Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болоод л. Би гэж хүн гэртээ хэвтээл. Хүний уур хүргэчихгүй л бол ямар баярлуулж чадах биш. Аль болох хүнтэй харьцахгүйхэн шиг л байж байя гэж бодоод өдөржингөө унтлаа.
Их л гоё зүүд зүүдлээд, сэрэх гэснээ буцаж унтаж, эргэж зүүдлээл. Зүүдээ эргэж зүүдлэх ямар ч гоё юм.
Гэхдээ тэгээд гоё дуусгаж чадаагүй л дээ. Эмэгтэйчүүдийн баяр болохоор нэг эмэгтэйг л зүүдлээд байлаа. Нөгөөхийнхөө хойноос л гүйгээд байнаа. Ядаж байхад тэр хүүхэн лайтай гоё биетэй үнэн хөөрхөн. Ер нь бол дурлачихсан л даа. Гэхдээ нэг онцгүй нь тэр манай энэ дэлхий гэдэг гариг дээр амьдардаггүй юм шиг байналээ. Уучлаарай би явах болчихлоо гээд нисчихсэн.
Одоо яаая гэхэвдээ. Тэнгэрийн элч юм уу харь гаригийн хүнд дурлачихсанаас хойш. Мартаа Март, өнөөдөр чинь 8 Мартдаг өдөр шд гээл сууж байхаас.
Өвлийн өвгөн
4 months ago
2 comments:
hahah Wonder Woman uzcheed untsiin bh da, este
Би 1 тэнгэрийн элч юм уу харь гаригийн хүнийг харсан санагдахийн, чи мөн ч гээд байл уу? Би ч андуураад байна уу?
Post a Comment