Monday, February 23, 2009

White Moon or White Month?

Даанч тийм байх гэдэс өлсөөд байсийн Цагаан сар болох гэж байгаан байна.Маргааш битүүн. Идэж өгнө дөө. Энэ Цагаан сараар 8кг жин нэмэх зорилготой байгаа. Өнөөдрөөс халаалтандаа гарсан, маргаашнаас тулалдана даа. За тэр ч яахав.
Ингэхэд энэ Цагаан сар гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Мэддэг хүн байна уу?
Аялгуу сайхан Монгол хэл маань нэг үгээр олон утга илэрхийлдэг болохоор иймэрхүү тохиолдолд аль утгаараа хэрэглэгдэж байгаа мэдэх ч үгүйм байна.
12 сар гэдгийн сар юм уу, тэнгэрт байдаг сар юм уу? Утгыг нь бодохоор аль аль нь байж болох ч юм шиг. Харамсалтай нь аль нь гэдгийг яг хэлж мэдэхгүймдаа.
Арай хоёр утга нь 2лаа байж алхийн биш биздээ?
Заза маргааш битүүн. Зад иддийм шдээ! айн. Гэхдээ хагарчихваа. Бусад нь ч яахав дүүрсэн хэрэг.Тэгээд Шинийн 1нээс бага шүлсдүүлж, аль болох цөөхөн хүнтэй үнсэлцээрэй дээ. Тэхгүй донтойм шиг энд тэнд таних танихгүй айлаар орж үнсэлцээд яваад байваа.
Шинийн 3наас айл хэсэх бодолтой байгаа. Аятайхан бэлэгтэй айл хэлээрэй. Очиж бууз идэж бэлэг авна шүү:p
Read more

Sunday, February 22, 2009

Би лав Муланд ялагдаагүй

Мулан гэхээр бүгд мэдэх байлгүй дээ. Дайн болоход хөгшин эцгийнхээ өмнөөс цэрэгт явдаг эмэгтэй. Гайхамшигтай гавьяа байгуулж дайсны армийг ганцаараа устгадаг. Ухаан сийрэг, овжин, сэргэлэн. Тэгээд болоогүй бас царайлаг, сайхан хүүхэн гэж байгаа. Ёстой л нөгөө зун болгон дэлбээлээд байдаггүй цэцэг гэдэг нь л мөн юм шиг байгаа юм.


Саяхан ямар сонин дээр билээ дээ. Муланы тухай кино хийх гэж байгаа гэж их л бахдалтай өгүүлнэ лээ.

Тэгэхээр одоо энэ түүх болоод, нөгөө хүүхэлдэйн киног нөгөө талаас нь харъя. Эрт дээр үеэс хоорондоо таардаггүй байсан Хятад Монгол гэж 2 улсын түүхийн нэг хэсгийг харуулсан хүүхэлдэйн кино. Үнэн хэрэгтээ энэ бүхэн болсон эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ үнэн түүх гэж үзье.

Энэ хүүхэлдэйн кинон дээр аль тал нь ялагдлаа? Хүннүчүүд буюу Монголчуудын өвөг дээдсээ гэж үзэн бахархдаг тэр улсууд ялагддаг. Хэн ялсан? Бидний харааж зүхдэг хужаа нар, хужаа нар хужаа нардаа нэг хүүхэн ганцаараа дайныг төгсгөдөг. Яг үнэндээ энэ бүхэн доромжлол биш гэж үү? Энэ хүүхэлдэйн киног гарах бүрд би эх оронч хүн, эзэн чингисийн удам гээд цээжээ дэлдээд байдаг хүмүүс хаана байгаа бол гэж өөрийн эрхгүй бодогдох юм.

Хар савхи өмсөөд, нохойны гинж унжуулаад, экселэн дээр хас тэмдэг зурчихаараа өөрсдийгөө лут эх оронч, үндсэрхэг үзэлтнүүд гэж ойлгодог тэр хүмүүсийг ерөөсөө ойлгодоггүймаа. Тэгээд болоогүй туг дарцаг хийсгэнэ. Гадаадынхантай уулзсан хүүхний үсийг хусна гэж бачуурна. Бодвол өөрсдийнх нь олхиогүйгээс болж монгол хүүхнүүд нь олдохгүй болохоор л тэгдэг юм шиг байгаан.

Гэтэл энэ хүүхэлдэйн киног үзэж байгаа хүүхдүүд юу бодож яаж өсч том болж байна? Мулан муу сайн Хүннүчүүдийг устгаад, лаг эмэгтэй гээл. Эх оронч үзэл хаанаас эхэлдэг вэ? гэдэг лут үгийг сонгууль болохоор л хэрэглэнэ. Намынхаа баярыг эх орончдын өдөр гэж өргөмжилнө. Бие биенээсээ илүү эх оронч болох гэж л оролдоно. Үнэн хэрэгтээ эх оронч үзэлд илүү дутуугийн ялгаа гэж үгүй.

Эх оронч хүн мөн үү биш үү гэдэгт л ялгаа бий.

2 жилийн өмнө байхаа. Зурагтаар МУИС-ийн нэг багш эмэгтэйн ярьж байхыг сонссон юм.

"Эх орноо хамгаалж чаддаг байхыг л эх оронч үзэл гэнэ. Дээр үед морь сайн унадаг, нум сумаар харвадаг, сэлмээр байлдаж чаддаг байж л эх орноо хамгаалдаг байсан. Харин өнөөдөр эх орноо ямар хүн хамгаалах вэ? Боловсролтой хүн л хамгаална" Энэ бол маш сайхан хэлсэн үг.

Түүнээс биш би эх оронч гэж мянга чарлаад, тааралдсан хужааг алаад ямар нэмэр байна. Эх оронч үзэл гэдэг эх орноо хайрлах үзэл болохоос, өөр ямар нэг үндэстнийг үзэн ядах үзэл биш.

Монголчууд хятдуудад дургүй байдаг шалтгаан бол маш энгийн. Угаас хүн төрөлхтөн эртнээс хөрш зэргэлдээ орныхоо газар нутаг руу санаархдаг, тулалддаг байсан. Англи Франц, Япон Солонгос, Израиль Палестин гээд дэлхийн олон улс үндэстнүүдийг дурьдаж болно.

Үүнийг бидний өвөг дээдэс гэж бахархаж явдаг Хүннү гүрний их хаан Модунь Шаньюу хүлэг морь, хайртай хатнаа гадны хаанд өгчихөөд, өчүүхэн газар нутаг харамлахад нь шүүмжилсэн түшмэддээ:

"Адуу тахь хулан гурав байгаа цагт

Аргамагийн дээд хүлэг олдохдоо л олдоно

Өөдөө заяат түмэн минь байгаа цагт

Үзэсгэлэн гоо хатад төрөхдөө л төрнө...

Эх нутгийнхаа дөрвөн зүг найман зовхисоос

Эрхий дарам газрыг бурхан гуйсан ч бүү өг" гэж хэлсэн байдаг.

Бид энэ улс орны түүх соёл, үнэт зүйлийг хамгаалж байж л эх оронч гэдгээ харуулна. Түүх соёлыг бичиж үлдээж байгаа хэл соёлоо хамгаалж үлдэж байж л эх оронч гэдгээ харуулна. Ижил түүх, хэл соёлтой байгаа энэ үндэстнийг хамтад нь байлгаж байгаа газар нутгийг хамгаалж байж л жинхэнэ эх оронч гэдгээ харуулна.

Түүнээс биш нэг хүүхэнд ялагдаж байгаа өвөг дээдсээ зурагтаараа бахдалтай нь аргагүй үзүүлж, доромжлуулж байж өөрсдийгөө эх оронч гэж хэлнэ гэдэг дэндүү арчаагүй. Дэлхийн талыг эзэлсэн гэж сайрхдаг байж шүү. Уучлаарай миний өвөг дээдэс мориор хүрч болох бүх газрыг л эзэлсэн улс. Түүнээс биш муланд ялагдаагүй шүү.
Read more

Залуу найрах уу охидоо?

Өмнө нь охин найрах уу бүгдээрээ? гэсэн нэртэй юм бичиж байсан. Харин одоо охид бүсгүйчүүдэд яаж залуу найрахыг зөвлөж өгье гэж бодлоо. Би өмнө нь хэлж байсандаа. Мэдлэг чадвараа бусадтай харамгүй хуваалцдаг хөөн би гэж. Тэгээд бас энэ талаар хэлэхгүй бол гээндэр мээндэр яриад эхэлнэ. Эхэлнэ ч юу байхав яриад эхэлсэн. Яаж залуу найрахыг зааж өгнө гэсэн чи яасан гээд загнаад эхэлсэн.
За тэхээр бүгдээрээ ажилдаа оръё. Охин найрахтай ер нь адилхан эхэлнээ. Юуны өмнө нэг зүйл хэлэхэд энэ зөвлөгөөг уншиж байвал бүсгүй танд авах юм алгаа. Ер нь бол эрэгтэй нь эмэгтэйгээ найрдаг болохоос эм нь ч найрдийн бишээ. Үнэхээр аятайхан байсан бол аль хэдийнэ нэг юманд найрагдцан явж байх байсийн. Заза янз бүрээр хэлэх яахав. Туслая гэчээд би бас муухай юмаа тэ? Тэгэхээр яг одоо хувцсаа тайл! Тэгээд толинд хар! Тэгээд доорх асуултнуудад хариул.
Хөх байна уу?
Бөгс байна уу?
Харвин байна уу?
Хэр цэвэрхэн арьстай байна?
Толинд өөдөөс чинь царайлаг хүн харж байна уу?
Асуултны хариултаа над руу жич явуулаарай :p хихихи.
Заза тэгж мангартах ч яахав. Ийм зөвлөгөө уншаад сууж байгаа юм чинь ямар байх чинь тодорхой.
Заза одоо ёстой жинхнээсээ ажилдаа оръё. Тэгэхээр хамгийн түрүүнд байгаа судлах хэрэгтэй. Бай чинь юу билээ? Эрэгтэй хүн. "Хүн бүхэн өөр шд" гэсэн үг эмэгтэйчүүдийн амнаас их гардаг даа. Наад үг чинь эрчүүдийн хувьд шаал худлаа. Цаадуул чинь бүгд адилхан. Бүгд нэг л юм боддог байхгүй юу. Тийн тийн яг зөв. Секс.
Тэр байтугай бодоод эхлэхийн бол толгой нь ч ажиллахаа байна. Яагаад гээч? Яагаад гэхээр хүний тархи ажиллахад цусны эргэлт хэрэгтэй гэдгийг бүгд сайн мэдэх байх. Нөгөө эрхтэн нь бас цусаар хангагдаж ажилладаг юм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ 2 эрхтэн зэрэг ажиллахгүй гэсэн үг. Нэг нь ажиллаж байхад нөгөө нь ямар ч ажиллагаагүй. Ямар ч юу байхав, хангалтгүй ажиллагаатай болно гэсэн үг. Хөөе хөөе байзаарай, юу бичээд явчихваа.
Заза ерөөсөө ингээд дуусгалаа. Найрах ганц арга нь энэ л юм шиг байна.
Read more

Monday, February 16, 2009

Эго буюу БИ

Миний бусдад таалагдах шалтгаан, бас бусдын дургүйг хүргэдэг шалтгаан хоёр яг адилхан нэг зүйл байдгийг мэдлээ. Тэр нь юу вэ гэхээр Эго.
Эго гэдэг үгийг толь бичигнээс харвал аминч үзэл, биеэ өргөмжлөх гэсэн байгаа. Би эго ихтэй хүн гэхээр хүмүүс шууд үзэн ядаж эхэлдэг. Тэгсэн мөртлөө надаас гарч байгаа эго тэдэнд таалагддаг.
Саяхан нэг хүний блог уншлаа. Тэгсэн нэлээн эго той, бичлэгүүд нь үнэхээр их таалагдваа. Бүх бичлэгийг уншаал байлаа. Тэгсэн яасан гээч? Миний блог байдиймдаа.
Ингээд өөрөө өөрийнхөө фен гэдгээ ойлголоо. Сонин шүү. Ингэнгүүт ямар олон хүний дургүй хүрэх болоо? Гэхдээ ямар хамаа байна. Үнэнээс бултах арга байхгүй. Тэгээд ч эго ихтэй байна гэдэг муу зүйл биш. Харин ч сайн. Яагаад?
Яагаад гэвэл өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн бусдыг хэзээ ч хайрлаж чадахгүй. Эго гэдэг бол ерөөсөө л өөрийгөө хайрлах үзэл. Өөрөөр хэлбэл яг л өөрөө юу ч үгүй байж бусдын төлөө зүтгэх нь бүтэхгүй зүйл гэдэгтэй агаар нэг ойлголт.
Тэгвэл яагаад хүмүүс "би та нарын л төлөө" гээд орилоод байдийн бэ? Яагаад гэвэл тэгж орилох нь өөрт нь ашигтай болохоор, орилж орилж ганц нэг юм хийсэн нь эргээд өөрт нь хариу болж ирдэг болохоор л тэр.
Сонирхолтой шүү. Бүх хүнд эго байдаг. Тэгсэн мөртлөө бүгд өөрийнхөө төлөө бусдыг золих дуртай байдаг. Яг өөр шиг нь л өөрийнхөө төлөө байдаг хэн нэгнийг өөрийнх нь төлөө бүхнээ зориулаасай гэж хүсдэг. Сонирхолтой хүнээс юм авсан бол эргүүлж өгдөг гэдгээ умартдаг. Яг энэ умартдаг байдал нь хүний эго-г эго биш болгодог. Учир нь эго бол хүнлэг чанар. Харин хэн нэгнийг хохироож, өөртөө ашигтай болгодог тийм нөхцөл байдал огт биш. Эго бол ёс суртахуун. Эго бол зарчим.
Би зарчим баримталдаг, би ёс суртахуунтай хүн гэж хэлэхэд хүмүүс наадах чинь юу юм гэдэг. Зарчим, ёс суртахуун гээчийг хүн хүндээ тайлбарлаж тийм ийм юм гэж хэлэх ямар ч аргагүй. Энэ 2 зүйлийг хүн гэр бүлээс, орчин тойрноосоо, найз нөхдөөсөө олж авдаг. Мөн сонгодог зохиолуудаас авч болно.
Хүн бүхний олж авсан зарчим, ёс суртахуун ижил байх албагүй. Буруу зарчим, буруу ёс суртахуун гэж байхгүй. Соёл ялгаатай байдагтай адил, ялгаатай л гэж байна. Муу ч гэсэн ойлголт байхгүй.
Харин зарчимгүй, ёс суртахуунгүй байна гэдэг өөрөө муугаас ч долоон дор. Эго байхгүй байна гэдэг хувь хүний хувьд аюул. Хувь хүн өөртөө аюул учруулна гэдэг орчин тойрондоо ч аюул учруулна гэсэн үг.
Read more

Tuesday, February 10, 2009

Үхэж чадахгүй бол амьдрах хэрэггүй

1600 оны 2-р сарын 9- ний өдөр. Дэлхийн түүхэн дэх хамгийн аугаа үйл болсон гэж би боддог. Энэ өдөр Жордано Бруно шашныхны хувьд тэрс үзэлтэн гэгдэж шатаалгасан.

Бруног 1593 оноос эхлэн шашныхан хяхаж хавчиж байсан байдаг. Түүний дэлхий нарыг тойрон эргэдэг гэдэг онолыг нь няцаах гэж 7 жил оролдсоны эцэст шатаасан. Сонирхолтой нь үүнээс өмнө Галилей өөрийн бодлоосоо ухарч, би алдсан байх гээд амиа аварч байсан байдаг. Нэг нь хөгшин өвгөн , нөгөө нь залуу хүн. Гэвч хөгшин нь амьдралыг сонгож, залуу нь үзэл бодлоо сонгосон. Яг ижил зүйлд 2 өөр сонголт хийсэн, 2 агуу хүн. Үүнийг харахаар хүний амьдралд юу чухал вэ гэдэг нь наснаас хамаардаггүй, хэр их ухаантай байгаагаас ч хамаардаггүй юм шиг.

Улаан гал дотор шатаж байхдаа Бруно: "Намайг шатааж болно, үзэл бодлыг минь хэзээ ч үгүй хийхгүй. Надад оноосон ял шийтгэлээс чинь би айхгүй, харин та нар өөрсдөө айж үхэх гэж байгаа" гэж хэлсэн байдаг.

Гайхамшигтай.

Чамайг амьдралд ирэхэд чинь амьдрал инээж, харин чи уйлж байсан. Амьдралаас явахад чи инээж амьдрал уйлах болно. Хэрвээ чи ингэж чадахгүй юм бол амьдрах ямар хэрэг байна?

