Sunday, February 22, 2009

Би лав Муланд ялагдаагүй

Мулан гэхээр бүгд мэдэх байлгүй дээ. Дайн болоход хөгшин эцгийнхээ өмнөөс цэрэгт явдаг эмэгтэй. Гайхамшигтай гавьяа байгуулж дайсны армийг ганцаараа устгадаг. Ухаан сийрэг, овжин, сэргэлэн. Тэгээд болоогүй бас царайлаг, сайхан хүүхэн гэж байгаа. Ёстой л нөгөө зун болгон дэлбээлээд байдаггүй цэцэг гэдэг нь л мөн юм шиг байгаа юм.


Саяхан ямар сонин дээр билээ дээ. Муланы тухай кино хийх гэж байгаа гэж их л бахдалтай өгүүлнэ лээ.

Тэгэхээр одоо энэ түүх болоод, нөгөө хүүхэлдэйн киног нөгөө талаас нь харъя. Эрт дээр үеэс хоорондоо таардаггүй байсан Хятад Монгол гэж 2 улсын түүхийн нэг хэсгийг харуулсан хүүхэлдэйн кино. Үнэн хэрэгтээ энэ бүхэн болсон эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ үнэн түүх гэж үзье.

Энэ хүүхэлдэйн кинон дээр аль тал нь ялагдлаа? Хүннүчүүд буюу Монголчуудын өвөг дээдсээ гэж үзэн бахархдаг тэр улсууд ялагддаг. Хэн ялсан? Бидний харааж зүхдэг хужаа нар, хужаа нар хужаа нардаа нэг хүүхэн ганцаараа дайныг төгсгөдөг. Яг үнэндээ энэ бүхэн доромжлол биш гэж үү? Энэ хүүхэлдэйн киног гарах бүрд би эх оронч хүн, эзэн чингисийн удам гээд цээжээ дэлдээд байдаг хүмүүс хаана байгаа бол гэж өөрийн эрхгүй бодогдох юм.

Хар савхи өмсөөд, нохойны гинж унжуулаад, экселэн дээр хас тэмдэг зурчихаараа өөрсдийгөө лут эх оронч, үндсэрхэг үзэлтнүүд гэж ойлгодог тэр хүмүүсийг ерөөсөө ойлгодоггүймаа. Тэгээд болоогүй туг дарцаг хийсгэнэ. Гадаадынхантай уулзсан хүүхний үсийг хусна гэж бачуурна. Бодвол өөрсдийнх нь олхиогүйгээс болж монгол хүүхнүүд нь олдохгүй болохоор л тэгдэг юм шиг байгаан.

Гэтэл энэ хүүхэлдэйн киног үзэж байгаа хүүхдүүд юу бодож яаж өсч том болж байна? Мулан муу сайн Хүннүчүүдийг устгаад, лаг эмэгтэй гээл. Эх оронч үзэл хаанаас эхэлдэг вэ? гэдэг лут үгийг сонгууль болохоор л хэрэглэнэ. Намынхаа баярыг эх орончдын өдөр гэж өргөмжилнө. Бие биенээсээ илүү эх оронч болох гэж л оролдоно. Үнэн хэрэгтээ эх оронч үзэлд илүү дутуугийн ялгаа гэж үгүй.

Эх оронч хүн мөн үү биш үү гэдэгт л ялгаа бий.

2 жилийн өмнө байхаа. Зурагтаар МУИС-ийн нэг багш эмэгтэйн ярьж байхыг сонссон юм.

"Эх орноо хамгаалж чаддаг байхыг л эх оронч үзэл гэнэ. Дээр үед морь сайн унадаг, нум сумаар харвадаг, сэлмээр байлдаж чаддаг байж л эх орноо хамгаалдаг байсан. Харин өнөөдөр эх орноо ямар хүн хамгаалах вэ? Боловсролтой хүн л хамгаална" Энэ бол маш сайхан хэлсэн үг.

