Wednesday, March 11, 2009

Маргааш юу болохыг би мэдэхгүй

Библи дээр нэг ийм үг байдаг. Маргаашаар бүү сайрх, учир нь маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Үнэхээр бид маргааш юу болохыг огт мэдэхгүй. Хэнтэй учирч, юутай тулгарч, бидний бодол санаа, бидний амьдрал хаашаа эргэхийг огт мэдэхгүй. Юу ч өөрчлөгдөж болно.
Сонирхолтой нь үүнийг бүгд мэддэг мөртлөө амьдралдаа хэрэгжүүлдэг нь цөөн. Ажиглаад байхад нас явах тутам, хөгшрөх тусам маргаашийн тухай бодол нь үгүй болдог юм шиг. Ярих бодох нэг өөр ч хэрэгжүүлэх бас нэг өөр болохоор хүн хөгширч амьдралыг ойлгох тусмаа маргааш тэгнэ ингэнэ, ирээдүйд ингэнэ тэгнэ гэхээ больдог юм шиг. Эсвэл бүр өөрөө удахгүй үхнэ гэдгээ ойлгож хүлээн зөвшөөрөх тусмаа ийм болдог юм шиг. Бүр эсвэл мөрөөдөл үгүй болох тэр үеэсээ хүн хөгширч эхэлдэг юм шиг. Гэхдээ би төрсөн цагаасаа эхлэн хөгширч байгаа болохоор бас үгүй ч юм шиг.
Гэхдээ эргээд маргаашаар бүү сайрх гэдэг энэ үгийг нөгөө талаас бодохоор, харин ч сайрх, хүслээрээ мөрөөд, яагаад гэвэл хэн ч мэдэхгүй юм чинь. Харин сүүлд нь чи худлаа яриад гэвэл, би мөрөөдөж байсан юм чинь, мөрөөдөхөд мөнгө төлөх биш гээл болоо.
Тэгэхээр ерөөсөө өнгөрснийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, ирээдүйг хүслээрээ сайхан мөрөөдье. Учир нь ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй.

No comments: