Thursday, December 31, 2009

Шинэ Жилийн Мэнд хүргэе

За яг одоо хүмүүс ч гэр бүл хамаатан садан дээрээ очиж шинэ жилээ тэмдэглээд эхэлчихсэн, эсвэл тэмдэглэх гээд байж байгаа байхаа. Бүгдээрээ сайхан баярлацгаагаарай.
Миний хувьд харин ганцаараа сайхан сууж байна. Хамт байдаг нөхөд маань өөр тийшээ явчихсан, би яг Гэртээ ганцаараагийн Кевин шиг орхигдчихоод, Гэртээ Ганцаараа үзээд л....ккк
Цасгүй, халуун, шорттой анхны шинэ жил ээ гэж.
Ямартай ч бүгдээрэнд нь шинэ оны мэнд, дараа жилээс блог дээрээ юм бичиж эхэлнээ.
Өнгөрч буй оны хамаг муу муухай бүхнээ тэнд нь үлдээгээд, ирж буй шинэ ондоо амжилт бүтээл арвин, баяр хөөртэй, аз жаргалтай байх ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье ээ. Read more

Sunday, December 6, 2009

Дахиад баяртай за

Ойрдоо энэ балай блогт тэмдэглэл гэж нэр өгмөөр санагдчихлаа. Нэгэнт тэмдэглэл юм чинь ураад хаячихъя гэсэн чинь балай чинь болдоггүйм байна. Нэг юм бичье гэхээр ерөөсөө болдоггүй ээ.
Яагаад гээч? Яагаад гэвэл би өөрийгөө гоё юм бичих ёстой гээд бодчихож.
Байж байтал нэг нөхөр мэйл бичнэ, эсвэл мессенжэрт хэн нэгэн нь орж ирнэ. Хэлж ярьж байгаа юмных нь агуулга нь их сонин. Би чиний фен байна, эсвэл би блогийг чинь уншдаг, чамайг шүтдэг хүнээс хаягийг нь авсан гэх мэтчилэн. Хүмүүсээ боль л доо. Нэг нь энд зүгээр бодол санаагаа бичих гээд блог нээж байхад ингэх ямар хэрэг байгаан бэ? Зарим нь бүр итгэл битгий алдаарай гэхийг нь яана. Даалгавар, захиа занаа өгч байгаам шиг. Надад та бүхний магтаал ямар ч хэрэггүй. Хэрэггүй гэдэг маань блогийн маань нэрэн дээр бичээстэй байгаа.
Тэнэг чамайг магтахад чи түүний тэнэг гэдэгт эргэлзэж эхэлдэг гэж энэ үгийг Ларошфуко хэлсэн байдаг.
Энэ юу гэсэн үг юм бэ? Хамгийн түрүүнд энэ үгнээс хүн ерөөсөө магтаал ямар их дуртай амьтан болох нь харагдаж байгаа. Учир нь ямар ч хүн өөрийгөө тэнэг гэж боддоггүй. Өөрийнх нь тэнэг биш гэдгийг мэдэрнэ гэдэг тэнэг биш хүний л мэдрэх зүйл гэдэгт байгалиасаа цаанаасаа итгэчихсэн байдаг тул өөрийг нь магтаж байгаа хүнд туйлын сайхан ханддаг байна.
Нөгөө талаас дээрх зүйлээс харахад магтаал гэдэг нь зүгээр л 2 хүн бие биенийхээ ярьж байгааг ойлгох үйл явцтай төстэй болж байгаа. Харахаар дургүй нь хүрдэг байсан нөхөр гэнэт өөрийнх нь ярьж байгааг учиргүй их ойлгож, дэмжээд ирвэл хүнд их сайхан санагддаг байна. Бас хэн нэгэн хүн өөрийнх нь бодож санадаг зүйлтэй ижил зүйлийг хэлж ярьж байвал бас их сайхан санагдана. Ингээд тэр хүнийг тэнэг биш гэж бодно. Яагаад гэвэл та өөрөө тэнэг биш хүн шүү дээ.
Хэн нэгнээс ирэх магтаалын үгийг огт тоохоо больж чадаагүй байгаадаа сэтгэл их гонсгор байна. Ийм байхад яаж юм бичихэв.
Энэ муу блогтоо 2 дахь удаагаа баяртай гээд хэлчихье.
Read more

Monday, November 30, 2009

Тэмдэглэл 4

Хичээлийн 1 семестэр дууслаа. Шалгалтын сезон эхэллээ. Шалгалтанд бэлддэг хүн болж 2 хоног суулаа. Ер нь бол шалгалт дуустал 1 сар суух төлөвлөгөөтэй ба тэгэхээс ч өөр аргагүй.
Өмнөх шалгалтуудад далаараа цэвэр тавиулсан болохоор ингэхээс ч өөр яахав. Сурах гэж ирсэн хүн сурах л ёстой. Сурсан уу үгүй юу гэдгийг шалгалт л шалгаж харуулдаг болохоор одоо өөр гарц байхгүй.
Шалгалтанд бэлдэх гээд 2 хоног суусан чинь ер нь шалгалтанд бэлдэж сураагүйгээ ойлголоо. Өдийг хүртэл амьдралдаа нэг ч шалгалтанд бэлдэж үзээ ч үгүй юм байна. Магадгүй би гоц хүн юм болов уу гэж өөрийгөө хөөргөдгөөрөө хөөргөж үзлээ. Гэхдээ гоц ч байлаа, биш ч байлаа гэсэн шалгалтанд бэлдэхээс өөр аргагүй. Уншихаас, хийхээс өөр зам байхгүй, тэгдэггүй бол төрөхдөө л бүхнийг мэддэг төрсөн болчихно. Харамсалтай нь цав цагаан цаас шиг хов хоосон толгойтой төрсөн хүн л дээ. Харин тэр цаас том уу жижиг үү, эсвэл хэр олон хуудастай цаас вэ гэдэгт л учир нь бий байх. Хичнээн том юмуу олон хуудас цаас байлаа гээд дээр нь нэг ч юм бичихгүй бол атгын чинээ цаасан дээр арван үг бичсэнээс дор л байж таараа.
Ер нь би яагаад сурах гээд ийшээ хүрээд ирсэн юм бэ? Гэртээ ээжийнхээ хоолыг идээд, гэдсээ илээд аавдаа эрхлээд, дүүгээ дээрэлхээд сууж байсан бол тэрэн шиг амар сайхандаа жаргасан юм гэж ер нь хаана байхав. Харамсалтай нь хүнээс дор орохгүй гэсэн хүн бүхний төрөлхийн инстинкт надад ч байдаг болохоор л ирсэн.
Шалгалт өгсний дараа элчин дээр ярилцлага өгч байхад надаас яагаад явж сурах гээд байгаан бэ гэж асуусан асуултанд хариулсан хариулт маань санаанд орж байна.
Traveling thousands of mile is better than reading thousands of book.
Энэ үг Монголын "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэдэг үгтэй утга нэг юм шиг санагддаг. Ямар ч л байсан жил орчмын өмнө тэгж хариул байхдаа би хамгийн сайнаар бодоход суусан цэцэн л байлаа. Харин одоо хамгийн муугаар бодоход явсан тэнэг. Амжилттай сураад төгсөөд очиход, баргийн ухаантнаас арай дээр л байх байхдаа.
Амжилт гэснээс онгоцны буудал дээр явахын өмнө аав: ...хамгийн гол нь амжилт гэж хэлээд салсан. Ер нь энэ амжилт гэж юу гэсэн үг юм болоо? Уинстон Черчилл: "Амжилт гэдэг алдаанаас алдаа руу урам зоригоо алдахгүй шилжихийг хэлнэ" гэж хэлсэн байдаг. Надад энэ үг их таалагддаг. Яагаад гэвэл би унаж байсан ч инээж л байдаг хүн. Ингэхээр унадаг юм байна шүү, нэг ч гэсэн юм мэдэж авлаа гээд босоод ирдэг л хүн.
Ингээд би гэж хүн алхам тутамдаа амжилтын сайхныг мэдрээл явж байна даа.
Read more