Бруно ирэхдээ уйлж, явахдаа инээж, ардаа үлдсэн бүхнийг уйлуулж, бишрүүлж чадсан цорын ганц хүн.

Read more

Friday, February 6, 2009

Дахиад нэг баяр болох гэж байгаан байна

Mobicom 247, Unitel 143 энэ тэр гэсэн чинь гэнэт юу билээ гэж бодогджий шүү. Эхлээд энэ нэг баахан тоонуудыг нь тайлж унших гэж хэдэн минут боллоо. Ялангуяа 143 гэдэг нь юу юм бол гэж гайхаад. Тэгээд олчлоо. Тэгсэн цаана чинь нөгөө балай Валентин гэж баяр нь болох гэж байгаан байшд.
Энэ жил Валентин тэмдэглэх хүн байхгүй тэмдэглэхгүй нь дээ. Ер нь ч тэгээд ямар тэмдэглэж үзсэн биш. Албатай юм шиг найз охинтой болчоод одоо яанаа, хаанаас мөнгө олох уу гэсэн нөхдүүд ер нь их байдаг байсан даа. Одоо ч хүн амьтантай уулзахаа байгаад дээр нь ихэнх нь ажил төрөлтэй болчоод сонсогдохгүй байх шиг байна.
Ер нь тэгээд бодоод байсан чинь 2,3-р сард найз охинтой байна гэдэг хамгийн тэнэг зүйл юм шиг байнаа. Валентин, Эмэгтэйчүүдийн баяр, хадам аав ээжтэйгээ уулзмаар болсонд нь Цагаан сар гэж бас нэг баяр. Бөөн мөнгөний гарлага. Тэгэхээр одоо ойлгож байгаа биздээ тэ? Хамгийн тооцоогүй дуракууд энэ үед найз охинтой байнаа гэсэн үг. хихихи.
Аа харин 3-р сарын сүүл, 4-р сарын эхэн үеэр найз охин мохин, хүүхэн шуухан эргүүлэх асуудал руугаа орвол зүгээр юм шиг байгаан. Дулаараад ирэхээр охид хүүхнүүдийн хувцас ч нимгэрээд, харц булаагаад. Дээр нь цаадуул чинь хавар дөхөөд ирэхээр сэтгэл нь гэгэлзээд сэрэл нь хөдлөөд гээд давхичихдаг юм шиг байгаамаа. Ёооё заза баахан дэмий хадуурчлаа. Буцаад Валентин руугаа оръё.
Энэ баяр нь өөрөө Ром, Европоос гаралтай. 2,3-р зууны үеэс эхтэй юм шиг байгаан. Анх нэг лам хайртай хосуудыг нууцаар гэрлүүлж байгаад баригдаад 2-р сарын 14-ний өдөр цаазлуулсан юм шиг байгаан. Гэхдээ тэгээд ер нь янз бүрийн тайлбартай балай баяр юм шиг байгаамаа. Ганц үнэн нь гэвэл Хэрээстийн шашнаас гаралтай гэдэг нь. Нөгөө би буддист, муу есүсүүд гээд байдаг улсууд энэ баярыг тэмдэглээд байдгийг ерөөсөө ойлгодоггүй юм. Баяр тэмдэглэх донтойдоо юу, даяаршиж байгаа дэлхий ертөнцтэй нь холбож тайлбарлах уу гэдгийг нь сайн мэдэхгүймаа. Заза хаанаас гаралтай хэний баяр нь хэнд хамаа байна тиймээ? Хамт байх гээд хагацаж салж чадахгүй байгаа хоёр хүнд хамт байх шалтаг болж өгч л байвал ямар хамаа байна. Удахгүй болох "баяр" аа сайхан тэмдэглээрэй.

