Гэнэт аймшигтай хөгширч байгаагаа мэдэрлээ. Ингэж хэлсэнд надаас хөгшин улсууд битгий гомдоорой :D. Дуртай кинонуудын маань нэг Терминатор 2 аль эрт 20 жилийн өмнө бий болсон, бага байхад хүмүүс намайг адилтгаад байдаг байсан "Гэртээ ганцаараа"-н бацаан Кевин одоо 30 настай. Хамгийн дуртай олон ангит кино "Найзууд" 17 жилийн өмнө анх гарч байсан, өнөөдөр салахаа больсон Фэйсбүүк бий болоод 7 жил болж байгаа юм байна. Анх писи гэж юмны ард суухад DOS үйлдлийн системтэй байлаа, гэхдээ хамгийн анх яг хэрэглэж, өөрөөр хэлбэл тоглож эхэлсэн үйлдлийн систем бол Виндовс 3.11, үүнээс хойш Майкрософт компани 95, 98 гэх мэт олон үйлдлийн систем бүтээсэн ба хамгийн алдартай Windows XP одоо 10 настай. Энэ их цаг хугацаа өнгөрөхөд би юу хийвээ? Юу ч хийсэнгүй, юу ч бүтээсэнгүй. Дээрх хэдэн юмыг олж уншаад гэнэт өөртөө дургүй хүрлээ. Дэлхий ертөнцөд их зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг, их зүйл ч бий болж байна. Моцарт 6 настайдаа анхныхаа хөгжмийн зохиолыг бичиж байсан бол Эйнштэйн надаас яльгүй ах байхдаа Харьцангуйн онолын тухай анхны материалаа хэвлүүлж байж. Гэтэл надад хийсэн юм байхгүй, дээр нь юу ч хийхгүй гөлийсөөр л......
5 comments:
super ambitious huh? heheh
happy birthday!
egogoo darj amidraa,keke. ego-d buu deerelhuul gsn :P
Юун бөөртдэй вэ, болох болоогүй шдээ :Д
Ер нь эго ихтэй, амбицтай байх зүгээр шдээ.
Амьдралын урсгалд зүгээр л биеэ сул тавиад урсаж байна дө. Ингэж зүгээр урсаж явтал одоо бүр огцом огцом хүрхэрээ их дайралдахын гэнэ лээ гээд мангар юм бичээд байхгүй юу тэ :)
Чи яахав сэлж сурч байгаам чинь тэр хүрхрээ мүрхрээнд бол шумбаал гараад ирэх байлгүй дээ :p
Post a Comment