Saturday, January 31, 2009

Жирийн л нэг өдрийн бодол

Ойрдоо бүтэж байгаа юм алгаа. Ажил хичээл гээл, хийгээд дуусцан, ингэцэн тэгцэн гээд үзүүлчих юм нэг ч байдаггүй.
Яджаахад өчигдөр орой гал тогоонд ганц стакан оруулж тавих гэж хагалаад, хуруугаа зүсээд, литр цус алдаад, одоо чиг бариад боочихов. Тэхгүй бол тэнэг чигчий хуруу чинь салганаад юм болгонд хүрээд хамаг цус нь гоожоод, литр литрээрээ урсчих гээд байх юм. Буруу хүн буруу газраа, буруу цагт, буруу юм хийж явсны л гай.
Хамгийн сонирхолтой нь ингэлээ гээд уурлаж бухимдаж сэтгэлээр унаж байгаа юм алгаа. Баярлаал, инээгээл яваад байх юм.
Ер нь тэгээд бодоод үзсэн чинь болж бүтэж байсан юм ер нь алгаа. Үргэлж л алдаж, ялагдаж, хожигдож явсан байх юм. Гэхдээ үүнээс илүү сонирхолтой нь ингэх тусмаа баярладаг дээрээ, үүнийг хүсдэг байх юм.
Хэрвээ сагс , хөлбөмбөг, ширээний теннис энэ тэр гээд ямар нэг спортоор тоглож байхдаа хожиход хэзээ ч хамгийн их анхаарал хандуулж байгаагүй, харин зөв л тоглох гэж хичээдэг юм байна. Тэгээд хожигдохоороо баярлана. Би дахиж илүү их хичээнэ, манай хүн тэгсэн бол... гэхдээ мэдээж би буруутай, хожигдлын хариуцлагыг би л хүлээх ёстой гэх мэт юм бодоол. Харин хожчих юм бол үүнээс илүү хожиж болох л байсан, эсрэг хүн муу байлаа...
Роки гээд нэг кино байдаг даа. 2-р анги дээрээ Аполло: "Би хожсон, гэхдээ Роки ялсан" гэж.
Үргэлж энэ үгээр аливаа юманд ханддаг байсан байх юм. "Тэр хожсон би ялсан". Хүн алдаан дээрээ суралцдаг ч, надад ингэж их алдах цаг хугацаа байгаа билүү? Жинхэнэ ялалт гэж юманд хэзээ хүрэх юм бол? Нийтээр хүлээн зөвшөөрсөн, өөртөө сэтгэл ханамжтай байх тийм л амжилтанд хэзээ хүрэх юм бол?

No comments: