Monday, November 7, 2011

Хотын ямаа

Хєдєє суугч цагаахан сэтгэлтэй анддаа ил захидал бичиж сууна аа. Анд минь чи хотынхонд дургvй л дээ. Хотынхон бvгд бэртэгчид байж ч магад. Гэхдээ чи хотынхноос нэг л хvнд хайртай. Тэр чинь танай нутгийн "Хэн гуай" шvv дээ. "Хэн гуай" мунхаг байж болох боловч танай аймгийн хvн болохоор сайн л байх учиртай. Нутгаасаа шилэрч хот бараадан юмны наана цааныг мэдэхийн хамт, нутгийн та нарыг тас мартаад уул усаа ярьдаг яруу найрагч, адуу мал хариулж их зовлон vзсэн, ардын баатар цовдлуулсан Прометей, аймаг сумаа харж vзэх дептаат олон тодордог. Энэхvv хоосон алдрыг нутгийн та нарын гэнэн цагаан сэтгэл дээр дєрєєлєн олж авдаг юм.

Алдрыг авангуутаа аймаг сум, анд чамайг, уул ус, дов жалгаа орхидог бєгєєд очихсон гэдэг газар нь гадаадын орон, унахсан гэдэг хvлэг нь жороо морь биш жип болдог л доо. Ташуурч яваад суудлаасаа ховх авахуулбал сая л нэг нутгийн бараа харна даа. Нутгийн ах дvvдээ очоод баярлах нь бvv хэл, би хэлмэгдлээ нутаг заагдлаа гэж гоморхоод намайг хэзээ хот руу минь татах гэж байнаа гэж уйлж майлах нь vнэхээр єрєвдєм.

"Хэн гуай" єєрийгєє тєрсєн аймагтаа нэр дэвшvvлбэл дептаат болно гэдгийг сайн мэддэг совинтой. Аймшигтай нь гэвэл нутгийн гэнэн ардад баахан юм амлачихвал дептаат болох нь гарцаагvй гэсэн санаа юм. Харин эмгэнэлтэй нь юу гэвэл нутгийн гэнэн ардууд єргєдєл гомдлоо бариад ороход єєрийн нутгийн дептаатад шийдvvлчихнэ гэсэн нь эндvvрэл юм. Нутгийн дептаат нутгийнхаа асуудлыг шийдэх боломжгvй, иргэдийн єргєдєл гомдлыг шийдэх завгvй тийм ёс ч байхгvй гэдгийг анд минь чи мэдэх vv. Чи хотынхонд дургvй л дээ. Мэдэх vv. гэж хэлсэнд уурлаад бvр юу ч мэдэхгvй болж гєжнє гэдгийг би мэднэ.

Нутгаасаа шилрээд хотод шигдсэн чиний хайртай "Хэн гуай"-г энгийнээр хотын ямаа гэдэг юм. УИХ-ын индэрээр дvvрэн хотын ямаа идээшилж байна. Тэд єнєєдєр ямаанд их тохиромжтой сонгуулийн хууль баталлаа. Ямар ч хууль гарсан бай хамаагvй манай ард тvмэн хэнийгээ сонгохоо мэднэ гэж хэлэх боловч хэрэг дээрээ заавал нутгаасаа 25-хан хувийн саналаар сонгогдох боломжийг хуульчлав. Тэдний ярьдгаар сонгуулийн хууль бол хоосон хэлбэр, ямар ч хууль байсан хамаагvй...

Юм бол олон намын зєвшилцлєєр бий болсон Холимог хувилбараас юунд айсан хэрэг вэ. Энэ бол, хєдєєний анд чиний нутгархах гэсэн сэтгэлийг дєрєєлєх боломжоо алдахаас айсан явдал юм. Анд минь чиний золигийн занг хотынхон биш нутгийн "Хэн гуай" мєн ч олон удаа ашигласан даа.

Одоо ч ашиглана. Багабанди Завхан аймгаас бат сонгогдоно. Тєв аймгаас М.Зэнээ гарцаагvй тодорно. Хэрэв Зэнээ vнэхээр эх оронч, ардын баатар юм бол Архангай аймгаас тодорч болно шvv дээ, чадахгvйгээ мэдээд нутгийн олны сэтгэлийг хєдєлгєх болно. Жишээ нь З.Дорж нутгаасаа (Булганаас) тодрох нь гарцаагvй. Яагаад гэвэл Доржийг дептаат болчихвол малыг нь хvн хулгайлахгvй гэж бодож байгаа юм. Vнэндээ бол мань Дорж саарал ордонд очсоноор мал чинь эзгvйрч магад. Саарал чоно, хулгайн аманд єртєх нь ихсэнэ гэх мэт. Жишээ нь, Чунагсvрэн аймгаасаа сонгогдож ялалт байгуулна.
Ингээд бодохоор УИХ нь жалга довынхноор дvvрэх нєхцєлтэй болов. Ингэхээр улсаа хєгжvvлэх намынхаа цогц хєтєлбєрийг биш жалга довын явцуу асуудлыг голчлох хvмvvсээр бvрдсэн парламент бий болно гэсэн vг. Ийм мунхаг парламенттай байхыг МАХН тvvний дептаатууд улайран хvссэн ажгуу.

Тийм парламенттай болчихвий гэж эрvvл ухаантай хvн бvр айн тvгшиж байна. Хаа холын харь хvн Билл Клинтон ч санаа зовж байна. Орос оронд коммунист нам ялсанд бvх дэлхий дагжин чичирч байхад Монголын коммунистуудын бах тав ханаж байна. Ямар хууль гаргахаа ялсан нам мэддэг юм гэж бардамнаж эхэллээ. Улаанаас улаан урд хєрш, дахин улайсч буй хойд хєршийн дундахь хєєрхий хєх Монголын хувь заяанд дэлхий нийт тvгшиж байна. Хоёр "улааны" дунд хєхєєр тодорсон тэнгэрлэг тєрийн далбаа минь биднийг ивээ! За ингээд захиагаа дуусгая анд минь! чи улс тєрийг сонирхохгvй байж болно, харин улс тєр чамайг сонирхох болно, мал чинь хаана бэлчихийг, ноос ноолуур чинь хэдэн янчаан болохыг сонгууль шийднэ.

1996 он
дугаар 246/565/ Read more

Saturday, September 17, 2011

mootsoo.com

Энэ блогоо болиод mootsoo.com гэж хаяг руу шилжлээ.
Одоогийн байдлаар бичлэг дизайн энэ тэр гээд байх юмгүй дөнгөж эхэлсэн байгаа.

Ийшээ орж ирж шагайдаг хүмүүсийг тийшээ орж эхэлнээ гэж найдаж байна :) Read more

Monday, August 8, 2011

Оюутан хүний мөн чанар

Зээ би гэж хүн шалгалт энэ тэр гээд хөгийн царайтай юм гэлдэрсээр л. Тэнцэж байгаа юм уу, унаж байгаа юм уу бүү мэд. Одоо 2хоныг өгчихвөл тэгээд хэхэхэ... гээд инээгээд суухгүй юу. Анх шалгалт өгч байхдаа бичиж чадахгүй байсныгаа бодвол одоо нэг юм худлаа үнэн бичээд байдаг болчихож. Ядаж 20 хуудас бичдэг болчих юмсан гэж мөрөөддөг байсан чинь овоо чөлөөтэй 20 гаргаж бичээд л. Гэхдээ бас хуудасны тоонд ач холбогдол өгч болохгүй, хамгийн дээд тал нь 27 хуудас бичээд унаж байсан түүх бий. Дараа нь яг тэр шалгалтаа дахиж өгөөд, аймаар муу бичлгээ гэсэн чинь тэнцчихсэн байсан. Ер нь яаж тэнцээ яаж унаад байгаагаа нэг л сайн ойлгохгүй л байна даа.
Эхний 2 шалгалтан дээр хамгийн урд хаанаас ч хэн ч, тэр байтугай өөр байшинд байгаа хүн хүртэл миний үйлдлийг харахаар газар суусан бол, хагассайны шалгалтыг өөр зааланд авч таарлаа. Тэнд нь харин хамгийн хойно шахуу, харанхуй мухарт миний юу хийж байгаа байтугай, жаахан худлаа ярьвал байгаа эсэх нь ч мэдэгдэхээргүй газар сууж таарав. "Мэддэг" юмнууддаа хариулчихаад, үлдсэнд нь юу гэж үлгэр зохиох вэ гэсэн шүү юм бодоод сууж байтал харин гэнэт шипи бэлддэг байж гэж ч бодогдлоо. Бэлдсэн байсан бол өдийд ёстой дуржигнуулж байхгүй юу гээл өөртэйгөө яриад, үе үе багш руугаа гараа даллаж инээчихээд л...
Харин гарч ирээд шипи бэлдсэн бол гоё байх байлаа гэтэл манай ангийн хужаа нөхөр харин "it should be done everytime, that's a nature of students and you know who we are" гэдэг юм даа. Новш нээрээ ч үнэн үг хэлчихэв үү дээ гэж 2 хоног бодогдлоо. Шалгалтанд тэнцэх учраа олохгүй уймарч, дахин дахин өгч, тэнцэхээрээ гавьяа байгуулчихсан юм шиг байж байхаар ингээд үзэх нь зөв ч юм шиг. Уул нь хичээл хийх цагаа арай, бүр өчүүхэн төдий л ихэсгэчихвэл л болох л байх л даа. Даанч залхуу хог юм даа би. Гэхдээ нэгэнт тухайн хичээлээр ямар ойлголттой болох ёстойг нь олоод авчихаж байгаагаас хойш, шалгалтанд шипитэй ороод л тэнцчих нь зөв ч юм шиг.
Read more

Monday, July 11, 2011

Хямдхан луйварчин

2010 оны 8 дугаар сар. Хайдерабад-Дели-Жайпур-Дели-Хайдерабад чиглэлээр 10 хоног зугааллаа. Жайпур гээч хотын хувьд бол их сонирхолтой. Хэмжээний хувьд жижгэвтэр энэ хот аялал жуулчлалын чиглэлээр овоо хөгжчихсөн юм шиг санагдсан. Үлгэр домогт төсөөлөгддөг, кинон дээр гардаг Энэтхэгийн том орд харштай хотуудын нэг. Ер нь Энэтхэгийн хойд хэсэг нь хуучин Персийн эзэнт гүрний хэсэг, Их Монгол улс, дараа нь Могул гүрний эзэмшил, дайн тулаан их болдог байсан гэсэндээ цайз хэрэм ихтэй. Дээр нь тэр нь их гоё, сүрлэг. Төв, урд хэсгээрээ байдаг ч гэлээ хойд хэсэгт байдгуудаа өнгө үзэмжийн хувьд гүйцэхгүй юм шиг санагддаг. Эсвэл магадгүй аялал жуулчлалаас болоод засч янзалсан байж болох.
Жайпур хотын "Амбер форт" гээчийн өмнө очлоо зураг аа дарууллаа, хэрэмний дотор орлоо бас зураг аа авхууллаа. Сүүлд нь харсан чинь зурагны өмнө зогсоод зураг авхуулчихсан юм шиг харагдана лээ. Дээшээ цайзын хэрэм рүү орохын тулд би заан дээр сууж явсан юм. Өмнө зоо паркт 2,3хан заан холоос харсан боловч энэ удаад зуу зуугаар тоологдох заануудын дунд орон, хүрч үзнэ гэдэг нэг л өөр сонин санагдаж байлаа. Зааны баас волейболын бөмбөгний дайтай том хомоол. Дээр нь суугаад явахад, хэрвээ би арай том биетэй байсан бол дэлхий эргэх хөдөлгөөн надад ингэж мэдрэгдэх байхдаа гэж бодож явлаа.
Заан дээр суугаад дээшээ гарахад 10 долларын үнэтэй. Хөгжингүй орны хувьд бол энэ их биш. Харин монгол оюутны, ирээд жил болчихсон, эндхийн амьдралыг мэдэх хүний хувьд их мөнгө. Энэ бол миний бараг 7 хоногийн хоолны мөнгө. Гэхдээ тэглээ гээд заан унахаас татгалзсан уу гэвэл үгүй. Учир нь хүн тодорхой хэмжээнд таашаал эдлэхийн тулд төлбөр төлж байх ёстой нь үнэн. Энэ бол зах зээлийн, үйлчилгээний дүрэм.
Яагаад сэдэв ийшээ хазайгаад эхлэв ээ гэхээр энэтхэг хүнийг дэлхийн хамгийн хямдхан хүн гэдэг. Үүнийгээ тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг, заримдаа бүр бахархаад байдаг ч юм шиг санагддаг. Учир нь Жайпур хотын дундуур халуун наранд өдөржин алхсаны эцэст галт тэрэгний буудал руу явахаар болсон юм. Рикша буюу хүн тэргэн дээр суулаа. Буудал хүртэл 2км орчим зайтай, 20 рупи буюу 600 төгрөгөөр явахаар тохиролцсон юм. Гэтэл гэнэт хажууд өөр нэг нөхөр гарч ирээд яриа өдөөд эхэллээ.
-Чи наадахдаа хэдийг өгч байгаа юм?
-20
-10 л хангалттай, энэтхэг хүнд 10 рупи хангалттай. Энэтхэг хүн хямдхан луйварчин!

Ингэж хэлэхэд гэнэт гайхчихав. Энэ өөрөө хаанах хүн юм бол, өөрөө ч гэсэн энэтхэг л байна даа гэсэн бодол орж ирээд замхрав. Аливаа үндэстнийг бусад нь доромжилдог байж болох ч, ядаж өөрсдийгөө доромжлох утгагүй. Ёстой л хямдхан луйварчин гэдэг үгэндээ л тохирч байх шиг байгаа юм.
Read more

Sunday, July 10, 2011

Сайхан наадаарай

Зээ өнөө өглөө сэрлээ, наадмын өглөө бяр амтагдаад, бөхчин хүн гэсэндээ нэг өөр сэрдий шөө. Заза элийрэх ч яахав. Миний Фэйсбүүк, Твиттэр энээ тэрээ гээд бараг бүх л юм Наамдын уур амьсгал орчихжээ. Наадам уул нь 11-нд эхэлдэг гэж бодоод байсан чинь өнөө жил чинь өнөөдрөөс эхэллээ гээд аль хэдийнэ зарлачихаж.
Бяр амтагдаад болдоггүй, аз болж ус дуусчихсан гарч 20 литр усанд л эд хаваа гайхуулав :p
Блог маань л наадмын уур амьсгал ороогүй санагдаад ингээд юм бичиж байгаа нь энэ. Энэ зун начин хийе гэж бодсон чинь цолыг зөвхөн Монголд л өгдөг юм байна. За больё тэгвэл ганц сум тавьчихъя гэсэн чинь хэчнээн бяртай ч Монголын Засгийн Газрын ордон руу хүргэх тэнхээ байдаггүй. Ингээд гарч морь уная гэсэн чинь эндхийн энэ өндөр гоолиг морьнууд нь атигар надад өндөрдөөд, таарах юм олдохгүй бололтой. Дэлхийн ганцхан Монгол Наадам аа гэж...
За яахав дахиад нэг наадмыг ингээд өрөөндөө аахилаал өнгөрөөхөөс. Дараа жилийн наадам ч хол байна даа гээд бүр хадуураад явчихгүй юу :D
Заза ингээд элийрэхээ багасгаж, энэ олон тэгш ой тохиож буй Наадмын мэндийг хүргэе! Дэнж хотойтол сайхан наадаарай!
Жич: Дэнж ээ л хотойлгоно шүү нөхдөө :Д Read more

Wednesday, July 6, 2011

Чөлөөт гэрлэлт

Чөлөөт гэрлэлт гэдэгт би хоёр хүн бие биедээ татагдан хайр сэтгэлтэй болон хамтдаа амьдрахаар шийдэхийг хэлж байгаа юм. Энэтхэгт харин үүний эсрэгээр буюу "arranged marriage" давамгайлдаг. Хүү том болоод эцэгтээ хэлнэ, аав аа би одоо хүнтэй гэрлэж гэр бүлтэй болъё. Эцэг нь үүнийг зөвшөөрвөөс хүүдээ эхнэр олж өгөхийн тулд охинтой айлд очин эцэг эхтэй нь ярина. Хэлэлцээр амжилтанд хүрвэл төд удалгүй гэрлэцгээнэ. Охинд хүүгийн зургийг үзүүлж зөвшөөрөл авдаг гэдэг, гэхдээ энэ бол цөөн тохиолдол ба гэрэл зураг гэж юм байгаагүй үед ийм ойлголт байгаагүй нь тодорхой.
Хэрхэн яаж гэрлэсэн талаар нь байрныхаа эзнээс асууж байсан юм. Тэрээр гурван хүүхэдтэй ба том нь надтай чацуу. Манай өвөө 7 хүүхэдтэй, аав 5 харин би 3, "үйлдвэрлэлийн" хэмжээ буураад байгаа биз? гэж хошигнож байсан удаатай. Тэрээр эмч хүн ба сургуулиа төгсөөд ажилд оржээ. Дараа нь аавдаа яг дээрх зарчмаар эхнэртэй болъё гэж. Ингээд л хорин хэдэн жилийн өмнө хамаатныхаа охинтой суужээ. Ажиглаад байхад үеэл эгч нь юм шиг байгаа юм. Муслим, Хинду шашинтай улс орнуудад ер нь ихэвчлэн ах дүү нарын хүүхдүүд суудаг. Ах эрэгтэй дүүгийн хүүхдүүд сууж болохгүй гэж муслимууд үздэг бол, Хиндунууд эгч эмэгтэй дүүгийн хүүхдүүд хориотой. Хэрвээ би буруу санаагүй бол шүү. Магадгүй ийм болохоор энэ улс хэтэрхий олон хүн амтайн дээр, ихэнх нь тэнэгдүү байдаг байх гэж бодогддог юм.
Гэрлэлтийн талаар анх ирчихээд 18-20 орчим насны сургуулийнхаа залуучуудаас асуулаа. Ихэнх нь миний тодорхойлсноор чөлөөт гэрлэлтийг сонгоно гэж хариулж байлаа. Тэднийхээр "love marriage" буюу хайр сэтгэл дээрх гэрлэлт гэмээр юм уу даа. Харин инжний тухайд асуухад бас л ихэнх нь авахгүй гэж байсан юм. Учир нь хайр сэтгэлээрээ сууж байж би мөнгө авах ямар хэрэгтэй юм бэ? гэж байлаа. Энэтхэгт хосууд гэрлэхэд эмэгтэйн тал нь инж өгдөг.
Жил гаруйн өмнө ангийнхаа нэг нөхрөөс бас асуусан: Чи гэрлэхдээ ямар хэмжээний инж авах вэ? 30 лак буюу 3 сая рупи. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 90 сая төгрөг. Яагаад 30 лак? гэж асуусанд маань би төгсөөд мастер зэрэгтэй болчихно, дээр нь би газартай гэж хариулав. Энэтхэг эрчүүд газартай бол ёстой "хаданд" гарлаа гэдэг нь л болдог юм шиг байгаа юм. Тэд газар дээрээ байшин барьчихна, өөрөө нэг байранд нь амьдарна, бусдыг нь хүмүүст түрээслүүлнэ. Энэ зарчмынх нь ачаар би ч гэсэн өнөөдөр орох оронтой сууж байна. Дээр нь боловсролын зэрэг өндөр байх тусам хүмүүсийг дээрээс нь харж эхэлнэ.
Тэгэхээр одоо ямар дүгнэлтэнд хүрч байна вэ гэхээр энд эмэгтэй хүн байх, гэрлэх гэдэг өөртөө болоод гэр бүлдээ том гай юмдаа. Сонирхолтой нь гудамжинд гараад явахад эрчүүд нь дэндүү их. Хүн амын хүйсийн харьцааг асууж байхад нэг хүн надад 70:30 гэж хариулж байсан юм. Гудамжинд бол эрчүүд нь үүнээс ч их. Магадгүй эмэгтэйчүүд нь тэр болгон гадуур яваад байх эрхтэй байдаггүй биз.
Энд дахиад нэг асуулт гарч ирж байгаа нь байгаль цаанаасаа эр эм төрөлтийг ижил болгон хуваарилж байдаг ба хромосомын нэгдлээс болж охин ураг бий болох магадлал илүү их байдаг байна. Гэтэл энд эсрэгээр 10 хүний 7 нь эрэгтэй. Хүмүүсээс асууж үзээд олсон зүйл маань ,хөдөө тосгодуудад эмэтэй хүүхэд төрөхөд эцэг эх нь "устгалд" оруулдаг гэсэн ойлголттой болсон юм. Усанд хаях, галд шатаах, эзгүй хээр орхих гэх мэт хүүхдээ хэзээ ч төрөөгүй юм шиг болгох арга хэрэглэдэг бололтой. Гэвч бодоод үзэхэд өдөр болгон энэ улсын жижиг тосгодууд нялх хүүхдүүд араатны хоол болж байгаа болж таарна. Үүнээс өөр арга баймаар ч юм шиг санагддаг байсан ба саяхан эмнэлэг дээр байж байгаад ийм нэгэн таамаглал дэвшүүллээ.
Эмнэлгийн ханан дээрээс ямар бичиг олж уншсан бэ гэхээр: "Эхийн хэвлий дэх ургийн хүйсийг тодорхойлох, тодорхойлохыг шаардах нь хуулиар хориотой". Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тэд ургийн хүйсийг тодорхойлуулаад, охин байвал аборт хийлгэдэг бололтой юм. Гэхдээ мөнгөгүй ядуу хүн яалаа гэж аборт хийлгэхэв, ямар нэг зэрлэг аргаар зулбуулдаг байх даа гэж ч бас бодлоо.
Энэ бүхэн монголчуудын хувьд бол төсөөлөхөд бэрх зүйл. Хэрвээ энэ хүмүүс бүгд хайр сэтгэлээрээ гэрлэдэг байсан бол яах вэ? Дээрх бичсэн бүгд байхгүй болох байх. Нөхөр нь эхнэрээсээ инж нэхэхгүй, хэвлий дэх үр нь охин байлаа гэхэд "устгахгүй".
Read more

Хөгширсөөр л...