Thursday, November 26, 2009

Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улс

2009 оны 11 сарын 26, Улс тунхагласны 85 жилийн ой буюу анхдугаар үндсэн хууль батлагдсаны 85 жилийн ой. Хэдэн зууны туршид өөр хоорондоо ч өрөөл бусадтай ч тулалдаж, Манжийн дарлал гэгдэх 200 гаруй жилийг ардаа орхин 10н хэдэн жил тэмцсэний үр дүнд ЗХУ-ын нэг хэсэг болсон үе.
Миний ойлгоцоор тусгаар тогтносон улс боллоо гэдгийг уул нь 1992 оны үндсэн хуулин дээр тунхагласан юм шиг.
Ерөөсөө Манжийн дарлал гээд байгаа тэр үед бид тусгаар тогтнолоо алдчихсан байсан юм уу гэдэг их сонин. Дарлуулж мөлжүүлээд байсан үе уул нь биш л юм шиг. Манжууд хятдуудыг дарлаж Монголчуудыг эрхлүүлж байсан юм шиг л санагддаг. Магадгүй энэ түүхийг би сайн мэддэггүй байж болох юм.
Гэхдээ ямартай ч монголчууд түүхэндээ хэзээ ч хөдөлмөрлөж үзээгүй ард түмэн юм шиг санагддаг. Бага байхад манай түүхийн багш нэг үгийг байнга хэлдэг байж билээ. "Монголчууд боолын нийгмийг алгассан учраас хөгждөггүй" гэж. Бид анх бий болсон цагаасаа нүүдэллэж, байгалиасаа хулгай хийж, хаана аятайхан газар байна тийшээ дайрч довтолж явсаар Манжийн "ивээлд" орж, дараа нь Орос "ах" нараар бөгсөө арчуулсаар 1990 онтой золгосон.
2-р курст байхад хар зургийн хичээл ордог байлаа. Зургийн багш: Монголчууд байгалийг сөрж амьдардаг уу, дагаж амьдардаг уу гэж асууж байсан. Монголчууд дагаж аргадаж амьдардаг. Бороо орсны дараа хаяагаа сөхөөд усаа урсгаад өнгөрөөчихдөг л улс. Харин соёл иргэншсэн ард түмэн уснаас хамгаалж цайз хэрэм босгохоос эхлээд, орон гэрээ хамгаалж, нэг газартаа тогтож түүнийхээ төлөө тэмцдэг. Ингээд бодохоор хөгшин хүнд газар үгүй гэдэг шиг Монголчуудад нутаг гэж байхгүй, эсвэл бүр дэлхий ертөнц тэр чигээрээ биднийх ч юм шиг.
Бидэнд бахархах түүх олон бий. Дэлхийн 7 гайхамшгийн 2 нь монголчуудтай холбоотой. Цагаан хэрмийг хятдууд монголчуудаас айсандаа барьсан гэж омогшдог ард түмэн бид. Таж Махал гэж дэлхий нийтээрээ харж баясдаг зүйлийг Могул гүрнийг босгосон, монгол угшилтай Бабур хааны удам бариулсан гэдэг.
Ийм байхад бид цээжээ дэлдэж онгирохгүй гээд ч яах билээ. Гэхдээ аливаа зүйл хэтрэхээрээ юу ч биш болдог. Зарим азарган тахиа өөрийг нь донгодохоор нар манддаг гэж боддог гэдэг шиг бид өөрийг нь унтахаар шөнө болж сэрэхэд нь өглөө болдог юм шиг бодохоо болимоор ч юм шиг.
Дуучин С.Жавхлан гэж нөхрийн саяхан орсон нэг нэвтрүүлгийг үзлээ. Хөтлөгч: Таны нөгөө Итал явж сурах яасан бэ?
Жавхлан: Явж яах юм? Тэднийг энд иртэл нь амьдаръя л даа гэж байх юм.
Хэдэн жилийн өмнө манай нэг найз надад нээх тэнэг үг хэлж билээ. Бид 2 хичээл тухай ярилцаж байсан юм. Нөхөр өөрөө хэл сурах маш дургүй. Би: Англи хэлээ хийсэн нь дээр дээ, хэрэгтэй.
- Яах юм?
- Би чамайг солонгос хятад хэл сур гэж байгаа биш энэ чинь англи хэл, дэлхийн хэл болчихоод байна.
- Тэгвэл тэр дэлхийд чинь монгол хэл заая л даа. Би тэгж л амьдарна.
Иймэрхүү хоосон эх орончийн сэтгэлгээ бидэнд байгаа цагт хаа ч холдохов дээ.
Бид ямар Энэтхэг Хятад шиг тэрбум давсан хүн амтай улс байгаа биш, тэдэнд ийм сэтгэлгээ байхад бид гайхаад байх учиргүй. Харин бид тусгаар улс гэдгээ өөрсдөө тэр хавьдаа яриад цээжээ дэлдээд өнгөрөх биш дэлхий нийтэд таниулж мэдүүлмээр юм шиг.
Дэлхийн 6 тэрбум гаруй хүний тал нь ядуу болон нэн ядуу амьдралтай байна. Энэ тал хувьд нь Монгол улс тусгаар улс уу үгүй юу гэдэг огтхон ч сонин биш, бүр ийм улс байдаг гэдгийг ч мэдэхгүй. Харин үлдсэн тал хувь нь түүхийн хичээл үзсэн бол ихэнх нь Монгол бол Хятадын нэг хэсэг л гэж үзсэн байдаг. Яагаад? Яагаад дэлхий нийтээрээ түүхийнхээ хичээлд ингэж ороод байдаг юм бэ? Тэр байтугай хятдад бол нэг аймаг муж гэж үздэг. Яагаад хэн ч үүний эсрэг ямар нэг юм хийдэггүй юм бол? Үнэндээ энэ бүгдийг, Монголын тусгаар тогтнол, түүхийн талаар бичих гэхээр бичих юм олддоггүй. Яагаад гэхээр бидний түүх тодорхойгүй. Бидэнд бичиж үлдээсэн юм үнэхээр маруухан.
13-р зуунд Хубилай хаан Их Монгол улсыг улам томруулж хүчирхэг болгоод Юань гүрэн гэж нэр өгсөн байдаг. Бидний түүхийн хамгийн ойлгомжгүй адармаатай хэсэг энд байдаг юм шиг. Яагаад тэр хүн өвөө нь Монгол гээд нэр өгчихсөн байхад өөрчилж Юань гэж нэр өгсөн нь их сонин. Тэгээд нийслэл хотоо Бээжин рүү шилжүүлээд шүү. Үүнийг Хятдын нэг аймаг болох Монгол нь бүх хятад үндэстнийг нэгтгэж Юань гүрэн байгуулсан гээл тайлбарлачихдаг. Логикийн хувьд яалт ч үгүй тийм болж хувирдаг.
Түүхийг тодорхойгүй болгосон дараагийн зүйл бол Социализмийн он жилүүд. Коммунистуудад үнэн хэрэггүй, тэдэнд сайхан юм шиг харагдаж л байв л юм ер нь болоо. Чингис гэж хэлэх ч боломжгүй байж байгаад, хүссэн болгон Эзэн Чингисийн удам гээд цээжээ дэлдэцгээнэ. Үнэндээ энэ нэрийг зөв бичиж байгаа нь ч тодорхойгүй.
70 жилийн хугацаанд ор сураггүй байсан хүнийг, хятдаас олж ирсэн нэг номоор /Монголын нууц товчоог ингэж хэлж байгаадаа хүлцэл өчье/ баримжаа аван түүх соёлтойгоо танилцсан хүмүүс бид. Үнэн эсэхийг хэн мэдэх юм бэ? Уншихад сайхан л байдаг болохоор баярлаад зөв гэж хүлээгээд авчихсан юм шиг.
Ер нь тэгээд хүнээр зүйрлэбэл хөгшин хүн шиг болчихсон бидэнд хэдэн жилийн нас байгаа юм бол? Бидний үр ач Монгол гэж хэлэгдэж явах болов уу? Эсвэл "стан"-аар төгссөн, алтай язгуурын гэгдэх хэдэн улсын хүмүүс бидний өвөг дээдэс монгол хүн байсан гэж сайрхаж, бидэнд долигонодог шиг бидний үр удам дэлхийн бөмбөрцгийн тэр хавьд Монгол гэж улс байлаа, миний өвөө монгол хүн, 13-р зуунд тэд дэлхийг эзэлж явсан юм гэлээ гэж ярьж байх юм болов уу?
Тэгээд ч ер нь бид оршин тогтноод байх ёстой ч юм уу үгүй ч юм уу? Бид яах ёстой юм бэ? Одоо хаашаа яваад байгаан? Хаачих ёстой юм бэ?
Read more

Tuesday, November 24, 2009

Тэмдэглэл 3

Ойрдоо юм бичих гэхээр залхуу хүрээд байдаг болчихжээ. Юм бичих гэхээр ч биш, бас ер нь л юун дээр ч тэр. Ер нь тэгээд угаасаа залхуу л даа.
За тэр ч яахав. Найз нөхдийнхөө блогоор хэсч, юм бичихийг нь хүлээдэг боллоо. Нөхдөө удаан байна шүү, юм хум бич л дээ айн. Харин бичиж байгаа хэддээ баярлалаа. Унших таатай байна.
Нөхөд их асуудалтай болжээ. Цээжинд нь нэг юм бугшаал, үе үе галаар тургиад яваад байгаа бололтой. Хүн бүхэнд асуудал байдаг гэж надад хэлж байна, тийм байхөө. Гэхдээ надад ямар ч асуудал байдаггүй шд. Чамд байгаа байгаа л гээд байх юм. Надад байхгүй ээ байхгүй. Асуудлаар яахын, хаячихаад явчих хэрэгтэй шд.
Хүн ер нь үргэлж төгс төгөлдөр зүйлийг хүсдэг юм шиг. Гэтэл төгс төгөлдөр гэж юм хаана ч байхгүй. Энэ үгийг бүгд л хэлдэг мөртлөө амьдрал дээр хэрэгжүүлдэг нь их цөөхөн юм шиг. Байхгүй зүйлдээ гутарч байхаар байгаа зүйлдээ баярлаж байх хэрэгтэй ч билүү, Далай лам гуай айлдсан байдаг шиг санаж байна. Тэртээ тэргүй хүн бүхэн Эйнштэйн шиг ухаантай болж чадахгүй, Шварценегр ах шиг булчин шөрмөс, Майкл Жордан шиг сагс тоглодог, Дон Жуан шиг хүүхнүүдийг өөртөө татдаг болж чадахгүй нь тодорхой. Үүнийг мэдэж л байгаагаас хойш ямар нэг зүйл муу хийж байгаадаа ч юм уу, ямар нэг зүйлийг авч чадахгүй байгаадаа сэтгэлээр унах ямар хэрэг байна?
За тэгээд бичиж байгаа юм маань найз нарын маань бичиж байгаа зүйлээс хамаагүй хазайгаад далийгаад явчих шиг боллоо. Гэхдээ яахав хадуурсных нэгэнт хадуурах зүгээр биз.
Хүн ер нь тэгээд амьдралдаа сэтгэл хангалуун биш, өөртөө сэтгэл хангалуун бус байвал амьдраад байх ямар хэрэгтэй байдаг юм бол? Тэртээ тэргүй хүсэж төрөөгүй байж амьдралд хорогддог нь өчүүхний л шинж байх л даа. Үнэхээр амьдрах хүсэлгүй, намайг яах гэж төрүүлвээ гэж аав ээждээ гомдоллодог бол шийдэх маш амархан баймаар.
Хутга аваад хоолойгоо хэрччихэд цус алдаад унаад өгнө, эсвэл зүрх рүүгээ зоочиход л дуусаа шдээ. Зовлонгоос ангижрах шиг амархан юм хаа байна. Хутга мэснээс айдаг бол олс аваад өндрөөс уя, тэгээд нөгөө үзүүрийг нь өөрийнхөө хүзүүнээс уяад үсэрчих хэрэгтэй. Наад хүзүү чинь мулт үсрээл явчихна. Байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байя л даа нөхдөө.
Би лав бурхан хэрвээ байдаг бол надад атаархдаг гэдэгт итгэдэг, амьдралын хором мөч бүрийг мэдэрч таашаал авч байгаад минь тэр атаархдаг.
Read more

Friday, November 13, 2009

Хятадаа санагалзана

Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын ерөнхий сайд шинээр томилогдсон. Тэгээд өчигдөр засгийн газрын танхимын асуудал яригджээ. Бүх сайдууд 90-ээс дээш хувийн саналаар улиран сонгогдсон байна. Шинээр Занданшатар гэж нөхөр Гадаад хэргийн сайд болжээ.
Гишүүдээс түүнд хандаж хэлсэн үг их сонин санагдлаа. Монголчууд Хятад руу визгүй зорчдог, ОХУ-руу бас тийм болгох хэрэгтэй байна гэнээ. Бас Н.Энхболд гэж нөхөр 2 улсын иргэншилтэй болгох асуудал ярьж байна. Юу гэсэн үг вэ? Монголд хүн хэрэгтэй байхад хүнээ гаргах бодлого явуулах гэж байдаг.
Миний хувьд Хятад гэж улс руу ч бид визтэй зорчдог болох ёстой гэж боддог. Яагаад бид энэ улс руу эх орныхоо хаа нэг аймаг сум руу орж байгаам шиг юу ч болоогүй юм шиг орж гарч байх ёстой юм бэ? Энэ чинь харь орон. Бидний ингэж зүв зүгээр зорчиж байгаа нь хятдуудын хувьд тэдний нэг аймгийнхан нийслэл хотдоо орж ирж байгаа юм шиг л болгож байгаа.
Хэдэн жилийн өмнө хятдууд, Монгол Хятадын асуудлаар ярилцсан гэдэг. Монголыг яаж Хятадын нэг хэсэг болгох вэ гэж. Олон хүмүүс хятдууд монголчуудыг өөрсдийн болгох гэж боддог ч үгүй, тэдэнд бид үнэндээ хамаагүй гэж боддог. Маш олон хужаа нар Монголын талаар мэддэггүй нь үүнийг нотлох шиг болдог. Харин тэдний хэдэн жилийн өмнө хийсэн тэр хуралдааны шийдвэр ямар байсан бэ гэвэл:
- Монгол хүн Хятадад хятад хүн шиг зорчино
- Монгол хүн Хятадад хятад хүн шиг эмчлүүлнэ
- Монгол хүн Хятадад хятад хүн шиг сурна
- Монгол хүн Хятадад хятад хүн шиг ажиллаж, амьдарна.
Энэ дараалсан үе шатууд тодорхой он цагуудтай байсан санагдаж байна. Анх энийг бараг 10 жилийн өмнө мэдсэн болохоор тэр оныг нь сайн санахгүй байна.
Ямартай ч дээр бичсэн зүйлүүдийн алин дээр нь өнөөдөр явж байгааг бид харж болно. Монгол хүн өнөөдөр хятдад хятад хүн шиг сурах бололцоотой болжээ. Харин нэг л өдөр хятад хүнд ажил олддоггүй мөртлөө монголчууд тэнд зүгээр л ажилладаг болохвий. Тэнд ажиллаж байгаа нэг Говь-Алтайн ч юм уу нөхөр ажлаа тараад Говь-Алтай руугаа ирнэ ч гэж юу байхав. Тэндээ л амьдарна.
Дэлхийн бусад улс оронд зөндөө л монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна гэж хэлэх хүн зөндөө л байх. Гэхдээ тэр чинь дэлхийн бусад улс, харин энэ бол Хятад.
Социализмын үед Орост сурч байсан зөндөө монголчууд өнөөдөр 40, 50. 60 хүрчээ. Үүнээс ч залуу хүмүүс байгаа, одоо ч сурч байгаа хүмүүс бий. Харин тэр ахмад үеийг нь яагаад онцолж байна вэ гэвэл, тэдний төлөвшил их сонин. Тэдний сонсдог дуу, иддэг хоол. Орос дуунд маш их дуртай, эх орноо хаяж явсан нэг цагаачийн хүүхдийг ирэхээр нь дууг нь сонсож, бахархаж сүйд болно. Эрхүүгийн хавар гээд монгол хүний дуулдаг дуу ч байдаг билүү дээ.
Хоолны тухайд, орост сургууль төгссөн хүмүүс шөлтэй хоолыг талхгүй идэж чаддаггүй. Талх байхгүй бол юу ч хамаагүй ямар гурилан бүтээгдэхүүнээр орлуулна. Буузыг кетчуптэй холих "оросуудаас" л эхтэй.
Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл хаа нэгтэй хүн болсон хүн тэр газрынхаа соёл ёс зан заншилд дасдаг. Эргээд ирсэн ч хуучнаа санагалздаг, хоолоо, ая дуугаа. Ялангуяа хоол гэдэг соёлын маш том зүйл.
Африкчуудын нэг ийм үг байдаг юм билээ. Чи шээхдээ шээсээ хичнээн хол явуулахыг хүссэн ч төгсөл нь хөл доор чинь бууна.
Хятдад эмчлүүлж амь гарсан, тэнд сурч хүн болсон хүн Монголдоо ирсэн ч хятадаа санагалзана.
Read more

Wednesday, November 4, 2009

Хүмүүс юу уншдаг гээч?

Хүмүүс юу уншдаг гээч?
Хүн зовоод зовлонгоо бичихээр уншдаг. Лут зөвлөгөө өгдөг хүн болж орж ирж сэтгэгдэл бичнэ гэж мэдэмхийрэх гэж.
Улс төрийн талаар бичиж, хэн нэгнийг шүүмжлэхээр илүү их мэддэг дүр үзүүлж цэцэрхэх гэж.
Өөрт хамааруулж нийтийг шүүмжлэхээр битгий солиор гэж хэрүүл хийх гэж.
Мөнхийн гэгддэг нөгөө хайр сэтгэлийг бол унших ямар дуртай гээч?
Үнсэлцэх, сексдэх болвол бүр сонирхож орно.
Яаж хүүхэн панаалдах уу, хэрхэн яаж залууст гоё харагдах уу гэвэл бас л их орж ирнэ дээ.
За тэгээд гарчиг л харна ш дээ. Дээрх төрлийн гарчигтай байгаа тохиолдолд хүмүүс бол бөөн бөөнөөрөө орж ирж уншина. Бусад тохиолдолд бол невчүүр.

Заза тэгээд би ч цааш нь сайн мэдэхгүй л дээ. Мэддэг бол уншдаг юмыг нь бичээд блогийнхоо хандалтыг тэнгэрт тулгана биздээ. :P
Read more

Sunday, November 1, 2009

Ном ярилцъя 4: Павель Корчагин, Островский, Соно, Войнич, Жорж Буль

Ноднин нэг ном уншсан юм аа. Уншсан ч юу байхав эхлүүлсэн юм. Тэгээд ажил мажил гэж илийрч явж байгаад уншилгүй хаячихаад ажлаасаа гарсныхаа дараа үргэлжлүүлж уншиж дуусгасан юм. Нэр нь "Болд хэрхэн хатаагдсан нь". Гол дүр нь Павел Корчагин гэж үхэж өгдөггүй 7 голтой амьтан. 7 голтой гэснээс нээрээ яг 7 удаа үхлээс босч ирдэг ч билүү дээ. Зохиол дээр нөхрийг яагаад энэ их өвдөлтийг тэсээд ингээ яваад байдаг юм бэ гэхэд нь "Овод"-ыг уншаад л гэж хариулдаг. Зохиол эхлээл жоохон бацаан тэр номноос огт салдаггүй юм. Зохиол дуусахдаа мань хүн 24 настай нүд нь ч юм харахгүй, хөл нь аль хэдийн хөдөлгөөнгүй, сүүлдээ гар нь ч олигтой хөдлөхгүй болж дуусдаг юм. Тэгсэн мөртлөө ном бичиж байгаа юм. Тэр номных нь нэр нь "Шуурганаар төрөгсөд". Энийг харсан чинь нэг л танил санагдаад явчихсан юмаа. Ийм ном байдаг ч билүү гээд бодлоо. Тэгээд гэрийнхээ номын санг ухтал "Болд хэрхэн хатаагдсан нь" номын зохиолч Островскийн өөрийнх нь ном байж байх юм. Өнөө үед мань мэт ном бичсэн бол нэг номон дээрээ нөгөөгийнхөө пиар хийж болохсанж, гэтэл аль улаан цагаан оросуудын хоорондоо тулалдаж байх үеийн пролетари нөхөр юу гэж тийм юм хийхэв гээд бодлоо. Тэгээд ааваасаа энэ талаар асуулаа.
- Островский чинь амьдралдаа 2 л ном бичсэн байх. "Болд хэрхэн хатаагдсан нь"-ын Павка чинь Островский өөрөө шдээ гэдэг юм байна.
Яг энэ үед Островскийг бишрэх шиг болов.
- Тэгвэл тэр "Овод" гэдэг нь бас байдаг зохиол уу?
- Наадах чинь Монголоор соно гэсэн үг. "Соно" гэж зохиол бий.
Гэнэт гэрийн номын сан дотор "Соно" гэж зохиол байсан санагдаад явчихлаа... Ухаад үзлээ нээрээ байна шүү. Тэгтэл аав үргэлжлүүлэн:
- Павел Корчагиныг харвал хүнийг үзэл суртал ямар болгодог, тэгээд хүнээс ямар хүч гарч болдгийг харж болж байгаа юм. Хэн нэгэн хүнээс ийм хүч гарч байхад өөр хүнээс ч гарч болно. Гэхдээ тэр нь заавал үзэл суртал байх албагүй...
Ингээд би гэж хүн биширч эхэлсэн Островский гэж хүнийг хүмүүжүүлсэн "Соно" гэж номыг сонирхон уншлаа. Зохиолын гол дүр Соно гэж хочтой Реварес гэж нэрээр явж буй жинхэнэ нэр нь Артур гэгч бас нэг үхэж өгдөггүй амьтан байх юм. Харин Корчагинаас ялгаатай нь энэ хүн илүү ухаантай илүү их юм үзэж боловсорсон гэх гэхээр бас оновчтой биш юм.
Ямартай ч Корчагин шиг тархиа угаалгачихсан пролетари биш. Харин үзэг барьж хувьсгал хийх гэж яваа хүн байлаа. Нэг үгээр хэлэхэд эцгийнхээ эсрэг тэмцэл хийж буй хүн. Гэхдээ эцгийнхээ эсрэг гэвэл бас л яг оновчтой биш. Шашны хүч, мунхруулалтын эсрэг байдаг хүн. Харин эцэг нь шашны том санваартан, пап лам, бурхны дайнд хүндлэгдсэн хүн. Ингээд ярьвал тайлбарлах их хэцүү. Сонгодог зохиолын нэг сайхан нь уншиж байж л ойлгодог хүнээр философийг нь яриулна гэвэл бүтэхгүй зүйл. Яг Монголын нэг зураач хэлсэн байдаг: Хэрвээ би зурсан зургаа тайлбарлах байсан юм бол зурахгүй тайлбарыг нь бичнэ шд гэж.
Ер нь уран зураг, уран зохиол үүгээрээ их агуу юм шиг байгаа юм. Хүн уншиж эсвэл, харж байж өөрийнхөөрөө ойлгож, ухаарал хайрладаг. Заза эргээд нөгөө зохиолдоо оръё.
Зохиолын төгсгөлд нөхөр Артурыг цаазаар авах болдог юмаа. Гэхдээ үүнийг хийхэд шашны их удирдагч хүчирхэг эцгийнх нь зөвшөөрөл хэрэгтэй. Эцэг хүү 2 гэдгийг үнэндээ Артураас өөр хэн ч мэдэхгүй. Эцэг нь Артурыг шоронд байхад нилээн хэд уулзахдаа л олон жилийн өмнө үхсэн гэж бодож байсан хүү нь гэдгийг мэддэг. Мэддэг ч юу байхав Артур мэдүүлдэг. Гэвч мэдсэн ч хүүгээ цаазаар авхуулахаар болдог. Зохиолын хамгийн эгзэгтэй сонирхолтой хэсэг нь төгсгөлийн энэ хэсэг. Яагаад гэхээр Библи дээр байдаг, Есүсийг цаазаар авхуулах болдог тэр хэсэгтэй маш төстэй. Артур Есүс, эцэг нь бурхан, хэргийг нь шүүж байгаа цаазаар авахыг ятгаж байгаа хүн хотын захирагч шиг.
Бурхан хүүгээ үхүүлдэгтэй адил, ноён санваартан маань ч тийм шийдвэр гаргадаг...
Заза тэгээд юун учиртай ямар зохиол яриад байгааг анд нөхөд та бүхэн өөрсдөө уншина биздээ.
"Соно"-ыг уншиж дуусгачихаад номны хойно байсан зохиолчийн тухай хэсгийг нь харлаа. Гэтэл зохиолч маань эмэгтэй хүн, амьд байхад нь монгол хэлнээ орчуулагдсан, үүнийг өөрөө сонсоод их баярлаж байсан гэж байх юм. Ядаж байхад их урт насалцаан.
Тэгээд интернэт рүү ороод Войнич гээд энэ хүний талаар мэдэж авах гээд үзэв. Гэтэл Войнич гэдэг нь өөрийнх нь биш нөхрийнх нь овог, харин жинхэнэ овог нь Буль/Bool/ гэж байлаа. Жорж Буль гэж агуу математикч хүн байсан, түүний охин болж таарсан. Энэ нь бүр их сэтгэгдэл төрүүлсэн юм. Учир нь Булийн алгебр гээд багадаа их сонирхдог, Дискрет математикт маш чухал хэрэглэгддэг, програмчлалын нэг хэсэг болсон зүйлийг анх бий болгосон хүн нь Жорж Буль. Нарийн ширийн зүйлийг сонирхвол Google ах, Wikipedia 2-оос асууна биз ээ. Зөв асуувал цаад 2 чинь их дажгүй дэлгэрэнгүй, оновчтой хариулт өгдөг юм. Заза эргээд сэдэвтээ.
Павель Корчагин, Островский, Соно, Войнич, Жорж Буль гэж энэ зүйлүүдийг харахаар их сонирхолтой зүйл ажиглагддаг юм. Авьяас уу, Хөдөлмөр үү гэдэг асуулт. Коммунистууд 99 хувийн хөдөлмөр 1 хувийн авьяас гэж ярьдаг бол, эсрэгээрээ 99 хувийн авьяас 1 хувийн хөдөлмөр гэж ярьдаг хүмүүс бий. Дээрх холбоосыг харахад аль аль нь л байгаад байдаг юм.
Төрөлхийн гоц төрсөн хүмүүс байдаг ч, хөдөлмөрлөж авьяас ухааныг бий болгож бас болдог юм шиг байгаа юм. Гоц төрсөн байлаа ч, үгүй байлаа ч хөдөлмөрлөнө гэдэг зайлшгүй зүйл юм шиг байгаа юм. Учир нь үнэхээр агуу гоц авьяастай төрсөн хүн мөн бол түүнийхээ 99-ний 1 хүртэл хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл их байх тусам л нөгөө 99-ний 1 нь ихсэнэ. Харин энэ их авьяас байхгүй бол хөдөлмөрлөх хэмжээ нь багасах ёстой юм шиг боловч, энэ нь нөгөө талаараа авьяас байхгүй гэсэн үг. Тийм болохоор 99 хувийн хөдөлмөрөө хийх л болж байх шиг байгаан.
За тэгээд энэ бичлэгээ нэг найзынхаа над руу явуулж байсан нэг сод хүний үгээр төгсгөе. Бага зэрэг алдаатай бичиж магадгүй уучлаарай.
"Би амьдралынхаа 30 хэдэн жилд хоногт 14 цаг хөдөлмөрлөлөө, намайг сод гэж хэлэх үү?".
Read more

Saturday, October 31, 2009

Блог ёстой молоог болжээ

Хаха ерөөсөө блогоо харахаар инээд хүрээд байхийн. Нээх сүрхий юм бичих зорилготой эхэлсэн блог сүүлдээ нэг далдаганасан гарын солиордог газар болж байх шиг.
Ер нь тэгээд юманд ерөөсөө "серёоозний" хандаж чадахаа байжээ. Юу ч байсан тоглоом шоглоом болгоол. Инээж ханиагаал марзганаад явдаг болчиж.
Энэ сайн уу муу юу аль нь вэ? Сайн сайн гээл одоо дахиал эхэллээ. Яанадаа яана би нээрээ яана... Read more

Sunday, October 25, 2009

Өөрсдийнхөө үнсэлтийн түвшинг тогтоох уу бүгдээрээ?

Үнсэлцэнэ гэдэг чинь ёстой нэг сайхан эд байгаамдаа. 2 хүний уруул нийлээд нэг тийм сайхан харилцаа холбоо үүсч байгаан. Үнсэлцэхэд тэгдэг ингэдэг, тэдэн булчин ажилладаг энэ тэр гэсэн юм бичээд яахав. Бодвол та аль хэдийнэ олж уншаад мэдчихсэн биз.
Хүнийг үнсэлтийн түвшингөөр нь доорх байдлаар хувааж байгаамаа. Энэ ангиллыг би гаргасан гэдгийг санаарай.
Beginner - Энэ бол огт үнсэлцэж үзээгүй хүн
Advanced Beginner - Ганц 2 удаа эсвэл ганц 2 хүнтэй үнсэлцэж үзсэн хүн
Low Intermediate - Зүгээр л амаа ангайгаад байдаггүй, жоохон үнсэж эхэлж байх үе
Intermediate - Уруул муруулаа овоо ашиглаж, сорж морж эхлэх үе
High Intermediate - Энэ түвшнийхэн хэлээ гайгүй ашиглаж эхэлж байх үе
Advanced - Хэл уруул энэ тэр овоо ажилладаг, ер нь л үнсэлцэж сурчихсан, бас болоогүй френч кисс мисс яриад сурах гээд оролддог болчихсон байнаа
Real Kisser - Нилээн хэдэн төрлийн үнсэлт сурчихсан, яриад байх юм байхгүй сайн үнсэлцдэг хүн
SUPER KISSER - Аа энэ бол харин миний түвшин ккк :P

За тэгээд алинд нь орж байна даа?
Read more

Monday, October 19, 2009

Хэрхэн яаж сайн эхнэртэй болох вэ?

Хүний сайныг ханилан байж мэднэ
Хүлгийн сайныг унан байж мэднэ ээ гэж. Манай ард түмэн бас эвгүй үг олоод хэлчихсэн байгаамаа. Гэр бүл салалт ихсээд, өнчин өрөөсөн хүүхдүүд их олширчээ. Залуу халуун сэтгэлдээ хөтлөгдөөд хүнтэй суудаг, үр хүүхэдтэй болдог.Тэгсэн чинь төд удалгүй таарч тохирохгүй болдог. Салдаг, хаягддаг, үр хүүхэд өнчирдөг. Тийм болохоор эхнээс нь бодолтойхон шиг хүнээ сонгох хэрэгтэйм шиг байгаамаа.
Эр юм болохоор эрчүүдтэйгээ яаж авгай авах талаар л ярилцъя.
Хүмүүс нэг ийм юм яриад байдиймаа. Залуу бүсгүйн ээжийг нь шинж, тэгвэл эхнэр чинь хэдэн жилийн дараа ямар хүн болох нь шууд харагдана гэж. Тэгэхээр нэг найз охинтой ч юмуу, найз бүсгүйтэй болоо бол гялс гэрт нь очих хэрэгтэй. Ээжийг нь харахын тулд шүү.
Очтол нэг ааштай шулам шиг авгай угтах юм бол яах нь тодорхой биз дээ. Наад охинтойгоо сууна гэж бодсоны хэрэггүй. Эсвэл нэг сайхан худлаа инээсэн юм байж байвал бас л хэрэггүй. Дэмий юм дэмий л байдийн, шууд тэр дор нь би танай охиноос саллаа л гээд хэлчих хэрэгтэй. Их л сайндаа алгадуулна биз. Хэрвээ айгаад юм уу, алгадуулмааргүй байвал инээж сууж байгаад гэрээс нь гараа л бол усанд хаясан чулуу шиг, эсвэл элсэнд дусаасан ус шиг алга болоод өгөх хэрэгтэй. Тэгээд дараагийнхаа хүнийг хай.
Гэхдээ энэ арга бас цаг үрээд байгооз? Нэг таалагдах аятайхан хүүхэн олно, нөгөөхөө найрна, гэрт нь очно, ээжийг нь шинжинэ. Гэхдээ бүх насаараа буруу хүнтэй сууж байснаас ингэж цаг гарздахад яахавдээ. Гэвч цаадах чинь бүр хурдан аятайхан арга олсон шүү. Тэрийгээ хэлж өгье.
Настай эмэгтэйчүүдтэй уулз, аятайхан шиг эмэгтэйг нь өөрийнхөө үеийн охинтой эсэхийг нь лавла. Тэгээд байхгүй бол холдоол яваад өгнө, байвал зураг хөргийг нь харахыг оролдох хэрэгтэй. Таалагдвал яах уу? Тэгээд танилцах нь байшд.
Өөрөөр хэлбэл эхлээд хадам ээжээ хайна, дараа нь эхнэрээ олж авна. Хамаагүй боломжийн сайхан арга байгаам. Танилцах гэж зовохгүй, шаардлагагүй нэгнийг нь найрах гэж оролдоод байх ч хэрэггүй. Тэгээд ч "хадам ээж" чинь чамд таалагдсан бол чи ч цаадахдаа таалагдсан гэсэн үг. Яг л хүний ухааныг мэдэхийн тулд төдий хэмжээний ухаан хэрэгтэй байдагтай адилхан. Эндээс л хадам хүргэний сайхан харилцаа эхэлж байгаам.
Нэг сумаар 2-оос ч олон туулай буудаж байгаамдаа. "Эхнэр"-ээ найрах гэж зовоод байх ч юм байхгүй. Чи хадамдаа таалагдсан болохоор хадам ээж чинь охиноо чамтай хамтарч найралцана.
Заза нөхдөө үүн шиг авгай авах ийм дийлцэн арга ч одоогоор хэн ч олоогүй байхаа :D
Read more

Tuesday, October 13, 2009

Төрсөн өдөр өө гэж

Эхийн хэвлийгээс эмчийн гар дээр улаан чарлабаа уйлж гарч ирээд 22 жил болчихжээ. Зарим хүмүүс энэ өдрийг тэмдэглэх дэмий, үхэх өдөр 1 жилээр ойртож байна л гэдэг. Харин зарим нь хорвоод мэндэлсэн энэ гайхамшигт өдрийг тэмдэглэх хэрэгтэй л гэнэ.
Ямартаа ч миний хувьд тэмдэглээд байх сонирхол байдаггүй. Харин бүтэн жилийн хугацаанд, өмнөх төрсөн өдрөөсөө хойш юу хийсэн бэ гэдгээ бодож суух нь илүү сонирхолтой. Тэгээд бодсон чинь, ноднин бодож байсан шигээ хэзээ нэгэн цагт амжилтанд хүрэхээрээ л тэмдэглэнэ гэж бодож байсан тэр л бодол руугаа эргээд орлоо.
1 жилийн өмнө найз охиноо тэвэрчихсэн төрсөн өдрөө угтаж байлаа. Хөөрцөн нөхөр бас тэрэнтэйгээ гэрлэнэ гээд мөрөөдөж байсныг нь яана. Тэгсэн өнөөдөр нөгөөхөө хаана юу хийж байгааг нь ч мэдэхгүй, өөрөө ертөнцийн мухарт харанхуй шөнө, нүцгэн байж халууцаад сууж байдаг.
Гүйээ мөн сонин шүү. Тэр үед гадаадад байж байх юмсан гэж бодож байснаас биш явчихна ч гэж бодоогүй л тэнэг амьтан байлаа.
Юу хаашаа яаж эргэхийг огт мэдэхгүй, 1 жилийн дараа эргээд харахаар их юм өөрчлөгдчихсөн байх юм.
Read more

Saturday, October 10, 2009

Тэмдэглэл 2

Өнөөдөр хичээл дээр сууж байтал манай ангийн Судан нөхөр юмаа ойлгохгүй элийрч элийрч байснаа гэнэт "Oh it's so easy" гэдэг юм байна. Тэгэхээр нь "Everything is easy after you understand...my father always says that word...he is brilliant..." гэж хэлээд гэнэт бодлоо.

Би нээрээ аав ээжийгээ их санаж байгаан байнадаа. Хүн ер нь өлсөхөөрөө ээжийгээ санана, уйдахаараа аавыгаа санадаг гэж үнэн юм. Би хоол идэх болгондоо ээжийгээ санана. Аргагүй ч юмдөө. Хоолноос хэтэрхий хараат хүн ээжийнхээ хийж өгдөг амттай хоолыг үгүйлэхээс ч өөр яахав.
Нээрээ үнэхээр их санаж байна шүү. Ханатлаа идэх сайхан хоолгүй, ханатлаа сонсох сайн үггүй байх хэцүү юм. Асуудал гарсан хүндрэлтэй байгаа юмаа аавдаа мэйлээр хэлж зөвлөгөө авдаг ч өөрийнх нь амнаас өөрийнхөө 2 чихээр сонсох юмсан.
Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэнэ
гэж манай ард түмэн зүгээр ч нэг хэлчихээгүй бололтой.

За тэгээд хүмүүс минь аав ээжийгээ л хайрлаарай, тэр бурхан шүтээн яахав.
Read more

Monday, October 5, 2009

Цорго багшийн цаг

За тэхээр хүмүүсээ би бээр их багш Аргогийн шавь их багш болохыг тэмүүлэн яваа Цорго гэгч байна. Багштайгаа адил болохын тулд өөрийн гэсэн цагтай байх хэрэгтэй бизээ. Анх Арго багш маань "Арго багшийн цаг" гэж нэвтрүүлэг гаргаад байхаар дуурайж баахан цаг авсиймаа. Тэгээд нэвтрүүлгийг нь үзэхдээ бугуйн дахь цагийг нь харах гэж их хичээдэг байж билээ. Гэнэн ч байж залуу ч байж. Юуны өмнө та бүхэн миний нэрийг зөв дуудаж сурах хэрэгтэй байх. Хэлэхдээ Цооргоо гэж хэлнэ. Гэхдээ төгсгөлийн "гоо"-г нь зөөлхөн. Яг л манай багшийн нэрийг Арго гэж бичээд Ааргоо гэж дууддагтай адил. Та бүхний зарим нь энэ шинэ багш ер нь юу заах гээд өөрийн гэсэн цагтай болоод байгаан болоо гэж бодож байж болохын. Манай багш бүх хэлийг заадаг шиг би ч гэсэн бүх хэлийг заана. Яаж хялбар, хурдан сурах уу гээд. Тэгэхээр байшдээ хэл сурна гэдэг их учиртай. Манай Арго багш хэлээд байгаа шд хүн хэлийг өөрөө сурдаг юмаа, тэрнээс биш сургана гэдэг ойлголт байхгүй айн. Яг усыг хүн өөрөө уухаар зүгээр уугдаад, хүнээр цутгуулахаар болдоггүйтэй адил. Өөрөө л сурах хэрэгтэй. Тэгээд нэг ийм чухал ойлголт байнаа. Хүмүүс хэлээд байгаа, хэлийг тухайн оронд нь очиж л сурна айн. Тэрнээс биш 4 хананы дунд суучаад манай багш шиг сурна ч гэж юу байхав. Тэгж сурахын тулд нөгөө ярьдаг даа, "цоорхой" толгойтой байх хэрэгтэй. Нээрээ цоорхой толгой ярьж эхэлснийх манай багшийн талаар ярьдаг янз бүрийн ярианд цэг тавьчий ерөөсөө. Нэгэнт ярьж эхэлснийх, уушги нээвэл юу нээ ч гэдэг билээ дээ, эсвэл уушги нь сүүлд нь нээгддэг ч билүү. Би одоогоор Монгол хэл судалж байгаан. Угаасаа ямар өөр улсад очиж үзсэн биш. Тэр хэл мэлийг нь сурах бололцоо алга. Заза тэгэхээр багшийнхаа тухай ярьж эхэлье. Манай Арго багш маань уул нь сэтгэлээрээ сайн хүн байгаам шд. Надад эртээд түүхээ ярьж өгч байсиймаа. Багадаа их хөдөлгөөнтэй, хаана л бол хаана үсэрч харайж явдаг хүүхэд байсан юм. 5 настайдаа гэрийнхээ хойморт аавынхаа орон дээр дэвхцэж байтал унь унаж ирээд толгойг нь цохичихсон. Тэгээд мань хүн гэнэт цоороод ийм ухаантай болчихсон юмаа. Даанч хүмүүс сайн ойлгодоггүйм. Муу сайн цагдаа нар хүртэл байнга хяналтанд байлгадаг юм. Уул нь их дажгүй хүн байгаам манай багш. Гэхдээ бас ч гэж овоо олон хүн багшийг маань ойлгоод багшаа хэмээн хүндэлдэгт би бээр их баяртай байдаг юм. Арго багш маань Аягүй сайн хүн дээ. Хөөх би толгой холбоод 2 мөрт бичцэн үү. Тэгнээ тэр хэл сайн судлахаар, шүлэг хүртэл бичих гээд байдиймаа. Хэл сурна гэдэг чинь энийг л хэлээд байгаам шдээ нөхдөө. Заза тэгэхээр мэддэг хэлээ заах ажилдаа эргээд оръё. Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл гээд Нацагаа ах чинь аль дээр хэлцэн айн. Нээрээ Нацагаа гэснээс бид 2 чинь эртний хамууд шд. Анх бид 2т уул нь зэрэг бичиг ном заах гэж байсиймаа. Тэгээд би яахав жоохон залхуураад аа. Дараа нь суръя гээд Нацагаагийн араас л юм сураад явдаг байсийм. Тэгж явтал нөхөр харин хамаг шүлэг бичээд дуусгациймаа. Надад шүлэг үлдээгүйм. Ер нь тэгээд хүүхдүүд минь нэг юмыг сайн санах хэрэгтэй хүний араас сурна гэж байхгүй айн. Миний алдааг давтаж тэнэгтвээ. Ер нь тэгээд цаашдаа Арго багшаасаа ч салах бодолтой байгаам. Тэхгүй бол цаадах чинь миний ярих юмыг түрүүлж яриад дуусгачих гээд байна. Цагаан сараар яасан? Би яг 2 удаа тэмдэглэе гэж бодож байсан чинь түрүүлж гарч ирээд ТВ-ээр яриад явж байгаамдаа. Хүүе энэ чинь юу болж байна. Яаж ч байсан багшийгаа муулж болохгүй шүү. Сайн санаж ав. Үүнийг уншсан чи одоо миний шавь болсон. Гарцаагүй араанд хийнэ гэж энийг хэлж байгаам. хахахахаха... Read more

Friday, October 2, 2009

Олж өгсөн хүнд шагналтай

Шөнө дэмийрч явж байгаад гал тогоонд байсан савхаа унагаагаад аваад тавьтал нэг нь алга байлаа.
Олдохгүй байна. Олж өгсөн хүнд өндрөөс өндөр шагналтай. Read more

Ёстой сайхан байнаа

Ёстой сайхан байнаа. Урд шөнө 3:30 хүртэл писинийхээ ард суугаад, орондоо ороод унтах гэсэн нойр хүрдэггүй. 4:30д буцаж босч ирээд үүр цайж, тахиа донгодтол суугаад буцаад унтаад. 2 цаг унтаж чадсан уу гү юу сэрүүлэг дуугараад хичээлдээ явлаа.
Тарж ирээд дэмий тэнэлээ, бүүр орой орж ирээд дахиад писиний ард.Тэгсэн чинь нойр хүрдэггүй ээ. хаха
Ямар гоё юм бэ. Унтах гээд хэвтсэн унтахгүй байна шүү.
Тэгээд энд тэнд форумаар дэмийрээд, ёстой л мэдрэлээрээ наадаж эхэллээ. Нэг найз маань бас адилхан унтаагүй сууж байна. 2лаа сайхан дэмий худлаа яриал. Тэгсэн мань хүн гоймон идэж байна, яг писинээс салдаггүй донтон шиг санагдчихлаа гэж байна шүү. Аа новш ойрын хэд хоног даанч их унтсийн, шөнө ингэж сууж байхдаа бэлэн гоймон идэж суудгаа хүртэл мартталаа унтчихсан байшд.
Балай юмаа. Одоо намайг гоймон авна гээд хүлээж байгаа дэлгүүр нээрээ хаана л байв гэж.
Ходоодоо хоржигнуулаад усаа уугаал суухаас...
Read more

Манай гэрийн шумуулнууд больё оо

Хараал ид. Гэртээ байхад шумуулнууд намайг зүгээр байхгүй жинхэнэ элэглэж байсиймаа. Тэгсэн энд ирээд дахиад муу хөгийн шумуулнуудын хоол болж байна. Яджаахад энэ муу шумуулнууд хамгийн эвгүй газруудад хазахыг нь яана гээ.
Шагай, өвдөг, тахим, зовхи, чихний ухархай, хөлийн хурууны салаа гээд нээрээ... Тэгээд новшнууд чинь зүгээр нэг хазчихгүй дабль юмуу трипэлдэхийг нь яана.
Орон дээр хэвтэж байгаа би Цагаан сарын ууц шиг л байна.
Гэхдээ айн, be positive.
Ерөөсөө энэ шумуулнууд надад хайр зарлаад байгаа байхаа. Тэгээд хаанахын ч шумуул ирж үнсмээр санагдаад. Нэг үнсээд ханахгүй нэг дор 2,3 дахиж үнсээд.
Сайхан байнаа сайхан байна. Шумууланд хүртэл хайрлуулаад...
Read more

