Өнөөдөр хичээл тараад ангийнхаа индонезтэй хамт гадуур явлаа. Өглөө хичээл дээр сууж байхдаа, намайг нэг хичээлийн бие даалтыг заавал бүгдийг нь хийж дуусгана гэхийг сонсоод нөгөөх чинь манайд ирж хамт хийнэ шүү гээд хамт ирсэн юм. Мань хүн чадахгүйдээ ч ирж байгаан биш л дээ, үнэндээ тэрэнд дэндүү амархан, хийх гэхээр залхуу нь хүрээд байгаа болохоор надтай хамт сууж худлаа ярьсан шиг ээ дуусгаад дараа нь надаас авах санаатай байсан юм шиг байгаан. Гэрт ирснийх нь хүчээр би гэж хүн л их олон зүйл мэдэж авсан ба ангийнхны 2 долоо хийж байгаа юмыг бид 2 сууж байгаад ганц цагийн дотор дуусгачихваа. Яалт ч үгүй туршлагатай юм чаддаг хүн юмыг хялбарчлаад их л хурдан дуусгах юм.
Сүрхий гутал тайлах ёсон гэчихээд шал дэмий хадуурч явна. Энэ нөхөр манайд 2 дахиа ирж байгаа ба өмнө нь ирэхдээ үүдэнд гутлаа тайлаад орж байсан, энэ удаад тайлах гэхээр нь яах юм бэ, тэртээ тэргүй манайх дандаа заваан байдаг юм хэрэггүй гэж байж тайлуулаагүй юм. Гутал ч гэж нөхөр бол гутал өмсөнө гэж байхгүй, жил гаруй хамт сурахдаа бажийнк өмссөн байхыг нь тоотой хэд харсан ба пүүз өмсөхийг нь нэг ч хараагүй, дандаа таавчиктай. Бусад индонезүүд нь бас дандаа таавчиктай явахыг бодоход таавчик бол индонейшн стайл юм байна гэж ойлгоод байгаа. За тэр яахав. Гэтэл монголчууд манайд орж ирэхдээ гутлаа тайлах битгий хэл арчих ч үгүй, жижигхэн ч гэлээ хэдэн өрөөгөөр маань шороо чирээд явчихна.
Ер нь ингээд хараад байхад азийн орнууд дотогшоо орохдоо дандаа гутлаа тайлж ордог юм байна. Гэхдээ Монголоос бусад нь шүү. Монголчууд нүүдэллэж явдаг, гэр гадаа 2 нь бараг ялгаагүй болохоор гутал тайлах гэдгийг сайн мэддэггүй юм болов уу даа гэж бодлоо.
Японд таньдаг их олон хүн байдаг ч, нэгнээс нь ч энэ талаар асууж байгаагүй юм байна. Гэхдээ киног нь хараад байхад пад пад гэсэн дуутай гажиг модон таавчикаа дандаа л тайлаад байх шиг харагддаг.
Солонгост лав зарим хоолны газрууд нь хүртэл үүдэндээ гутал тайлуулдаг. Мань мэт шиг пүүзний дотор талын ариун цэвэр сахидаг хүмүүст их хэцүү, оймс заваараад, пүүзээ бас завааруулчихна, тэгээд дараа нь хэчнээн цэвэрхэн оймс өмслөө шууд заваан, өөр хаа нэгтээ гутлаа тайлахаас ичмээр болоод явчихна.
Бага байхад нэг найзындаа ороод гутлаа тайлах гэтэл ээж нь хэрэггүй хэрэггүй гуталтайгаа ор гэдэг байгаа. Яагаад? гэтэл оймс нь заваан цэвэрхэн янз бүрийн л хүн байна, тэр болгоныг тайлуулах чинь бас хүний хувийн асуудалд ороод байгаа юм шиг санагдаад гэдэг байгаа. Энэ үг нь "чи оймсоо угаадаг ч юм билүү, хэн мэдлээ" гэж байгаам шиг л санагдаад явчихваа. Миний оймс цэвэрхэн за гэх гэтэл гэнэт шивэртэй ч билүү гэж бодогдоод больж билээ.
Харин нилээн том болсны дараа нэг найзындаа Цагаан сараар очлоо. Аав нь гутлаа тайлах хэрэггүй, монголчууд хэзээ гутлаа тайлж байсан юм гэж байна. Нээрээ ч тиймдээ гэж бодоод үүнээс хойш Цагаан сараар айлд ороод гутлаа тайл л гэхгүй бол тайлахаа больсон.
Ер нь тэгээд энэ гутал гэдэг их сонин зүйл юм. Энэтхэгт бол хүмүүс гутал өмсөх дургүй ч юм уу даа. Зарим нэг хүний гуталтай хөл, гуталгүй хөл 2-н хооронд нэг их ялгаа ч байхгүй юм.
Тэр жил нэг гэгээрсэн этгээд, баян тансаг амьдралаасаа салаад таван зүйл хамаг амьтны тусын тулд гэж гарахдаа хөөрхий хөл нүцгэн байсан бололтой юм билээ. Нар салхи үзээгүй нандин цагаан хөл нь чулуун дээр явж чадахгүй байж л дээ. Тэгээд нөхөр бусад хүмүүсийн явах замыг засаж өгөх гэж өдөржин чулуу түүжээ. Түүж түүж, зам гаргаад хартал хийж байгаа ажил нь дэндүү удаан. Энэ байдлаараа миний ажилд нас минь хүрэхгүй, ингэхийн оронд хүмүүсийн хөлд юм өмсгөхөд л асуудал шийдэгдэх юм байна гэж ойлгож гэгээрэх эхлэл тавигдсан гэдэг юм билээ. Ямартай ч нөхөр эндээс аливаа зүйлийг хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэсэн гол философио олж авсан болов уу гэж бодогдоод байгаа юм.
Гутлыг биднээс өөр зорилготой өмсдөг оронд хамт бий болсон шашин эдэндээ л илүү цохицох ч юм уу? Заза мэдэхгүй юм, анх ярьсан сэдвээсээ хаа хамаагүй хадуурч байгаа хүн энэ хүрээд болихгүй бол цаашлаад бүр их худлаа ярих шинжтэй.
За ямартай ч гутал гээч халуун дулаан оронд ийм л зорилготой үүссэн. Хөлийнх нь ул, гутлын улнаас ялгаагүй бол өмсөх ч үгүй. Харин хүйтэн сэрүүн уур амьсгалтай газар арай өөр, европын орнуудад анх арай өөрөөр л гарч ирж байсан байх. Гэхдээ нэг муу гутал ярих гэсэн биш энэ муу чинь бүр шашин машин гээд хадуураад явах нь байна шүү.
Read more
Өвлийн өвгөн
5 months ago