Хөлбөмбөгийн дэлхийн аварга энэ тэр гээд, хөлбөмөгийн хана хэрмэн дотор орчихсон байтал өнөөдөр манай найз Цэнддоогийн нийтлэлийг уншив уу гэж байнаа. Ойрд хөлбөмбөгөөс өөр юм уншаагүй хүн нөгөө нийтлэлийг нь ороод үзтэл бас л хөлбөмбөгиум гэж байна шүү. Тэгээд тэр чигээрээ baabar.mn-ээр жаал эргэлдэв. Монголын 300 дахь блогчины нийтлэл болоод түүнийх нь шүүмжлэл гээч юмнуудтай туллаа. Гамп Артанъян 2 харин Энхбаяр гээч нөхрөөр их сайхан тоглоод авчээ. Даанч уншсан хүмүүсийнх нь сэтгэгдлийг харсан чинь ойлгоогүй бололтой.
Монгол улсын 300 дахь блогчин Гамп ийн сийрүүлжээ. Эхэнд нь төрийн ордны гадаах хашаа. Анх барьж байхад нь л ерөөсөө яагаад ийм юм бариад байгаа юм бол гэж ойлгохгүй. Доторх хүмүүсийг нь гаднахаас нь хамгаалаад байна уу, гаднах хүмүүсийг нь доторх хүмүүсээс нь хамгаалаад байна уу гэж хажуугаар нь гарах болгондоо бодож байж билээ. Ядаж байхад өдөр болгон шахуу хажуугаар нь явна. Амьдралын маань нэг хэсэг энэ хашааны тухай эргэцүүлэлд зориулагджээ.
Дараагийнх нь хашаа бол, бид бүхний сайн мэдэх монгол ардын маань үгтэй холбоотой. Хүн ахтай, Сайхансамбуу захтай гэж. Зах гэдэг хүзүүгээ тойрч л байдаг эд юм байгаам л даа уул нь. Яг л хашаа гэрээ тойроод байж байдагтай адил. Гэр хашаа гэснээс Гампын төгсгөлд нь өөрийнхөө хашааг хэлсэн нь их таалагдлаа. Эхний 2 нь бодит хашааны тухай бичигдсэн бол, сүүлийнх нь харин өөрийнх нь тухай, ямар нэгэн бодит хашааны тухай лав дурьдаагүй бололтой дог оо.
3 дахь ерөнхийлөгч маань хана хэрэм хүмүүсийг тусгаарладаг тухай ярьсан бол нөхөр 300 дахь блогчинд тийм зүйл байдаггүй бололтой.
Заза үүгээр ингээд дуусгая, тэгэхгүй бол аль нь жинхэнэ хашаа, аль нь тархины нугалам болохыг өөрөө ч ойлгохоо байлаа.
Холбоотой, холбоосууд
Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч өгүүлж байна
Монгол улсын 3 дахь ерөнхийлөгчийн нийтлэлийн талаарх шүүмж
Монгол улсын 300 дахь блогчин өгүүлж байна
Монгол улсын 300 дахь блогчины нийтлэлд бичсэн шүүмж
Read more
Өвлийн өвгөн
5 months ago