Thursday, June 17, 2010

Гайхамшгийг бүтээгч Мадибагийн эх орон

Зээ цаана чинь Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлээд бөөн юм болж байна. Бодвол бүгд л үзэж баясцгааж байгаа байлгүй. 4 жилд нэг удаа дэлхий нийтийг нэг зүйлд анхаарлыг нь хандуулдаг хөлбөмбөг гэж гайхамшигтай спорт шүү.
Энэ удаагийн дэлхийн аваргын онцлог нь энэ тэр гээд балай юм жаал ярьчий. Африк тивд, тэр тусмаа Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад болж буйгаараа ихээхэн онцлогтой билээ. Тэртээ 15 жилийн өмнө, 1995 онд Rugby гэж спортын дэлхийн аваргыг зохион байгуулж байсан улс. Тэр үед ӨАБНУ-ын багийг бүгд л амархан хожчихно гэж байсан боловч, Ерөнхийлөгч Нелсон Мандела ид шидийн увидасын хүчээр, нутагтаа болсон дэлхийн аваргын тэмцээнд Өмнөд Африкчууд түрүүлсэн билээ. Ид шид, увидас энэ тэр гээд юун сүрхий юм биччихэв ээ. Заза тэр яахав, хүн бүхэн таавар хэлж, баг дэмжиж байгаа үед өөрийнхийгөө бас бичье.
Би бээр 1994 онд Роберто Бажо гэгч Итали эрийг дэмжиж анх дэлхийн аварга үзэж байлаа. Харамсалтай нь нөхөр Бажо маань 11 метрийн цохилтыг хаалган дээр дахиад 2 хаалга тавиад ч гоол орохооргүй цохиж, Бразилийн шигшээ багт хожигдож байсан юм. Ямартай ч үүнээс хойш үргэлж Италийг дэмждэг үнэнч фен нь. Гэхдээ 98, 2002, 06 гэсэн онуудад болсон дэлхийн аваргаар Роналдо гэгч Бразилийн гайхамшигтай довтлогчийг дэмжиж Бразилийг ялахад нь баярлаж, хожигдоход нь уйлж байлаа. Ямартай ч 2002, 2006 оны дэлхийн аваргат дэмждэг 2 баг маань түрүүлж намайгаа баярлуулсан юм.
Харин энэ жил Роналдо байхгүй, Бразил сонин биш. Харин Месси гээч нас, нуруу туруугаараа надтай адилхан өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийн оргил болсон тэр залууг дэлхийн аварга авч, Пеле Марадона нарын зиндаанд хэлэгдэх тоглогч болчихоосой гэж туйлын их хүсэж, Аргентиныг дэмжиж сууна.
За тэгээд бусад багуудын хувьд гэвэл, Испани Португал хоёр хожигдвол баярлана. Бас Англи гэж заяагүй хэдэн нөхөр байна. Энэ 3 багийг их сайндаа хэсгээсээ гараад хожигдоно гэж тааж, бас горьдож байна. Бас Голланд адилхан. Хүмүүсийн хамаг горьдож дэмждэг багуудыг эрт хасагдуулах сонирхолтой сонин нөхөр байна уу?
Энэ жилийн хувьд харж, найдаж, битүү морь болчих вий гэж байгаа 2 баг нь, ӨАБНУ, Хойд Солонгос.
Хойд Солонгосын тамирчдыг заримдаа өрөвдөөд байдаг юм. Өчигдөр Бразилтай тоглож байгаа тоглолт нь сайхан л байна лээ. Гэхдээ хөөрхий тэр 9 дугаартай Жүн Тае Сэ гэж залуу гүйэ мөн өрөвдөлтэй байнаа. Муу хогнууд чинь хөөрхийг гоол хийхгүй бол ирэхээр нь буудна гэсэн байхаа. За ямартай ч Хойд Солонгос үхлийн хэсгээс 2-оор гарах болтугай.
Өмнөд Африк эзэн баг, муу тогловол онцгүй. Тэгээд ч тэдэнд ялан дийлэх хүсэл аль ч багаас илүү байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүн чадаж байгаагаасаа илүүг бүтээхийн төлөө зорих сайхан. 95 онд Мадиба, Регбигийн шигшээгээ итгэхэд бэрх амжилтанд хүргэсэн. Энэ удаа тэд аварга болдоггүй юмаа гэхэд өндөр амжилт үзүүлнэ гэдэгт найдаж байна.
Заза тэгээд бөмбөг бөөрөнхий, юу ч болоо билээ. Бүгдээрээ дэлхийн аваргын тоглолтоо сайхан үзэцгээгээрэй.
Read more

