Saturday, January 31, 2009

Жирийн л нэг өдрийн бодол

Ойрдоо бүтэж байгаа юм алгаа. Ажил хичээл гээл, хийгээд дуусцан, ингэцэн тэгцэн гээд үзүүлчих юм нэг ч байдаггүй.
Яджаахад өчигдөр орой гал тогоонд ганц стакан оруулж тавих гэж хагалаад, хуруугаа зүсээд, литр цус алдаад, одоо чиг бариад боочихов. Тэхгүй бол тэнэг чигчий хуруу чинь салганаад юм болгонд хүрээд хамаг цус нь гоожоод, литр литрээрээ урсчих гээд байх юм. Буруу хүн буруу газраа, буруу цагт, буруу юм хийж явсны л гай.
Хамгийн сонирхолтой нь ингэлээ гээд уурлаж бухимдаж сэтгэлээр унаж байгаа юм алгаа. Баярлаал, инээгээл яваад байх юм.
Ер нь тэгээд бодоод үзсэн чинь болж бүтэж байсан юм ер нь алгаа. Үргэлж л алдаж, ялагдаж, хожигдож явсан байх юм. Гэхдээ үүнээс илүү сонирхолтой нь ингэх тусмаа баярладаг дээрээ, үүнийг хүсдэг байх юм.
Хэрвээ сагс , хөлбөмбөг, ширээний теннис энэ тэр гээд ямар нэг спортоор тоглож байхдаа хожиход хэзээ ч хамгийн их анхаарал хандуулж байгаагүй, харин зөв л тоглох гэж хичээдэг юм байна. Тэгээд хожигдохоороо баярлана. Би дахиж илүү их хичээнэ, манай хүн тэгсэн бол... гэхдээ мэдээж би буруутай, хожигдлын хариуцлагыг би л хүлээх ёстой гэх мэт юм бодоол. Харин хожчих юм бол үүнээс илүү хожиж болох л байсан, эсрэг хүн муу байлаа...
Роки гээд нэг кино байдаг даа. 2-р анги дээрээ Аполло: "Би хожсон, гэхдээ Роки ялсан" гэж.
Үргэлж энэ үгээр аливаа юманд ханддаг байсан байх юм. "Тэр хожсон би ялсан". Хүн алдаан дээрээ суралцдаг ч, надад ингэж их алдах цаг хугацаа байгаа билүү? Жинхэнэ ялалт гэж юманд хэзээ хүрэх юм бол? Нийтээр хүлээн зөвшөөрсөн, өөртөө сэтгэл ханамжтай байх тийм л амжилтанд хэзээ хүрэх юм бол?
Read more

Wednesday, January 28, 2009

Бөмбөг тэгш гадаргууд тогтдог

Багийн ажиллагаа гээл сүүлийн үед хаа сайгүй ярьдаг болчихож. Юм л бол багаар ажиллах гээл. Заримдаа тэр баг баг гээд яриад байгаа хүмүүс өөрсдөө баг гэж юу болохыг мэдэж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Тэгээд харин багийн ажиллагаа гэж ер нь юу юм бэ гэдгийг өөрийнхөө бодлоор тайлбарламаар санагдчихлаа.
Ер нь маш олон хүний амнаас "ээ энэ чинь ярихаас өөр юм чаддаггүй юм" гэдэг үг гардаг. Харамсалтай нь мань шүүмжлэгч ярихыг нь ч, ер нь өөр юу ч чаддаггүй л байдаг. Харин нөгөө "яригч" бол хажууд нь хамаагүй дээр ядаж л ярьж чаддаг. Манай энэ дэлхий гэдэг гариг болоод дээр нь амьдарч байгаа хүмүүс бид өнөөдрийг хүртэл багаар ажиллаж, хэн нь юугаа чадаж байна тэрийгээ хийж л ирсэн. Тийм болохоор ярьдаг нэг нь ярьж, хадаас хаддаг нь хадаасаа л хадах хэрэгтэй. Тэрнээс биш би сайн хадаас хаддаг, тийм болохоор бүх хүн намайг дагах ёстой гэж тэнэгтэж болохгүй. Тиймдээ ч хүмүүс ялгаатай байж, магадгүй төрөхдөө л ямар нэг юманд зориулагдаж бий болдог юм шиг.
Бидний бие махбод багийн ажиллагааны хамгийн сайхан жишээ. Мэдэхгүй байж гэдэс дотор яриад яахав. Яг одоо mouse барьж байгаа гарны чинь талаар ярья.
Ямар нэг зүйл барихад 5 хуруу 5лаа нийлж барьдаг, тэр дундаа эрхий хуруу хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Тэглээ гээд бидний хэн ч хуруунуудаа бүгдий нь эрхий хуруу болгоё гэж байгаагүй л байх. Хамар ухахад чигчий хуруу, дургүй хүргэвэл дунд хуруу гаргах гэх мэт өөр өөрийн зөндөө үүрэгтэй.
Тийм болохоор хүн хүн өөрийн хийж чаддаг юмаа хийж л байвал болж байгаа нь тэр. Тэрнээс биш ганц юмаар хүнээс илүү гарчаад ерөөсөө тэрнээс сайн хүн юм шиг ааш араншин гаргах нь өрөвдөлтэй бөгөөд арчаагүй.
Надад тархи байна, харин чамд царай байна, 2лаа нийлж их мөнгө хийе гэсэн үгтэй нэг дуу санаанд орчлоо.
Бас тэртээ дундад зууны үед дэлхий нарыг тойрч эргэдэг гэж хэлснээсээ болж шатаалгасан хүний үг: Бөмбөг тэгшхэн гадаргууд тогтдог. Ууртай хүн дөлгөөн хүнтэй л амьдарч чаддаг. Сагсуу нэгэнд даруухан зан таашаагдахын адил шунахай ашигч хүмүүст өглөгч хүн хэрэг болдог.
Read more

