Friday, April 3, 2009

Нийтээрээ архичид

Бага байхад манайх 2хон орцтой байранд байдаг байлаа. 1 орц 1 архичинтай. Бүх байраараа нийт 2 архичинтай. Мань 2 архичин сардаа 2,2 удаа согтуу ирнэ. Хүүхдүүд нь гэртээ оруулах гэж зовно. Байраараа жигшинэ, зэвүүцнэ. Архины талаар огт ойлголтгүй мань мэт нь гайхаж харж, архичинтай аавтай найз нараа өрөвдөнө. Байрныхаа гадаа үнэгүй, "амьд" жүжиг үзнэ.
Энэ бол 10 гаруй жилийн өмнөх дүр зураг. Нарийн яривал 12-13 жилийн өмнө. Тэр үед 400-аад хүнд 2хон архичин ноогддог байжээ. 2 архичин нь сардаа 2 удаа уудаг, ойр хавийнхан нь, хөрш зэргэлдээ хүмүүс нь жигшдэг ийм л байж.
Гэтэл өнөөдөр огт архи амсдаггүй хүн 400-аад хүн дотор 2 олдвол их юм болох гээд байнадаа. Тэр үед архичин, архи огт уудаггүй хүний дундуур нь байхаар хүмүүс шинэ жил цагаан сараар л амсдаг байжээ.
Харин одоо архичид нь юм л бол шалтаг хайдаг. Шалтаг хайдаг шалтгаан нь бусдад архичин гэж хэлүүлэхгүй гэсэндээ, бас өөрөө өөрийгөө архичин гэж бодохгүйн тулд. Тэгээд шалтаг хайж зүгээр уух мөрөөрөө уухгүй бусдыгаа чирнэ. Хамт уухгүй ганцаараа уухын бол ёстой л нөгөө архичин болчих гээд байгаа болохоор, хань татаж, уухгүй гэсэн нэгэн рүүгээ уурлаж, 100 татчихсаныхаа дараа би тэгээд архичин юм уу гэж агсам тавина.
Ноднин байхаа ордонд сагс тоглох гээд хувцсаа солиод сууж байтал, манай авга ах дээр нэг архичин нөхөр хүрээд ирлээ. Уулзаад нэг усыг нь мэдээд байхыг бодоход таньдаг юм байна гэж бодоод сууж байлаа. Тэгсэн нөгөөх нь мөнгө өг, би архи ууя гэж байх юм. Эхлээд юу билээ гээд гайхлаа, тэгсэн чинь чи бид 2 найзууд... юу юу гэнэ үү баахан л юм ярьж байна. Гэтэл манай ах цүнх аваад өгдөө гээд, түрийвчнээсээ 5000 төгрөг гаргаад өглөө. Нөгөөх нь мөнгийг нь авснаа явдаггүй шүү. Чи найздаа архи уу гэж 5000 төгрөг өгч байгаа юм уу, би яаж харих юм, таксины мөнгө гэж байна шүү. Хойно нь инээд хүрээд суугаал байлаа. Тэгсэн чинь ах халааснаасаа 2000 төгрөг гаргаж өгөөд одоо яв гэсэн чинь чи найзыгаа хөөлөө барилаа, би архичин болсон нь үнэн... ингэж байгаад нэг юм явлаа тэр нөхөр.
Манай ах: Энэ уул нь сайн бөх байсан юм. Даанч архичин болчихсон. Ирээдүйтэй лут нөхөр л гэдэг байлаа гэж байна.
Заза ингээд бичээд байсан чинь нээх сонин болоод явчихлаа. Юу гэх гэснийг минь ойлгосон байлгүй дээ.
Миний бодоход мань бөх өөрөө архичин найзуудынхаа архи уух "шалтгаан" болдог байсан биз. Хэцүү ч юм даа. Бүх нийтээрээ архичин болчих.

1 comment:

gantulgan said...

нэг иймэрхүү юмыг чинь тамын тогооны үлгэр гэдэг билүү тэ.
Гэхдээ бас нэг талаасаа тэр үед бол маниус жоохон байсан, жоохон хүүхдийн нүдэн дээр хүмүүс нээх архидаад байдаггүй байсан байх, одоо ч тийм байх. Гэвч одоо тэр үеийнхтэй харьцуулалтгүй уудаг болсон нь үнэн л дээ.
Түүнд юунд нь дурладаг байнаа. Тэгээл уулзахаараа амсчдаг л юм даа. балай хог. хэхэ