Tuesday, February 10, 2009

Үхэж чадахгүй бол амьдрах хэрэггүй

1600 оны 2-р сарын 9- ний өдөр. Дэлхийн түүхэн дэх хамгийн аугаа үйл болсон гэж би боддог. Энэ өдөр Жордано Бруно шашныхны хувьд тэрс үзэлтэн гэгдэж шатаалгасан.

Бруног 1593 оноос эхлэн шашныхан хяхаж хавчиж байсан байдаг. Түүний дэлхий нарыг тойрон эргэдэг гэдэг онолыг нь няцаах гэж 7 жил оролдсоны эцэст шатаасан. Сонирхолтой нь үүнээс өмнө Галилей өөрийн бодлоосоо ухарч, би алдсан байх гээд амиа аварч байсан байдаг. Нэг нь хөгшин өвгөн , нөгөө нь залуу хүн. Гэвч хөгшин нь амьдралыг сонгож, залуу нь үзэл бодлоо сонгосон. Яг ижил зүйлд 2 өөр сонголт хийсэн, 2 агуу хүн. Үүнийг харахаар хүний амьдралд юу чухал вэ гэдэг нь наснаас хамаардаггүй, хэр их ухаантай байгаагаас ч хамаардаггүй юм шиг.

Улаан гал дотор шатаж байхдаа Бруно: "Намайг шатааж болно, үзэл бодлыг минь хэзээ ч үгүй хийхгүй. Надад оноосон ял шийтгэлээс чинь би айхгүй, харин та нар өөрсдөө айж үхэх гэж байгаа" гэж хэлсэн байдаг.

Гайхамшигтай.

Чамайг амьдралд ирэхэд чинь амьдрал инээж, харин чи уйлж байсан. Амьдралаас явахад чи инээж амьдрал уйлах болно. Хэрвээ чи ингэж чадахгүй юм бол амьдрах ямар хэрэг байна?

Бруно ирэхдээ уйлж, явахдаа инээж, ардаа үлдсэн бүхнийг уйлуулж, бишрүүлж чадсан цорын ганц хүн.

3 comments:

хи сара said...

ene chin harin saihan bichleg bn :)

BlueBell said...

Бруно жинхэнэ баатар^^ Хачирхалтай нь энэ түүх ямар олон давтагдаж байна аа тэ?? Хөөрхий Чойном. хэлмэгдүүлэлт гээл..Хүнд гай болоогүйл бол буруу бодох нь ч хүний эрх чөлөө шүү дэ. Нөгөө Элбэгдоржийн хэлдэгээр "бид чинь алдаж, алдсанаа засаж болох зайтай нийгэмд амьдарч байгаа улс" шүү дээ..

Anonymous said...

АСУУХ ГЭСЭН ЮМ БИБЛИ ДЭЭР НАР ДЭЛХИЙГ ТОЙРДОГ ГЭЖ ХААНА ХЭЛСЭН БЭ?