Thursday, October 1, 2009

Блог маань 1 нас хүрлээ

За энэ нэг блогийг нээгээд, блог хөтөлж эхлээд 1 жил болчихжээ. 1 жилийн хугацаа ч хурдан л өнгөрчихөж. Цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрчихсөн байхаар нэг ийм үг санаанд ороод байдаг юм аа. Хором бүр мөлхдөг ч цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг.
Өмнө нь блог маягийн юм нэг форум дээр хөтөлдөг байсан юм. Тэгээд таньдаг хүмүүс, найз нар маань ерөөсөө нэг блог нээгээч гээд яг 1 жилийн өмнө блог нээж бичлэг хийж байжээ. Энэ хугацаанд юу болов? Юу өөрчлөгдөв?
Ямар ч байсан энэ блогоороо дамжуулаад цөөнгүй хүнд бодож санадаг зүйлээ хүргэчихэж, найз нар маань намайг улам сайн ойлгодог болж, би ч найз нарыгаа ойлгодог болжээ. Бүр их сонирхолтой нь намайг үзэн яддаг байсан зарим хүн хүндэлдэг болсон байх юм. Тэгж бодохоор бид амьдрал дээр бие биетэйгээ харьцаж байхдаа огт ойлголцож чаддаггүй ч юм шиг. Гэхдээ сонирхолтой нь яагаад их олон хүнтэй харьцах харьцаа маань их зөөлөрчихсөн юм болоо гэж бодоод сайн ойлгодоггүй юмаа.
Хариуг нь блогийнхоо бичлэгнүүдээс хайж үзлээ. Сүүлийн 2 өдөр бараг бүгдийг нь уншлаа. Нийтдээ блог маань 106 бичлэгтэй, энэ бичлэг маань 107 дахь нь. Бүх бичлэгт маань нэг л өнгө аяс байх шиг санагдлаа. Тэр нь өөрийгөө хайрлах. Тэгэхээр хүн гэдэг өөрийгөө л хайрладаг амьтан юм шиг. Тэгээд яг адилхан өөрийгөө хайрлаж чадаж байгаа нэгэнтэйгээ илүү ойлголцож чаддаг юм шиг.
Христийн шашинтнууд христийн шашинтнууддаа их хайртай байдаг, Муслимууд Муслимууддаа гэх мэтчилэн нэг шашин, нэг сургаал ном дагадаг хүмүүс бие биедээ их таатай ханддаг. Учир нь тэр хүмүүс нэг зүйлд итгэж, нэг зүйлийг дагадаг. Тэгээд тэр зүйл нь хамгийн чухал зүйл нь байдаг. Хаана ч хэн ч эрх ашгаараа нэгддэгтэй яг адил. Тэр тусмаа бурханд итгэдэггүй шашин шүтдэггүй атейст, агностик хүмүүс нэгддэг шиг, ямар шашных байх нь хамаагүй шашин шүтдэг хүмүүс бас нэгдэх нь бий.
Яг л Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдэг үгтэй адилхан. Хэн ч ганцаараа байхыг хүсдэггүй, үргэлж коллективизм хэрэгтэй байдаг. Үүний тулд ямар нэг ижил эрх ашигтай байх хэрэгтэй. Ижил бурханд итгэдэг, ижил спортын баг дэмждэг, ижил үзэл сурталтай, ижилхэн мэргэжилтэй гэх мэтчилэн хүмүүс маш олон зүйлээр бие биетэйгээ нэгдэж нийлдэг. Заримдаа энэ бүхэн нь хүн гэж бие зүйлийг хэтэрхий сул дорой болгоод байгаа ч юм шиг. Яагаад энэ хүмүүс БИ гэдэг статустайгаар өөрийгөө, бас бусдыг хүндэлж амьдарч болдоггүй юм бол? Яагаад заавал ТЭР гэж ямар нэг юмны доор нэгддэг юм бол? Яагаад яагаад?
Заримдаа хүмүүсийн ямар нэг бүлгэм үүсгэж уулзалдах, тэр тусмаа ямар нэг байгууллагын байж байгааг харахаар хүртэл нэг тийм юм ажиглагдана. Зүгээр л нэг айл гэр болж тоглож байгаам шиг. Тэр дотроо удчихсан хүмүүс нь бүр уусаад "дүр"-дээ орчихсон. ТЭР зүйл нь байхгүй болоход тэр хүн өөрөө хэн ч биш болохоор тэгтлээ уусчихсан. Тэгээд тэрийгээ хэтэрхий сайн мэдэж байгаам шиг нөгөө ТЭРийгээ байдаг бүхнээрээ хамгаална, фанатик маягаар түүнийхээ "тусгаар тогтнол"-ын төлөө зүтгэнэ. Хаана ч бие хүнээрээ явж байх чадал байхгүй болохоор тэгдэг юм болов уу?
Хүн гэр бүл төрөл төрөгсдөө фанатик байдлаар хамгаалж хайрлаж болно. Учир нь ТЭР бол гэр бүл, учир нь хүссэн хүсээгүй ТЭДний судсаар миний цус гүйж байгаа. Гэтэл ямар нэг дуртай юмаараа нэгдээд түүнийхээ төлөө үхэн хатан тэмцэх юм?
Магадгүй үзэл суртал гэж ямар хүчтэй болохыг харуулж байгаа л байх. Бурхан өөрийн хүү Есүс Христийг хамгаалалгүй үхүүлсэнтэй адил...
Read more

Wednesday, September 30, 2009

Дасч дурлах

За тэгээд та нар бүгд л эмэгтэй хүн дасч дурладаг гэдэг үг сонсож байсан байлгүй дээ. Тэгтэл харин хүн л юм хойно эрэгтэй хүн ч гэсэн адилхан гэж байна шүү. Дасч дурладаг юм байхаа.
Ёооё тэгээд нэг нөхөрт дурлах гээд дасахаа хүлээгээд хажууд нь байгаал байхын байхдаа. Миний хувьд бол ёстой үлгэр. Тийм юм гэж юу байхав.
Уул нь дурлана гэдэг хэн нэгэн сайхан "амьтныг" хараад шүлсээ гойжуулаад салж хагацаж чадахгүй болохыг л хэлмээр юм. Тэгтэл хажууд нь байсаар байгаад дурладаг юм байхаа. Сонин л юм. Мань мэт бол тэгэхээр дасч дурлах гээд нэг хүүхэнтэй суугаад хажууд нь өвгөртлөө байхын байна л даа.
Тэгээд нэг л өдөр хөгшин өвгөн болчихсон үр ачдаа ингээд сургаал айлдаад байж байна даа:
- За хүүхдүүд минь дасч дурлана гэж тэнэгтвээ. Хүн чинь анхны харцаар л дурладаг юм. Өвөө нь танай энэ ааштай эмээд чинь дурлах гэсээр байтал урт сахалтай буурал үстэй өвгөн болчихлоо. Дурласан юм алга. Гүйээ нээрээ тэр жил...:уртаар санаа алдах:... ингээд яриагаа үргэлжлүүлж анхны хайр, анхны харцаар дурласан охиноо ярих гэж байтал нөгөө гайтай эмгэн маань орж ирээд:
- Аа муу өгөр толгой хөгшин өвгөн чи нөгөө л нэг юмаа ярих гээд сууж байна уу. Тэр жил ч гэх шиг. Чи хойноос нь гүйгээд чамайг тоохгүй бөөн юм болоо биз дээ. Тэгээд над дээр гүйгээд ирсийм байж.
Ингээд сайхан эхэлж байсан яриаг өөртөө дасгаж чадаагүй даравгар эмгэн нураадгаараа нураана.
Аяаа хүмүүс минь дасч дурлана л гэж тэнэгтэвдээ. За тэгээд бусад нь ч харин дүүрч.
Read more

Thursday, September 24, 2009

Тэгш эрхийн төлөө

Нэг ийм кино байдаг юмаа. Хөлсний алуурчин хар залуугийн тухай. Мафийнхны даалгавар гүйцэтгэдэг, нэр мэрийг нь бол санахгүй байна өө. Тэр кинон дээр мафийн 2 нөхөр, 1 нь шархадчихсан 2-лаа машинтай зугтаж байтал замд нь нэг цагдаа зогсоодог юм. Нөгөө цагдаа нь эмэгтэй. Цагдаа эмэгтэйг ирэв үү үгүй юу шархадсан нөхөр нь шууд буудаад газар дээр нь нам...Буудсан нөхөр:
-Одоо асуудал байхгүй яв яв
-Энэ чинь эмэгтэй хүн байлаа шд...?
-Тэгээд юу гэж?
-Эмэгтэй хүнийг зүгээр л ингээд алчихаж байгаа юм уу?
-Наадуул чинь нөгөө их тэгш эрх яриад байдаг мөн биздээ? Дайн тулааны үед ганц нь ч гэсэн үхэж байг л дээ...
Энэ их сонирхолтой хөгжилтэй философи. Өөрөө хэлбэл эрх гэдэг өөрөө цаанаа үргэлж үүрэг хариуцлагатайгаар хамт яригддаг ойлголт. Хичнээн их эрх эдэлж байна тэр хэмжээгээрээ үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн үг.
Жоохон худлаа ярихад Монголд эмэгтэйчүүдээсээ олон Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг байгууллага бий. Тэдний ярьдаг зүйл нь эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох. Үүрэг хариуцлагаа ижилхэн байлгах мөртлөө илүү эрхийн төлөө тэмцдэг. Энэ нь тэгш эрх үү давуу эрх үү? Би хувьдаа лав ойлгодоггүй юм.
Тэгсэн мөртлөө эмэгтэйчүүдийн амнаас хамгийн их гардаг үг нь эр хүн байж... гэдэг үг. Жоохон хүүхдийг охин шиг уйллаа, чи ямар эмэгтэй хүн шиг хэрүүлч юм бэ гэх мэт. Үүнд ямар логик байгааг би лав үнэхээр ойлгодоггүй юм.
Миний хувьд эрэгтэй эмэгтэй хүний хувьд тэгш эрх, ижил үүрэг хариуцлага хүлээнэ гэдэг утгагүй. Энэ нь эрэгтэй нь илүү эрх эдэлж эмэгтэй нь дутуу эрх эдэлнэ гэсэн үг биш юм шүү. Энд зүгээр л ялгаатай гэдэг үг илүү зохино.
Хэн нэгэн надаас дэлхийн хүн амыг ангил гэвэл би эрэгтэй эмэгтэй л /эр эмийн дундах хүйсийн талаар би сайн мэдэхгүй/ гэж ангилж чадна. Эрэгтэй эмэгтэй хүмүүст байгалиасаа заяачихсан маш их ялгаа бий.
-Үржлийн эрхтэн
-Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс өдөрт 3 дахин олон үг хэлэх чадвар
-Эмэгтэй хүний баруун зүүн тархи зэрэг ажиллах, хоорондоо холбогдох чадвар нь харьцуулшгүй сайн
-Эрэгтэй хүний тархины хэмжээ эмэгтэйгийнхээсээ том
-Өвдөлтийг тэвчих даах чадвар эмэгтэй хүнийх хамаагүй илүү
гээд тоочоод байвал маш их ялгаа бий.
Ийм байхад бид ижил зүйл хийх, ижил эрх, ижилхэн үүрэг хариуцлагын талаар ярьж болох юм байхдаа?
Ядаж л эрэгтэй хүн хувцаслахдаа бүсэлхийнээс доош хэсгээ эхэлж өмсдөг бол эмэгтэйчүүд цээжин биеэ эхэлж халхалдаг. Байгалиасаа заяачихсан энэ ялгаатай инстинктүүдийг бид заавал нийлүүлэх гээд байх ямар хэрэг байнаа?
Энэ бичсэн юмаа бүр завааруулж гуйвуулбал би ч гэсэн хүүхэд төрүүлмээр байнашд, миний хүүхэд төрүүлэх эрх боогдож байна гэж тэнэгтэж бас болох юмдаа.
Read more

