Wednesday, February 17, 2010

Эмэгтэй хүний юуг хардаг вэ?

Хэд хоногийн өмнө нэг найзынхаа зургийг харлаа. Ямар нэг партин дээр л авхуулсан бололтой. Хажууд нь 2 охин байнаа. Нэг нь гараа өргөчихсөн суга нь харагдаад... Харин нөгөө суга нь харлаж харагдаад болж өгдөггүй ээ. Нилээн хэд хоногийн өмнө үсээ хусаад нөгөөх нь үл ялиг ургаж эхэлж байгаа бололтой.
Уул нь үс гэзэг, нүүр амаа янзлаад, нөгөө хувцсаа өмсөөд гарсан юм шиг байгаан. Даанч тэр суга бялуун дээр баас наацийм шиг харагдуулж байгаамдаа.
Эмэгтэй хүний юу руу хардаг вэ? Ямар эмэгтэй хүн таалагддаг вэ гэсэн асуултанд хөх бөгс гуя ташаа энээ тэрээ гэсэн хариулт зөндөө л харж сонсож байсан байх. Гэхдээ нэгэнт сайхан бие хаа заяагаагүй бол хэнд ч таалагдахгүй гэсэн үг биш.
Эрчүүд эмэгтэй хүний бие хаа гадаад төрх гэхээсээ илүү тэдний өөрөө өөртөө арчаатай байдалд анхаарлаа хандуулдаг. Сандаал өмсөхөд сайхан янзалсан хумс, цэвэрхэн хөл харагдаж байвал ямар ч том хөхнөөс илүү сайхан нөлөөлнө дөө. Цамцны чинь зах цэвэрхэн тэгээд анхилуун үнэртэй байвал би лав нүүрээ наагаад салахгүй байхаа :P.
За ямартай ч гоо сайхан гэдэг ариун цэвэртэй нягт холбоотой зүйл юм шиг байгаан. Ариун цэвэргүй гоо сайхан гэж байхгүй ч гэж хэлж болох байх.

2 comments:

хи сара said...

hudlaa sh dee, tsaraig n l hardag ym bj lol

mootsoo said...

Цаадах чинь ойрд эмэгтэй хүний гоо сайхан хөлөндөө байдаг гэдгийг ойлгоод байгаа.
Сайхан нүд хөмсөг, халтар хөл, дур гутаж байгаамдаа.