Жич: Би сийнгл гээд балайраад архи уугаад шоудаад яваад байваа. Архи уугаад согтчоод өмдөндөө баацан хэвтжээсэн хүн би харсий шүү
Read more

Thursday, February 5, 2009

Always COCA-COLA

Орой хүрч ирээд messengerт орлоо. Тэгсэн харин баахан offline үлдээчихсэн байна. Хүмүүс бас намайг тоодог болчихжээ гээд баярласан чинь бүгдэнгээс нь яг адилхан юм ирсэн байх юм.
http://bolodm.blogmn.net/3831/ энэ линкийг явуулаад уншихад илүүдэхгүй, ямар аймар юм бэ гэх мэтчилэн үгтэй явуулсан байнаа. Энд юу байгааг дурдья.
-хүний хумсыг 4 өдрийн дотор бүрэн хайлуулна
-АНУ-ын цагдаа нар зам дээрх цусны толбыг арилгах гэж машиндаа байнга авч явдаг
-Coca-cola» аяганд vхрийн давтсан мах хийвэл хоёр өдрийн дотор уусан алга болно
-Машины хромоор өнгөлсөн гадаргуйн зэвийг арилгахын тулд «Coca-cola»-нд дvрсэн хөнгөн цагаан ялтсаар арчихад хангалттай
-Зэвэнд идэгдээд эргэхгvй байгаа боолтыг суллахын тулд «Coca-cola»-нд дэвтээсэн алчуураар боон хэдэн минут байлгасны дараа эргvvлэхэд болно
-Баруунд «Coca-cola» тээврлэдэг машинууд нь 20 гаруй жилийн туршид энэ ундааг машиныхаа моторыг цэвэрлэхдээ ашигласаар ирсэн юм байна.
-1 литр «Coca-cola» төрлийн ундаанд 100 грамм орчим сахар агуулагддаг
-Coca-cola мэтийн хийжvvлсэн ундаа их хэрэглэх нь ясны сийрэгжилтэнд хvргэж болзошгvйг эмч нар анхааруулдаг
Ёооё за больё. Өшөө бусдыг нь үргэлжлүүлж уншмаар байгаа хүн байвал линкэн дээр нь дараад уншина биз.
Энэ Coca-cola аар ийм янз бүрийн юм хийгээд байдаг хүмүүсийг ерөөсөө ойлгодоггүймаа. Уул нь ундааг уух гэж л бүтээсэн баймаар. Гэтэл дотор нь үхрийн мах хийнэ ч гэх шиг, дотор нь хумсаа хийж 4 өдөр болгоно ч гэх шиг.
Шорлог, стейк шарж идээл, араас нь Coca-cola уух ямар янзтай гээ. Ийм сайхан таашаалаас татгалзаж зэв арилгаж суудаг тэр нээрээ бүтэхгүй улсууд юмаа.
Always COCA-COLA

Read more

Tuesday, February 3, 2009

Бурхнаас гуйх харамчаас гуйх 2т ялгаа байхгүй

Хэзээ нэгэн цагт бурхан минь надад сая доллар өгөөч гэж гуйж байсан хүн байна уу? Би худлаа ярихгүй ээ үнэнээ хэлье. Гуйж байсан. Тэгээд бүр нэг ийм дуу байдагдаа: " If i had a million dollar..." гээд. Энийг дуулаал, амихандаа цаад бурхныг чинь найрчих санаатай. Нэлээн хэдэн долоон хоног гуйсиймаа, дуулаал дуулаал. Тэгээд нөгөө сая долларын үнэр гардаггүй ээ. Яасын бол гэж бодлоо. Арай л их юм гуйгаад байгаан болов уу гэж бодлоо. Тэгээд сая нь ч юу юм бэ, хагас саяыг өгчих тэхүү гэж үзлээ. Хариу өгдөггүй ээ. Заавал доллар гуйх нь ч хаашаа юм гэж бодоод арай бага 500-н сая төгрөг гэж хэлж үзлээ. Бас л дуугардаггүй шүү. Зааза больёоо ганц сайхан машин л өгчих, shelby mustang гээд бүр уйлан дуугарлаа. Тэгсэн чинь яасан гээч? Яг өгөөч, өгдөггүйм байналээ. Тэгээд муу бурхны хор шарыг нь маажих санаатай "Хөөе Бурхаан! чи муу байдаг л юм бол гарч ирээд ганц машин өгчих" гэж үзлээ. Бурхан лаг жентельмэн гэж нэг сэнхрүүлэгчийн хэлсэн үг санаанд орлоо. Нээрээ ч тийм юм болов уу гэсэн шүү юм бодоод аргаа өөрчлөхөөр шийдлээ.
Нэг шөнө орон дотроо хэвтэж байгаад, гэнэт цаадахтай чинь ярилцмаар санагдаад бослоо. Цонхоороо тэнгэр лүү /тэнд л байдаг байлгүй дээ/ хараад, "Чи бид хоёр адилхан эр улсууд, хэн хэн нь ижилхэн л юм хүсдэг тийм биздээ, хөгшнийгөө ойлгоод ганц машин гаргаад өгчих л дөө, хөгшин нь одоо сая доллар гэж тэнэгтэхгүй, больсон. Миний захисан машин өглөө босоход байж байна биздээ.." гэж хэлээд унтлаа.
Тэгсэн харин өглөө сэрсэн чинь юу болсон гээ? Нөгөө машин мэдээж юу гэж байхав.
Ингээд энэ цагаас хойш бурханд итгэх үү байх уу гэсэн эргэлзээ бүрмөсөн үгүй болж, мэдэхгүй юмаа мэддэг хүнээс асуухаас өөр тусламж гуйхаа больсиймдаа.
Read more

Sunday, February 1, 2009

Цагаан сар айсуй

Цагаан сар дөхөөд ирсэн чинь ууц нуруу, боов моов, бэлэг сэлт яригдаад, сонсогдоод эхэллээ шүү. Ямар ч амтгүй хатуу гурил талхнаас , хонины ууц бүтэн хониноосоо үнэтэй болж их л сонин үзэгдэл бий болно. Тэгээд энд тэндгүй баахан эх оронч хүмүүс гарч ирж үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж орилж эхэлнэ. Нөгөө үйлдвэрлэгчид нь эх оронч л бол надаас ав гэсэн шиг тэнэг үнэ хэлнэ. Ул боов, хонины ууцыг нь ямар гадныхан хийх биш авч л таарна.
Харин нөгөө бэлэг гэж айхтар юм байнаа. Цагаан сарын өмнө хойно энэ бэлгийг нь бодохоор инээд хүрээд байдийн. Тэгсэн мөртлөө яг Цагаан сараар айлд орохоороо ямар бэлэг өгөх болоо гээд өмнөө байгаа буузаа ч тайван идэж чадахгүй. Тэгээд нөгөө хүмүүсийн хэлдгээр уранхай оймс, гардаггүй балыг нь авчихаараа уурлана.
100 хүн орж ирдэг айл хүн болгонд 1000 төгрөгний бэлэг өгнө гэвэл 100000 төгрөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дөхөж очно. Хүүхдүүдээрээ идэж уух юмаа бэлдүүлж, мөнгө авч золгодог хөгшчүүлд сайхан, айл хэсч алт мөнгө хураадаг хүүхдүүдэд гоё, дунд насныхны хамаг мөнгийг ховх сордог сонин баяр.
Одоо тэгээд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж Made in Mongolia гэсэн бэлэг өгөхгүй бол нөгөө "эх орончдод" "алуулна". Даанч нөгөө үндэснийх нь үйдвэрүүд түүхий гурилтай жигнэмэг, гашуун ундаанаас өөр юм үйлдвэрлэдэг билүү? Бэлгэнд монголынхоо барааг өг гээд байгаа хүмүүс жирийн үед гадаадын чихэр шоколаднаас татгалзаж монгол гэсэн юм авдаг билүү?
Хүний амьдралд нэвтрүүлэх гээд байгаа зүйлээ эхлээд өөрийнхөө амьдралд нэвтрүүлж байвал зүгээр юм шиг.
Read more

Блог хөтөлж хүртэл сурах хэрэгтэй

Блог хөтөлж хүртэл сурах хэрэгтэй юмаа. Бичлэгээ тоймолж, хуучин банжигт байсан шигээ болгох гээд ерөөсөө чаддаггүй шүү. Янз бүрийн link button хийж үзлээ. Янз бүрийн юм оролдож байгаад comment бичих боломжгүй болгоцон байснаа сая л мэдлээ.
Баахан манарч суулаа.
Бичлэг яаж тоймлож харуулдгийг мэддэг хүн байвал хэлж өгч тус болоорой. Мааш их баярлана шүү. Javascript ч юм уу бичих хэрэгтэйм байна гэж ойлгочоод сууж байна.
Anyway if someone know this... help me ASAP

Best Regards Read more