Friday, March 19, 2010

Миний толгой ба "зургаан" толгойн асуудал

Би бээр Энэтхэг гэж улсад ирээд ихгүй ч гэлээ багагүй хугацаа өнгөрчихсөнийг миний блогоор хааяа шагайдаг зарим хүмүүс мэдэх буй за. За энэ ч яахав, юм л бол өөрийгөө пиардаад байдаг би бас тэгж байгаад сонин хүн шүү.
Ийшээ ирэхээсээ өмнө Монголд байхдаа хагас жилийн сургалтанд сууж байсан юмаа. Уучлаарай, миний юунд сурч байсан уул нь тийм ч чухал биш л дээ. Гол нь тэгэхэд надад хичээл зааж байсан багшийн талаар ярих гэсэн юм. Яагаад гэхээр тэр нөхөр энэтхэг хүн. За одоо ингээд яг юу гэх гээд байгаа маань овоо ойлгомжтой болж байгаа байх.
2008 оны 10 сард Энэтхэгчүүд "Чандраяан 1" гэж хиймэл дагуул сансарт хөөргөсөн юм. Энэ нь энэтхэгчүүдийн анхных биш, бас сүүлийнх ч биш. Өнгөрсөн онд бас Чандраяан 2 гэгчийг хөөргөсөн ба хойшдоо ч олон олон Чандраяануудыг хөөргөх бизээ.
Тухайн үед энэ талаар мэдээд, тэгээд Энэтхэгт үүнийг эсэргүүцэж байгаа, ядуу зүдүү хүмүүс их байхад сансарт их мөнгө үрлээ гэх мэтчилэнгээр шүүмжлүүлж байгаа талаар уншсан юм. Тэгээд таних ганц энэтхэг хүн нь нөхөр багш гуай байсан болохоор асуусан юм аа. Иймэрхүү юмнууд болоод байгаа юм байна, таны хувийн бодол юу байна? гэтэл:
- Хаана ч ядуу хүмүүс байдаг шд. Тэднийг хооллоод байвал бусад улс орон хөгжөөд бид хойноо үлдэх л болно. Одоо Энэтхэг орны мэдээллийн технологи, сансрын хөгжил хурдацтай, өндөр түвшинд байгаа боловч, тодорхой хоцрогдол бий... гэх мэтчилэн хариулт өгсөн юмаа.
Энэ хариултын хамгийн зэвүүн нь тэр " Хаана ч ядуу хүмүүс байдаг.." гэдэг үг. Ер нь нөхөр мэргэжлийн талдаа сайнаас гадна хүнийхээ хувьд нилээн гайгүй төлөвшсөн хүн шиг санагддаг юм. За энэ ч яахав, тэр багш бид 2-н пиар хэнд хамаа байна.
Тэгээд манай оронд юу болж байгаа талаар бодлоо. 70000 төгрөг тараагаад байгаа сурагтай. Дээр бичсэн зүйлээс яг эсрэг ажиллагаа хийгээд л байх шиг байгаа юм. Би бээр хувьдаа Таван Толгой, Оюу Толгой гэсэн "зургаан" толгойнд хөрөнгө оруулалт хийж, ашиг шимийг нь хурдхан хүртэж, улс орноо жоохон мөнгөтэй болгочихоосой гэж боддиймаа. Эдийн засаг хурдацтай өснө, мөнгөний нийлүүлэлт ихсэж, эргэлт бий болно энэ тэр гээд мэдэхгүй сүржин эдийн засгийн үг хэрэглээд яахав. Ойлгоход амраар л ярилцсан нь дээр байх.
Гэхдээ түүнээс олж байгаа мөнгөө зүгээр нэг тараагаад байгааг нь ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Тэр хэдэн толгойнд хөрөнгө оруулалт хийж олж байгаа мөнгөөрөө мань мэтийнхээ толгойд хөрөнгө оруулалт хийвэл уул нь их зүгээр.
Заза ингээл болох шивдээ. Бөөн хэрэгтэй хэрэггүй юм нуршиж, "зургаан" толгойтой адилхан хөрөнгө оруулалт хэрэгтэй нэг толгойны бодож сэтгэж байгаа байдал нь нэг ийм л байна даа гэж.

No comments: