Wednesday, March 4, 2009

Биеэ үнэлэхийг би хувьдаа дэмжинэ

Эрт урьд цагт агуйд амьдардаг Лоло гэж эмэгтэй байж гэнээ. Ан гөрөө хийхэд хэцүү, хоол унд олдохоо байжээ. Өлсөж туйлдсан Лоло хоол хайн хэрэн тэнүүчилжээ. Гэтэл нэгэн эртэй тааралдав. Нөгөөх нь маш их хоолтой. Лоло мэдээж хоолноос нь гуйжээ. Харин нөгөөх нь миний хүслийг ханга, тэгвэл би чамд идэх юм өгье гэв. Лоло энэ саналыг мэдээж дуртай нь аргагүй зөвшөөрч, хоолтойгоо залгажээ. Ингээд Лоло хамгийн анхны биеэ үнэлэгч болов.
Энд нэг ийм асуулт гарч ирнэ. Биеэ үнэлэх нь заваан, завхай зүйл гэж үзэн Лоло өлсөж үхэх ёстой байсан уу? Өөрөө үхэхийг хүсдэггүй байж амьд үлдэхийн тулд хийх ёстой юмаа хийсэн Лолог буруутгах хүн лав л олдохгүй болов уу.
Тэгвэл яагаад өнөөдөр биеэ үнэлж байгаа энэ олон эмэгтэйчүүдийг буруутгадаг юм бэ? Биологийн хэрэгцээгээ мөнгө төлж хангаж байгаа эрэгтэй хүнийг бас буруутгах ёстой юм гэж үү? Бид ер нь яагаад бусдын хэрэгт оролцох ийм дуртай байдаг юм бэ? Хоёр хүн ярилцаж тохиролцоод хэн хэндээ хэрэгтэй зүйлээ өгч байхад гуравдагч болж дундуур нь орох ер нь ямар хэрэгтэй юм бэ? Тэр эрэгтэйнх нь хэрэгцээг үнэгүй хангаж өгөх гээгүй л юм бол биеэ үнэлэгч битгий ав гэж хэлэх утгагүй. Эсвэл биеэ үнэлэгч эмэгтэйд хоолоо авч идэх мөнгийг нь өгөх гээд байгаа юм уу? Үгүй бол хүний мөнгө олох, өлсөөд үхчихгүй байх, бусад хэрэгцээгээ хангах гээд тэр олон хэрэгцээг нь хангаж чадахгүй байж хажуунаас хушуу нэмэрлэх хэрэг байна уу? Тэр тусмаа хэн нь ч танаас тусламж гуйгаагүй байхад шүү. Тэгээд бүр өөрөө хэнд нь ч туслахгүй байж шүү.
Биеэ үнэлнэ гэдэг энэ дэлхий дээрх хамгийн анхны ажил байх. Биеэ үнэлэгч гэдэг бас хамгийн анхны мэргэжил ч байх.
Интернэтийн сайтуудаар мэдээ уншаад явж байхад биеэ үнэлэхтэй холбоотой дэндүү олон мэдээлэл байх юмаа. Уншигчдынх нь сэтгэгдэл ч гэж аймаар. Хамгийн инээдтэй нь нөгөө олон сэтгэгдлүүд дотор нь нэлээн их хувийг нь "биеэ үнэлнэ" гэсэн утгатай зарлал эзлэх юм. Үнэхээр л тэр мэдээ мэдээллүүд нь биеэ үнэлэхийн эсрэг юм бол тэр сэтгэгдлүүдээ устгаж баймаар ч юм шиг. Эсвэл тэр мэдээ нь өөрөө сайхан сурталчилгаа болж байгаамдаа. Бараг л тийшээ тийм дугаар луу яриад тэгж хэл, тэгвэл утасны дугаар өгнө. Тэр нь тийм юм хийнэ гээд тайлбарлачихсан. "Тэнэгүүдэд зориулсан утсаар биеэ үнэлэгч захиалах гарын авлага" гээд нэрлэчихмээр.
Ав адилхан таашаал авдаг байж нэг нь нөгөөгөөсөө мөнгө авдаг нь шударга бус гэхгүй бол биеэ үнэлэхэд муу зүйл огт байхгүй. Хүн хүн чадаж байгаа юмаа хийж амьдралаа залгуулна. Та бидэнд саад болоогүй л бол, таны эхнэр юмуу нөхөр, найз бүсгүй эсвэл найз залуу чинь л биш бол хаана ч юм хоёр хүн орон дотроо юу хийж байх нь бидэнд ямар хамаа байна.
Эцсийн эцэст хэлэлцээр хийгээд, тохиролцоод, бизнесээ хийж байгаа л хоёр хүн шүү дээ. Биеэ үнэлэхийг 100 хувь хөхиүлэн дэмжинэ гэж хэлэхгүй ч хэзээ ч эсэргүүцэхгүй.

No comments: