Sunday, March 1, 2009

Ном ярилцъя 3

Ажлынхаа нэг ахаас Г.Аюурзана-ын "Утга зохиолын тухай яриа" гэж номыг Цагаан сарын үеэр дуусгаад өгье гээд авч уншлаа. Аюурзанын шинэ үеийн номын санд гэж энэ цувралыг ерөнхийд нь хувийн болоод хувьсгалын нийлүүлж ихэнхийг нь гарчиглачихлаа. Аюурзана өөрөө тийм сайн зохиолч биш ч гэлээ эдгээр гаргасан номнууд нь дажгүй шүү. Гэхдээ би өөрөө ямар утга зохиол шүүмжлэгч байгаа биш, түүнийг сайн зохиолч эсэхийг үнэхээр хэлж мэдэхгүй. Одоо энд бичих гэж байгаа зүйл маань ч үүнийг хэлээд өгнө.
"Утга зохиолын тухай яриа" гээч энэ ном нь нэрнээсээ л юун тухай ном болох нь ойлгомжтой болов уу. Аюурзанын өөрийнх нь сонинд нийтлүүлж байсан нийтлэлүүд, илтгэл зэргээс бүрдсэн л ном байна. Худалдаж авч уншаагүйдээ баярлав :). Уг номонд байсан 2002 онд Өдрийн сонинд хэвлэгдсэн нэг зүйл хамгийн сонирхолтой байлаа. 2002 онд Өдрийн сонинд гарахад нь бас уншиж байсан юм. 20-р зууны ТОП-50 номын тухай.
7 жилийн өмнө Өдрийн сонин дээрээс уншиж байхад эдгээр 50 номон дотроос ердөө ганцханыг уншсан байсан юм. Артур Конан Дойлын "Баскервилийн нохой". Багадаа Шерлок Холмст үнэхээр дуртай байсан болохоороо энэ номыг олж аваад уншчихсан байсан юм. Нэг зүйлийг онцолж хэлэхэд энэ 50 номыг Аюурзана бид 2 тодруулаагүй шүү :). Тэгэхээр энэ Баскервилийн нохойг би магтах нь илүүц биз.
Харин одоо 7 жилийн дараа тэдгээр жагсаалтыг харсан чинь ямар өөрчлөлт орсон байна гээ? Тэр номнууд дотроос нэмээд ердөө ганцхан ном уншсан байна. Габриель Гарсиа Маркесийн "Зуун жилийн ганцаардал". Лолита гэж ном, Хеменгуей, Агата Кристи гэж хоёр зохиолчийн нэрнээс өөр мэдэж байгаа юм тэнд алгаа.
Үлдсэн 48 номыг нь уншъя гэвэл дахиад 336 жил амьдрах хэрэг гарах нь ээ.

No comments: