Monday, April 5, 2010

Өөрийгөө үзэн ядахуй

Би гэж хүн ер нь шөнийн нойрондоо их муу. Өглөөний хүн гэж ном уншаад өглөөний хүн болно гэсэн чинь тэр маань хаашаа ч алга болчихов доо. Тэрний талаар бодож санаж байгаа ч юм алга. Шөнө унтдаггүй болохоороо өдөр нойроо аваад байдаг байсан юм. Ер нь ингэх нь буруу юм шиг санагдаад өдөр унтахгүй шөнө л унтана гээд, өдөр гэртээ ирэхгүй явж байгаад шөнө унтах гэтэл бас л унтахгүй. Хэвтээд унтахгүй, заза тэгвэл жоохон юм хийе гэж бодоод писинийхээ ард суухаар нүд өвдөөд, эвшээлгэнэ. Баярлаад буцаад хэвтэхэд бас л унтахгүй.
Дээр нь ойрдоо ерөөсөө их л ууртай болоод байгаам шиг. Жоохон юманд маш амархан бухимдана. Олигтой нойр авч чадахгүй, хийж байгаа юм байхгүй, чадаж байгаа юм байхгүй. Нэг л сүрхий баахан ном өрсөн хүн, тэрнээсээ алийг нь ч уншихгүй. Ямар ч бүтээмж байхгүй. Өөрөө өөртөө дургүй хүрэхийн дээдээр хүрч үзэн ядаж эхэлж байна.

5 comments:

Зулаа said...

vampire ^^

Tegshee said...

neg saihan break av!!! tegeed yu ch bitgii bod, sanaa zovj baigaa yumaa martaad shal oor yum hiie ooriinhoo durtai yumaa saihan hiigeed refresh hiigeed uzeerei, goy bolno :) tegeel bon erch huch hiih yostoi yumaa hiij chadah baih
untah tuhai odor ni saihan bieiin tamir ch yum uu hiigeerei, tegeed oroi ni tarag or suu uugaad untaj bolno, bas bitgii untay gej bodooroi, zugeer l nudee aniad relax hii, zaaval untah albagui ;)
hope this will work

mootsoo said...

Баярлалаа Тэгшээ, сайхан зөвлөгөө байна.

este said...

хэй би олчлоо чи яг зөв цагтаа унтаж амрахгүй бгаа бхоор ядаргаанд орчиж дээр нь хавар болоод улам биед мэдрэгдээд байга бх. хүн биологийн зөв цагтаа унтахгүй өөр үед хэдий унтсан ч нойроо бүрэн авч чаддаггүй шд. тэгэхээр тэгшээгийн арга др нэмээд аль бхоор эрт босоод завгүй бгаад бвал орой ядраад сайхан нойр аваад л тл зүгээр болчино easy huh :D

este said...

өө тм тд унтахыхаа өмнө аймар гоё гоё юм бодохоо мартваа.