Saturday, September 19, 2009

Бид бүгдээрээ Баатрууд

Өчигдөр нэг кино үзлээ. "Year 1" гэдэг нэртэй. Анх гарахад нь рекламыг нь хараад их гоё санагдаад байсан юм. Үзсэн хүмүүс байгаа байх. 1 онд болж байгаа үйл явдал. Бас л татаацан кино. Гэхдээ инээдмийн кино гэхэд бас их философитой. Гол дүрийн нөхөр өөрийгөө "chosen one" гэж бодоол яваад байна. Ямар нэг агуу зүйл хийх ёстой, тийм зүйлийн төлөө төрчихсөн амьтан гэж бодоол, нэг найзыгаа дагуулаал элгий нь авна. Гэхдээ нөхөр бол ямар ч л байсан өөрчлөлтийг хийж байгаамаа. Тэгээд эцэст нь "Сонгогдсон хүн гэж байдаггүй, эсвэл бид бүгд л сонгогдсон ганц байдаг хүмүүс" гэж байгаан.
Тэгээд энийг үзсэн чинь нэг хүүхэлдэйн кино санаанд орлоо. Every ones hero билүү дээ. Нэг бацаан бейсболын цохиурны хойноос яваал байдаг.
Яагаад л баахан кино хүүхэлдэйн кино яриад явчихваа гэж бодож байна уу. Яагаад гэхээр сүүлийн хэдэн жилд гарч байгаа хүүхэлдэйн киноны цаад санаа философи нь их өөрчлөгдөөд байгаамаа.
Мань мэтийг төрөөгүй байхад гарч байсан дэлгэцийн уран бүтээлүүд бүгд ямар нэг баатартай, нөгөө баатар нь цаанаасаа төрчихсөн, тэгээд чи нэгэнт л "төрчихсөн" амьтан биш бол тэгээл гүйцээ, үлгэрт чиний тухай дурьдагдахгүй. Туслах дүр ч оногдохгүй, ард түмэн гэж тэр нэг том аймагт л харьяалагдана гэсэн үг.
Ийм нэг ойлголтыг хүүхдүүдийг бага байхаас суулгаж байгаад гэнэт Шрек тэргүүтэй хэдэн хүүхэлдэйн кино гарч ирсэн юмаа. Чи хэн ч байж болно гэхдээ л чи бол баатар, чи царай муутай байж болно ямартай ч гүнж гэдэг ойлголтыг суулгаж өгөхөөр тийм бүтээлүүд. Магадгүй өмнөх үеийн бүтээлүүд нь хүний сэтгэлгээнд их муугаар нөлөөлж зөрчил үүсгэж байсан болох. Тэгээд энэ бүхнийг өөрчлөх гэж оролдсон байх.
Бид бүгд л баатрууд, бид бүгд гавьяатай хүмүүс, бид бүгд банныхаа өрөөнд дуучид...
Хамгийн гол нь үүнд итгэх...
Read more

Saturday, September 12, 2009

Шинэ блог

Мэдээллийн технологитой холбоотойгоор нэг шинэ блог нээлээ. http://1plus1equil10.blogspot.com/
Аль болох ойр ойрхон юм бичиж байхыг хичээнээ. Read more

Friday, September 11, 2009

Охид хаданд гарах цагаар

Хүүе цаана чинь Халхын охид хаданд гарч
Монголын охид модонд авирчихсан бололтой.
Найз залуудаа тавих шаардлага энэ тэр гэж аймар юм байдаг болчихож. Өндөр нуруу туруутай , өргөн тэвхгэр цээжтэй, ботгон 2 нүдтэй, намирсан урт үстэй, эр хонгор хоолойтой, байнга хоол хийж өгдөг, хувцсыг нь угаадаг, үг хэлэх болгондоо инээлгэдэг, үнсэх болгондоо хүсэл төрүүлдэг, тэгээд хангаж өгдөг... Заза ингээд дурьдаад байвал түрүү морьны цол дуудаж байгаа юм шиг л юм болох нь.
Эхлээд энэ бүгдийг мэдээд их гайхлаа. Тэгээд бодоод бодоод бодын шийр..юу юу ч билээ дээ боллоо. Гэхдээ цаадах чинь нэг бодож эхэлсэн бол яаж ийж байгаад учрыг нь олж, хужрыг нь тунгаадаг юм болохоороо тайллыг нь олсон шөө.
Эрт урьд цагт биш л юм гэнээ, энэ цаг үед 40000тын 2 өрөө байранд амьдардаг Дондог Дулмаа 2-ын гэрт Сарнай гэж охин төржээ. Бор гэртээ хаан Дондог авч суусан авгайгаа ноёны хатан шиг, төрүүлсэн үрээ хааны гүнж шиг байлгадаг байж. Охин өсч томорно, эцэг эхийнхээ нүдэнд хорвоо дэлхийн хамгийн хөөрхөн охин шиг харагдана. Дондог Дулмаа 2 охиноо хөрөх хүйтэнгүй, халах халуунгүй Жангарын орон шиг байлгах гэж их хичээнэ.
Охиндоо багаас нь хөөрхөн гүнж гардаг үлгэж ярьж өгнө, Диснэй ахын хүүхэлдэйн кинонуудыг үзүүлнэ. Охин ч өсч төрсөн орчиндоо гүнж шиг байж, үлгэрт гардаг цагаан морьтой ханхүүгээ хүлээнэ, зүгээр ч хүлээхгүй хайна. Яагаад хайдаг гэхээр нөгөөх нь ирэхгүй байгаам чинь. Дандаа халтар халтар мань мэт шиг гарууд явж очоод байхаар нөгөө охин бүр гайхна. Тэгээд хөөрхий Сарнай охины үнэн дүр төрх нь яг бусад "үзэсгэлэнт" гүнжүүд шигээ ийм л юм даа:
Бүгд Цасан гуа шиг цагаан морьтой ханхүү ирж үнсэхийг хүлээнэ
Бүгд Үнсгэлжин шиг ханхүүтэй үдэшлэгт явахыг хүснэ
Бүгд Мулан шиг эр зоригтой гэж бодно
Бүгд Жасмин шиг аавынхаа хувьд үзэсгэлэнт гүнж
Бүгд Белл шиг мангасыг ч сайхан залуу болтол нь хайрлаж чадна гэж бодно
Харамсалтай нь ногоон Фиона шиг гэдгээ хэтэрхий хожуу мэдэж
Шрек шиг юм олдвол их юм гэдгийг хэтэрхий хожуу ухаарах юм даа.
Харамсалтай боловч үнэн л дээ хөөрхий. Дондог Дулмаа 2ын буруу ч гэж юу байхав, төрөхдөө л үзэсгэлэнт Фиона шиг амьдарсан юм чинь Сарнайд ч ямар буруу байхав. Очиж авахгүй байгаа ханхүүд ч буруу гэж юу байхав, гүнжээ хайж байгаа болохоос Фиона хэрэггүй юм чинь.
За тэгээд үзэсгэлэнт гайхамшигт хөөрхөн охид минь эртхэн шиг Шрекээ олж аваарай. Тэхгүй бол сүүлд нь мань мэт шиг юмнууд үлдэнэ шүү. Цаад Шрек чинь намайгаа бодвол бас ч гэж намагтай, эдлэнтэй, бас овоо хүчтэй. Надад бол аль нь ч байхгүй, тэгээд бас над шиг зөндөө гарууд цаагуур чинь Фиона ч болсон хамаагүй тоочоосой намайг гээд явж байгаа.
Ямартай ч бүгдэд нь амжилт!
Read more

Wednesday, September 9, 2009

Ни дня без спорта

Ни дня без спорта гэж оросын спортын сувгийн уриа ч гэх юм уу үг. Үнэн бөгөөд сайхан үг. Спортгүйгээр байж чаддаггүй хүн юм байгаан би уул нь. Тэгсэн энд ирээд бүтэн сар спортоос хөндийрөөд, сагс тоглодог хүн олддоггүй. Сагсны сайхан сайхан талбай байгаад байдаг, даанч хүн байдаггүй, надад бөмбөг байдаггүй.
Хэдэн өдөр гадуур явж спортын дэлгүүр хайлаа. Ганц олсонд нь бөмбөг гэхээр юм байдаггүй. Өөрсдийнх нь хувьд бол бөмбөг л дөө. Ямбий резинэн бөмбөгөө зарчих гээд үзээд байгаамаа. Нөгөө бөмбөгийг нь залж, хэзээ ийм бөмбөг байсан юм, энэ чинь хүүхдийн тоглоом, NBA гэж мэдэх үү гээл баахан бүлт үсэрч өглөө. Тэгсэн нөгөө нөхөр харин чамаас өөр NBA-ийн бөмбөг асуудаг хүн энд байхгүйм чинь би яахийн гээд учирлаж байнаа. Тэгээд нөгөө юу билээ дээ бурхан байхгүй бол буцахдаа юу залъя ч гэдэг билээ тэрэн шиг дээс аваад гардаг байгаа. Инээд ч хүрэх шиг. Тэгснээ орой нь байшингийнхаа дээвэр дээр гарчихсан учиргүй үсэрч энэ тэр.
Харин өнөөдөр хичээл тараад гарч явтал арьсан бөмбөг барьсан нөхөр харагддаг юм байна. Бөөн баяр орилоол гүйгээд очлоо. Тэгсэн харин бэлтгэл хийдэг тоглодог гэж байна. Дурны хонгио юм чинь тоглолгүй яахав. Тэгсэн нээрээ бас муу юмаа. Бас ч гэж сургуулийн баг магийн тоглогчид гээд байгаан уул нь. Гэхдээ яахав хамт тоглож болохоор л.
Хамгийн гоё нь намайг багтаа урьж байх юм. Тэгье, би тоглоё гэсэн чинь ямар их баярлаж байнаа. Монголын нийт оюутнаас олон оюутантай сургуулийн шигшээ багт орцон байж алахын биш биздээ...
Read more

