Миний бусдад таалагдах шалтгаан, бас бусдын дургүйг хүргэдэг шалтгаан хоёр яг адилхан нэг зүйл байдгийг мэдлээ. Тэр нь юу вэ гэхээр Эго.
Эго гэдэг үгийг толь бичигнээс харвал аминч үзэл, биеэ өргөмжлөх гэсэн байгаа. Би эго ихтэй хүн гэхээр хүмүүс шууд үзэн ядаж эхэлдэг. Тэгсэн мөртлөө надаас гарч байгаа эго тэдэнд таалагддаг.
Саяхан нэг хүний блог уншлаа. Тэгсэн нэлээн эго той, бичлэгүүд нь үнэхээр их таалагдваа. Бүх бичлэгийг уншаал байлаа. Тэгсэн яасан гээч? Миний блог байдиймдаа.
Ингээд өөрөө өөрийнхөө фен гэдгээ ойлголоо. Сонин шүү. Ингэнгүүт ямар олон хүний дургүй хүрэх болоо? Гэхдээ ямар хамаа байна. Үнэнээс бултах арга байхгүй. Тэгээд ч эго ихтэй байна гэдэг муу зүйл биш. Харин ч сайн. Яагаад?
Яагаад гэвэл өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн бусдыг хэзээ ч хайрлаж чадахгүй. Эго гэдэг бол ерөөсөө л өөрийгөө хайрлах үзэл. Өөрөөр хэлбэл яг л өөрөө юу ч үгүй байж бусдын төлөө зүтгэх нь бүтэхгүй зүйл гэдэгтэй агаар нэг ойлголт.
Тэгвэл яагаад хүмүүс "би та нарын л төлөө" гээд орилоод байдийн бэ? Яагаад гэвэл тэгж орилох нь өөрт нь ашигтай болохоор, орилж орилж ганц нэг юм хийсэн нь эргээд өөрт нь хариу болж ирдэг болохоор л тэр.
Сонирхолтой шүү. Бүх хүнд эго байдаг. Тэгсэн мөртлөө бүгд өөрийнхөө төлөө бусдыг золих дуртай байдаг. Яг өөр шиг нь л өөрийнхөө төлөө байдаг хэн нэгнийг өөрийнх нь төлөө бүхнээ зориулаасай гэж хүсдэг. Сонирхолтой хүнээс юм авсан бол эргүүлж өгдөг гэдгээ умартдаг. Яг энэ умартдаг байдал нь хүний эго-г эго биш болгодог. Учир нь эго бол хүнлэг чанар. Харин хэн нэгнийг хохироож, өөртөө ашигтай болгодог тийм нөхцөл байдал огт биш. Эго бол ёс суртахуун. Эго бол зарчим.
Би зарчим баримталдаг, би ёс суртахуунтай хүн гэж хэлэхэд хүмүүс наадах чинь юу юм гэдэг. Зарчим, ёс суртахуун гээчийг хүн хүндээ тайлбарлаж тийм ийм юм гэж хэлэх ямар ч аргагүй. Энэ 2 зүйлийг хүн гэр бүлээс, орчин тойрноосоо, найз нөхдөөсөө олж авдаг. Мөн сонгодог зохиолуудаас авч болно.
Хүн бүхний олж авсан зарчим, ёс суртахуун ижил байх албагүй. Буруу зарчим, буруу ёс суртахуун гэж байхгүй. Соёл ялгаатай байдагтай адил, ялгаатай л гэж байна. Муу ч гэсэн ойлголт байхгүй.
Харин зарчимгүй, ёс суртахуунгүй байна гэдэг өөрөө муугаас ч долоон дор. Эго байхгүй байна гэдэг хувь хүний хувьд аюул. Хувь хүн өөртөө аюул учруулна гэдэг орчин тойрондоо ч аюул учруулна гэсэн үг.
Read more