Гэнэт аймшигтай хөгширч байгаагаа мэдэрлээ. Ингэж хэлсэнд надаас хөгшин улсууд битгий гомдоорой :D. Дуртай кинонуудын маань нэг Терминатор 2 аль эрт 20 жилийн өмнө бий болсон, бага байхад хүмүүс намайг адилтгаад байдаг байсан "Гэртээ ганцаараа"-н бацаан Кевин одоо 30 настай. Хамгийн дуртай олон ангит кино "Найзууд" 17 жилийн өмнө анх гарч байсан, өнөөдөр салахаа больсон Фэйсбүүк бий болоод 7 жил болж байгаа юм байна. Анх писи гэж юмны ард суухад DOS үйлдлийн системтэй байлаа, гэхдээ хамгийн анх яг хэрэглэж, өөрөөр хэлбэл тоглож эхэлсэн үйлдлийн систем бол Виндовс 3.11, үүнээс хойш Майкрософт компани 95, 98 гэх мэт олон үйлдлийн систем бүтээсэн ба хамгийн алдартай Windows XP одоо 10 настай. Энэ их цаг хугацаа өнгөрөхөд би юу хийвээ? Юу ч хийсэнгүй, юу ч бүтээсэнгүй. Дээрх хэдэн юмыг олж уншаад гэнэт өөртөө дургүй хүрлээ. Дэлхий ертөнцөд их зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг, их зүйл ч бий болж байна. Моцарт 6 настайдаа анхныхаа хөгжмийн зохиолыг бичиж байсан бол Эйнштэйн надаас яльгүй ах байхдаа Харьцангуйн онолын тухай анхны материалаа хэвлүүлж байж. Гэтэл надад хийсэн юм байхгүй, дээр нь юу ч хийхгүй гөлийсөөр л...... Read more

Sunday, July 3, 2011

Заримдаа хөөрхийг санах юм

Заримдаа хөөрхий блогоо санах юм. Даанч юм бичихгүй юм даа. Ойрдоо Твиттерчин болж байх шиг байна. Хэрвээ твиттертээ бол би @mootsoo гээд байж байдаг шүү.
Ингээд твиттерчин болсон нь мэдэгдээд байдийн, бичиж байгаа бичлэг нь хүртэл твитийн хэмжээтэй :D Read more

Friday, June 17, 2011

Сайн уу :D

Сайн уу хүмүүс ээ?
Зун цаг ирж байна, манай энд ямар цаг агаар өөрчлөгдөх биш :p
Ойрдоо блог млог байхгүй болжээ. Уул нь ганц 2 юм бичиж эхлээд хаячихсан, драфтад байж байгаа л юм байна.
Сүүлийн 3 сар сагсан бөмбөгийн тухай бичсээр блог руугаа бараг орсон ч үгүй.
Юм бичих гэхээр сагс л бодогдоод :D Юу хаана бичсэн юм бол гэж сонирхсон хүн gool.mn ийн сагсан бөмбөгийн нийтлэлийн хэсэг рүү ороод үзээрэй. Бичсэн хэдэн юм байгаа.
"Аз" болж NBA-н энэ улирал дуусч би нэг юм амьсгаа авлаа :p
Одоо шалгалтандаа бэлдэнэ дээ. Шалгалтанд бэлдээд ганц 2 ном эргүүлэхээр жаал жуул элий балай юм бодогддог юм, тэр үедээ блогтоо бичиж байнаа :D Read more

Saturday, May 7, 2011

..........

Бид зургуулаа, гурван эрэгтэй, гурван эмэгтэй. Нэг эмэгтэй маань надаас нилээн дүү, өсвөр насны охин. Харин нөгөө хоёр нь надаас нилээн хэд эгч улсууд. Тэдний үеийн ах хүү энэ хоёрыгоо эргүүлэх санаатай. Танд яг аль нь таалагдаад байгаа юм гэхээр, аль нь ч хамаагүй ээ гэсэн хачин хариулт өгнө. Үлдэх нэг маань насаар надтай ойролцоо, ах ч байж мэдэх юм. Хачин жигтэй залуу, сониуч, хүмүүстэй хялбархан яриа өдөж, энэ тэрийг солилцож чаддаг.
Бид зургаа нэг л мэдэхэд нийлчихсэн, найзууд шиг гэхээр арай биш. Нэг тийм хамт олон болчихсон байлаа.
Гэнэт бороо орж, аянга цахиж, хүчтэй шуурга дэгдэв. Цаг уурын мэдээгээр ийм юм болно гэж байсан гээд тоосон шинжгүй шилэн аягатай жүүснээсээ соруулаар сорох нөгөө залуу бас л сонин харагдана. Яг энэ үед эргэн тойронд хүмүүс сандралдана. Учир нь далайн шуурга эхэлж аюултай болон ус бидэн рүү хүчтэй давалгаална. Нэг мэдэхэд л тэнд аюулгүй гэж бие биедээ хэлэн зургуулаа гүйлдлээ. Гэвч усан онгоц живэхэд хөлгийн хаана байх тийм ч чухал биш хэмээн ах хүү тамхиа асаан хээв нэг хэлж байгаа нь өнөөх хоёр эгчид лут эр хүн болж харагдах гээд байгаа ч юм шиг.
Аюул тулгарах үед хамгийн сул дорой нэгнийг дэргэдээ байлгаж хамгаалах гэж оролддог зөнгөөрөө охины гараас чанга атгаснаа өөрөө ч мэдсэнгүй. Яг энэ үед онгоцны тавцан дээр хүчтэй давалгаан ус гарч ирэн буцахдаа биднийг хамт авч явав. Тэрхэн хоромд бид яагаад өдий болтол тавцан дээр л байгаад байсан юм болоо гэж бодогдов.
Усан дунд орон эргэлдсээр л, харин гэнэт бид усанд биш зүгээр л эргэлдээд байгаагаа мэдлээ. Эргэхээ болих мөчид бид нэгэн хотын төв талбайн яг голд бүгд хоёр хөлөөрөө буулаа. Би өөрийнхөө ямар хувцастай байсныг мэдэхгүй, харин бусад маань яг л 19 дүгээр зууны хүмүүс шиг хувцастай харагдаж байлаа. Хот ч гэсэн, яг л 19 дүгээр зууны европын нэгэн хот, хүмүүс нь ч гэсэн. Тэд биднийг бүчихгүй ч хаа нэгтээ холоос, ер бусын ч гэмээр замаар ирсэн гэдгийг мэдэж байлаа. Хотын хүмүүсийн харц нь их сонин, ямар нэг зүйл горьдсон ч гэмээр юм шиг. Энэ үед бидний нэг болох дэрэвгэр цагаан даашинзтай охин Алиса гайхамшгийн орон руу хүрэхдээ туулайны хойноос дагаж гүйдэг шиг хүмүүсийн дундуур гүйн алга боллоо. Хойноос нь юу ч хэлж амжилгүй алдчихав. Харин үлдсэн бид хэд бие бие рүүгээ гайхан харсаар. Би одоо ч гэсэн "найзуудынхаа" нэрийг огт мэдэхгүй, яаж яваад нийлчихсэнээ санахгүй байна. Гэтэл манай жигтэй залуу, энэ газар надад нэг л хэвийн бус санагдаад байна гэсээр нөгөө охин шиг хүмүүсийн дундуур алхаад алга болов. Би бас л хаашаа, яах гэж, юу гээд асууж амжилгүй л явуулчихав. Энэ үед хүмүүсийн дундаас дэрэвгэр даашинзтай, 19 дүгээр зууны баячуудын эхнэр болов уу гэмээр авгай нар инээмсэглэсээр бидний хажууд гарч ирлээ. Маш уриалгахнаар манай нөгөө гуравтай мэндчилэн танилцаад, надтай инээмсэглэн мэндлээд нөгөө хэдийг маань аваад явчихав.
Эргэн тойрноо ажиглаад, ямартай ч хүмүүсийн дунд ороод юу байгааг сонирхохоор шийдлээ. Халаасандаа гараа хийдэг зуршлаараа хийтэл, гар утас байна. Орчинтойгоо харьцуулбал нилээн сонин парадокс. Нэг ч хүний дугаар байхгүй, ажилладаг эсэх нь мэдэгдэхгүй, ер нь тэгээд утас эсэх нь ч эргэлзээтэй. Гэвч эргэн тойрон маань илүү сонирхолтой байсан тул буцааж халаасандаа хийн алхлаа.
Гэтэл шаргал үстэй өндөр нэгэн эмэгтэй өөдөөс бүжиглэх гүйх хоёрын дундуур хүрч ирэн хоёр гарыг маань барин дуулах ярих хоёрын заагаар "Чи л надад туслах ёстой" гэсэн утгатай юм хэллээ. Үнэнийг хэлэхэд надад гуйлга гуйж байгаа юм шиг санагдаад гараа угз татан явах хэрэгтэйгээ хэлээд холдов. Хэд алхаад эргээд хартал бүсгүйн нүд "Чи миний хэлснийг ойлгосонгүй дээ" гэсэн шинжтэй харагдав.
Үнэхээр оньсого шиг байна. Энэ олон хүнтэй газар яг л зах шиг, гэвч юу зарж байгааг нь хайсаар бүтэн өдрийг өнгөрөөв. Хаана ирснээ, юу болоод байгаа талаар ойлгож байгаа нэг ч зүйл алга надад.
Булан тойрон эрх ямбыг үзүүлсэн хэсэг хүн гарч ирсний дотор ямбатай авгайчуултай цуг явсан манай гурав харагдлаа. Би ч бөөн баяр тэдэн рүү гүйх шахам очтол, бүгд эелдэг мэндчилээд оройн хоол идэхээр явж буйгаа хэллээ. Хоол гэж хэлэх үед нь л шууд өлсөж эхлэв. Ресторан руу явах хооронд, манай хоёр эгчийн нэг, залуудаа биеэ үнэлдэг байсан болов уу гэж таагаад байгаа эгчтэй ярилцав.
-Энэ хот гэхэд жижигхэн, тосгон гэхэд их соёлжсон газар байна. Яг ажил гэхээр зүйл хийдэг хүн байхгүй, хийдгүүд нь мөнгө олох гэж хийдэггүй. Дэлгүүрийн худалдагч чамаас мөнгө авахгүй, өгье гэсэн ч эднийд мөнгө гэдэг ойлголт байхгүй. Сонирхолтой нь хотоос гарах зам би өдөржин явахдаа олж харсангүй. Машин байх шинжгүйг чи харсан байх, морь, тэрэг гээд аль нь ч байхгүй. Сонин газар боловч надад их таалагдаж байна, зөв хүмүүстэйгээ ч олж танилцлаа гэж байна.

