Friday, March 13, 2009

Өөрийгөө илжиг гэж боддог нэгэнд зориулав

Юуны өмнө чи бид 2 адилхан л олигтой амжилтанд хүрээгүй хүмүүс. Магадгүй чи надаас илүү амжилт бүтээлтэй байх. Гэхдээ энэ хэдхээн өгүүлбэрийг бид 2 яг адилхан амжилтанд хүрсэн гэж бодоод бичье.
Тэгэхээр чи бид 2т нэг л ялгаа бий. Чи өөрийгөө хэний ч чадахгүй зүйлийг чаддаг, даадаг, хүчирхэг илжиг гэж боддог. Хүн ер нь өөрийгөө юу гэж бодно яг тийм л байдаг гэдэг. Энэ үг хэдийгээр юу ч мэдэхгүй зөрүүд тэнэг хүнийг илэрхийлж байгаа юм шиг боловч нөгөө талаасаа маш өөр ойлголт. Хамгийн түрүүнд өөртөө итгэх итгэлийг л хэлж байгаан. Эхлээд өөртөө итгэ, дараа нь хүмүүс чамд итгэнэ. Өөрөөр хэлбэл чи өөрийгөө илжиг гэж бод, тэгвэл хүмүүс чамайг илжиг л гэж бодно. Үнэхээр хачин илжиг байж, өөрийгөө тахь хулан гээд байвал их л инээдтэй зүйл болно л доо. Гэхдээ ийм зүйл чамд хэлэх гээгүй л дээ. Ойлгуулах үүднээс арай өөр жишээ авъя.
Би спортод нэлээн дуртай гэдгийг чи мэдэх байх. Өөрөө тоглох хичээллэхээсээ илүү өөрөө өөрийгөө ялан дийлж амжилтанд хүрч байгаа хүмүүсийг үзэх бүр дуртай. Олимп дэлхийн аварга болсон хүмүүст бүгдэд нь ижилхэн нэг зүйл байдаг. Тэд бүгд аварга болно гэдэгтээ итгэж байсан. Харин өөртөө итгэсэн болгон аварга болдоггүй. Гэвч итгээгүй хүн хэзээ ч аварга болохгүй.
Нэр устай нь хэдэн тамирчны түүх дурдъя.
Нэр устай гэсэн чинь эхний хүний нэрийг санадаггүй ээ. Нэг дугуйчин, нуруу руугаа буудуулаад нугасандаа гэмтэл авсан. Дугуй унах байтугай явж чадахгүй гэж байсан боловч, дугуй унаад Tour de France-ийн 3-н удаагийн аварга болсон.
Бас нэгэн дугуйчин Lance Armstrong. Хорт хавдартай гэгдэж байсан байхаа. Хорт хавдраа ялан дийлээд Tour de France-ийн 6 удаагийн аварга.
Ronaldo Бразилийн хөлбөмбөгчин. 2000 онд гэмтээд, 2 жил болоод, 2002 онд дэлхийн аваргын тэмцээнд орсон. Аварга цол, шилдэг довтлогч болсон. Ингээд болоогүй жил гаруйн өмнө гэмтэл авсан. Уг гэмтлээс эргэж ирж хөлбөмбөг тоглож байсан хүн байхгүй, мөн боломжгүй гэж үздэг. Гэвч нутгийнхаа нэг багт тоглоод хэдхэн хоногийн өмнө гоол хийсэн.
Eduardo- хөлбөмбөгчин. Ноднин тоглолтон дээр шилбэнийхээ 2 ясыг хугалуулсан. Харин энэ жил Arsenal багтаа тоглоод мөн л гоол хийгээд, үнэхээр амжилттай сайн тоглож байна.
Энэ хүмүүс өөрсдийгөө найдваргүй хүмүүс гээд гэртээ хэвтсэн бол найдваргүй хүмүүс л байх байсан. Өөрсдийнхөө хүч чадалд итгэсэн болохоор л ийм амжилтанд хүрсэн.
Илжиг минь чихэнд чинь алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрдэг ч гэсэн энийг уншаад сэгсрээд хаяна уу сэгсрээд авна өөрөө мэддээ. Чи өөрийгөө илжиг биш, өөр хэн байхыг хүснэ тэгж л төсөөл. Буруу төсөөлсөн, чи үнэхээр жинхэнэ илжиг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үнэхээр илжиг мөн бол ингэж өөрийгөө өөрөөр төсөөллөө гээд чамд алдах юм байхгүй. Магадгүй илжигнээс арай дээр амьтан гэдгээ ойлгож болох юм.

1 comment:

Мөнхбаатар said...

Надад зориулсан юм байна шд :D
Гэхдээ ер нь илжиг байх сайхан л даа сайхан. Нуруун дээрх ачааны холгож байгаа нь нэг КАЙФтай, тэгээд л урагшаа л яваад л яваад л байх ер нь амар шүү. Тэгээд ч илжигнүүдэд зориулсан олимпийн наадам гэж байдаггүй шүү дээ?