Friday, March 19, 2010

Миний толгой ба "зургаан" толгойн асуудал

Би бээр Энэтхэг гэж улсад ирээд ихгүй ч гэлээ багагүй хугацаа өнгөрчихсөнийг миний блогоор хааяа шагайдаг зарим хүмүүс мэдэх буй за. За энэ ч яахав, юм л бол өөрийгөө пиардаад байдаг би бас тэгж байгаад сонин хүн шүү.
Ийшээ ирэхээсээ өмнө Монголд байхдаа хагас жилийн сургалтанд сууж байсан юмаа. Уучлаарай, миний юунд сурч байсан уул нь тийм ч чухал биш л дээ. Гол нь тэгэхэд надад хичээл зааж байсан багшийн талаар ярих гэсэн юм. Яагаад гэхээр тэр нөхөр энэтхэг хүн. За одоо ингээд яг юу гэх гээд байгаа маань овоо ойлгомжтой болж байгаа байх.
2008 оны 10 сард Энэтхэгчүүд "Чандраяан 1" гэж хиймэл дагуул сансарт хөөргөсөн юм. Энэ нь энэтхэгчүүдийн анхных биш, бас сүүлийнх ч биш. Өнгөрсөн онд бас Чандраяан 2 гэгчийг хөөргөсөн ба хойшдоо ч олон олон Чандраяануудыг хөөргөх бизээ.
Тухайн үед энэ талаар мэдээд, тэгээд Энэтхэгт үүнийг эсэргүүцэж байгаа, ядуу зүдүү хүмүүс их байхад сансарт их мөнгө үрлээ гэх мэтчилэнгээр шүүмжлүүлж байгаа талаар уншсан юм. Тэгээд таних ганц энэтхэг хүн нь нөхөр багш гуай байсан болохоор асуусан юм аа. Иймэрхүү юмнууд болоод байгаа юм байна, таны хувийн бодол юу байна? гэтэл:
- Хаана ч ядуу хүмүүс байдаг шд. Тэднийг хооллоод байвал бусад улс орон хөгжөөд бид хойноо үлдэх л болно. Одоо Энэтхэг орны мэдээллийн технологи, сансрын хөгжил хурдацтай, өндөр түвшинд байгаа боловч, тодорхой хоцрогдол бий... гэх мэтчилэн хариулт өгсөн юмаа.
Энэ хариултын хамгийн зэвүүн нь тэр " Хаана ч ядуу хүмүүс байдаг.." гэдэг үг. Ер нь нөхөр мэргэжлийн талдаа сайнаас гадна хүнийхээ хувьд нилээн гайгүй төлөвшсөн хүн шиг санагддаг юм. За энэ ч яахав, тэр багш бид 2-н пиар хэнд хамаа байна.
Тэгээд манай оронд юу болж байгаа талаар бодлоо. 70000 төгрөг тараагаад байгаа сурагтай. Дээр бичсэн зүйлээс яг эсрэг ажиллагаа хийгээд л байх шиг байгаа юм. Би бээр хувьдаа Таван Толгой, Оюу Толгой гэсэн "зургаан" толгойнд хөрөнгө оруулалт хийж, ашиг шимийг нь хурдхан хүртэж, улс орноо жоохон мөнгөтэй болгочихоосой гэж боддиймаа. Эдийн засаг хурдацтай өснө, мөнгөний нийлүүлэлт ихсэж, эргэлт бий болно энэ тэр гээд мэдэхгүй сүржин эдийн засгийн үг хэрэглээд яахав. Ойлгоход амраар л ярилцсан нь дээр байх.
Гэхдээ түүнээс олж байгаа мөнгөө зүгээр нэг тараагаад байгааг нь ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Тэр хэдэн толгойнд хөрөнгө оруулалт хийж олж байгаа мөнгөөрөө мань мэтийнхээ толгойд хөрөнгө оруулалт хийвэл уул нь их зүгээр.
Заза ингээл болох шивдээ. Бөөн хэрэгтэй хэрэггүй юм нуршиж, "зургаан" толгойтой адилхан хөрөнгө оруулалт хэрэгтэй нэг толгойны бодож сэтгэж байгаа байдал нь нэг ийм л байна даа гэж.
Read more

Thursday, March 18, 2010

Битгий л баярлаж байна гэж хөөрч давхилдаарай

Өнөөдөр 3 сарын 18 Цэвсэгт хүчний хэдэн жилийн ч юм ойн өдөр. Энэ өдөр уул нь зөвхөн цэргүүд нь баярлах ёстой гэж би хувьдаа ойлгодог юм.
Цэрэгт явна гэхээр мань шигээ шээсээ савируулдаг юм байж олон долоон юм ярьж баяр тэмдэглэж хөөрцөглөв дөө. Дайн болвол буу үүрээд гүйж л таараа энэ тэр л гэж алиатав. Бусад нь ч дүүрч... Read more

Wednesday, March 10, 2010

Постмодернист сэтгэ гэнэ үү?

Өнөө өглөө босч ирээд блог руугаа ороод хартал нэг бичлэг маань баахан сэтгэгдэлтэй болчихож. Гайхаад ороод харвал Америк Оросоос 2 хүн Постмодернизм гээч амьдралдаа анх удаа "сонсож" байгаа юмны талаар ярилцжээ. Нөгөөхийг нь хэд хэд уншаад ойлгодоггүй. Ялангуяа энэ хэсгийг:
>>Энэ блогийн эзэн нь надад их сонирхолтой хүн шиг санагддаг учираас өдөөн хатгалга маягаар бичсэн төдий. Ер нь постмодернизм гэсэн ойлголтоос толгойдоо авч үлдсэн ганц юм бол АЛИВАА АСУУДАЛД ГАНЦ ӨНЦГӨӨС БУС ОЛОН ТАЛААС НЬ ХАРЖ БАЙ гэсэн санаа. Юманд баригдалгүй юуг ч тодорхойлолгүй юунд ч итгэдэггүй хэрнээ юм бүхэнд итгэдэг ч юм шиг тийм нэг барьцгүй задгай, асуултыг зөвхөн чамд үлдээсэн, хариулт нь тодорхой бус тийм нэг санааг л постмодернизм гэж ойлгодог. Аливаа асуудлыг хааяа ч гэсэн энэ өнцгөөс харж сурвал хэрэгтэй үедээ дуугай сууж сурах юм болов уу гэж санасан юм.<<
Чи одоо янз бүрийн юм бодож блог дээрээ юм бичихээ больвол яасиймдээ гээд байгаа ч юм шиг. Яах ёстойгоо ч ойлгодоггүй. Тэгээд хааяа нэг миний блогоор шагайдаг хүмүүсээс асууж ярилцъя гэж бодлоо. Би ер нь юу бичээд байдаг юм болоо? Ганц нэг унших дуртай хүмүүс байх шиг л байдаг юм. Заримдаа хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон тохиолдолд ч харагддаг.
За тэгээд бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлэхийг хүсье. Бас дээрх хүний бичсэн зүйлийг "орчуулж" өгвөл их баярлана шүү.
Read more

Monday, March 8, 2010

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!

Юуны өмнө бүх эмэгтэйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан баярлацгаагаарай. Харин эрчүүд нь дэргэдээ байгаа бүсгүйчүүдээ баярлуулаарай.
Миний хувьд энэ жил интернэтээр л баярын мэнд хүргэхээс хэтрэхгүй нь дээ. Хүн ер нь боломжгүй болсон үедээ, хол байх тусмаа л үнэ цэнтэйг нь мэдэрдэг сонин амьтан юм. Ээж дүү хоёроо санаж байх шиг. Дэргэд нь байж баярлуулж чадахгүй болохоор муухай л байна. Тэгээд ер нь бодоод байхад намайг хамгийн их хайрладаг, миний хамгийн хайртай 2 эмэгтэйдээ нэг ч удаа цэцэг барьж, бэлэг өгч үзээгүй юм байна. Ямартай ч дараагийн удаа, дэргэд нь байх тэр нэг өдөр цэцэг ч болтугай өгнөө.

Гудамжаар алхаж явахдаа эмэгтэйчүүдийн нүд рүү харахад аз жаргал гэрэлтсэн харц огт харагддаггүй, энд ч гэсэн адилхан юм. Заримдаа бүр энэ хорвоо дэлхий дээр аз жаргалтай эмэгтэйчүүд байхаа больчихсон юмуу ч гэж бодогдох юм. Эмэгтэй хүн ер нь эр хүний хайр халамжийг л хүсдэг гэж би боддог, үүнтэй санал нэгдэх байхаа гэж бодож байна.
Ээжийгээ, эгчийгээ, дүүгээ, эхнэрээ, хайртай бүсгүйгээ энэ өдөр баярлуулаарай, өдөр бүр үгүй юмаа гэхэд ядаж энэ өдөр.

Бүсгүй танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Цоомоо
Read more