Wednesday, March 10, 2010

Постмодернист сэтгэ гэнэ үү?

Өнөө өглөө босч ирээд блог руугаа ороод хартал нэг бичлэг маань баахан сэтгэгдэлтэй болчихож. Гайхаад ороод харвал Америк Оросоос 2 хүн Постмодернизм гээч амьдралдаа анх удаа "сонсож" байгаа юмны талаар ярилцжээ. Нөгөөхийг нь хэд хэд уншаад ойлгодоггүй. Ялангуяа энэ хэсгийг:
>>Энэ блогийн эзэн нь надад их сонирхолтой хүн шиг санагддаг учираас өдөөн хатгалга маягаар бичсэн төдий. Ер нь постмодернизм гэсэн ойлголтоос толгойдоо авч үлдсэн ганц юм бол АЛИВАА АСУУДАЛД ГАНЦ ӨНЦГӨӨС БУС ОЛОН ТАЛААС НЬ ХАРЖ БАЙ гэсэн санаа. Юманд баригдалгүй юуг ч тодорхойлолгүй юунд ч итгэдэггүй хэрнээ юм бүхэнд итгэдэг ч юм шиг тийм нэг барьцгүй задгай, асуултыг зөвхөн чамд үлдээсэн, хариулт нь тодорхой бус тийм нэг санааг л постмодернизм гэж ойлгодог. Аливаа асуудлыг хааяа ч гэсэн энэ өнцгөөс харж сурвал хэрэгтэй үедээ дуугай сууж сурах юм болов уу гэж санасан юм.<<
Чи одоо янз бүрийн юм бодож блог дээрээ юм бичихээ больвол яасиймдээ гээд байгаа ч юм шиг. Яах ёстойгоо ч ойлгодоггүй. Тэгээд хааяа нэг миний блогоор шагайдаг хүмүүсээс асууж ярилцъя гэж бодлоо. Би ер нь юу бичээд байдаг юм болоо? Ганц нэг унших дуртай хүмүүс байх шиг л байдаг юм. Заримдаа хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон тохиолдолд ч харагддаг.
За тэгээд бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлэхийг хүсье. Бас дээрх хүний бичсэн зүйлийг "орчуулж" өгвөл их баярлана шүү.

2 comments:

gantulgan said...

Ter comment-uud bblog der bgam shg bn te. blogspot der yu ch haragdahgui l bn dag :P hehe.

Uul ni mongoloor bichsen yum bhim, bi law 2 unshaad oilgosongui. ingeed oilgohgui bolohoor n "aa jinger honoi hutsaj l bdag jingiin tsuvaa huvurch l bdag" gel orhichlo :P. oroi bolcon tolgoi duff bh shg bn [shaltag olov kk]

mootsoo said...

Дөхх банжигийн блог дээр байгаа.
Банжиг блог дээр бичсэн энэ бичлэг маань бас бөөн коммэнт.
Blogspot-ийнхон мяа байна шүү :P

Сонирхолтой нь Банжиг блогийн эхний сэтгэгдэл чиний хэлж байгаа нохой хуцах жингийн цуваа муваа гэсэн үг байсий шүү.
Сонин юм.