Tuesday, May 25, 2010

Жорлонг хайрлах учир нь

Би гэж хүн, хүний нэгдүгээр хэрэгцээ болох идэж уухыг тэргүүн эгнээнд тавьж, нэн чухалчилдаг билээ. Тэгэхээр яг л амьтан шиг. Махгүй хоол, хоол биш гэдэг бодолтойгоосоо болж бусад төрлийн амьтдаа алж иднэ. Ийм болохоор зүгээр ч нэг амьтан биш зэрлэг араатантай төстэй. Юунд ч санаа зовохгүй нээх тайван байдаг маань амьтанлиг дүр төрхийг минь бий болгоно. Нэгэнт идэж байгаа болохоор ягаруулах нь тодорхой. Гэхдээ ялгадсаа хаа хамаагүй гаргахгүй, жорлон гээч зөвхөн хүний хэрэглэдэг зүйлийг хэрэглэнэ. Амьдралын маань нилээн их хугацаа жорлон дээр өнгөрсөн ба голдоо нүхтэй тэр "сандал"-ны тав тухтай байдалд өндөр ач холбогдол өгнө.
Хүмүүс эцэг эх, эх орон, амраг хань, ах дүү, найз нөхдөө хайрладаг байхад энэ нөхөр яагаад жорлонд хайртай байдаг байнаа гэж гайхаж байгаа байх. Дээрх зүйлүүдэд хайргүйдээ биш, харин жорлон бол хайрладаг олон зүйлүүдийн маань нилээн дээгүүр байдаг эд юм.
Жорлон ярих үед "заваан" гэсэн байдалтай болдог хүмүүс нилээн ихийг мэднэ. Би лав ойлгодоггүй юм. Магадгүй тэд нар "тэнд" орчихоод их "заваан" юм хийдэг байх л даа.
Заза элийрэх яахав, амьдралынхаа нилээн хугацааг өнгөрөөдөг тэр өрөөг, "сандал"-тай нь цэвэрхэн байлгацгаагаарай. Ядаж л хааяа танайд очоод онцгүй юман дээр суумааргүй л байна шүү :P

No comments: