Шөнийн харанхуй, хот тэр чигээрээ нойрондоо дийлдэн унтацгаасан байлаа. Сарны гэрэлд нэгэн зүйл сүүмийж үзэгдэнэ. Тогтож харвал нэг залуу 2 халааснаасаа нэг нэг юм гаргаж ирнэ. Хайрцагтай тамхинаасаа нэгийг сугалан амандаа зуугаад, буцаагаад халаасандаа хийн, нөгөө гар дахь шүдэнзээ зуран тамхиа асаалаа.
Ассан шүдэнзийг нэг сэгсрэн урагш нь шидээд, аман дахь тамхиа хүчтэй сорон авна. Тамхины утаа уушиг руу нь орох тэр үед сэтгэл нь уужирч тамхи гэдэг зүйлд талархах сэтгэл төрнө. Тэрээр бодолд автан уйтгарлаж суухдаа "түүнтэй" нөхөрлөдөг бөгөөд ганцаардах үед нь хэнээс ч илүү хамгийн сайн найз нь болж чаддаг тамхиндаа ухаангүй хайртай. Гэвч 2, 3 дахь соролтноосоо тамхины утааг улам илүү хүчтэй мэдрэх бөгөөд сорох тутам дахиж сорох хүсэлд автана. Харамсалтай нь соролт болгон өмнөх соролтоо гүйцэхгүй, хэзээ ч өмнөхөөсөө илүү таашаал өгч байсангүй. Харин ч энэ чигчий хуруунаас нарийхан энэ цагаан цаасанд боолттой зүйлд уур нь хүрнэ. Татах болгондоо энэ мууг татмааргүй байна, дахиж татахгүй гэдэг боловч нэг л мэдэхэд дараагийн нэг тамхийг хэдэн минутын дараа эсвэл хэдэн цагийн дараа заримдаа хэдэн өдрийн дараа асааж зогсдог. Ахиад л эхний соролт гайхамшигтай...
Орондоо орон хэвтэхдээ есөн зүйлийн юм бодох боловч шөнө болгон бодолд нь ордог нэг зүйл бол би тамхинаас гарна, дахиж татахгүй гэж өөрөө өөртөө тангараглан хэлнэ. Гэвч...
Өвлийн өвгөн
4 months ago
No comments:
Post a Comment