Thursday, June 3, 2010

Би хятад хэл сурахгүй

Дэлхий нийтээрээ даяарчлал гэж юм яриад нилээн хэдэн жил болж байна. 10 жилд байхад дадлагын багш нар ирээд даяарчлал, даяаршлал гэж 2 үгний ялгааг мэдэх үү гэж их сүрхий асуугаад байдаг байсныг тод санаж байна. Эхнийх нь хүчээр даяарчлуулах гээд байгаан, дараагийнх нь зүгээр л аажмаар даяаршина гэсэн үг энэ тэр гээл...
Одоо бидэхэд нөхөр "багш" нар маань энэ globalization гээч юмыг ойлгож байсан юм болов уу? Ер нь ойлгож байсан хүн ховор байх. Учир нь бүгд л хүн хүссэн газраа амьдарна гэдэг ойлголттой байсан. Тэгэхээр бүх хүн хөгжингүй орон луу очиж амьдарна, ядуу буурай оронд хүн ирэхгүй, Монголд хэн үлдэх үү гэх мэтчилэн мэтгэлцээн ч юм шиг асуулт ч юм шиг яриа их явдаг байлаа.
Гэвч өнөөдөр нөгөө даяарчлал, даяаршлал гээч юм маань эхэлчихсэн. "Даяарчшлал" маягаар. Чи даяаршиж чадахгүй байж болно, дэлхий ертөнц чамайг даяарчилна. Яагаад?
Энэ бол мэдээллийн технологи. Энэ тал дээр хүмүүст монгол хэлнээ "Дэлхий бөөрөнхий биш" гэж орчуулагдсан "World is Flat" гээч номыг санал болгоё. Манай дэлхий алган дээр маань багтах болжээ гэсэн хоосон үг хэллэг хэлмээргүй л байна. Гэхдээ харамсалтай тийм болчихож.
Зарим найз нар маань гар утаснаасаа Facebookдээ update хийж байна, утаснаасаа yahoo messengerт орох хэнд ч сонин биш болжээ.
Харин энд дэлхий нийтийн санаа зовдог, нэн ялангуяа монголчуудын маань санаа зовдог зүйл маань юу вэ гэхээр, даяарчлалын энэ хүчтэй давалгаанд тэсэж үлдэх, уусч устаж алга болохгүй байх. Даяарчлал гэдэг зүйлтэй дангаарчлал гэдэг үг давхар хэлэгдэх болсон. Энэ нь өөрсдийн хэл соёл, үндэстний онцлогоо хадгалж үлдэх гэж том зүйл яригддаг.
Хүний нутагт 10 сар болох гэж байна. Онигор нүдтэй биднийг гадныхан Япон, Солонгос, Хятад гэх мэт ижил төстэй улсуудаас бусад тивийнхэн бараг ялгадаггүй. Яг л бид Африк гэхээр бид 54 улс байдаг гэж бодох биш, бүгд л адилхан хар царайтай гэж боддогтой адил.
Надтай тааралдсан хүмүүсийн асуудаг асуултанд дотор нэр чинь хэн бэ гэдэг асуулт бараг байдаггүй.
-Хаанаас ирсэн бэ?
-Монгол гэдэг чинь тусгаар улс уу?
-Та нар ямар хэлээр ярьдаг вэ?
-Хятад хэл мэдэх үү? Мандарин хэлээр ярьдаг уу?
-Ямар бичгээр бичдэг вэ? Хятад хэлнээс ялгаатай юу?
Эдгээр асуултнууд бүгд л хятадтай холбоотой асуултууд, бүгд л Монгол хятдын нэг хэсэг гэсэн ойлголттой байдаг. Харин миний хариулт:
-Монгол
-Бүрэн тусгаар тогтносон улс
-Монгол хэл
-Мэдэхгүй
-Өөрсдийн гэсэн бичиг соёлтой тэс өөр хэл.
Хятад хэл мэдэхгүй гэж хариулахдаа би бардам байдаг. Би хэзээ ч мэдэхгүй гэдэг хариултандаа баясаж, бардам байж үзээгүй боловч, "Би хятад хэл мэдэхгүй" гэж хэлэхдээ баяртай байдаг.
Энэ нь намайг зүүн хойд азид байрлах, газар нутгаараа дэлхийд 16д байдаг, аугаа түүх соёлтой Монгол гэж улсын иргэн гэсэн бахархах сэтгэлийг маань төрүүлдэг.
Гэвч энэ нь даяаршлалын эрин дэх дангаарчлал мөн үү? Олон хүмүүс хятад хэл сурах хэрэгтэй, дайсныхаа юу ярьж байгааг мэдэх хэрэгтэй гэдэг. Гэвч хятдууд биднийг дайснаа гэж үздэг үү? гээд олон асуулт бий болгодог.
Ямартай ч асуусан хүмүүст бид өөр хэл соёлтой, ганц мэддэг хятдаас чинь тэс өөр улс үндэстэн юм шүү гэдэг ойлголт төрүүлж чаддагтаа баярлаж байна.
Read more