Monday, April 6, 2009

Баяртай баярлалаа блог минь

Ойрдоо блог дээрээ юм бичье гэхээр дургүй хүрээд байдаг болчихлоо. Нэг юм бичээд, эхлээд явж байгаад л дургүй хүрээд больчих юм. Бичсэн ч яалаа байсан ч яалаа гээл.
Зарим нэг "азтай" бичлэгнүүд нийтэл гэсэн товчлууран дээр дарагдаад үлдчихдэг болж. Ингээд би ер нь яагаад блог дээрээ юм бичих дургүй болчихоод байгаан болоо гэж бодлоо. Тэгсэн чинь эхлээд би яагаад блог хөтөлж эхэлсэн юм болоо гэдгээ олох хэрэгтэй юм байна гэдгийг оллоо. Яагаад? Яагаад гэдэг гоё асуулт шүү. Бүхний эхлэл яагаад гэдэг ер нь үнэн шүү. Ингээд яагаад, яагаад, яагаад вэ гээл асуугаад байлаа, бодоод байлаа. Шалтгаан нь аягүй энгийн болж таарлаа. Би зүгээр юм бичиж, хүмүүстэй харилцахыг хүссэн юм байна. Харин одоо больчихож. Ингээд л болоо. Блогдоо баяртай гэж хэлмээр байна. Бас бичсэн юмыг маань уншиж санал бодлоо солилцож байсан хүмүүст баярлалаа баяртай. 7 хоногийн дараа "Ээ хэхэ блог минь сайн уу" гээд ороод ирэхийг үгүйсгэхгүй л дээ. Ямартай ч яг одоо би блог дээр юм бичих ямар ч сонирхол алга. "Юу хүссэнээ хий, эсвэл юу ч битгий хий" гэж. Хагас жилийн өмнө блог хөтлөхийг хүссэн, харин одоо блог дээр юм бичихгүй байхыг хүсэж байна.

4 comments:

one woman's diary said...

Юм бичмээргүй үедээ бичихгүй л байхгүй юу, харин хааж болохгүй шүү. 7 хоногийн дараа сайн уу блог минь гээд ороод ирээрэй.

Anonymous said...

Харин тэхх, одоохондоо түр завсарлага өөртөө өгөөд, сэргэхээр нь бүүр эрчтэй ороод ир л дээ :)
este..

gantulgan said...

Тэнэг чамайг магтахад чи түүний тэнэг гэдэгт эргэлздэг.. хэхэ

Tegshee said...

harin tiin, bichih duraa hureheer ni orj ireed bicheerei, bitgii haagaarai ; )