Sunday, February 1, 2009

Цагаан сар айсуй

Цагаан сар дөхөөд ирсэн чинь ууц нуруу, боов моов, бэлэг сэлт яригдаад, сонсогдоод эхэллээ шүү. Ямар ч амтгүй хатуу гурил талхнаас , хонины ууц бүтэн хониноосоо үнэтэй болж их л сонин үзэгдэл бий болно. Тэгээд энд тэндгүй баахан эх оронч хүмүүс гарч ирж үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж орилж эхэлнэ. Нөгөө үйлдвэрлэгчид нь эх оронч л бол надаас ав гэсэн шиг тэнэг үнэ хэлнэ. Ул боов, хонины ууцыг нь ямар гадныхан хийх биш авч л таарна.
Харин нөгөө бэлэг гэж айхтар юм байнаа. Цагаан сарын өмнө хойно энэ бэлгийг нь бодохоор инээд хүрээд байдийн. Тэгсэн мөртлөө яг Цагаан сараар айлд орохоороо ямар бэлэг өгөх болоо гээд өмнөө байгаа буузаа ч тайван идэж чадахгүй. Тэгээд нөгөө хүмүүсийн хэлдгээр уранхай оймс, гардаггүй балыг нь авчихаараа уурлана.
100 хүн орж ирдэг айл хүн болгонд 1000 төгрөгний бэлэг өгнө гэвэл 100000 төгрөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дөхөж очно. Хүүхдүүдээрээ идэж уух юмаа бэлдүүлж, мөнгө авч золгодог хөгшчүүлд сайхан, айл хэсч алт мөнгө хураадаг хүүхдүүдэд гоё, дунд насныхны хамаг мөнгийг ховх сордог сонин баяр.
Одоо тэгээд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж Made in Mongolia гэсэн бэлэг өгөхгүй бол нөгөө "эх орончдод" "алуулна". Даанч нөгөө үндэснийх нь үйдвэрүүд түүхий гурилтай жигнэмэг, гашуун ундаанаас өөр юм үйлдвэрлэдэг билүү? Бэлгэнд монголынхоо барааг өг гээд байгаа хүмүүс жирийн үед гадаадын чихэр шоколаднаас татгалзаж монгол гэсэн юм авдаг билүү?
Хүний амьдралд нэвтрүүлэх гээд байгаа зүйлээ эхлээд өөрийнхөө амьдралд нэвтрүүлж байвал зүгээр юм шиг.

2 comments:

хи сара said...

1000tg.n beleg bdag ym uu? manai yavj yavj 5000 bolchihdog sh dee dor hayj, 5000d hurtel hangalttai chanartai sain beleg olno gedeg hetsuu. er n laitai bayr shuu zovhon beleg shuleg n ch bish

mootsoo said...

Pooh tiimu. Teguul tanaihaar ornoo. Ovoo beleg avchih yum shig bna ;)