Гэнэт өөрийнхөө эмзэг сэдвийг олчих шиг болов. Тэгээд хүн болгонд эмзэг сэдэв байдаг байх гэж бодогдлоо. Бодоод үздээ, юу таны хамгийн эмзэг зүйл чинь вэ гээд. Хайртай хүндээ хаягдах, албан тушаал ахихгүй ажил, бага цалин, энэ хорвоо дээр орь ганцаараа, хайртай эцэг эх чинь хөгширч байна, эсвэл царай муутай төрчихсөн чи өөрөө юу? Юу ч байж болно. Ямар нэг эмзэг зүйлгүй хүн ер нь мэдээж байхгүй байхаа. Би энэ өөрийнхөө эмзэг сэдэв гээч олсон гээд байгаа юм аа олоогүй байхдаа өөрийгөө эмзэг цэгтэй, ямар нэг сэтгэл эмзэглүүлэхээр сэдэвтэй гэж бодож байгаагүймаа.
Хэзээ ч гэрлэхгүй. Энэ бол миний эмзэг сэдэв. Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч битгий хэлж бай гэдэг л дээ. Гэхдээ л хэзээ ч гэрлэхгүй, үргэлж ганцаараа байх юм шиг санагдаад байдаг юм. Ингэж бодох шалтгааны түүх ингэж эхэлсэн юм.
Хүн юм хойно хайрлаж хайрлуулах, хаяж хаягдахын зовлонг үзэлгүй яахав. Тэгээд ингэж явж байгаад ер нь бол уйдсан гэх үү дээ. Тэгээд дээр нь хүнтэй үерхэнэ гэдэг чинь өөрөө бөөн гай. Лай Ядаргаа зовлон... ёооё хэлэх муу үг олддоггүйээ. Эргэн тойрондоо байгаа хосуудыг харахаар заримдаа инээд хүрэхий нь яана. Жоохоон юман дээр хэрэлдээд суучихна. Би чамд тэгэхэд тэгж хэлж байсан тэрний дараа чи тэгсэн, одоо чи тэрийг мартаад байхаараа яадаг юм гээл. Ёстой нээрээ лай л байнадаа. Ер нь тэгээд ингэж боддогоосоо болоод нэг хүнтэй удаан харилцаатай байж чаддаггүй байсан юм шиг байгаан. Жоохон юм яриал янз бүр болохоор нь "зайл зайл" гээд хэлчихдэг, зайл зайл гээд хэлүүлчихсэн хүн чинь яаж эргэж ирэхэвдээ. Ер нь тэгээд их сонион, энэ эмэгтэйчүүд. Юм хэлэхэд дандаа эсэргүүцэж гөжүүдэлдэг юм байж, зайл зайл гэдгийг аймар сайн хүлээж авнаа. Тонил, арил энэ тэр гэвэл их сайн хүлээж авах юм шиг байгаан. Тэгсэн мөртлөө бас, "наашил, үнжий, тэвлий..." энэ тэр гэхээр бас их дуулгавартай. Сайхан муухай харьцахад аль алиныг нь хүлээж авна, дундуур харьцахад хүн гэж тоохгүй. Амьдралд хар цагаанаас өөр өнгө байхгүй юм шиг л.
Хүүе юу болжийнаа. Эмзэг сэдэв гэснээ эмэгтэйчүүдийг баахан муулж байдаг байшд. Муулж байхыг бодоход ёстой л эмзэг сэдэв юм байна даа.
Сургууль төгссөнөөсөө хойш гэрлэсэн үү гэдэг асуултанд их олон удаа хариулдаг болсиймаа. Эхэндээ ч яахав, би ч авгай авчихмаар том болчихсан харагдаад байгаан байнадаа гэж бодоол. Сүүлдээ, асуусан эмэгтэйгээс өөрөөс нь: яасан надад авгай олж өгмөөр байгаа юмуу? эсвэл надтай гэрлэмээр байгаа юм уу? гэж дургүйг нь хүргээл.
Сүүлийн үед таньдаг мэддэг, уулзаж учраагүй удчихсан хүнтэй таарахаар найз охинтой болсон уу? авгай авах гэж байна уу гэж бас их асууна. Яаж дуугүй байхав, өрвийсөн шар юм болохоор хүн тоохгүйм байшд гэчээл. Ер нь иймэрхүү асуултанд хариулах зугаатай шүү.
Ийм асуултанд хариулахаасаа илүү, ганцаараа байх нь бүр зугаатай. Үгүй ядаж гудамжинд таарсан сайхан хүүхэн рүү эргэж харлаа гэж хэн ч юу ч хэлэхгүй. Авгайтай юмуу, найз охинтой байсан бол гай болно биздээ. Ингэж бодохоор эмзэг сэдэв биш ч юм шиг. Ерөөсөө дахиж сайн бодож, эмзэг сэдвээ олноо.
Өвлийн өвгөн
4 months ago
1 comment:
emzeg sedev gej bgaad, neg uu olon uu, bugd l ongorsond l bgaa ym shig, ireedui haashaa ch yaj ch ergej bolno sh dee, bi ooriigoo 5, 10 jildee gerleed eej bolno gej odoohondoo tosoolohgui bgaa ch, who knows what'll happen tomorrow ?
Post a Comment