дотогш нь чихээд хаячмаар.

gantulgan said...

уурлаал тэр чигтээ дуусдаг байсан болч яахав, харин уурлачаад дараа тайвширдаг болохоор тэнэг байдымаа... тэр чигтээ дуусгаж, дуусахгүй л юм бол уурлаад дэмийм байлээ этр ккк