Түүнээс биш би эх оронч гэж мянга чарлаад, тааралдсан хужааг алаад ямар нэмэр байна. Эх оронч үзэл гэдэг эх орноо хайрлах үзэл болохоос, өөр ямар нэг үндэстнийг үзэн ядах үзэл биш.

Монголчууд хятдуудад дургүй байдаг шалтгаан бол маш энгийн. Угаас хүн төрөлхтөн эртнээс хөрш зэргэлдээ орныхоо газар нутаг руу санаархдаг, тулалддаг байсан. Англи Франц, Япон Солонгос, Израиль Палестин гээд дэлхийн олон улс үндэстнүүдийг дурьдаж болно.

Үүнийг бидний өвөг дээдэс гэж бахархаж явдаг Хүннү гүрний их хаан Модунь Шаньюу хүлэг морь, хайртай хатнаа гадны хаанд өгчихөөд, өчүүхэн газар нутаг харамлахад нь шүүмжилсэн түшмэддээ:

"Адуу тахь хулан гурав байгаа цагт

Аргамагийн дээд хүлэг олдохдоо л олдоно

Өөдөө заяат түмэн минь байгаа цагт

Үзэсгэлэн гоо хатад төрөхдөө л төрнө...

Эх нутгийнхаа дөрвөн зүг найман зовхисоос

Эрхий дарам газрыг бурхан гуйсан ч бүү өг" гэж хэлсэн байдаг.

Бид энэ улс орны түүх соёл, үнэт зүйлийг хамгаалж байж л эх оронч гэдгээ харуулна. Түүх соёлыг бичиж үлдээж байгаа хэл соёлоо хамгаалж үлдэж байж л эх оронч гэдгээ харуулна. Ижил түүх, хэл соёлтой байгаа энэ үндэстнийг хамтад нь байлгаж байгаа газар нутгийг хамгаалж байж л жинхэнэ эх оронч гэдгээ харуулна.

Түүнээс биш нэг хүүхэнд ялагдаж байгаа өвөг дээдсээ зурагтаараа бахдалтай нь аргагүй үзүүлж, доромжлуулж байж өөрсдийгөө эх оронч гэж хэлнэ гэдэг дэндүү арчаагүй. Дэлхийн талыг эзэлсэн гэж сайрхдаг байж шүү. Уучлаарай миний өвөг дээдэс мориор хүрч болох бүх газрыг л эзэлсэн улс. Түүнээс биш муланд ялагдаагүй шүү.

4 comments:

BlueBell said...

Боловсролтой ард түмэн л эх орноо хамгаалж чадна гэх багш бүсгүйн энгийн атлаа энгүй үг ихэд таалагдав. тэгээд " 3-аад жилийн өмнө анх хилийн дээс алхаж харь оронд сар болохдоо эх орноо санахын ихээр санаж энэ үгийг зүрхэндээ сийлж байснаа санав.."Боловсролтой ард түмнийг чиглүүлэх амар хүчлэх хэцүү удирдах хялбар харин боолчлох боломжгүй" ээ гэж. мөн үнэн үг шүү..товч бөгөөд тодорхой хэлсэн Колберг ахдаа гялайлаа.

one woman's diary said...

Би ч гэсэн.

Anonymous said...

bi ugaasaa mulan huuheldeed durgui. unen goloosoo :(

Anonymous said...

bi bas Muland yalagdaagui...
huurhun yum bichhiimaa... bi saya unshaad suuj baisn chini 2 mgl ohin oroond orj ireed.. .ter 2rt bas unshij ugluu. hudlaa am daguulsnuu uneheer taalagdsn uu... yamar ch baisn magtaj l bna. yer ni bichleguud ni bugd l yamar neg ehlel tugsgultei heleh gesen sanaatai... nairuulga ni ch bas aytaihn yum aa... bi gehde neeh shuumjildeg ntr mundag hun bish l dee. kkk. za ulam ih goy yum bicheerei amjilt...re