Гадаа хүчтэй бороо орсоор л... Хүмүүс эхэндээ урсах усыг тойрон гарч байсан боловч сүүлдээ дундуур нь туулж гарсаар. Бороо улам л ширүүснэ, зам дээр байгаа машинуудын нэг нь ч хөдөлж чадахгүй түгжрэн зогссоор л. Энэ бүгдийг шанаагаа тулан 5 давхрын цонхноос нэг охин харан сууна.
Уйланхай тэнгэр шиг тэрээр бас гуниглана. Ялгаатай нь түүний нүдэнд нулимас алга. Хайртай хүнээ алдсан биш, хүнд зодуулсан ч биш, ер нь юу ч болоогүй байхад юундаа ч нулимас дуслуулахав. Харин түүний сэтгэл нэг л биш. Хорвоо дэлхий 6 тэрбум хүнтэй, ингэж их бороо ороход энэ хүмүүс явсаар л. Гэтэл би энд ганцаардах юм. Яагаад? энэ олон хүн байхад яагаад ганцаарддаг юм бол? Магадгүй энэ үгэнд учир байгаан болов уу? Ганцаараа байх, ганцаардах энд л ялгаа байгаа байхдаа... гэж өөртэйгөө ярин дэмий л цонхоор ширтэнэ.
Өвлийн өвгөн
4 months ago
2 comments:
тэр 5 давхарын охины нэрийг Мооцоо гэдэг үү? би таних юм бн.
Чи чинь өөрөө хэнсэн билээ?
Post a Comment