Saturday, March 28, 2009

Хайр сэтгэл

Цаадах чинь гэнэт хайр сэтгэлийн талаар бодож эхэллээ. Бодох ч юу байхав дээ ер нь нэлээн лайтай романтик нөхөр л дөө. Нэг их хөгширчихсөн юм шиг, нөгөө янгир өтлөхөөрөө гэдэг шиг өнгөрсөн баларснаа гэнэт сөхөж бодлоо. Хайр сэтгэл гэж байдаггүй юм, гээд байдаг мөртлөө ичих ч үгүй 3-н хүнд хайртай гэж хэлээд амжжээ бас. Гэнэн томоогүй насны шохоорхлоос, үнэн сэтгэлийн, арга ядсан уйлагнасан хайр сэтгэл гээд янз бүрээр илчилж байжээ.
Ер нь тэгээд хайр сэтгэл гэж юу юм бэ? Хайрлана хайрлуулна гэдэг юу юм бэ? Хэрээстийн шашныхны хувьд агапе буюу бурхны дээд хайр, эрос буюу эр эмийн доод хайр, мөн тэгээд гэр бүлийн хайр гэсэн 3-н хайр байдаг. Тэдний хувьд энэ нь байж болох. Гэхдээ бидэн шиг, над шиг, атейст бас агностик хүмүүсийн хувьд хайр сэтгэл гэж юу юм бэ?
Болзолгүйгээр итгэх. Надад анх нэг хүн хайр гэж ийм юм байдаг юм гэж хэлж билээ. Одоо бодоход энэ зөв тодорхойлолт ч юм шиг. Бид эцэг эхээ яагаад хайрладаг вэ? Яагаад гэвэл тэдэнд бид итгэдэг, биднийг яаж ч байсан тэд үр минь гээд хүрээд ирдэг, хүрээд ирэх болохоор л тэр. Харин өөр хэн нэгэн тэгж чадах уу? Бараг л чадахгүй. Гэхдээ хэн нэгэн чадаж байвал тэр чамд хайртай. Тэгэхээр болзолгүйгээр итгэх нь хайр сэтгэл яг биш ч гэлээ, энэ бол хайрын эхлэл, энэ байхгүй бол хайр байхгүй.
Харин бидний хувьд гэр бүл, найз нөхдийн гэхээсээ илүү эрэгтэй эмэгтэй хүний /зарим тохиолдолд ижил хүйстнүүдийн/ бие биенээ хайрлах хайр илүү сонирхолтой, илүү чухал байдаг. Харамсалтай нь энэ нь яг юу юм бол?
Миний бодлоор надад итгэдэг, надтай хамт байхыг хүсдэг, намайг харахаараа нүүрэнд нь баясал тодордог, өөд өөдөөсөө харж биш хамтдаа нэг зүг рүү ирээдүйгээ харж чадаж байгаа тэр хэн нэгнийг л надад хайртай хүн гэж хэлэх болов уу? Хэрвээ би түүнд яг дээрх шиг ижил хандаж чадаж байвал, үхэн үхтэлээ энэ байдлаараа байж чадаж байвал үүнийг хайр сэтгэл гэх болов уу? Өнөөдрийн залуу сайхан нас, хүсэл мөрөөдлийг минь харж ирэх биш, өдрөөс өдөрт өтлөх царай, үрчлээтэх арьсыг минь харж, хаяад явах биш, дэргэд минь байж чадаж байвал үүнийг хайр сэтгэл гэх болов уу?
Read more

Friday, March 27, 2009

Тэнэг байх сайхан

Саяхан манай нэг найз надад ийм нэг онигоо ярьж өгсөн юм.
Нэг хүнээс чи тэнэг болох уу халзан болох уу гэж асууж л дээ. Тэгсэн нөгөөх нь бодож бодож тэнэг болсон нь дээр юм байна гэв.
-Яагаад?
-Яагаад гэвэл тэнэг болчихвол ядаж хараад мэдэж чадахгүй шд.
Харин би өчигдөр яг тэнэг хүн шиг байж үзлээ. Машинаа үзлэгт оруулчихаад ирээрэй гээд аав хэдэн төгрөг өгөөд явуулав аа. Эхлээд машинаа сайхан угаалгачихаад үзлэг болж байгаа газар луу явлаа. Хаана нь болж байгаан бол гээд гайхаад байж байтал тээр тэнд нэг цагдаа харагдлаа. Баярлаад давхиад очлоо. Машинаасаа буугаад цагдаа дээр очоод
-Ах та машин үзэж байгаа юм уу?
-Тийн
-Аан шууд одоо танд энд үзүүлэх үү?
-Тийн,
-Би одоо үзүүлчих үү
-Машин чинь аль вэ?
-Аан, юу тэр л дээ, гээд заав
-Эргүүлээд нааш нь харуулаад тавьчих. Татвар төлсөн үү?
-Үгүй, төлдийму? Хаана төлдийн?
-Аан байз,...хөөе хэнээ! Гээд нэг ахыг дуудлаа. Чи энэ дүүгийн бичиг баримтыг нь аваад татварыг нь төлчихөөд хүрээд ир гэлээ. Нөгөөх нь ч яахав шууд л яваад орчихлоо.
Тэгээд ах цагдаа үзэж эхэлвээ. Хаанаас ч юм, тэр хавийн нэг машинаас нэг дуу явж байгаа сонсогдсон чинь ах цагдаа энэ одоо манайхаан солонгос дуу дуулаад байна уу гээд пар пар хийтэл сайхан инээжийнаа. Би ч яахав орчуулаал дуулаад байх шиг байгаан гээд дагаад инээлээ. Ингээд цагдаа ах үзсэн үү яасан бүү мэд, би л машиныхаа хаана юу байдгийг мэдэж авч байгаа хүн шиг 2 юм хамт зогсож байтал нөгөө ах хүү мөнгө төлчихсөн гараад ирлээ.
-За одоо би яахуу ах?
-Ороод чигээрээ явж очоод 2009 гэсэн наалтаа аваад тэгээл болоо.
За гээд яваад орлоо. Тэгсэн харин даатгал хийлгэ гэж байна. За гээд жолоочийн хариуцлагын даатгал төлөөд буцаад нөгөөх рүү яваад орлоо. Тэгсэн оношилгоонд ор гэж байна.
-Эгчээ юун оношилгоо билээ?
-Оношилгоо. Цагдаад үзүүлэх ёстой, оношилгоо хийнэ.
-Сая гадаа цагдаа үзээд шууд одоо наалтаа ав гэсий шд
-Үгүй тэр чинь үзлэг. Оношилгоо...
-Оношилгоо?
-Тиймээ оношилгоо. Ноднин оношилгоонд орсон бичиг чинь байх ёстой. 4 сард байхаа тийм юм хэрэгтэй.
-Аан за гээд гараад машинаасаа ноднингийнхоо бичгийг аваад очив. Нөгөө эгч:
-Аанхаан ийм бичиг 2009 гэсэн
-Аан та түрүүн энийг хэлсэн биздээ?
-Тиймээ энийг хэлсэн
-Ингээд болоо юм биш үү?
-Үгүй ээ, энэ оных хэрэгтэй.
-Айн?..гээд хараад зогсчихлоо.
Тэгсэн нөгөө эгч харин энэ хүүхдэд юм хэлээд хөөрхий даанч ойлгохгүй амьтан байна даа гэсэн шиг харснаа " заза оношилгоондоо ороорой за " гэснээ тамга дараад өгчихөв. Ингээд хажууд нь суусан цагдаагаас наалтаа аваад эргэж хараад чөтгөрийн инээмсэглэлээр инээгээд гэр лүүгээ жийчихвээ.
Ёстой нэг юм хэлээд ойлгохгүй тэнэг нөхрийн дүрд орж гэнэн царайлж явсаар их л хурдан ажлаа амжуулчихдаг юм байна. Ингэж бодохоор тэнэг байх харагддаг ч юм шиг.
Гэхдээ ямартай ч тэнэг байх сайхан л юм байна.
Read more

Monday, March 23, 2009

Юу ч гэмээр юм бэ дээ

Ойрд ёстой нэг дураараа гэхэд дэндүү дураараа байнаа. Хүссэн үедээ унтаж, хүссэн үедээ босч, хүссэн үедээ идэж... ерөөсөө л хүссэн үедээ хүссэн юмаа хийх шиг л болж байна. Нэг бодлын гоё, нэг бодоход муухай ч юм шиг.
Уржигдар орой байхаа, цаг хугацаа алдаад хэзээ юу хийснээ ч санахгүй юм. Хуучин ажлын газраас e-mail ирсэн байнаа.
E-mail нь ингэж эхэлж байнаа. "... нь тэдэн сарын тэднээс эхлэн гэрээ байгуулж, тэдэн сарын тэдэнд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Түүнийг дэмжиж ажиллахад өндөр их амжилт үзүүлэх чадвартай болохыг олж мэдсэн..."
Явуулсан e-mail нь нэг иймэрхүү утга агуулгатай. Тэгээд энийг дахин дахин уншлаа. Юу гэсэн үг болохыг нь ойлгох гэж их хичээлээ. Тэр "олж мэдсэн" гэдэг үг хамгийн эхэнд сонирхол татлаа. Шинжлэх ухааны нээлт хийчихсэн юм шиг утгатай үг. "өндөр их амжилт үзүүлэх чадвартай болохыг" гэдэгтэй нийлүүлж уншвал бүр яалт ч үгүй нээлт хийчихсээн. Юу ч гэсэн нээлт хийсэнд нь баяр хүргэе!!!
Тэгээд тэнд "дэмжиж ажиллахад" гэдэг үг бас байгаа. Бодвол тэр өндөр амжилт гаргуулалгүй, ажлаас гаргаад явуулчихыг бодоход дэмжиж ажиллаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа ч юм шиг.
Сонин сонин ойлгомжгүй зүйлүүд их байх юм. Бодвол миний ухаан хүрэхгүй ойлгохгүй байгаан байгооз.
Read more

Wednesday, March 18, 2009

Эрчүүдийн баяр гэнэ үү

Месенжерээр нэг ийм мессеж тархаж байх юм. "Мөнгөтэй охидын хувьд эрчүүдийн баяр, мөнгөгүй охидын хувьд цэргийн баяр". Тэгээд гайхаад юун баяр билээ гээд бодлоо. Тэгсэн чинь цэргийн баяр болж байгаан байна шд. Дараа нь нөгөө мессежийг дахиад уншлаа. Тэр мессежээр бол би мөнгөгүй охин болж таарваа. Мөнгөгүй нь ч мөнгөгүй л дээ, гэхдээ охин билүү гэж гайхаад явж шээлээ. Босоогоороо эвлэгхээн шээчихлээ шүү би. Тэгэхээр би эр юм байна гэж бодлоо.

За энэ ч яахав. Харин энэ "Эр"-чүүдийн баярын тухай ярилцъя. Ер нь яагаад энэ эрчүүдийн баяр болчихсон юм болоо?
Социализмын үед их дээд сургуулиудад цэрэгжилтийн хичээл гэж ордог байсан юм. 45 хоног буу зэвсэгтэй харьцаж, гэнэт дайн болвол бид яах уу гээд эрчүүдээ бэлтгэл офицер болгож, эмэгтэйчүүдээ бэлтгэл сувилагч болгодог байсан юм билээ. Энд тэнд, хөдөө баахан бункер барьж, дайн болоход дотор нь орж хоргодоно гээд. Сонирхолтой нь энэ бункерууд хойд зүг рүүгээ огт байдаггүй, зөвхөн урд байдаг хэдэн аймгуудад байдаг. Учир нь дайсан тэндээс л ирнэ. Улсын хил хойшоогоо даваад гарахад, тэр нь бидний эх орон, ивээлдээ авах ах нар байдаг байсан болохоор тэр.
Энэ бүхнээс болоод нийтээрээ цэрэг, дээд боловсролгүй хэдэн хүн, дээр нь малчид л цэрэг биш. Тухайн үедээ ч гайгүй болоод байсан юм шиг байгаан. Малчид нь олон байсан болохоор. 3-р сард төрсөн цэрэг эмэгтэй 3-р сард "трипл" баярладаг байсныг тооцохгүй бол нэг их назгайрсан баяр энэ тэр гэж болдоггүй гайгүй байсан юм шиг байгаамаа.
Зах зээлд орлоо. Чөлөөт эдийн засагтай боллоо. Худалдаа наймаа эрхлэгчид бараагаа өөрсдийн хүссэнээрээ сурталчлах эрхтэй болоод, янз янзын санаа гаргах хэрэг болсон юм шиг байгаамаа. Тэгэнгүүт энэ Валеньтин малентинаас эхлээд хаа хамаагүй соёлын баярыг хаа хамаагүй тайлбарлаж, хямдрал гэж юм зарлаад бараа борлуулах арга сэджээ.
Эхний хэдэн жилдээ ч гайгүй байж байгаад, сүүлдээ шинэ үеийнхэн гэж хэрэгтэй хэрэггүй, худлаа үнэн янз бүрийн юманд тархи нь угаагдаад, идээний дээж архи, ширээний чимэг архи гэж хөлчүүрхэцгээгээл.
Чингис нэртэй архийг хэр их ууна, тэр хэмжээгээрээ Чингис ах шиг болчих юм бодоцгоогоол, "хараа" хардаа архи байна гэж баясцгаагаал. Баяр гэхээр архи ууна, архи уухын тулд баяр хайна. Ерөнхий сайд нь ч БАЯР, ерөнхийлөгч нь ч энхБАЯР.
Цэрэг татлага болохоор хараа муутай, хөл хугархай, 2 хүүхэдтэй, уушгины багтраатай гээд бүгд л өвчин зовлонтой болцгооно. 3 сарын 18-н болохоор дайн болсон бол буу үүрээд гүйх л байсан юм гэнэ. Хужаа гэхээр нөгөө баахан тахир дутуу хүмүүс чинь Тайсон байсан ч цохиод унагаая гээд бяр чадал нь дийлдэхгүй, мань мэт нь хамаагүй ойртож болохгүй аймшигтай хүчирхэг улсууд болцгооно.
Ингэж хэллээ гээд хоосон толгойгоороо удирдсан гараараа эх орончын цээжээ балбасан улсуудад бариулж идүүлнэ л дээ. Гэхдээ яахав, үнэн үг өөрөө хэн хэлснээс хамааралгүй үргэлж сайхан байдаг хойно.
Аа нээрээ тийн бүх цэргүүддээ Цэргийн баярын мэнд хүргэе.
Read more

Sunday, March 15, 2009

Хаха би ч гэсэн илжиг

Илжигний түүх уншлаа. Илжигний амьдрал сонслоо. Мань илжгийг ч харлаа. Чи илжиг биш байж магадгүй ш дээ гэж хэлж үзлээ. Зориулж нэг бичлэг хийлээ.

Тэгээд ер нь хүн яагаад өөрийгөө илжиг гэж боддог юм болоо гээд бас бодоод үзлээ. Тэгсэн яасан гээ? Нээрээ ч тэгж бодохоос өөр аргагүйм байна энэ чинь. Би тэр бусад илжиг шиг хүнд ачаа даахгүй л дээ. Даахгүй бол би даахгүй байнаа гээл хэлчихдэг, ачаа маань холгоод байвал КАЙФ авах биш харин уурлаж ундууцаад аваад шидчихдэг юм байна. Тэгээд хөдөлгөх гэвэл хөдлөхгүй, ташуурдаад байвал ёолоод урагшлах биш шууд л тийрч орхино. Олон юм яриад байвал харин хазчихдаг балиар ааштай, зөрүүд илжиг юм байна шүү би. Юун тэр сайхан адгуус, тахь хулан, юун тэр арслан барс, бүргэд хангарьдтай өөрсдийгөө зүйрлэх.

Явж явж бид бүгд хүссэн хүсээгүй хүн болж төрсөн өрөвдөлтэй хувь заяатайгаа эвлэрч, илжиг шиг хүнд ачаа үүрч урагшаа зүтгэж, эсвэл илжиг шиг зөрүүдэлж өдрөөс өдөрт өтлөх энэ амьдралаа нэг л өдөр орхиж явдаг юм байна даа.

Би ч гэсэн илжиг, чи ч гэсэн илжиг за
Read more

Friday, March 13, 2009

Өөрийгөө илжиг гэж боддог нэгэнд зориулав

Юуны өмнө чи бид 2 адилхан л олигтой амжилтанд хүрээгүй хүмүүс. Магадгүй чи надаас илүү амжилт бүтээлтэй байх. Гэхдээ энэ хэдхээн өгүүлбэрийг бид 2 яг адилхан амжилтанд хүрсэн гэж бодоод бичье.
Тэгэхээр чи бид 2т нэг л ялгаа бий. Чи өөрийгөө хэний ч чадахгүй зүйлийг чаддаг, даадаг, хүчирхэг илжиг гэж боддог. Хүн ер нь өөрийгөө юу гэж бодно яг тийм л байдаг гэдэг. Энэ үг хэдийгээр юу ч мэдэхгүй зөрүүд тэнэг хүнийг илэрхийлж байгаа юм шиг боловч нөгөө талаасаа маш өөр ойлголт. Хамгийн түрүүнд өөртөө итгэх итгэлийг л хэлж байгаан. Эхлээд өөртөө итгэ, дараа нь хүмүүс чамд итгэнэ. Өөрөөр хэлбэл чи өөрийгөө илжиг гэж бод, тэгвэл хүмүүс чамайг илжиг л гэж бодно. Үнэхээр хачин илжиг байж, өөрийгөө тахь хулан гээд байвал их л инээдтэй зүйл болно л доо. Гэхдээ ийм зүйл чамд хэлэх гээгүй л дээ. Ойлгуулах үүднээс арай өөр жишээ авъя.
Би спортод нэлээн дуртай гэдгийг чи мэдэх байх. Өөрөө тоглох хичээллэхээсээ илүү өөрөө өөрийгөө ялан дийлж амжилтанд хүрч байгаа хүмүүсийг үзэх бүр дуртай. Олимп дэлхийн аварга болсон хүмүүст бүгдэд нь ижилхэн нэг зүйл байдаг. Тэд бүгд аварга болно гэдэгтээ итгэж байсан. Харин өөртөө итгэсэн болгон аварга болдоггүй. Гэвч итгээгүй хүн хэзээ ч аварга болохгүй.
Нэр устай нь хэдэн тамирчны түүх дурдъя.
Нэр устай гэсэн чинь эхний хүний нэрийг санадаггүй ээ. Нэг дугуйчин, нуруу руугаа буудуулаад нугасандаа гэмтэл авсан. Дугуй унах байтугай явж чадахгүй гэж байсан боловч, дугуй унаад Tour de France-ийн 3-н удаагийн аварга болсон.
Бас нэгэн дугуйчин Lance Armstrong. Хорт хавдартай гэгдэж байсан байхаа. Хорт хавдраа ялан дийлээд Tour de France-ийн 6 удаагийн аварга.
Ronaldo Бразилийн хөлбөмбөгчин. 2000 онд гэмтээд, 2 жил болоод, 2002 онд дэлхийн аваргын тэмцээнд орсон. Аварга цол, шилдэг довтлогч болсон. Ингээд болоогүй жил гаруйн өмнө гэмтэл авсан. Уг гэмтлээс эргэж ирж хөлбөмбөг тоглож байсан хүн байхгүй, мөн боломжгүй гэж үздэг. Гэвч нутгийнхаа нэг багт тоглоод хэдхэн хоногийн өмнө гоол хийсэн.
Eduardo- хөлбөмбөгчин. Ноднин тоглолтон дээр шилбэнийхээ 2 ясыг хугалуулсан. Харин энэ жил Arsenal багтаа тоглоод мөн л гоол хийгээд, үнэхээр амжилттай сайн тоглож байна.
Энэ хүмүүс өөрсдийгөө найдваргүй хүмүүс гээд гэртээ хэвтсэн бол найдваргүй хүмүүс л байх байсан. Өөрсдийнхөө хүч чадалд итгэсэн болохоор л ийм амжилтанд хүрсэн.
Илжиг минь чихэнд чинь алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрдэг ч гэсэн энийг уншаад сэгсрээд хаяна уу сэгсрээд авна өөрөө мэддээ. Чи өөрийгөө илжиг биш, өөр хэн байхыг хүснэ тэгж л төсөөл. Буруу төсөөлсөн, чи үнэхээр жинхэнэ илжиг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үнэхээр илжиг мөн бол ингэж өөрийгөө өөрөөр төсөөллөө гээд чамд алдах юм байхгүй. Магадгүй илжигнээс арай дээр амьтан гэдгээ ойлгож болох юм.
Read more

Thursday, March 12, 2009

Зөвхөн өөрийнхөө ирээдүйг мэдэж болно гэнээ, ёстой ЧИПУХА!!!

