Зээ энэ жил чинь Вайлка ах Цагаан сар 2 давхцаад сүрхий юм болж байгаа бололтой. Хүмүүс өглөө нь шинэлээд орой нь яана яана ч гэнэвээ. Харин зарим нэг улсууд хэрвээ би Монголд байсан бол буузан хэлбэртэй шахлаад хийж зарах байсийн энэ тэр гэж байхийн. Бас л санадаг санаа. Сэтгээд иймэрхүү юм хийж байгаа хүн ер нь цаана чинь байна уу хө? Бас зүрхэн хэлбэртэй ул боов авна ч гэж байгаа байна.
Овоо сүйхээтэй нэг нь иймэрхүү юмнууд хийгээд, дээр нь сарнай бууз, бундан банш гээд сайхан сайхан юм хийгээд зарж болмоор юм шиг санагдах юм. Хүмүүсээ толгойгоо ажиллуулаач ээ айн, бод гэж бөндгөр заяачихаад байхад чинь.
За тэр яахав, валентин тэмдэглэд валянуудад л хамаатайм байгооз. Би бол энэ балай баярыг тэмдэглэх дэмий гэж уул нь их л хэлдэг юм. Алба юм шиг найз охинтой болчихоод ял юм шиг яаж тэмдэглэх үү гээд хэцүүдэж байгаа залуучуудад тусалъя гэж бодлоо.
Ер нь бол валентинаар найз охинтой байна гэдэг ёстой тактикгүй балай эд. Гэхдээ B ч юм уу C ч юмуу төлөвлөгөө үргэлж байдаг хойно доо. Ялангуяа энэ жил их таарч байгаа. Юуны өмнө 14 болтол энэ талаар битгий дурс, найз охин чинь тэмдэглэх юм яриад байвал аанхаан, энэ жил харин шинийн 1-ний өдөр, нэг арга бодно доо гэсэн шиг ээ. Харин тэгээд яг тэр өдөр нь харин өөр шүү. Өглөө эрт сар шинийн мэнд хүргэчих хэрэгтэй. Тэгээл таг чиг алга болоод өгөх хэрэгтэй. Цаадах чинь ярьж мариад байвал аймар завгүй байна, өвөө эмээдээ тусал гээд лүндэн буучихлаа, жинхэнэ "тогооны бариул" болж байна гээд л.
Ингээд л сайхан бултана даа. Дараа нь гомдоллоод байвал жоохон муудалцчих, гэхдээ хэтрүүлж болохгүй. Сайхан муудалцаад, усанд хаясан чулуу шиг алга болчих хэрэгтэй. Яагаад алга болох хэрэгтэй юм бэ гэж үү? Яагаад гэвэл цаана чинь дахиад нэг баяр Мартын 8 гэж юм бий. Нэр нь хүртэл нээрээ ч тиймдээ гэж байгаам шиг март гэсэн нэртэй өдөр шдээ.
Тэгээд харин 3 сарын 10 гаргаад холбоо барих хэрэгтэй. хихихи.
Заза хамаагүй буруу юм заагаад өгчихөв үү дээ. Хэрэгжүүлэх нэг нь хэрэгжүүлнэ биз. Юутай ч амжилт!
Өвлийн өвгөн
4 months ago
3 comments:
hooe yamar muuhai yum zaaj ogdiin beee :P
tegsenees saihan hamt temdegleed daraa ni goy dursgaltai :)
hahah.. sergelen l sanaa bsht.. lol
za araich iim muuhai yum hiih hvn bhgvi biz.. shaal unhii sanaatai hah xP
привет, хи хи
Post a Comment