Өчигдөрхөн ажил хийх сайхан гээл яриад явж байсан чинь өнөөдөр ажлаасаа гарлаа. Хүн ер нь сонин шүү, бодол санаа нь хурдан хурдан солигдоод. Хүн ер нь гээд буруу хэлчихэв үү дээ. Би ёстой сонин шүү. Бодол санаа нь сар жилээр биш, цаг минутаар өөрчлөгдөөл.
Заа гэхдээ яахав. Нэгэнт гарсан, хийсэн юмандаа харамсах юм бол хийх хэрэггүй ээ гэж.
3 сар хагас ажил хийж үзлээ. Эргээд бодсон чинь би яаж ийм удаан ажиллаа вэ ч гэж бодогдох шиг. Анх ажилд орж байхад, ийм бага цалинтай ажиллаад байхаараа яадаг байнаа гэж бараг бүх таньдаг хүмүүс хэлж байлаа. Харин би өөрөө өөрийгөө зөвтгөж чадаж байлаа. Сүүлдээ бүгд л миний зөв гэж хүлээн зөвшөөрсөн юм. Харин бүгд хүлээн зөвшөөрснийх нь дараа би өөрөө буруу юм байна гэж боддог юм байна. Сонин шүү, өөрийнхөө бодлыг бусдад зөв гэж батлах гэж үргэлж оролдоно, харин бүгд нээрээ үнэн юм байна гэснийх нь дараа бишээ буруу гээд сөргүүлчихнэ.
Би яагаад ажлаасаа гарсан бэ гээд асуулаа.
3 сар хагас ажилласнаа бодсон чинь зүйрлэвэл нэг ийм байна. Чамайг чармай нүцгэн гол дотор оруулчихаад загас барь гэвэл ямар байх вэ? Тэгээд нүцгэн гараараа зовж зовж жараахай барихаар чамлана. Гэтэл миний дэргэд хүмүүс хувцас, уурга хэрэглэлтэй, дэгээгээ шидээд, зарим нь тор хаяаад том том загасыг бөөн бөөнөөр нь барина.
Тор байвал халим барина, жад байвал акул агнаж чадна гэж бодсоор 3сар гаруй жараахай залгиж сууж дээ.
Харин одоо би, 2 долоо хоногийн дараа, сарын дараа юу хийж сууж байхаа төсөөлөх ч үгүй сууж байна. Ийм байх сайхан ч юм уу. Ингэж сууж байгаа нь алдаа байхыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ алддаггүй бол амьдрал утгагүй, тэр тусмаа залуу байхад шүү дээ. Алдаж бай гэж залуу нас заяасан ч юм шиг.
Өвлийн өвгөн
4 months ago
5 comments:
i don't regret what i've done, i regret what i didn't do : )
go tsoomoo , go :))
Do what you want or do nothing
Tegshee, Tsoomoo гоё зөвөлгөө байна. Tsoomoo тэгээд юу хийх гэжийнэ? Ажил хайхаар бол надад бас анзаарч л яваарай.
Ажил хайхгүй ээ. Ажил намайг хайтал би ажил хайхгүй :))
Хийвэл бүү ай, айвал бүү хий гэж. Нэгэнт шийдээд гарсан хойно, одоо харин much better ажилд ч орох юм бил үү. Sometimes mistakes give u more opportunities, then use it, GO Tsoomoo GO :))
Este...
Post a Comment