Би гэж хүн ер нь шөнийн нойрондоо их муу. Өглөөний хүн гэж ном уншаад өглөөний хүн болно гэсэн чинь тэр маань хаашаа ч алга болчихов доо. Тэрний талаар бодож санаж байгаа ч юм алга. Шөнө унтдаггүй болохоороо өдөр нойроо аваад байдаг байсан юм. Ер нь ингэх нь буруу юм шиг санагдаад өдөр унтахгүй шөнө л унтана гээд, өдөр гэртээ ирэхгүй явж байгаад шөнө унтах гэтэл бас л унтахгүй. Хэвтээд унтахгүй, заза тэгвэл жоохон юм хийе гэж бодоод писинийхээ ард суухаар нүд өвдөөд, эвшээлгэнэ. Баярлаад буцаад хэвтэхэд бас л унтахгүй.
Дээр нь ойрдоо ерөөсөө их л ууртай болоод байгаам шиг. Жоохон юманд маш амархан бухимдана. Олигтой нойр авч чадахгүй, хийж байгаа юм байхгүй, чадаж байгаа юм байхгүй. Нэг л сүрхий баахан ном өрсөн хүн, тэрнээсээ алийг нь ч уншихгүй. Ямар ч бүтээмж байхгүй. Өөрөө өөртөө дургүй хүрэхийн дээдээр хүрч үзэн ядаж эхэлж байна.
Read more