Friday, September 3, 2010

Аливаа зүйл яаж ч муудлаа гээд сайжрах тал руугаа явдаг юм

Сая нэг найзынхаа блог дээрээ бичсэн юмыг уншлаа. Нэг коммэнт бичсэнээ, тэрийгээ бичлэг болгочихъё гэж бодлоо. Сэлж сурмаар байна, дугуй унаж сурмаар байна, тэгмээр байна ингэмээр байна л гэнэ.
Ийм үг сурахаар өөрийн эрхгүй, тэгээд? гэдэг үг орж ирдэг. Эцэг эх чинь төрүүлчихлээ, одоо хүссэнээ хий л дээ. Олон хүн ямар нэг чадахгүй байгаадаа асар их гутардаг. Хэн ч төрөхдөө ямар нэг чаддаг, мэддэг төрдөггүй гэдгийг дандаа мартчих юм.
Бид төрөхдөө алхах битгий хэл, хэвтэх мөлхөхийг ч чаддаггүй. Харин олон жилийн дараа хэнээр ч заалгалгүй зүгээр л алхдаг гүйдэг болдог. Юм сурахад, юм чаддаг болоход цаг хугацаа шаарддаг. Манай тэр найз уул нь намайгаа бодвол овоо сайн чаддаг юмтай л бүсгүй. Гэхдээ яагаад энэ хүмүүс ингэж их сэтгэлээр унадгийг би ойлгодоггүй.
Live till you die гэж нэг гоё үг байдаг. Юм сурахыг хүсэж байгаа хүн л уул нь хамгийн аз жаргалтай баймаар. Өдрөөс өдөрт сайжрах өөрийгөө харж таашаал авах ямар сайхан байдаг гээ.

Бичсэн коммэнтоо доор оруулчихъя.
Юу хиймээр байна? Тэрийгээ хий. Сурмаар байна гээл маргааш хийгээд сурчихдаг зүйл хаана ч байхгүйг надаар хэлүүлэлтгүй сайн мэддэг л байхдаа уул нь.
Өнөөдөр хэнээр ч заалгахгүй өөрөө алхаж сурахын тулд 20н хэдэн жил алхаснаа л бодох хэрэгтэй.
Төрөхдөө чи хэвтье гээд ч хэвтэж чаддаггүй байсан бол өнөөдөр чи дугуй унаж сурах хүсэл, усан жараахай шиг тарвалзахыг хүсэж байна. Аливаа зүйл яаж ч муудлаа гээд сайжрах тал руугаа явдаг юм шүү. Өөдрөг бай, амьдрал сайхан, бас баян.

2 comments:

one woman's diary said...

Миний бичлэгт зориулсан 2 дах бичлэг. Thank you, юу гэх гээд байгааг чинь бараг л ойлгочихсон.

one woman's diary said...

Аливаа зүйл яаж ч муудлаа гээд сайжрах тал руугаа явдаг юм. Логик утга муутай ч гоё үг байна.