Хоолны газар ороод ширээний ард суух зуур хүмүүс ярилцана. Үнэн хэрэгтээ би тэдний юу ярьж байгааг огт ойлгохгүй байлаа. Магадгүй анхаарлаа өөр зүйлд хандуулаад сонсохгүй байсан ч байж болох юм. Ямартай ч манай ах хүү аль хэзээний английн сурвалжит гаралтай хүн шиг болчихсон, над руу нүдний шилнийхээ дээгүүр харан, гаансаа баагиулан, чи ч залуу байгаа болохоор их сониуч байх нь аргагүй гээд юу ч болсон шинжгүй сууна.
Энэ бүхэн надад огт таалагдахаа болилоо. Уучлаарай гэж ширээний ард буй хүмүүст хандан хэлээд гарч одов. Хоолны газраас гараад зүүн тийшээ харвал тавиад метрийн цаана буй нэгэн аркийн эргэн тойронд насны хувьд ойролцоо, гэхдээ байр байдал нь бусад хүмүүсээс нилээн ихэмсэг шинжтэй залуучууд харагдлаа. Эргэлзэж тээнэгэлзэх юу ч үгүй шууд л тэр зүг рүү чиглэн аркаар ортол, ямар нэг юмны клуб шинжтэй газар байв.
Урагшаа алхах тусам хөл бадайрна, ялангуяа эргэн тойрон дахь хүмүүсийн өлсгөлөн харц жихүүцэл төрүүлнэ. Харин яг энэ үед манай жигтэй залуу хүмүүсийн дунд харагдлаа. Бөөн баяр түүн рүү очин, энэ юун учиртай газар вэ гэвэл, тэрээр нөгөө эгчийн хэлснээс эвгүй зүйлүүдийг хэлэв.
- Хаана байгааг чинь хэлэхийн өмнө, эргэн тойрноо сайн ажиглахыг хүсье. За за чамд хялбарчилж өгье. Ам руу нь хар!
Бүх хүний ам руу нь ээлж дарааллуулан харлаа. Бүгд адил, ярзайсан шүднүүд, урт соёо.
-Яг вампир шиг харагдаж байна.
-Аанхаан, яг зөв.
-ЮУ?!
-Тийм ээ тэд цус сорогчид.
Миний хувьд айх сандрах шууд зэрэгцэв. Амнаас үг гарахгүй, юу асуухаа, яах аа ч мэдэхгүй түгдчин сандарч эхлэв. Харин нөгөөх маань, тайван бай. Тэд бид хоёрыг яах ч үгүй, гэхдээ одоохондоо.
-Тэгээд хэзээ?
-Өнөө шөнө.
-Өнөө шөнө өө?
-Тийм ээ, гэхдээ үгүй ч байж магадгүй.
-Юу гэсэн үг вэ?
-Чамд би олж мэдсэн зүйлээсээ хэлж өгье. Энэ газрыг цус сорогчид захирдаг. Би энд залуучуудынх нь клубт орчихоод байж байна. Манай нөгөө гурвын уулзаж байгаа хүмүүс бас цус сорогчид, гэхдээ гэрийн эзэгтэй нар гэх юм уу даа. Харин жинхэнэ удирдагчид нь зөвхөн "хоолны шөнө" л гарч ирдэг.
-Хоолны шөнө өө?
-Тиймээ, тэд сардаа нэг удаа хэсэг хүмүүсийг сонгон авч хооллодог. Өнөө шөнө бол хоолны шөнө.
-Юу ч хэлэхээ мэдэхээ байн хэсэг зогслоо. Чи энэ бүгдийг яаж мэдэж авсан юм? Хоол болдог хүмүүс нь хаана байгаа юм?
-Чиний өдөржин явсан газар тэр хүмүүс чинь л байлаа. Чи эргээд сайн бодвол, манай бяцхан охин цус сорогч хүүхдүүдийг дагаад гүйсэн юм. Жирийн зүйл харсан бол тэр тийм хурдан алга болохгүй. Би харин эднийг олж харсан юм. Хамгийн сүүлд чи ганцаараа үлдээд хаачихаа мэдэхээ байсан учир нь хэн ч чамайг сонирхоогүй. Хүмүүс мэдээж сонирхсон л байгаа. Гэхдээ тэд чамтай ярихаас эмээж байгаа.
-Яагаад?
-Бид хэд бүгдийн анхаарлын төвд байгаа. Харин чамтай хэн нэгэн ярих юм бол тэр цус сорогчдын анхааралд өртөнө. Тэдний анхааралд өртөнө гэдэг хүсэх зүйл биш болохыг чи өөрөө бодоод олчих байх.
Өдөржин яваад юу ч олж мэдэж чадаагүй, тэр бүсгүй яагаад тийм сонин байдлаар ярилцсаныг нь одоо л ойлгов.
-Чи энэ бүгдийг яаж мэдэж авсан юм?
-Энэ клубынхнээс.
Түүний энэ үг дотор жихүүцэл төрүүлэх шиг болов. Яаж ярьж чадаж байнаа?

Надад одоо яаж өөрсдийгөө амьд үлдээх вэ? гэдэг асуулт л тулгарав. Тэд өнөө шөнө хэсэг хүмүүсээр хооллоно. Тэр нь бид зургаа бол яах вэ?
Хамгийн түрүүнд бяцхан охиноо олох хэрэгтэй юм шиг санагдлаа. Гараад ийш тийшээ харав, дэмий л горьдлого. Тэгээд шууд нөгөө хоолны газрыг зүглэлээ. Дотор нь нөгөө хэд чалчсаар, манай гурав идэн, нөгөө хэд нь халбага сэрээгээ зүгээр л хөдөлгөнө.
Ах хүүг шууд татан ярилцах хэрэгтэй байна гэж хэллээ. Түүний царай хүрэнтээд, уучлал эрэн ширээний араас өндийв. Бие засах өрөөний ойролцоо очоод, манай хүн учиргүй зандран:
-Чи яаж байна, юу болоод байгаа юм?
-Тайван бай, би танд тийм ч таатай бус зүйл дуулгах гэж байна гээд, мэдсэн бүгдээ ярьж өгөв.
Түүний нүдэнд айдас хуран, ээрч эхлэв.
-Та гол нь тайван байх хэрэгтэй, нөгөө хоёртоо хэл. Айж сандарч болохгүй шүү. Би сая хажууханд буудалд өрөө авчихлаа. Тэнд намайг хүлээж байгаарай гээд түлхүүрээ өгөв. Тэрээр юу ч хэлэлгүй толгой дохин бид хоёр саллаа.
Миний хувьд зургаа дахийгаа олох чухал байв. Хүн их цугласан нөгөө талбай дээрээ очлоо. Гэтэл хаанаас ч юм тэрээр гүйгээд гараад ирэв. Гайхан түүнийг харвал юу болоод байгааг гадарласан бололтой.
-Яасан, юу болсон?
-Тэр хүүхдүүд, муухай хүүхдүүд, бишээ аймар хүүхдүүд байна лээ гээд өөр юм хэлсэнгүй.

Үдэш бид өрөөндөө цуглацгаав. Харанхуй болох мөчид бүгдийнх нь айдас улам нэмэгдэв. Ганц том ортой өрөө болохоор тавуулаа шахцалдан хэвтэнэ. Үнэн хэрэгтээ айсан улсуудад харин ч сайхан байв. Манай жигтэй залуу харин цонхны хажуу дахь буйдан дээр тухлан, шилэн аяганд хийсэн мөстэй ямар нэг юм шимэн тамшаална. Тэгснээ гэнэт, та хэд айх хэрэггүй ээ. Өнөө шөнө лав бидний ээлж биш.
-Чи яаж мэдэж байгаа юм?
-Тэдний хувьд бид шинэ хүмүүс, үнэхээр сонирхолтой байгаа.
Би үүнд итгэхийг хүссэн боловч, айдас дийлээд байлаа.

Гадаа нэгэн эмэгтэйн орь дуу тавин уйлах дуунаар сэрэн харвал өглөө болсон байв. Бид биш байлаа гэх бодлын хажуугаар юу болсон бол гэсэн бодол орж ирэн шууд л гарлаа. Хотын талбай дээр нэг эмэгтэй газар сөхрөн сууж уйлна. Дэргэдээ байх нэгнээс, яасан бэ гэж асуувал:
-Өглөө тэр гэртээ ганцаараа сэрсэн бололтой. Гэрийнхнээс нь нэг ч хүн байгаагүй гэж байна.
Хотынхон түүнийг хэсэг харж зогсож байгаад, тайвшруулж эхлэв. Ингээд бүгд эрэлд гарлаа. Хаагуур хайхаа, ер нь хайх талаар сайн ойлголтгүй би нөгөө хэдээ дагуулан бусад хүмүүсийг дагаад яваад л байлаа. Өдөр нар эгц дээрээс төөнөх үед олцгоов.
Бүсгүйн нөхөр, гурван охин, нэг хүү, гэрийн үйлчлэгч хоёр бүсгүйг бүгдийг нь нэг нүхэнд зэрэгцүүлэн хийсэн аймшигт дүр зургийг бид бүгд харцгаав. Хотынхон хоорондоо юу ч ярилгүй, яг л нэг хүн шиг бие биетэйгээ ойлголцон оршуулах ёслолыг чимээ гаргалгүй хийж дуусгав. Гашуудаж болохгүй, дуу авиа ч гаргаж болохгүй. Чимээ гаргасан нэгэн шууд золиос болсон түүх бий.
Үүний дараа бүгд байр байрандаа ирцгээн, юу ч болоогүй юм шиг амьдрал нь үргэлжилнэ. Харин манай жигтэй залуу хүмүүстэй ярилцан улам ихийг олж мэдэхийг оролдоно. Хэдэн өдрийн дараа тэрээр гэнэт бид эднийг алах хэрэгтэй гэж шууд хэлэв. Миний нүд орой дээр гаран,
-Яаж тэр үү? Эд чинь кинон дээр гардаг цус сорогчдоос шал өөр юм. Өдөр нартайд юу ч болоогүйм шиг явдгаас эхлээд
-Тийм болохоор л би хэдэн өдөр мэдээлэл цуглууллаа. Бид үүнийг хурдхан ярьж төлөвлөгөөгөө гаргахгүй бол тэд удахгүй гараад ирнэ. Хооллосноосоо хойш хоёр долоо хоног тэд хаашаа ч гардаггүй юм байна. Бидэнд одоо гурав хоног үлдсэн гэж хэлэхийг хоолны газар сууж байсан бусад хүмүүс сонирхон,
-Чамд ямар төлөвлөгөө байгаа юм? гэвэл өөр нэгэн,
-Бидний хувь заяа энэ, чи битгий биднийг бүгдийг нь алуулах гээд бай! гэвэл манай жигтэй найз маань урьдын адил тайван, өөртөө итгэлтэй байдлаар,
-Миний олж авсан хамгийн чухал мэдээлэл бол, хооллохоос гурав хоногийн өмнөөс тэд өлсөж эхлэн, шокалад амандаа хайлуулан уудаг. Энэ үедээ тэд хамгийн сул дорой болж эхэлдэг...
Read more

Sunday, March 20, 2011

Статистикчдад дургүй байх нь

Статистикчид болон статистик гээч шинжлэх ухаанархуу юм яагаад ч юм хүмүүсийн мэдээлэл боловсруулах, тодорхой баримтад үнэлэлт дүгнэлт өгөхөд их ач холбогдолтой байдаг. Хүн бүхэн л статистик дүгнэлт, тоо баримт шаарддаг. Үнэндээ бол үүнгүйгээр, хов хоосон зүйл дээр бид дүгнэлт хийх ямар ч боломжгүй л дээ. Гэхдээ би эдэнд дургүй, учир нь тэд утгагүй зүйлүүдийг хооронд нь харьцуулж хүний ухамсарт нөлөөлөхийг оролддог.

Японы цацраг идэвхи, тэнд болж байгаа нөхцөл байдал, аюулын хэмжээг янз бүрээр тайлбарлахыг оролдоно. Хамгийн түгээмэл харьцуулалт нь мэдээж Чернобыл. Зарим монголчууд Улаанбаатарын утаатай харьцуулж байх юм? Тэмээ ямаа хоёрыг харьцуулах хэрэг бидэнд ер нь байна уу? Ямааны хоёр үүлдрийг хооронд нь харьцуулж байгаа бол өөр хэрэг. Харьцуулж болох зүйлсийг л хооронд харьцуулж байвал зүгээр биш үү нөхдөө?

Нилээн хэдэн жилийн өмнө дөө. Автомашин акулнаас аюултай гэсэн марзан тооцоо гаргасан байдаг. Жилдээ акуланд бариулж үхэж байгаа хүмүүс, машинаас болж амь насаа алдаж байгаа хүнтэй харьцуулахын аргагүй цөөхөн. Тэгэхээр бид машин унахаа больж, зам тээврийн хөдөлгөөнд оролцохгүй харин акултай ус руу үсрэх нь илүү дээр болж байнаа даа?

Статистик тооцоог буруу зүйлд хэрэглэхэд харыг цагаан болгож харагдуулдаг.
Read more

Friday, March 18, 2011

Юу болоод байнаа, Японд?

Хэд хоногийн өмнө өглөө сэрээд, өглөө ч гэж дээ өдөр. Атлантын далайн яг төв хавьцааны цагаар амьдардаг болохоор ингээд хэзээ гэж хэлэхээ мэддэггүймаа. За тэр яахав...

Нүднийхээ нуухыг ч аваагүй нойрмог амьтан бусад өдрийн л адил писинийхээ ард суутал дүүтэйгээ холбоо барьсан уу цаана чинь Японд газар хөдлөлт, цунами гээд бөөн юм болж байна гэж ээж хэлж байх юм. Гайхаад гүүгэлдээд үзтэл нээрээ дэлхийн түүхэнд бичигдэх томуудыг нэг газар хөдлөлт болжээ. Хүн л болсон хойно таньж мэдэх хүмүүстэйгээ холбогдож зүгээр байгаа эсэхийг нь мэдлээ. Тэгээд өдөржин "японоор амьсгалав аа".

Тэгээд сүүлдээ учрыг нь ойлгохоо байж байна аа. Нөгөө нэг жижкээн арал чинь живэх гэж байгааму даа янз нь. Атомын цахилгаан станц нь дэлбэрээд, цацраг идэвхт янз бүрийн юм ялгараад хүмүүст нөлөөлөөд мутацлагдаад аймшгийн мутант болж байгаан байхаа. Япон найз охинтой болъё гэж боджээсэн чинь ингээд талаар өнгөрч байх шиг байна.

Зарим хүмүүс "Титаник" сүйрч байна л гэх юм. Би боддиймаа, хэрвээ Титаникийг япончууд бүтээсэн бол, үгүй ядаж япончууд дээр нь байсан бол сөнөхгүй гэж. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж манай нэг гоё үг байдаг даа. Япончууд ямартай ч амар мөхөх ард түмэн биш гэдэгт би итгэдэг.

Яахав дээ, байгаль эх хариугаа л авч байгаа биз. Атомын цахилгаан станц, ер нь атом цөмийн янз бүрийн юмнууд дэмий шүү гэдгийг дэлхий дахинд хэлж, бас япончуудыг хөөрхий халимнуудыг бага агнаарай та нар л гэж байгаа байлгүй дээ тэ?

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд арай л хэтрүүлээд байх шиг байх юм. Японд газар хөдөлсөн, цунами болсон, хэдэн зуун хүн үхсэн, атомын цахилгаан станцаас нь ямар нэг ялгарч байгаа нь үнэн. Түүнээс биш арал ч арай живчих гээгүйм шиг байгаамаа.

Довыг уул болгож ярьдагаа л больчих хэрэгтэйм шиг байгаан.
Read more

Sunday, March 6, 2011

Thank god i'm an agnostic, but...

Statement 1. There are lots of religions exists in a world and people follows only on of them or neither. Some of the "neither" people says no one needs a religion, straightforwardly they says it sucks. Other of "neither"'s: I don't care God exists or not, let say them "ignorants". Actually those "ignorants" knows all about religions and atheists. Simply they are opposite of "ignorant", but better to say them "ignorant".

Statement 2. In today's life technology grows so fast. But programming languages aren't. Because programming languages are half technology and half religion. Most of the programmers knows one programming language very well. But who knows many, he is good at this field, I mean in Information Technology. We call them "hackers". Hackers knows many religions, and here we use religion equivalent to programming language. I'd like to say again: hackers are best, because they knows all religions /actually knowing everything isn't possible, I just don't want to use that word "many" again/

Let's consider statement 1 and 2. Ignorants are like hackers and vice versa. Thank god i'm an agnostic, but make me agnostic of technology!
Read more

Saturday, February 26, 2011

Гарчиггүй, зүгээр л нэг юм бичмээр санагдав

Бага байхдаа тэнэг хүн ухаантай хүн гэж ер нь ямар хүнийг хэлдэг юм бол оо, ямар ялгаа байдаг юм бол гэхчлэн зүйлүүд их бодогддог байлаа. Ямартай ч ялгааг нь олохын тулд энэ хоёрын туйлыг нь олж тогтоох хэрэгтэй болно гэж эхэлж бодсон юм. Тэгээд ухаантай хүн гэхээр Эйнштэйн шиг царайтай хүн байх болов уу, харин тэнэг хүн гэдэг нь гудамжинд харсан ах хүү байлаа. Тэр нөхөр өмдөндөө шээчихсэн, солийчоод, шүлсээ гойжуулаад явж байдаг байсан юм. Хичээлээ тараад явж байхаад хааяа тааралдана. Эргэн тойронд нь юу болж байгаа түүнд хамаагүй ч юм шиг, бацаанууд шоолоол зарим нь дүрсгүйтэж очиж өшиглөнө. Нөхөр харин мэдсэн ч шинж байхгүй. Гэхдээ хичнээн тийм царай гаргасан ч түүний нүдэнд гомдлын шинж илэрч байх шиг харагддаг байсан юм. Хөөрхий дөө одоо байдаг ч юм уу бүү мэд.

Сүүлд оюутан болсон хойно манай сургууль дээр нэг нөхөр байдаг байлаа. Сургуулийн үүдэн дээр бохь зажлаал толгойгоо дэнжигнүүлээл зогсож байдаг. Нэр нь хэн билээ дээ мартчихаж, ямартай ч түүнийг мэддэггүй багш оюутан, ажилтан нэг ч байгаагүй юмдаг. Бүгд л энэ тэнэг, мэдрэл муутай...гээд янз бүрийн түүх ярина. Нэг удаа тэр нөхрийг ажиглаж жаал зогсов оо, гэтэл түүний нүдэнд нэг тийм доогтой харц байх шиг санагдсан юм. Хүмүүс түүнийг тэнэг мангар л гээд байдаг, гэтэл нөгөөх нь "хөөрхий эд нар намайг тэнэг гэж бодоол байж байдаг, өөрсдийнх нь байж байгааг" гэж боддог байсан бол яах уу? Хүний бодлыг мэдэх гэж оролдох сонирхолтой, тэр тусмаа сонирхолтой хүнийхийг олж мэдэх, бүр олж мэдэх гэж оролдох нь бүр ч сонирхолтой.

Сонирхолтой гэдэг нь жирийн нэгэн эсвэл усан тэнэгүүдийнх лав биш гэсэн үг. Хүний бодлыг олж мэдэхэд хамгийн онцгүй санагддаг нь харин дотуур тамиртай муу санаатай хүмүүс. Тийм хүмүүс цаанаа л нэг байж байгаа нь өөр, үг ээ зөөж ядаад .

Гэхдээ мэдээж хүн бүхэн муу санаатай байх ёстой гэж би хувьдаа боддог юм. Хэт гэнэн цайлган яваад байвал хүнд хулхидуулж дуусна даа? Эсвэл би хэтэрхий муу санаалаад байна уу? Гэхдээ энэ ч муу санаалах биш л дээ. Байж болох бүх боломжийг урьдчилан тооцоолох гэвэл илүү онох болов уу? Ингэхээр хэн ч муу санаагүй гэсэн ойлголтон дээр буух гээд байна уу даа?

Ямартай ч миний бодлоор ухаанаасаа хэтэрсэн муу санаатай хүнийг л муу санаат гэж хэлэх байх гэж бодох юм.
Read more

Thursday, February 17, 2011

Ягаан гариг дээр цэцэг ургадаггүй

Ойрдоо энэ "Ягаан гариг дээр цэцэг ургадаггүй" гэдэг үг их "сонсогдох" боллоо. Охид бие биенээ хайраа гэж дуудах нь олширлоо. Нөгөө гудамжинд залуучууд үнсэлцэхгүй байна, уйтгартай байна гэдэг шиг л мэдрэмж төрөх юм.

Энэ улсын эрчүүд нь алга болчихоо юу? Эсвэл хүүхнүүд нь эрчүүдээсээ толгой өндөр болоо юу? эсвэл эрчүүд нь тийм өчүүхэн болсон юм болов уу? Бүр эсвэл байгаль эх цаанаасаа, эсвэл бурхан гэж байдаг бол, тэр бидэнд эр хүйстэй үр заяахаа больсон юм болов уу?
Ингээд эрчүүдийн хомсдолд ороод эмэгтэйчүүд нь "цангаад" эхлэв үү? Хэдийгээр би далдын хүч, мухар сүсэгт итгэдэггүй ч гэлээ байгаль дээрх юмс бүхэн цаанаасаа зохицуулалттай байдаг гэдэгт итгэдэг. Хэрвээ аливаа зүйл буруу тийшээгээ хазайвал, энэ бол шууд хүний хүчин зүйлтэй салшгүй холбоотой гэдэгт гүн бат итгэдэг мунхаг нэгэн.
Би монгол залуутай амьдралаа холбохгүй, гадаад залуутай гэрлэнэ гэдэг үг сонсож байсан уу? Би лав зөндөө сонссон. Шалтгааныг нь асуухаар, архи уухаас өөр юм чадахгүй хүнээр яах юм гэдэг. Үнэн байж болох л юм. Гэхдээ үүний шалтгааныг өөр газраас эрэлхийлэх гэж оролдлоо.
Монгол залуучууддаа сүжиггүй болсон эдгээр бүсгүйчүүд юунаас болж ингээд байна? гэдэг асуулт гарч ирнэ. Хэрүүл хийе гэвэл, чи арчаагүйм болохоороо олигтой эртэй учирч яваагүй байлгүй дээ гээд хэлчихэж болох л байх. Гэхдээ цөөн хэдэн эмэгтэй ийм хандлагатай байсан бол ингээд цэг тавьж болох ч, үүнийг бичиж байгаа шалтгаан нь цөөн биш байгаад байгаа юм.
Тэгэхээр олигтой эр хүн шиг эр хүн ховордож л дээ. Олон хүн, эр хүн гэхээр булчин шөрмөс нь зангирсан зодоон цохион хийдэг хүнийг хэлдэг юм шиг ханддаг. Мэл Гибсон гэгчийн "Хатан Зүрхтэн" гэж киног үзээгүй хүн байхгүй байх. Тэр кинон дээр, "Чамайг сайн зодолдоно гэдэгт чинь огт эргэлзэхгүй байна, гэхдээ жинхэнэ эр хүн байхын тулд хүнээс арай өөр зүйл шаардагддаг юм шүү" гэж хэлдэг. Гоё үг шүү.
Ингээд эргэн тойрон дахь хүмүүсээ хардаа. Жинхэнэ эр хүн шиг хүн хэр олон байна? Орост сурсан улсууд мужик гээд байдаг даа. Жинхэнэ мужик ер нь бидний эргэн тойронд хэр их байна? Байхын хувьд бол байгаа ч, шалчига шалчига гэсэн юмнууд нь арай л олширчихсон юм шиг санагдах юм? Санал нийлэхгүй байж болох ч, алхам тутамд чинь ялихгүй юман дээр хэрүүл хийж явдаг "эрчүүд" тааралддаггүй гэж үү?
Тийм улсуудыг өнөөдөр зүгээр л "боожгойтнууд" гэж нэрлэвэл зүгээр ч юм шиг санагдах юм.
Боожгойтнуудаас болоод ягаан гаригийн иргэд олшроод байна уу даа гэж мөхөс би тунгаалаа.
Read more

Monday, February 14, 2011

Валеньтин боллоо шүү!

За нэг ийм баяр монголчууд тэмдэглэж эхлээд 10-аад жил болж байх шиг байна даа. Нийтээрээ өргөн дэлгэр, үндэсний хэмжээний том баяр ёслолын үйл ажиллагаа шиг тэмдэглэдэг болсноос хойш гэсэн үг.


Түүнээс биш ардчилсан хувьсгал ялснаас хойш хосууд тэрүүхэн тэндээ тэмдэглэдэг байсан болов уу гэж бодох юм. Мань мэт нь тэгээд ямар тэмдэглэх биш, хүмүүсийн тэмдэглэж байгаад дүгнэлт хийж, урьд жилүүдээс юугаараа өөрчлөгдөж байна гэдгийг л хараад сууж байх шиг ээ л байна. Уул нь ч яг баярын өдөр маань эхлээгүй л байна. Наран улсад тас харанхуй шөнө, хүмүүс унтаж байхад, ертөнцийн нөгөө буланд өмнөх өдрийнх нь нар жаргаагүй байх жишээтэй.

Валя хэмээгч энэхүү баярын үүх түүх, нөгөө шахлаадны тухай ярьвал... гэсэн чинь би өөрөө шууд нойрмоглож байна.

Энэ жилийн хосуудын тэмдэглэж байгааг харахад өмнөх жилүүдээс ялгаатай нь хүмүүс их прагматик болоод байгаа юм уу даа. Бэлгэдэл болсон шахлааднаас цааш хэтрэхгүй. Магадгүй ил захидал, дотор нь "айя лоо юү" энэ тэр байгаа биз. Гэхдээ энэ бол писиний ард сууж байгаа миний дүгнэлт. Би ямар Монголд ч байгаа биш, яг 14-ний орой юу болохыг ёстой нөгөө хосууд маань л мэдэх байхдаа.

Магадгүй хуучин байдаг янзаараа, кино үзнэ, хоолонд орно, буудалд орно, том хүмүүсийн хийдэг ажлаа хийнэ, өглөө нь өрвийсөн юмнууд ажил хичээлдээ явцгаана. Эсвэл баяр болж байна, баар оръё гээд бөөн бөөнөөрөө шоудах хэсэг нь ч бий байх. Ямартай ч ноднингийнх шиг Цагаан сараа тэмдэглэх үү, Валягаа тэмдэглэх үү гэж төөрөлдөөд, зүрхэн хэлбэртэй бууз ч билүү, буузан хэлбэртэй шахлаад ч билүү нэг тийм юм яриад байсан нь энэ жил давтагдахгүй нь тодорхой.

За тэгээд цааш нь жаал ажиглаад байхад Валентиний онгон улсууд тэсч ядаж байгаа шинжтэй. Өөдгүй гарууд үерхэлдээ үнэнч байхгүй энэ жил манийгаа хаяад валентин тэмдэглэх гэж байгаамдаа. Гэхдээ би бас муухай юм тэ? Бусдыгаа нэг аятайхан байх гэхээр атаархаж гүйгээд :p

Заза тэгээд эцэст нь ганц бие хүмүүстээ хэлэхэд сэтгэлээр унаж уйлж унжиж, гарч шоудаж илийрвээ. Мань шигээ гэртээ хэвтэж байсан нь ер нь дээр шүү. Хорвоо дэлхийн хаа нэгтээ чамайг хайрлах хүн байгаа гэдэгт итгээрэй :D

Бүгдэд нь Валентиний мэнд хүргэе!
Read more

Friday, February 11, 2011

Just wish it

One of my friend likes phrase that "Winners never quit, quitters never win!" Maybe this word is a key of all successful people.


Actually defining success is bit difficult, but we can say success is a something which we wanted to reach.

Why i'm starting to write these things? Because there are lots of people who always wants something. Actually this sentence is kinda funny, because everyone wants or wishes something always. But the thing which I want to talk about is why they can't reach their goal? Maybe the first answer is they just wishing, not making it goal. But why? Because it's just not an easy thing, actually it's precise, no one wishing the thing which is easy to get.

I just to want to say to those people, get out from your romance. There aren't such a thing which is like in magical story. Actually "I do believe in FAIRY" but I also believe that "there are no easy way out". So just be more pragmatic and stop just wishing, either do step forward what you want, even it is difficult.
Read more

Wednesday, February 9, 2011

Өөрчлөлтөнд дуртай хэн байх вэ

Хүн ер нь өөрчлөлтөнд их дургүй юм шиг ээ. Өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил дэвшил гэх мэт. Аман дээрээ бүгд л дэмжиж ярьдаг боловч, яг амьдрал дээр өөрчлөлт хийж байгаа хүн ер нь их ховор юм. Ихэнх нь зүгээр л хараад сууж байхад нь шалан дээр байгаа хог хогийн саванд орж өөрийг нь баярлуулна гэж төсөөлнө. Гэвч хөгжил гээч юм хүнээс өөрөөс нь өөрчлөлт шаарддаг эд юм шиг байгаан.


Хөгжил гэснээс саяхан Молор-Эрдэнэ гэгч нөхрийн ярилцлагыг уншлаа. Яагаав нөгөө МАХН энэ тэр гээд янз бүр болоод байгаа нөхөр. Мэдээ уншихаар л тэгж биччихсэн байгаан шүү, тэрнээс биш Монголд яг юу болоод байгааг би сайн мэдэхгүй байгаа. Саяхны нэг ярилцлага дээрээ иймэрхүү юм ярьж байнаа: "Уул уурхайгаар хөгжинө л гэх юм, хүнд хамгийн аюултай ажил...тэгээд хөгжчихсөнийх нь дараа хэн тэр нийгэмд нь амьдрах юм..." Мань мэт нь тэр уул уурхайг ямар мэдэх биш, ухсан нүхэнд ордог юм болохоороо лав л аюулгүй биш байх. Харин надад тэр хөгжчихсөнийх нь дараа, хөгжчихсөн нийгэм гэж ярьж байгаа нь их сонирхол татсан. Уул нь мань хүн ярилцлага болгондоо Германы эрдэмтэдтэй хэрүүл хийж явсан, хоёрын хоёр доктор хамгаалсан, гэж байнга хэлнэ. Мань мэтэд нь ганц ч байхгүй байхад нөхөрт бол хоёроороо байгаан шүү. Тэгсэн мөртлөө хөгжил гээчийг явж очоод хүрдэг цэг гэж ойлгож байгаа нь их сонин.

