Thursday, March 12, 2009

Маргааш юу болохыг би мэднэ

Маргааш юу болохыг би мэдэхгүй гэсэн л дээ. Гэхдээ би мэднэ. Зөн билигч, далдыг харагчид л чадна гэж бодож байна уу. Үгүй. Ирээдүйд юу болохыг би мэднэ. Болно гэдгийг би баталчихъя. Эхний баталгаа: Ширээн дээр цаасны хог байна. Энэ хог хэдхэн секундын дараа хогийн саванд орно.... За хогийн саванд орчлоо. Би одоо үргэлжлүүлээд бичээл байна. Бас л үнэн. Одоо компьютерийнхээ хулганыг барина... Барьчихлаа. Гүй ээ нээрээ би зөн билигч, далдыг харагч болчихсон юм болов уу? Мэдээж үгүй. Одоо та оролдоод үз. Миний хийсэн юмнуудыг бас оролдоод үз. Болж байгаа биздээ.
Тэгэхээр байна шдээ. Ирээдүйд юу болохыг тааж мэдэж чадахгүй гэдэг наад бодлоосоо сал айн. Чамтай холбоотой ирээдүйг чи мэдэж болно. Мэдэх битгий хэл бий болгож болно. Тэгэхээр би маргааш тэгнэ, эсвэл би ирээдүйд тэгнэ, эсвэл би том болоод тийм хүн болно гэж байгаа хэн нэгнийг битгий гомдоож бай. Хүн өөрөө өөрийнхөө юу хийхийг өөрөө л шийднэ биздээ. Эсвэл бүр заримдаа чи чадахгүй гэнэ. Чи өөрөө ямар нэг юм чадаж байхад, хэн нэгэн өөр нэг юм чаддаг болохын төлөө байхад нь чадахгүй дээ гэх хэрэг ер нь байдаг юм болов уу?
Яг л өөрөө сексдэхдээ бэлгэвч хэрэглэдэг байж өөр бусад хүмүүсийг замбараагүйтэж өвчин тараана гэж боддог гаж үзэл шиг.
Өөрийнхөө юу хийх, юу хийхгүйг мэдэж байгаа бол өөр хэн нэгний ирээдүйг тэр хүнд өөрт нь л даатгах хэрэгтэй. Учир нь тэр ч гэсэн ирээдүйд юу болохыг мэдэж байгаа.

No comments: