Thursday, February 11, 2010

Чи их хөөрхөн гарчээ

Нэг хэсэг ч хайфайваар /hi5аар/ "амьсгалдаг" байлаа. Дуран дээрээ яана яана гэдэг билээ дээ. Юу ч мэдэхгүй анх орж байхад их сонион тэр чинь. Янз бүрийн улсуудын "найз"-аа болгоод л. Таньдаг ч юм шиг таньдаггүй ч юм шиг зүсэн бүрийн юмнуудтай "танилцаад" л. Хөөрхөн охинтой "найз"-ууд болчингуутаа догдолж энэ тэр хахахаха...
Ер нь тэгээд ямар ч юм эхэндээ их сонирхолтой сайхан байж байгаад больдог хойно доо. Эхлээд өдөржин шөнөжин янз бүрийн юмнуудын профайлыг үзээд л. Янз бүрийн юмнууд ч юу байхав дээ. Хэдэн найзуудынхаа зургийг үзэж comment бичиж байна гэж элдвээр хэлээд л, эсвэл хөөрхөн охидын зургийг харж хөөрхөн сайхныг магтаад л өнгөрдөг байсийн.
Comment бичихийн тулд бас бусад хүмүүсийн бичсэнийг их сонирхож уншина аа. Яагаад гэвэл ёстой нэг надтайгаа адилхан юмнууд л бичсэн байгаам чинь. Бүгд л 2хон төрлийн comment бичдэг нь яаааг минийхтэй адилхан.
Гэхдээ хамгийн сонирхолтой төрлийн comment-ууд ямар үгнүүд байдаг гээ?
- Миний найз ямар хөөрхөн гараа вэ
- Энэ зурган дээрээ чи хөөрхөн гарсан байна
гэсэн утгатай юмнууд их харагданаа. Их сонин үг байгооз? "Орчуулбал": Чи ч уул нь царай муутай л даа гээд байгаам шиг байгаан. Угийн хөөрхөн хүнийг хөөрхөн гарсан байна гээд байх шаардлага угаасаа байхгүй л баймаар.
Тэгэхээр энэ хүмүүс нэг бол зургаа тавихдаа жоохон бодох хэрэгтэйм шиг байгаамаа. Байгаагаасаа илүү хөөрхөн гарчихаж уу энэ тэр гээд. Гэхдээ хөөрхий уул нь нэгэнт л өөрийнх нь зураг юм чинь тавихгүй гээд ч яах юм билээ. Нөгөө коммэнт бичиж байгаа "найз" нь эсвэл бодмоордоо. Нэгийгээ бас тэгж муухай "хийх" ямар ч хэрэгтэй юм...
Заза гэхдээ бодоод байхад үнэн юм үнэнээрээ сайхнаас хойш ямар хамаатай юм тэ.

4 comments:

хи сара said...

er n huurhun gj duuduulah gj zurag hiideggui bailgui dee humuus, in my case, geriihendee ohin n end ingeed yavj bn shuu.. geh meteer tailan tavih uudnees l zurgaa avj tavidag, zoriulj buur zuragjih hodolgoon yavuuldag sh dee :P tgjiij heden uzuuleh zuragtai bolj eej aaviinhaa sanaag amraadag, tuunees huurhun ed naraar duuduulah ymr ch ach bolbogdolgui l dee, comment bichihdee ali boloh oor ym bichihiig ih l boddog doo uul n...

Chingundorj said...

@sarakhi тийм хүмүүс ховор шдээ, ихэнх нь өөрийнхөө гоё зургуудыг л шилж хийж байгаа биз, cute pretty гэсэн коммэнт авах гэсэн охидууд нэн ялангуяаа монголын охидийн дийлэнх нь больмоор юм,
анхандаа хай5 байнга эргэлддэг л байлаа, одоо больсон сайтаа сольсон =p , ядахдаа арай л дэвшилттэй юмдаа

Зулаа said...

хахах.. миний хаая5 зурагнуудаас хүнүүс айгаад байна яахуу.. зүгээр хүнүүс хүртэл япон аймшгийн киноны охин итр болгоод.. хиа хиа лол xD

Tegshee said...

neeree hi5 ehendee ayagui sonirhoj baisan, tegsen suuldee shal drugui hursen shuu, baahan tanij medehgui humuus friend request geed l ... suulruugee barag l taniltsah alba yum uu haashain gej bodogdood ... :(