Би хувьдаа бол өөрчлөлт, шинэчлэл, сурах, хөгжил гээч юмнуудыг тасралтгүй үргэлжилдэг үйл явц буюу процэс гэж боддог юм. Эхлэл нь төрөх, төгсгөл нь үхэл. Энэ хооронд хүн тасралтгүй өөрчлөгдөж суралцаж явдаг, хүн бүхэн ингэдэг учраас нийгэм бас ингэж өөрчлөгддөг гэж мөхөс миний ухаан ойлгодог юм.

Заза хэн мэдэхэв, манийхаа хажууд хоёр доктор хамгаалчихсан хүн буруу л бодоогүй байх, хүн бүхнийг буруу бодож ярьж байна гээд байвал манай Монголд чинь юм мэддэг чаддаг, толгой нь зөв ажилладаг хүн ер нь байхаа больсон шинжтэй. Тэгэхээр яавч тийм байж таарахгүй учраас бүгдээрээ өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе гэдэг билүү?
Read more

Sunday, February 6, 2011

Хайрт минь

Хайрт минь гэсэн гарчигтай болохоор найз охиндоо захиа бичиж байна гэж ойлгох хүн байж магадгүй, гэхдээ үгүй шүү. Тэгээд хэнд? юу бичих гэж байгаан? Энэ нөхөр чинь гомо нөхөр үү гэж түрхэн зуур ч бодогдож болох юм. Аль нь ч биш ээ хө.


Дэлхий ертөнцөд 200 гаруй улс байдаг ба нийт 6800 хэл хэрэглэгдэж байгаагийн 2261 нь бичгийн системтэй. Өөрөөр хэлбэл миний бичиж байгаа энэ хэл маань 2261-ийнх нь тоонд орж байгаа гэсэн үг. Википедиа дээр ойролцоогоо 1000 хэлний тухай байх шиг байна. Тэр дотор нь бүр ганцхан хүн мэддэг "ягаан" гэгч хэл ч байх юм. Бүр тэс хөндлөн юм яриад явчихав уу?

Яагаад хэл яриад явчихваа гэхээр, манай энд хүмүүс нь "telugu" гэгч хэлээр ярьдаг юм. Эрчүүдийнх нь амнаас байнга л "чинна" гэсэн үг гарна. Анх энэ нэг юмнууд хужаа энэ тэр гэж дуудаад байгаан болов уу гэж бодоод байсан чинь бие биенээ тэгж дуудаад байгааг нь олж мэдлээ. Тэгээд таньдаг хүнээсээ энэ "чинна" гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Гэтэл харин "хонгор минь" гэсэн үг гэж байнаа. Эмэгтэйчүүд нь бие биенээ ерөөсөө ингэж дуудахгүй, зөвхөн эрчүүд нь !!!

Араб хэлэнд "хабиби" гэж үг байдаг нь "хайрт минь" гэсэн утгатай, эмэгтэй хүнд хэлэхдээ "хабибти" гэдэг. Тэгэхээр хабиби гэдэг нь эрэгтэй хүнд гэсэн үг. Араб хэлтэй эрийн амнаас хабибти гэдэг үг даанч сонсоогүй дээ. Харин бие биенээ хабиби гэж ирээд л тэврэлдээд үнсэлцээд эхэлнэ !!!

Дээрх хүмүүс ижил хүйстэн үү гэвэл үгүй ээ. Тэгэхээр энэ бол цэвэр хэл, соёл, сэтгэхүйн асуудал. Хүмүүс үргэлж хэл яаж сурах вэ, энэ англиар нэг гайгүй ойлгодог болчих юмсан гэж ярьдаг. Номоо бариад надаас дүрэм асууна, гэтэл үнэн хэрэгтэй би ном харж дүрэм харж сураагүй. Гэхдээ нэг удаа хүний номыг аваад англи хэлний цагуудыг харлаа. Тэр ном надад хэлний ном гэхээс яг л философийн ном шиг санагдсан. Ер нь тэгээд хэл гэдэг тэр чигээрээ философи юм. Бидний толгойд бодогдож байгаа зүйлийн бусаддаа илэрхийлж хэлж буй арга. Тэгэхээр хэл сурна гэдэг тухайн хэлний хүнтэй ижил сэтгэхийг хэлнэ. Үүнийг анх монгол гадаад янз бүрийн хүмүүсийн дунд англиар юм ярихад монголчууд нь ойлгоод гадаадууд нь ойлгохгүй байгаагаас мэдэрч байсан юм.

Зарим хүмүүс монголоор тэгж хэлдэг бол англиар ийм дараалалтай хэлнэ гэж ярьдаг. Надад энэ ерөөсөө таалагддаггүй. Юмыг ер нь ерөнхийлж томьёолох утгагүй, тэр тусмаа өөрөө ч сайн мэдэхгүй юмаа загварт оруулж ярина гэдэг бүр инээдтэй. Миний англи хэл тийм сайн биш ч гэлээ заримдаа толгойд англиар үг орж ирдэг, тэгээд тэр үгээ монгол руу орчуулах гэхээр чаддаггүй. Махчлаад шууд орчуулж болох ч гэлээ, англиар байгаа шигээ ойлголт төрүүлж чаддаггүй.

Тэгэхээр англи хэл сурахыг хүсэж байгаа хүн англиар бааж сурах хэрэгтэй, монголоор дүлээд байвал болохгүй байнаа л гэсэн үг, ичиж зоволгүй сурах гэж байгаа хэлээрээ тайван сайхан баа :p
Read more

Thursday, February 3, 2011

Шинэ үеийнхэн

Заримдаа ийм юм бодогдох юм. Хэрвээ энэ фэйсбүүк эсвэл бусад social network сайтууд 20 жилийн өмнө бий болсон бол яах бол? Хэнд ч хэрэггүй хог байх байсан.


Эдгээр нь үнэндээ нийгмийн шаардлагаар бий болсон зүйлүүд. 20 жилийн өмнө бий болоогүй учир нь ч тэр. Бидний эцэг эхийн үеийг бидний үетэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй болов уу?

Дэлхий дээрх хүмүүсийг эрэгтэй эмэгтэй гэхээс гадна сэтгэлгээнийх нь хувьд хоёрхон янз хувааж болдог гэдэг. Сансрын нисэгч, сансар судлаач. Сонирхолтой ангилал. Сансрын нисэгчид сарнаас эхлээд сансар огторгуй, гараг ертөнцөд очиж нүдээр үзэж, гараар барьж, судалж дүгнэлт хийдэг. Харин сансрын нисэгч холоос "харж" тооцоо хийж, таамаглал дэвшүүлж судалдаг. Арга билиг гэдэг шиг ийм төрлийн хүмүүс хамтдаа байж хөгжилд хүргэдэг.

Яагаад гэнэт сансрын нисэгч яриад явчихваа гэж бодож байна уу. Дээр хэлсэнчлэн бүх хүмүүс өмнө нь ч ийм байсан одоо ч ийм байгаа. Ярьж эхэлсэн шалтгаан нь одоо үеийн сансрын нисэгчдийн сэтгэлгээнд нэг зүйл өөр болсон. Ганц сансрын нисэгчид нь ч биш, нөгөө бүлгийнхэн нь ч адил. Энтэртэйнмэнт буюу сурталчлах гэдэг зүйл шинэ үеийн сэтгэлгээнд хүчтэй орж иржээ. Дээр үед хүмүүс үзэж ирээд бусаддаа ярьдаг байсан бол энэ нь багасаад "би үзэж байна" гэдэг сэтгэлгээ түрэн орж ирсэн нь бидний өнөөдрийн интернэтийн хэрэглээнээс бэлхэн харагдана.

Зургаа интернэтэд оруулна, би Эрх чөлөөний хөшөөг үзэж байна, би Таж Махалын хажууд, яг одоо би Guns'n Roses-ийн тоглолт үзэж байна гээд л...

Энэ нь бие биедээ худлаа ярих нь ихсээд баталгаа шаарддагаас болоод байна уу, эсвэл үзэж харж байгаагаасаа таашаал авах нь багасаад байгаад байна уу? Магадгүй хүмүүсийн хэрэгцээ хэт их болоод байгаад байж болох юм. Дэлхийн хүн ам бараг 7 сая болж байхад хүн бүхэн ганцаарддаг. Дэлхийн хэмжээ жижигхэн байж болох ч хүний ертөнц хэт том болоод бие хүн өчүүхэн болоод байгаа учраас тийм байж болох юм. Би энд байгаа шүү гэдгээ мэдрүүлэхийг, харуулахыг бүгд хүснэ. Хэн ч мартагдахыг хүсэхгүй. Ирэхэд нь хэн ч мэдээгүй гэлээ, явсных нь дараа дурсаж байхыг хүснэ.

Тиймдээ ч үр удмаа үлдээх хүсэлтэй, чиний эх үүсвэр би юм шүү гэдгийг үр хүүхэддээ хэлэлгүйгээр хэлж, тэд нар нь "тийм шүү" гэж үргэлж бодож байгаасай гэж хүснэ. Хөөрхий дөө энэ хүн...

Энэ бичлэгийг "Хүн гэж өчүүхэн юмдаа" гэсэн Ницшегийн үгээр төгсгөе дөө.
Read more

Saturday, January 29, 2011

Бидний "бодит" амьдрал

Энд нэг печень /жигнэмэг/ байнга авч иддэг юм аа. Идэх болгондоо, идэж дууссаныхаа дараа энэ ер нь дотроо хэдэн ширхэгтэй юм бол оо? гэж бодно. Байгаа бүтнээ тоолохоос залхуурна. Харин сая нэгийг задлаад тавган дээр тавихад яагаад ч юм уутан дотроосоо 2,3,4,5,6 гэж гарч ирээд өрчихөв. Одоо л тоог нь мэддэг хэрэг гэж бодоод (2+6)*5/2 =20 гээд гаргаад ирлээ.


Гэтэл гэнэт 4-р ангид байхад болсон явдал санаанд оров. Багш тооны хичээл дээр 1-ээс 100 хүртэлх тооны нийлбэр ол гэсэн юм. Хүүхдүүд эхнээс нь нэмж эхэллээ, харин би Гауссын томьёог мэддэг байлаа. Нээх удалгүй хариуг нь хэлтэл багш гайхаад яаж олчихов, /багш Гауссын томьёог мэддэггүй/ гээд олсон аргаа тайлбарла гэтэл надад тайлбарлах арга олддоггүй. Учир нь би үүнийг Гауссын томьёо гэж мэддэггүй, өмнө 1-ээс 10 хүртэл тооны нийлбэр олохдоо ийм уялдаа байгааг олж харсан байсан юм. Багшаа энэ зүгээр л хамгийн их тоог нь 1 дээр нэмээд нийт тооныхоо талаар үржүүлэхээр гараад ирдэг юм гэхээс өөр юм хэлж чадахгүй байлаа.