Tuesday, January 27, 2009

Тийм ч юм шиг үгүй ч юм шиг

Ажлаа хийгээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Хичээлдээ яваад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Санхүүгийн хямрал болохгүй байгаа ч юм шиг, дулаараад байгаа ч юм шиг. Ерөөсөө учир утга нь олдохоо байлаа.
Цагаан сар болох гээд байгаа ч юм шиг, эсвэл хүмүүс шинэлээд байгаа ч юм шиг.
Зурагт асаахаар хэдэн халзан лам, халтар өвгөчүүл хоорондоо хэрэлдээл байх юм. Чи хужаа, би ч монгол, чи аргагүйээ монгол хүн биш аргагүй хөөрхий... гэх мэтчилэн есөн шидээр хэрэлдчих юм. Уул нь цагаан сар хэзээ вэ л гээд ярилцах гээд байх шиг байгаан. Даанч бие биенийхээ гарал үүсэл, бүр сүүлдээ чи шинжлэх ухааны хүн, би мухар сүсгийн хүн болсон уу яасан бүү мэд. Нэг л бүтэхгүй юм яриад, хэрэлдээд, орилж чарлалдаад дууссан.
Тэгээл идэж уусан ч Чингис гэдийн болохоороо нөгөө нэрээ бас л дурдацгаах юм. Чингис бид хоёр тийм шүтлэгтэй байсан гээл ярьж өгөхиймөө. Бид хоёр бөөгөө шүтээд, шар зурхайгаа дагаад, NASA-ийн мэдээгээр битүүн шинийн нэгнээ тооцдог байлаа л гэх гээд байх шиг байналээ.
Ер нь тэгээд бид чинь түүхээ огт мэддэггүй хүмүүс юм байнаа. Чингис гэж хүн байсан нь үнэн. Тэгээл болоо. Нөхрийн юу хийж хаагуур явж байсныг бүгд л өөрийнхөөрөө, дур зоргоороо тайлбарлачих болтой. За ер нь тэгээд би ямар Жамуха тэр 2той хэд дахиж анд барилцаж бие биенээ хайрлаж энхрийлж явсан биш яаж мэдхэв.
Тэхээр ерөөсөө л цагаан сар хэзээ тэмдэглэх талаар л хэлье. Тэр Богдын тусгаар тогтнол зарласан энэ тэр, ер нь манжид дарлуулсан ч юмуу үгүй ч юмуу, хэзээ бид тусгаар улс болцийн ямар мэдэгддэг биш. Чингис ахын үед зурхай байсан ч юмуу, буддын шашинтан биш байж шашныхны өмчлөөд, утгаа алдуулцан зурхайг нь дагах ёстой ч юмуу бүү мэд.
Ямартай ч сар болгон битүүн, шинийн нэгэн байдаг. Цагаан сар нь хаврын эхний сарыг, өвөл дуусч байгааг тэмдэглэдэг болохоор энэ нь 2-р сард байхаас өөр зам байхгүй. Өвлийн энэ аймар хүйтэн үед хавар болжийно ч гэх хаашаа юм.
Яадаг ч байсан цагаан сарыг 2-р сард л тэмдэглэж байя.
Read more

Hello blogspot!

Банжиг руу блог руугаа орох гэсэн чинь болдоггүйээ. Өмнө нь иймэрхүү юм нэг бус удаа болж байсан болохоор бодож байснаараа blogspot руу шууд нүүлээ. Ингээд энэ хэдэн өгүүлбэр нийлээд эхний бичлэг болж үлдэг. Read more