Tuesday, November 24, 2009

Тэмдэглэл 3

Ойрдоо юм бичих гэхээр залхуу хүрээд байдаг болчихжээ. Юм бичих гэхээр ч биш, бас ер нь л юун дээр ч тэр. Ер нь тэгээд угаасаа залхуу л даа.
За тэр ч яахав. Найз нөхдийнхөө блогоор хэсч, юм бичихийг нь хүлээдэг боллоо. Нөхдөө удаан байна шүү, юм хум бич л дээ айн. Харин бичиж байгаа хэддээ баярлалаа. Унших таатай байна.
Нөхөд их асуудалтай болжээ. Цээжинд нь нэг юм бугшаал, үе үе галаар тургиад яваад байгаа бололтой. Хүн бүхэнд асуудал байдаг гэж надад хэлж байна, тийм байхөө. Гэхдээ надад ямар ч асуудал байдаггүй шд. Чамд байгаа байгаа л гээд байх юм. Надад байхгүй ээ байхгүй. Асуудлаар яахын, хаячихаад явчих хэрэгтэй шд.
Хүн ер нь үргэлж төгс төгөлдөр зүйлийг хүсдэг юм шиг. Гэтэл төгс төгөлдөр гэж юм хаана ч байхгүй. Энэ үгийг бүгд л хэлдэг мөртлөө амьдрал дээр хэрэгжүүлдэг нь их цөөхөн юм шиг. Байхгүй зүйлдээ гутарч байхаар байгаа зүйлдээ баярлаж байх хэрэгтэй ч билүү, Далай лам гуай айлдсан байдаг шиг санаж байна. Тэртээ тэргүй хүн бүхэн Эйнштэйн шиг ухаантай болж чадахгүй, Шварценегр ах шиг булчин шөрмөс, Майкл Жордан шиг сагс тоглодог, Дон Жуан шиг хүүхнүүдийг өөртөө татдаг болж чадахгүй нь тодорхой. Үүнийг мэдэж л байгаагаас хойш ямар нэг зүйл муу хийж байгаадаа ч юм уу, ямар нэг зүйлийг авч чадахгүй байгаадаа сэтгэлээр унах ямар хэрэг байна?
За тэгээд бичиж байгаа юм маань найз нарын маань бичиж байгаа зүйлээс хамаагүй хазайгаад далийгаад явчих шиг боллоо. Гэхдээ яахав хадуурсных нэгэнт хадуурах зүгээр биз.
Хүн ер нь тэгээд амьдралдаа сэтгэл хангалуун биш, өөртөө сэтгэл хангалуун бус байвал амьдраад байх ямар хэрэгтэй байдаг юм бол? Тэртээ тэргүй хүсэж төрөөгүй байж амьдралд хорогддог нь өчүүхний л шинж байх л даа. Үнэхээр амьдрах хүсэлгүй, намайг яах гэж төрүүлвээ гэж аав ээждээ гомдоллодог бол шийдэх маш амархан баймаар.
Хутга аваад хоолойгоо хэрччихэд цус алдаад унаад өгнө, эсвэл зүрх рүүгээ зоочиход л дуусаа шдээ. Зовлонгоос ангижрах шиг амархан юм хаа байна. Хутга мэснээс айдаг бол олс аваад өндрөөс уя, тэгээд нөгөө үзүүрийг нь өөрийнхөө хүзүүнээс уяад үсэрчих хэрэгтэй. Наад хүзүү чинь мулт үсрээл явчихна. Байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байя л даа нөхдөө.
Би лав бурхан хэрвээ байдаг бол надад атаархдаг гэдэгт итгэдэг, амьдралын хором мөч бүрийг мэдэрч таашаал авч байгаад минь тэр атаархдаг.

3 comments:

BlueBell said...
This comment has been removed by the author.
BlueBell said...

бичлэгийг нь уншсан чинь гэнэт нэг үг санаанд орчлоо.
"Your imperfection is perfectly beautiful" -Tablo.
Гэхдээ нэг зүйл дээр санал нийлэхгүй байна аа. Зүрхэндээ хутга зоогоол, эсвэл өөрийгөө дүүжлээл зовлонгоос ангижирчихдаг байсан болч яахав.Тэгсэн чинь тэр нь жинхэнэ зовлонгийн эхлэл бол яаана. хэхэ Үхэхээс амьдрах нь хамаагүй амархан ш дээ.:D
бичлэгийн агуулга гэхүү Мооцоогийн философи гэхүү ер нь бол таалагджийна

gantulgan said...

хаха, мань ч уул нь гайгүй л юмсан. харьцангуй neutral шдэ. гэхдээ тгэд ийм юм болсийм чинь яаху дээ. хэхэ. тэглээ гээд харамсаад шатаад байх нь хаашаа юм.
өнөөдрөөс давгүй шүү.
хүнтэй амьдаар ярилцах хэрэгтэй байсым шиг байгаам :D

хаячихаад явчдиймаа уул нь гэхдээ тэнд байсан бугласан хар юм нь арай өөр шалтгаантай л даа. хааяадаа тэр нэг сэдэрдиймөө, мань чинь тэрийг харин ёстой хэнд ч хэлж байгаагүйн байна лээ.

тэр амьдрах хүслийн талаар бол тиймдээ тулаагүй шүү, тэгэхч гүй байх хаха.