Tuesday, February 23, 2010

Юун Avatar, Titanic

Аvatar гээч цэнхэр залуучууд гүйлдсэн кино нэг хэсэг хүн амьтны амнаас салахгүй, хорвоо дэлхийд өөр юм байхгүй юм шиг ярианы сэдэв боллоо. Ер нь одоо ч гэсэн яригдаж байгаа боловч харьцангуй намжиж байх шиг байна.
Энэ киног учиргүй магтаж байгаа хүмүүсийг хараад огт ойлгохгүй байгаа юмаа. Тэгээд Титаник гээч нэг усан онгоц сүйрдэг кинотой зүйрлээд. Нэг хүний 2 кино, тэгээд их мөнгө олоод байгаагаар нь шуугиж болох л юм л даа. Гэхдээ энэ Аватар гээч киног учиргүй магтаж байгаа нь үнэхээр сонин. Би лав тэр киноноос олигтой юм олж хараагүй. IMAX 3D-ээр үзсэн болохоор харин тэр технологийн магтмаар байгаа.
Киноны баатрууд газрын зурагнаас эхлээд юм юмыг бодит орон зайд гаргаж ирж, бидний энэ ширтээд байгаа дэлгэцийг бодит юм шиг харж, товчлуур дарахгүй ажиллаж байгааг 3 хэмжээст кино театрт орж үзэхэд яг л тэр дотор байгаам шиг сэтгэгдэл төрөөд заримдаа хүрч үзэх гээд байснаа нуухгүй ээ.
Бараг 3 цагийн, 3 хэмжээст технологиор бүтсэн кино өмнө нь байгаагүй гэдгээрээ энэ бол яахын аргагүй магтууштай, кино ертөнцөд шинэ дэвшил болсон зүйл мөн бизээ.
Гэтэл зарим хүмүүс тэр киноны утга санаа нь гайхамшигтай энэ тэр л гээд байх юм. Төслийн тэнэг удирдагч, бас нэг тэнэг хурандаа хоёрын тэнэгтэхийг харуулсан нь арай л дэндүү. Энэ киноныхоо утга санаагаар James Cameron хүн төрөлхтөнд мессеж хүргэлээ ч гэнэ үү. Харин миний хувьд James Cameron-ий хүн төрөлхтөнд үнэхээр сайхан мессеж хүргэж чадсан, сайхан бүтээл бол Terminator 2. Cameron-ийг амьдралдаа 2хон кино хийсэн юм шиг бичих юм. Терминаторын эхний 2 ангийг энэ нөхөр бүтээсэн ба, үнэхээр сайн кино, 2-р анги нь бол бүр дэндүү сайн. Зүгээр л нэг 2 төмөр мөргөлдүүлэлгүй гайхамшигтай философитой хийсэн кино. Хамгийн сүүлд Терминатор /Арнолд ах/ халуун гал хайлш руу орохын өмнө гол дүрийн хүүтэй ярилцдаг хэсэг үнэхээр гоё, сэтгэл хөдөлгөм.
Битгий гээд уйлахад нь, нулимс руу нь заагаад: Надаас хэзээ ч ийм зүйл гарахгүй гэж хэлж байгаа нь хамгаалагч роботыг яг л хүн шиг "сэтгэдэг", хүний ертөнцөд амьд амьтад л амьдрах ёстой, үүнийгээ битгий устгаачээ гэж байгаа юм шиг...
Гэтэл Титаник бол нэг том усан онгоцон дээр 2 биенээ хараад хамаг тестостерон нь ялгарч байгаа эр эмийн тухай. Харин энэ сүүлд хийгдсэн аватар нь ёстой нэг шинэ санаа байхгүй инээдтэй.
Pocahontas гэж хүүхэлдэйн кино үзэж байсан уу? Үзэж байсан бол тэр хүүхэлдэйн киноны улаан арьс индиануудын биеийг нь томсгоод цэнхэр өнгөтэй болгоод, Америк тивийг тэр гариг гэж төсөөлөөд, усан онгоцтой ирдэг цагаан арьстнуудыг нөгөө Аватарын хүмүүс гээд, индиануудын дунд ороод явчихдаг шар үстэй залууг Аватарын нөгөө хөл нь ажиллагаагүй гол дүрийн залуу гээд төсөөлөөд, тэгээд цааш нь бусад зүйлийг нь бодоод үздээ.
Илэрхийлж байгаа утга санаа нь яг л адилхан, гагцхүү цаг хугацааны хувьд л ялгаатай.

4 comments:

хи сара said...

ter terminator medehgui ee, bagadaal busdiig dagaad shuugiad uzej bns bh, gehdee avatar nadaa taalagdsan, 10s 9g ognoo, bi ooroo visual hun bolhoor medeej computer graphic, 3d geel mash sonirholtoi bsn-kino hiisen tuhai kino.g n youtube.s orood uzeerei, nuser ajil ard n orson kino bolson bn lee, magadgui tiim bolhoor gantshan kino hiigeed ongorvol jaahan shatalttai ym, dahiad tsaashaa garah biz, ih sunjirsaan yadaj bhad kino-gehdee argagui bh l daa, kinonii undsen messege n baigal amitan ymr holbootoi bj baigalitaigaa herhen holbootoi amdrah talaar bolhoor ter gaihamshigt-hamgaalah heregtei bgaa pandora.gaa ehleed taniltsuulah heregtei bsn bh l daa, uugnaasaa kino n deeree helj bsn, ene humuus irsen garig deer n uugnaasaa gants nogoon uldeegui ee gj, ene l messege n bhdaa whole movie.giin

este said...

http://www.buzzfeed.com/emma/avatarpocahontas-mashup-11bw
хэхэ нээрээ Покохантостой төстэй ч юмуу. гэхдээ хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлж чадсан гоё кино бсон санагдсан. хэдий зохиол нь цомхон ч хэлэх санаагаа бол бүрэн дүүрэн сайн л гаргасан блээ шд. sometimes less is more гж

este said...

энэ др бгаа линк покохантос-н бичлэг дээр аватарын дуу оруулалтаар хийсэн кино trailer үзээрэй

mootsoo said...

este баярлалаа.
Энэ чинь харин гоё эд байна.