Зарим нь ирээдүйд юу болохыг мэдэхгүй ч гэх шиг, зарим нь мэднэ ч гэх шиг, зарим нь зөвхөн өөрийнхөө ирээдүйг мэднэ ч гэх шиг. /хэхэ үнэндээ би өөрөө л ингэж бичээд байгаа л даа/
Худлаа, наад мооЦоо чинь худлаа ярьж бичиж байгаан. Мэдье гэвэл юуг ч мэдэж болно. Муу сайн гандангийн тэр хавиар байгаа луйварчид ирээдүйг тааж мэдээд байхад, үнэнч шударга би яахаараа мэдэж болдоггүй юм айн. 2009 оны өнгө төрхийг хэлээд өгье за.
Хамгийн сайхан ойлгогдохоор гээд 3сарын 18-наас эхэлье. Энэ өдөр олон эр хүйстэнгүүд гэнэт эх орон хамгаалах болоод архи ууцгааж эхэлнэ. Бодвол бусдыгаа хордуулахгүй гээд нөгөө архи гээч хорыг нь литр литрээр хөнтөрч эхэлнэ. Яг үнэндээ санаа байсан ч чадахгүй л дээ. Хэдэн зуун грамм...ТАС, гүйцээ. Харин эмэгтэйчүүд нь 3 сарын 8-ны хариу гэж бараг өр төлж байгаам шиг гүйлдэнэ. Тэнэг нь төдий чинээ л байхгүй юу. Албатайм шиг 8нд баярлачихаад. За тэгээд 4 сарын 1 гэж нэг балай өдөр байнаа. Зарим нэг нь хүн хуурах гэж оролдно, зарим нь гэнэ улсууд нь хуурагдаж гай болно. Тэгээд уурлана, даанч уурлаж болохгүй гээд ядаргаа болно. Бүр зарим нэг нь хүн цохино, инээ гээд цохисоор тоглоом нь шоглоом болно. Энэ хооронд дахиад нэг цас орж гай болноо. Тэнэг жолооч нар нь мэдрэл юм шиг баахан мөргөлдөнө, тэгээд болоогүй хэрэлдэнэ. Зам бөглөнө, үлдсэн баахан жолооч нь үглэнэ уурлана. Өө тийм, ерөнхийлөгчийн сонгууль болох нь байна шүү. Лав эрэгтэй хүн нэр дэвших нь ээ. Тэгээд нэг ерөнхийлөгчтэй болох л юм байна. Заа тэгээд яриад байвал их юм байнөө. Архигүй өдрийг тэмдэглэж хэдэн нөхөр архи уух юм байнаа. Зун болно, дулаарна, хүйтэрнэ, бороо цас орно. Хавар баахан амьтад дээд сургууль төгслөө гэж хөөрцөглөнө. Бас бүр олон юм дээд сургуульд орно гэж "хөөрцөглөнө". Наадам болох нь ээ. Морь уралдаж, бөх барилдаж, сур харвах нь дээ. Сур харваанд суртай хүн түрүүлж, дааганы уралдаанд даага баян ходоод болж, бөхийн барилдаанд эрэгтэй хүн түрүүлэх нь байна шүү. Гүй ээ нээрээ надад мэдэхгүй юм гэж алгаа. 9 сард хүүхдүүд хичээлдээ явж эхэлцгээгээл, мөн ч олон хүүхэд гэрийн даалгавраа хийхгүй хичээл дээрээ очицгоож байхийн байнадаа. Хүүе ээ энэ чинь юу вэ 2010 он гарлаа шд. 10 он гарна гэж надаас өөр хүн ер нь хэлээгүй байхаа. За цаадах чинь бүр Монголын хэмжээнээс халиад гарчихлаа шүү. Дэлхий даяаараа 2010 оноо тэмдэглэх гээд бөөн юм болох нь. Заза ингээд ерөөсөө дуусгалаа. Цааш нь ярьвал Нострадамус, Ванга 2той зүйрлэгдээд хачин юм болно.
Read more