Tuesday, February 16, 2010

Ану чи хөөрхөн

Ойрын хэд хоног дуучин Анугийн "Хөөрхөн дэлхий"-г сонслоо. Хөөрхөн дуу шүү.
Өөрөө би амьдардаг болохоор
Өнгөт цэнхэр дэлхий минь хөөрхөөн...гээл.
Мессенжэрийнхээ статус дээр "Хөөрхөн Анугийн Хөөрхөн дэлхий цомгийг хөөрхөн Цоомоо сонсож байна гэж бичсэн шигээ,
Нарны цагаахан туяатай хөөрхөн дэлхий гээд өдөржингөө дуулжаагаамаа.
За тэр яахав, яагаад гэнэт энэ дууг сонсох болов оо гэж. Интернэтээр Монголынхоо хэдэн сайтаар хэсч элдэв шалдав мэдээ их уншиж байна өө. Тэгээд Монголдоо л нэр алдартай бүсгүйчүүдийн мэдээний доор бичээстэй байгаа сэтгэгдэл, комментуудад үнэхээр эмзэглэж байна аа. Энэ хүмүүс нээрээ яаж ингэж бичиж чаддаг юм болоо.
Дуучин Нара гэгч бүсгүйн ярилцлагын доор хамгийн эхний сэтгэгдэл : "Хөөрхөн торой шүү" гэж байх юм. За тэгээд Ану, Пүрэвсүрэн гээд бусад бүх эмэгтэйчүүд янхан болцгоосон юм байхаа. Болцгоосон ч юу байхав, угийн төрөхдөө л тийм байсан юм шиг бичицгээх юм.
Саяхан нэг Мозамбикийн хартай уулзсан юмаа. Монголоос ирсэн гэсэн чинь их баясгалантай, би очиж байсан, Киви хамтлагийн дуунд би дуртай. Үнэхээр сайхан 3-н бүсгүй, энэ дуу нь их гоё гээд I-Pod дээрээсээ "Болдоггүй шүү" дууг нь надад сонсгов. Сайхан л мэдрэмж. Африкт байдаг гэдгээс нь өөр юм мэдэхгүй улсын, урлагийн чиглэлээр сурч байгаа нөхөр хаа байсан харь нутагт...
Үнэндээ Кивиг бас энд тэнд хүмүүс муулж хэлэхэд нь миний эгдүү хүрдэг юм. Намуунаа, Агий 2-ыг нь хальт мэддэг юм болохоороо тэднийг муулж байгаа хүнийг харахаар үнэхээр дургүй хүрдэг. Миний өөрийн хүмүүжил, хүн рүү инээчихээд далдуур муулахгүй байх. Муу юм хэлмээр, шүүмжилмээр байгаа бол нүүрэн дээр нь л хэлчих хэрэгтэй. Далдуур ар хударгаар нь янз бүрийн юм ярих утгагүй.
Манай Монголд чинь ер нь тэгээд эм бол янхан, эр бол архичин, албан тушаалтай бол авлигач болж дээ.
Цагаан сарын үеэр хүмүүс сайхан шинэлцгээж байхад юу л биччихэв дээ, гэхдээ яахав.
Нөхдөө, бид бие биеэ хайрлахгүй бол өөр хэн хайрлах юм бэ? Хайрлаж чадахгүй бол ядаж зовоохгүй, муу хэлэхгүй, амьдралд нь саад болохгүй л байцгаая.

2 comments:

Зулаа said...

hia hia ene goy helsen.. lol "Манай Монголд чинь ер нь тэгээд эм бол янхан, эр бол архичин, албан тушаалтай бол авлигач болж дээ." yag vnen shuu. end tend yum unshij baigaad dootliin commentiin unshij elgee hushtul ineedeg..:)) mongolchuud gej ugaasaa hachin zantai hvmvvs, uur hvn sain yawhiig vzdeggvi ch geh yumuu.. Iimerhvv biye biyniihee nuruund hutga shaagaad bwl hugjih ch gej medkvv..

BlueBell said...

үнэн үнэн..хүмүүс атаархсандаал муулж байгаан. Хэнээс ч билээ нэг ийм юм сонжийсийн бн. Бусад орныхон нэгнийхээ түвшинд хүрэх гэж өөрөө өөдөө өгсдөг бол манайхан тэр хүнээ доош нь татах замаар түвшингээ тэнцүүлэхийг оролддог гэж. ортойл үг