Статистикчид болон статистик гээч шинжлэх ухаанархуу юм яагаад ч юм хүмүүсийн мэдээлэл боловсруулах, тодорхой баримтад үнэлэлт дүгнэлт өгөхөд их ач холбогдолтой байдаг. Хүн бүхэн л статистик дүгнэлт, тоо баримт шаарддаг. Үнэндээ бол үүнгүйгээр, хов хоосон зүйл дээр бид дүгнэлт хийх ямар ч боломжгүй л дээ. Гэхдээ би эдэнд дургүй, учир нь тэд утгагүй зүйлүүдийг хооронд нь харьцуулж хүний ухамсарт нөлөөлөхийг оролддог.
Японы цацраг идэвхи, тэнд болж байгаа нөхцөл байдал, аюулын хэмжээг янз бүрээр тайлбарлахыг оролдоно. Хамгийн түгээмэл харьцуулалт нь мэдээж Чернобыл. Зарим монголчууд Улаанбаатарын утаатай харьцуулж байх юм? Тэмээ ямаа хоёрыг харьцуулах хэрэг бидэнд ер нь байна уу? Ямааны хоёр үүлдрийг хооронд нь харьцуулж байгаа бол өөр хэрэг. Харьцуулж болох зүйлсийг л хооронд харьцуулж байвал зүгээр биш үү нөхдөө?
Нилээн хэдэн жилийн өмнө дөө. Автомашин акулнаас аюултай гэсэн марзан тооцоо гаргасан байдаг. Жилдээ акуланд бариулж үхэж байгаа хүмүүс, машинаас болж амь насаа алдаж байгаа хүнтэй харьцуулахын аргагүй цөөхөн. Тэгэхээр бид машин унахаа больж, зам тээврийн хөдөлгөөнд оролцохгүй харин акултай ус руу үсрэх нь илүү дээр болж байнаа даа?
Статистик тооцоог буруу зүйлд хэрэглэхэд харыг цагаан болгож харагдуулдаг.
Өвлийн өвгөн
4 months ago
1 comment:
"Статистик тооцоог буруу зүйлд хэрэглэхэд харыг цагаан болгож харагдуулдаг." гэдэг чинь маш зөв дүгнэлт байна. Харин статистикийг зөв хэрэглэвэл хар цагааныг ялгах оюуны мэлмий болно.
Post a Comment