Энэ түүх надад дандаа нэг юм бодогдуулдаг юм. Дэлхий ертөнц хөгжөөд л, шинэ нээлтүүд гараад л байдаг...

Бага байхдаа ангийнхантайгаа учиргүй пентиум процессор, рам, хард энэ тэр гээд л, яг юу байдгийг нь мэдэхгүй ч тоо нь өсөх тусам сайн л гэж мэдэхээс цаашгүй. Бидний өнөөдрийн амьдрал яг л ийм байдаг. Бид 50 жилийн өмнөх хүний төсөөлөө ч үгүй зүйлийг хэрэглэдэг, бас "мэддэг". Мэддэг гэдэг үгийг хашилтанд хийсэн учир нь яг одоо халаасанд чинь эсвэл ширээн дээр чинь, эсвэл гартаа атгаж байгаа гар утсаа та мэдэх үү? Хэрэглэж мэдэх ч яг юу болохыг нь мэдэх үү? Би лав мэдэхгүй гэж хариулна, учир нь мэдэхгүй юм чинь.

20 жилийн өмнөх бага ангийн багш нар, 18-р зуунд төрсөн хүний олж нээсэн томьёог мэдэхгүй байсантай адил. Бидний энэ ертөнц оршин байгаа хүмүүсээсээ үргэлж түрүүлж явдаг юм шиг санагддаг. Тиймдээ, аливаа зүйл яаж ч муудаж байсан сайжрах тийшээгээ явдаг гэдэг хэлц бий болсон болов уу? эсвэл шал өөр зүйлийг хольж хутгаад байна уу?

Ямартай ч хүний нийгмийн харилцааг философи, хөгжлийг математик авч явдаг л үнэн байх. Хаа байсан эртний Грекийн Сократын үзэл, Аристотелийн улс төрийн онол бидний өнөөгийн нийгмийн тогтолцооны суурь болж, математикийн шинжлэх ухаан бидний "өнөөдөр"-өөс 400 жилээр түрүүлж яваа гэдгээс тодорхой болов уу?

Ер нь тэгээд одоо 21-р зуун гараад нилээн хэдэн жилийн нүүр үзчихлээ, бид яах ёстой вэ? яаж амьдрах ёстой вэ? Бүх зүйлийг мэддэг чаддаг болж "тэнэг" биш байдлаар амьдрах уу? Өлссөн хүний аяганд хоол хийж өгч өөртөө хоол олж идэх байдлаар явах ёстой юу? Чи тоонд дургүй ч, тоо боддог хүн байдаг болохоор дэлхий ертөнц хөгждөг гэдэг зарчмаар, өлсөхгүй хооллож, даарахгүй хувцаслаж өөрийгөө болгох уу?

Өнөөдрийн 4-р ангийн хүүхэд, 14-р зууны үеийн бүх нээлтээс илүүг мэддэг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр өнөөдрийн амьдрал өчигдрийнхөөс хэцүү. Үүнийг Мур /Moore/ гэж нөхөр тодорхойлсон байдаг. Нэг жилийн дотор нэгж талбайд ноогдох транзисторын тоо 2 дахин нэмэгдэнэ гэж. Энэ онол бүхий л зүйл дээр хэрэгждэг. Жишээ нь өнөөдөр авч байгаа хамгийн сайн үзүүлэлттэй писи чинь жилийн дараах хамгийн сайнаас 2 дахин муу, эсвэл жилийн дараа өнөөдөр авч байгаа писитэй ижил нь 2 дахин хямд болсон байна.

Энэ талаар нэг хүнтэй ярихад тэрээр, энэ жил 5 ном уншсан бол дараа жил ядаж 10 ном унших хэрэгтэй. Тэгэхгүй бол хөгжлөөс хоцорно, учир нь мэдээллийн хэмжээ үнэндээ 2-оос олон дахин нэмэгдэж байна гэж хариулж байсан. Мөн, мэдлэг 6 сарын дотор 2 дахин нэмэгддэг гэсэн үг ч байдаг.

Эцэс төгсгөлгүй цикл болсон хүний нийгэм үнэндээ улам хийсвэр болж байна даа. Уул нь хүн гэдэг амьтан бусад амьтадтай адил ус уугаад, өлсөхгүй хооллоод байхад л хорвоогийн жамаараа оршин тогтноод эцэслэнэ шүү дээ. Хүн бусад амьтдаас ялгаатай болохоор хөгжил гэгч хийсвэр зүйл рүү яваад байна уу эсвэл хөгжил хүнийг улам хийсвэр зүйл рүү тэмүүлэх тэмүүллийг бий болгоод байна уу?

Бид одоо идэх гэж амьдраад байна уу, амьдрахын тулд идээд байна уу?

Сайхан хоол идэх үедээ идэх гэж амьдраад байгаа юм шиг санагдана, өлссөн үедээ юу ч хамаагүй ходоод руугаа чулуудахад амьдрах гэж идэж байгаа юм шиг санагдана...
Read more

Wednesday, January 26, 2011

Доктор Гоожуур гэгч ер нь хаачив?

Goojuur.com гэж нэг сайт ажиллаад байдаг байсан чинь болиод жил гаруйн нүүр үзэж байх шиг байнаа тэ? Би буцаж ирнэ ээ л гэсэн хааччихсан юм бүү мэд. Янз бүрийн охидын зураг сайт дээрээ тавьж элдвээр хэлж хэлж олон хавар нэгэнтээ гэгчээр нэг хүүхний зураг тавигдсанаас болж хакдуулсан даа хөөрхий. За тэгээд надаар хэлүүлэлтгүй юу бичигддэг, ямар зураг тавигддаг байсан, юу юу болоод дууссаныг мэдэж л байгаа байх.

Харин удахгүй буцаж ирнэ гэчихээд алга болчихоод байгаа нь их сонин. Эсвэл нөхрийн удахгүй гэдэг нь хэдэн жил юм болов уу? Яагаад сайтаа ажиллуулж, элдвийн юм бичдэгээ үргэжлүүлэхгүй байгааг би хувьдаа ингэж бодоод байгаа юм:

Нөхөр Гоожуурын бичлэгүүд бол гадуур дотуур явж гахай шувууны мах идэж үзсэн хүний шинжтэй. Мэдэмхийрнэ, бүр нилээн мэддэг шинжтэй мэдэмхийрнэ шүү. Тиймдээ ч олон уншигчтай байж, бичлэгийг нь хүлээдэг олон хүнтэй байсан байх. Зарим хүний хувьд хүүхнүүдийг хэнээс ч илүү мэддэг мэргэжилтэн шиг л санагдаж байсан байх.

Гэвч үнэндээ Гоожуур гэгч этгээд огт тийм биш, зүгээр л англи хэл дээр кино үзээд ярьж байгаа юмыг нь ойлгох чадвартай л нөхөр. Юу гэх гээд байна вэ гэхээр 2005 оноос гарч эхэлсэн Америкийн олон ангит цуврал "How I met your mother" гэж киног үзээд ярьсан юмнуудыг нь өөрөө амьдрал дээр үзчихсэн юм шиг бичдэг байсан юм.

Тэгэхээр одоо дүгнэлт нь юу вэ гэхээр,

Нэг. Дээрх киног үздэг болсон монголчууд олширсон. Тийм болохоор улайм цайм худлаа яриад байхаасаа ичиж байгаа.

Хоёр. Сүүлийн ангиуд нь нөхөр Гоожуурын бичдэг чиглэлийн юм ерөнхийдөө өгүүлэхгүй байгаа. Тийм болохоороо угийн өөртөө ямар ч туршлага байхгүй хүнд бичих юм олдохгүй байгаа.

За нэг ийм л учиртай байх гэж бодож байна даа. Санал бодол?
Read more

Sunday, January 23, 2011

Үхэхийн хооронд эрх мэдлээр яанаа?

Заримдаа эргэн тойрондоо юу болж байгааг огт ойлгохоо болих юм. Нэг хэсэг их уурлаж ундууцаж, бухимддаг байлаа. Гэтэл гэнэт хаанаас ч юм "Хорвоо дэлхийг өөрчлөх гэхийнхээ оронд өөрийгөө өөрчил" гэж үг олоод уншчихсан юм. Ингээд би гэж хүн юу ч тоохоо больж, юунд ч бухимдахаа больж эхэллээ.

Харин одоо эргээд дургүй хүрээд байдаг болчихов. Эргэн тойронд байгаа хүмүүс жижиг сажиг аяганы хэрүүл хийцгээгээд, хажууд нь байх ч зовлонтой. Өнгөрсөнд болсон хэдхэн юмаа янз бүрээр тайлбарлаж хэрэлдээд, дараа нь уулзахаараа өмнөх хэрүүлээ яриад, тэрний дахиад тэгэхэд тэрний тухай тэгж хэрэлдсэний дараа тэгээд...

Гүй ээ нээрээ яасан ч өчүүхэн юм. Энэ дэлхий даяар чинь уул нь их л юм болж байгаа даа. Викилийкс, 2 Солонгосын асуудал, Фэйсбүүк алга болсон хүүхэд хайж, Самсунг цоо шинэ технологийн 2 төрлийн дэлгэц гаргах гэж байгаа, Смартфон уу Покэт Писи юу, Гүүглийн захирал солигдлоо гэх мэтчилэн яриад байвал ярих дүгнэх, бодол саналаа хуваалцах яасан ч их юм энэ хорвоо дээр чинь болоод байгаан бүү мэдээ.

Тэгэхгүй бараг л намайг баажаахад чи хаалга тогшоод ухааны юм хоорондоо ярилцахыг нь яанаа. Сонирхсон зүйлээ хийгээд, амьдралаа сонирхолтой байлгаад амьдарч яагаад болдоггүй юм бол? Эрх мэдлийн төлөө юу гэхээр үгүй.

Миний дуртай философич Монтэнь гэж нөхөр: Энэ ертөнцийн хамгийн өндөр сэнтийд ч бид бөгсөөрөө л сууна гээд их гоё хэлчихсэн байдаг. Үхээд өгөхийн хооронд хүний хараал бага идэж, хэрэгтэй хэрэггүй юм цуглуулж байхынхаа оронд зүгээр л амьдралынхаа хором мөч бүрийг мэдэрч баярлаж байвал болоо биш үү?

Амьдралыг баян гэж харвал баян, сайхан гэж бодвол сайхан, зовлон гэж ойлговол зовно гээд хэн ч билээ нэг нөхөр хэлчихсэн байдаг юм байна лээ бас. Бие бие рүүгээ инээгээд, хэн ч хэндээ муу саналгүй, сайхан амьдрах юмсан гэвэл Леннонтой хамт мөрөөдсөн болчихдог юм болов уу.
Read more