Sunday, March 15, 2009

Хаха би ч гэсэн илжиг

Илжигний түүх уншлаа. Илжигний амьдрал сонслоо. Мань илжгийг ч харлаа. Чи илжиг биш байж магадгүй ш дээ гэж хэлж үзлээ. Зориулж нэг бичлэг хийлээ.

Тэгээд ер нь хүн яагаад өөрийгөө илжиг гэж боддог юм болоо гээд бас бодоод үзлээ. Тэгсэн яасан гээ? Нээрээ ч тэгж бодохоос өөр аргагүйм байна энэ чинь. Би тэр бусад илжиг шиг хүнд ачаа даахгүй л дээ. Даахгүй бол би даахгүй байнаа гээл хэлчихдэг, ачаа маань холгоод байвал КАЙФ авах биш харин уурлаж ундууцаад аваад шидчихдэг юм байна. Тэгээд хөдөлгөх гэвэл хөдлөхгүй, ташуурдаад байвал ёолоод урагшлах биш шууд л тийрч орхино. Олон юм яриад байвал харин хазчихдаг балиар ааштай, зөрүүд илжиг юм байна шүү би. Юун тэр сайхан адгуус, тахь хулан, юун тэр арслан барс, бүргэд хангарьдтай өөрсдийгөө зүйрлэх.

Явж явж бид бүгд хүссэн хүсээгүй хүн болж төрсөн өрөвдөлтэй хувь заяатайгаа эвлэрч, илжиг шиг хүнд ачаа үүрч урагшаа зүтгэж, эсвэл илжиг шиг зөрүүдэлж өдрөөс өдөрт өтлөх энэ амьдралаа нэг л өдөр орхиж явдаг юм байна даа.

Би ч гэсэн илжиг, чи ч гэсэн илжиг за

6 comments:

one woman's diary said...

Ха ха Мөнхбаатар бид 2 эзэндээ ээлтэй сайн илжигнүүд, чи бүр болохоосоо байцан илжиг байна шд :)

mootsoo said...

Харин ч ёстой илжиг гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлдаг илжига байхгүй юу

Мөнхбаатар said...

Хаха. "Илжиг биш байж магадгүй" гэсэн юу гэж байх юм? Мань илжиг?

Mootsoo яг ч бас илжиг биш юм шиг байна аа? Илжигнээс бардам, илжигнээс хүчтэй, илжигнээс том. Илжигэнд байдаггүй сонин ааштай.
Гэхдээ бас морь биш ч юм шиг. Тэгэхлээр луус хавьцаа л юм уу даа...
Гэхдээ бас луусны унагыг юу гэдэг билээ? :P гэхээр луус бас биш байх.
Эцэс сүүлд нь тэмээнээс өөр хувилбар үлдсэнгүй дээ энэ илжигний ухаанд :P

mootsoo said...

Эзэндээ ээлтэйг чинь үхэр гэдиймаа
Тэмээ гэсэн чинь толгойд нэг багтаж өгөхгүй л байна

gantulgan said...

эм хүйсний үхрийг юу гэдгийг бичилтгүй биз дэ

mootsoo said...

Эм хүйсний үхрийг Көөв гэдэг шд