Tuesday, May 19, 2009

Би архичин л даа, гэхдээ...

Зун цаг сайхан шүү. Ер нь дулаархаар би гадаа гарж гүйдэг юм. Орой гараад гүйж байхад гудамжинд янз янзын л зүйлүүд харагдах юм. Гуйвсан архичид, сайхан шоучид, дулаарч байгаа болохоор гадны жуулчид ч үзэгдэж эхэлж байх шиг.
Энэ жилээс харин өмнө нь ажиглагддаггүй байсан нэг зүйл нүдэнд их туслаа. Ажиглагддаггүй ч юу байхав, би л олж хардаггүй байсан байх. Шар толгойтой гадны залуу монгол бүсгүйг хөтөлчихсөн, 2лаа инээчихсэн их л баяр баясгалантай явж байгаа харагдаад байнаа. За нөгөөх чинь монгол хүүхнүүд рүүгээ дайрч давшлах нь гэж бодож байна уу? Үгүй шүү үгүй. Хүний хувийн амьдрал руу өнгийдөг хүн би бишээ. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү надад хамаагүй гэдэг шиг, тэр хүүхнүүд хаанах хүнтэй юугаа хийж явах нь надад ёстой хамаагүй шүү.
Харин хөөе залуусаа! Та нарыг гудамжинд нь сайхан хүүхэн байнадаа гээд шүлсээ гойжуулаад харж байхад чинь өөр улсууд аль хэдийнэ өөрийн болгоод авчихаад байна айн. Манай нэг найзын хэлдгээр тэнэг чинь төдий чинээ байна даа. Худлаа баахан Оюу Толгой, Таван толгой, миний толгой гэж байхаар эхлээд хүнд тоогдохоор болвол яасан юм бэ айн? Нээх сүрхий монгол хүний ген, бидний цэвэр цус энэ тэр гэж лут лут юм ярьж байхаар өөрөө өөрийгөө авч явах чадалтай болцгооё оо бүгдээрээ айн? Би нээх тэнгэрт гарчихсан лут нөхөр юм болохоороо ингээд байгаан биш шүү. Яг л чамтай адилхан, гудамжинд харагдсан сайхан хүүхний бөгс рүү гөлөрч шүлсээ гойжуулдаг, Энхбаяр Элбэгдорж муу сайн луйварчид гэж том том баадаг чамтай л адилхан нөхөр. Гэхдээ ялгаа нь гэвэл чамайг чангаагаад байгаан. Доошоо биш, дээшээ шүү. За дээшээ нь ч юу байхав, ямартай ч муу биш зүйл рүү л чангаагаад байгаан.
Бүгдээрээ өнөөдрөөс эхлээд монгол хүнд ДОХ халддаггүй гэдэг шиг инээдтэй зүйл ярихаа больцгооё. Би архичин л даа, гэхдээ ямар ч баян гадаадаас илүү. Яагаад гэвэл би монгол цустай гэж дэмий агсамнахаа ч больцгооё.

1 comment:

gantulgan said...

Аан тийн, яг зөв...
Эхлээд өөрийнхөө толгой дээрх бухлаа хайж олоод, янзлахаа л бодоцгооё хэхэ.
Үнэндээ бол тэрийг хэзээ ч янзалж дүүсахгүй. Дуусчихвал БУДДА болдын байгаа биз дэ хэхэ. Тэгсэн ч гэсэн эхлээд өөрийгөө л хичээ...
I agree with u. :D