Monday, November 30, 2009

Тэмдэглэл 4

Хичээлийн 1 семестэр дууслаа. Шалгалтын сезон эхэллээ. Шалгалтанд бэлддэг хүн болж 2 хоног суулаа. Ер нь бол шалгалт дуустал 1 сар суух төлөвлөгөөтэй ба тэгэхээс ч өөр аргагүй.
Өмнөх шалгалтуудад далаараа цэвэр тавиулсан болохоор ингэхээс ч өөр яахав. Сурах гэж ирсэн хүн сурах л ёстой. Сурсан уу үгүй юу гэдгийг шалгалт л шалгаж харуулдаг болохоор одоо өөр гарц байхгүй.
Шалгалтанд бэлдэх гээд 2 хоног суусан чинь ер нь шалгалтанд бэлдэж сураагүйгээ ойлголоо. Өдийг хүртэл амьдралдаа нэг ч шалгалтанд бэлдэж үзээ ч үгүй юм байна. Магадгүй би гоц хүн юм болов уу гэж өөрийгөө хөөргөдгөөрөө хөөргөж үзлээ. Гэхдээ гоц ч байлаа, биш ч байлаа гэсэн шалгалтанд бэлдэхээс өөр аргагүй. Уншихаас, хийхээс өөр зам байхгүй, тэгдэггүй бол төрөхдөө л бүхнийг мэддэг төрсөн болчихно. Харамсалтай нь цав цагаан цаас шиг хов хоосон толгойтой төрсөн хүн л дээ. Харин тэр цаас том уу жижиг үү, эсвэл хэр олон хуудастай цаас вэ гэдэгт л учир нь бий байх. Хичнээн том юмуу олон хуудас цаас байлаа гээд дээр нь нэг ч юм бичихгүй бол атгын чинээ цаасан дээр арван үг бичсэнээс дор л байж таараа.
Ер нь би яагаад сурах гээд ийшээ хүрээд ирсэн юм бэ? Гэртээ ээжийнхээ хоолыг идээд, гэдсээ илээд аавдаа эрхлээд, дүүгээ дээрэлхээд сууж байсан бол тэрэн шиг амар сайхандаа жаргасан юм гэж ер нь хаана байхав. Харамсалтай нь хүнээс дор орохгүй гэсэн хүн бүхний төрөлхийн инстинкт надад ч байдаг болохоор л ирсэн.
Шалгалт өгсний дараа элчин дээр ярилцлага өгч байхад надаас яагаад явж сурах гээд байгаан бэ гэж асуусан асуултанд хариулсан хариулт маань санаанд орж байна.
Traveling thousands of mile is better than reading thousands of book.
Энэ үг Монголын "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэдэг үгтэй утга нэг юм шиг санагддаг. Ямар ч л байсан жил орчмын өмнө тэгж хариул байхдаа би хамгийн сайнаар бодоход суусан цэцэн л байлаа. Харин одоо хамгийн муугаар бодоход явсан тэнэг. Амжилттай сураад төгсөөд очиход, баргийн ухаантнаас арай дээр л байх байхдаа.
Амжилт гэснээс онгоцны буудал дээр явахын өмнө аав: ...хамгийн гол нь амжилт гэж хэлээд салсан. Ер нь энэ амжилт гэж юу гэсэн үг юм болоо? Уинстон Черчилл: "Амжилт гэдэг алдаанаас алдаа руу урам зоригоо алдахгүй шилжихийг хэлнэ" гэж хэлсэн байдаг. Надад энэ үг их таалагддаг. Яагаад гэвэл би унаж байсан ч инээж л байдаг хүн. Ингэхээр унадаг юм байна шүү, нэг ч гэсэн юм мэдэж авлаа гээд босоод ирдэг л хүн.
Ингээд би гэж хүн алхам тутамдаа амжилтын сайхныг мэдрээл явж байна даа.

4 comments:

хи сара said...

hehe good luck, hed honog busy bolchihson bsn ymaa :P

BlueBell said...

good luck on your finals=)

gantulgan said...

яаая, онгирчийноо...
за би өөрийгөө сайнаар бодЪё, суусан цэцэн л болж байна ;)).

Ирэх exam-уудад чинь амжилт. Урам зоригоо алдалгүй шилжээрэй. :D

Brenda greg said...

Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би цааш явахыг хичээсэн боловч би түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхлэв. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
(1) Бүх төрлийн хайрыг илбэ. (2) салахаа болих. (3) үржил шимгүй болох.