Monday, August 31, 2009

Саваагүй нохой саранд хуцна

Энэ үгийг шууд утгаар нь ойлгоод төсөөлөхөөр нэг далчигнасан нохой шөнө болохоор сар луу хуцаж байгаа дүр төрх нүдэнд буугаад байдаг юм. Мэдээж нохой хуцаад сарыг яахав, сар хичнээн том байлаа гээд нохой хуцсаны төлөө ямар нэг юм болох биш. Цаад сар бол нохойг мэдэх ч үгүй байгаа. Магадгүй мань нохойг бусад нохой нь хараад биширдэг байж болох юм л даа. Яаая энэ сар луу хуцдаг гүйээ бөх зүрхтэй "лаг гар" юмдаа гэж боддог байж болох.
Энэтхэг ирээд "I'm from Mongolia" гэдэг үгийг хэдэн зуу хэлж байна. Монголыг мэддэг хүн үнэхээр цөөхөн юм. Харахад нэг сургууль соёлд сурч боловсорсон болов уу гэмээр хүмүүс нь л мэдэх юм. Түүнээс биш оюутнууд нь хүртэл мэдэхгүй. Гудамжинд, зах дээр тааралдаж байгаа халтарууд нь бол бүр Африкийн улс уу гэхийг нь яана. Мэдээж хэрэг газар нутгаараа 16д ордог энэ улсыг мэдэхгүй байна гэдэг тухайн хүний л ямар түвшинд байгааг харуулж байгаа хэрэг.
Нэг зах дээр явж байхад Африкийн орон уу гээд хэдэн залуус асуусны дараа нэг хөгшин хажууд ирээд:
- Эд нар чамайг Африкаас ирсэн гэж бодоод байгаа юм уу?
- Тийн
- Чи хаанаас ирсэн юм? ...Африк юм уу?
- Мэдээж үгүй.
- Харин тийн. Эд нар одоо юугаа бодоод байгаан. Чам шиг ийм цагаан царайтай /зүүн ази гэсэн санаа/ залуу Африкаас ирсэн байж болох уу? Яаж болох юм бэ? гээд жоохон явж байснаа л "How can be..." гээд хажууд яваад байсан юм. Хөгшин бол өөрийнхөө орны залуучуудаас их л ичээд байгаа нь харагдаад байгаан.
Гэхдээ би энэ бүх зүйлийг өөр талаас нь харж дүгнэх хэрэгтэй болов уу гэж бодлоо. Энд Хятадыг мэдэхгүй хүн гэж үгүй. Бас дээр нь хятдуудыг маш их үзэн ядна. Хаа газар хүмүүс хятдуудыг үзэн ядах юм.
Гамби гэж улсын 40 гаруй насны хүнтэй нэлээн хэдэн цаг ярилцаж суусан юм аа. Нөхөр бол 3 үеэрээ "ambassador" хийчихсэн том "гар". Хаанаас нь ч харсан пад хар сармагчин шиг ч гэлээ сэхээтэн гаралтай сэхээтэн хүн гэсэндээ сэтгэлгээ нь их сонирхолтой.
-Танай монголчууд тайландуудтай найзууд байх ёстой. Учир нь Тайланд Хятад 2 дайсан, Монгол Хятад 2 дайсан, тэгэхээр миний дайсны дайсан манай найз байх ёстой. Олон улсад энэ л үйлчилдэг гэж байгаан. Тийм болохоор бид 2 бас найз гэж байна.
- Хятад танайх 2 асуудалтай?
- Мэдээж, Хятадтай бараг бүх л улс асуудалтай.
За ер нь бол анх бичиж эхэлсэн юм жоохон хазайх гээд байна. Буцаад сэдэвтээ оръё. Энэ Хятад гэж нэг аймар газар байнаа. Магадгүй бид үзэн ядахаа больж тэднээс суралцмаар ч юм шиг. Бид хужаа хужаа гээд үзэн ядаад байхад, тааралдсан хужаа оюутнууд Монголын талаар бараг мэдэхгүй юм. Их л сайндаа бид 2 чинь хөрш орных юм байшд гэдгээс өөр үг хэлж мэдэхгүй байгаам.
Харамсалтай боловч үнэн нь бидний хэмжээ ийм л юм даа.
Read more

Tuesday, August 18, 2009

Авгай авмаар санагддаг байшд

Долоо ч хонолгүй авгай авмаар санагддаг байшд. Нөгөө авгай авахгүй энээ тэрээ гээд байдаг нөхөр чинь харин бүр нэг авгай авмаар санагддаг байна.
Авгай авах чинь ер нь их хэрэгтэйм байна. Гэртээ байхдаа ч яахав ээжээрээ хоол хийлгэнэ, ааваасаа мөнгө авчихна, писигээ асаагаад интернэтэд орчихно, интернэт болохгүй бол ISP компани руугаа утасдаж баахан загнана. Тэгээд усанд ороод гараад дэмий тэнэнэ. Ажил төрөлтэй хүмүүсийг зүгээр байлгахгүй шаналгана. Ёстой нээрээ нэг сайхан байжээ.
Энд ч ер нь ялгаа бараг байхгүй л дээ. Бүр ч чөлөөтэй. Хэдэн цагт хаана юу хийж явааг аав ээж 2 ямар мэдэх биш. Бүх юм чөлөөтэй. Харамсалтай нь хувцас муухай болоход угаалгын машинд хийгээд эргүүлчихдэг байсан бол энд харин тийм юм алгаа. Гараараа угаана, мэдээж залхуурна.
Тэгээд ер нь ойрдоо өлсгөлөн гэдэс, залхуу зан 2оо хооронд нь тулалдуулаал. Хамгийн зэвүүн нь 2лаа ялаад байгаамаа. Бэлэн гоймон идээл, эсвэл гарч нэг юм олж идчээл. Гаднаас оруулж ирсэн хоолных нь халуун ногоог ээ. Ходоод хонхолзоод байдаг, саванд хоол байгаад байдаг. Харин би идэж чаддаггүй. Гэхдээ л ингэж хэр удхав дээ. 7 ч хонолгүй авгай авмаар санагдана гэдэг удахгүйг илтгээд байгаам л даа.
Хувцас хунар угаагаад цэвэрлээд өгнө, хоол унд бэлдээд өгнө... Гүйээ нээрээ энэ хүмүүсийн яагаад авгай авдгийг ойлгож эхэлж байх шиг.
Read more

Sunday, August 16, 2009

Гоожуур vs Ажаксмаа

Ойрын үед интернэтэд нэг ийм балай юм баахан боллоо. Тэгээд энэ талаар нь хүмүүс баахан хэрэлдэж гарах юм. Бичсэн болгон нь л өөрийгөө лут ухаантай, ихийг мэддэг, энэ талаар дүгнэлт хийх чадалтай гэж бодоцгоох юм. Тэгээд бодлоо, би ер нь юугаараа дутдаг юм. Адилхан өөрийнхөө дүгнэлтийг хийе.
Гоожуур гэж хэн бэ? Энэ хүнийг хэдэн настай гэдгийг би мэдэхгүй. Тэр Соёлоо ч гэнэ үү тэр нөхөр ч юм уу бүү мэд, тодорхойгүй. Гэхдээ бичсэн юмыг нь уншиж байхад 25-35 насны болов уу. Бичиж байгаа юм нь логиктой, мань хүн тэнэг биш ч бас тийм ч ухаантай хүн бол бас биш. Хэт их хараал хэрэглэдэг нь бодсон санаснаа зүгээр илэрхийлж чаддаггүй хүн шиг санагддаг. Гэхдээ л ямар ч л байсан Монголын нийгэмд хэрэгтэй дуу хоолой болж чаддаг хүн. Эмэгтэйчүүдийг хэт доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг нь бол тусдаа асуудал. Бас тэр зураг хөрөг тавих ч гэсэн бас л тэс хөндлөн ойлголт. Нийгмийг цочроож, юм ойлгуулах гэж байгаа бол уул нь арай өөр арга хэрэглэх хэрэгтэй. Харин Гоожуурын зорилго бол тийм биш. Зүгээр л бусдын анхааралд өртөх, бусдад нөлөөлөх зэрэг нийгэмд тодорхой байр суурь эзлэхийг хүссэн хүний л хийдэг ажил.

Харин Ажаксмаа. Энэ хэрвээ тэр Төгөлдөр мөн бол миний анх бодож байснаас арай ахмад юм. Чадалтай залуу мөн үү гэвэл мөн. Төгөлдөрийг шүүмжилж, муулж байгаа хүмүүс их байна. Гоожуур бол өөрийгөө аваад явж чадна, гэтэл чи мэддэг юмаа мөнгө болгож чаддаггүй ч гэх шиг. Энэ үгийг хэлж байгаа хүмүүс өөрсдөө үнэхээр өрөвдөлтэй. Ер нь бол Монголд Хакер гэж хэн бэ гэдгээ ч хүмүүс мэддэггүй шүү дээ. Гоожуурыг хакдаад, дээр нь Ажаксмаа гээд бичсэн. Төгөлдөр хэрвээ өөрийгөө гэж мэдэгдэлгүй өнгөрсөн бол Гоожуур үхсэнээ мэдэх юм. Гоожуурт үүнийг мэдэх мэдлэг чадвар, ухаан, ерөөсөө юу ч байхгүй. Тэгвэл яагаад Ажаксмаа гэж өөрийгөө мэдэгдсэн юм?
Ерөөсөө Хакер гэдэг бол захын дуракын болж чаддаг зүйл биш. Харин гараад 5 орноор аялаад, үзсэн харснаа хараалын үгтэй нийлүүлээд бичихэд л Гоожуур болчихно.
Тийм болохоор Хакер болж чадсан, ер нь тэгээд хакер болно ч гэж байдаггүй юм. Хак хийж сурах л гэж ойлголт бий. Тийм болохоор бусдаас илүү түвшинд байгаа, бусдаас илүү ихийг мэддэг энэ Хакер гээч хүмүүст зүгээр л нэр төр хэрэгтэй байдаг. Тэд мэддэг чаддагаа бусдад үзүүлж харуулахыг л хүсдэг. Энэ бол дан ганц хакеруудын характер ч биш. Ерөөс энэ өндөр түвшний IT-ийн мэргэжилтнүүдийн характер. Өндөр түвшинд хүрээд ирэхээрээ хак хийж сурдаг. Энэ характерийн хүчээр opensource гээч юм ч хөгжиж байгаан, opensource хөгжсөний хүчээр мэдээллийн технологи хөгжиж байгаан. Ийм хүмүүс мөнгөний төлөө улайрдаггүй, ийм хүмүүст тэр нь сонин биш. Мөнгөтэй гэдгээрээ биш, мэдлэгтэй, чадвартай гэдгээрээ л бусдад гайхуулдаг хүмүүс.
Хакерууд мөнгө залилжээ гэсэн юм энд тэндээс уншсан хүмүүс хакер гэхээр л аюултай, мэддэг юмаараа мөнгө л хийдэг, нүд нь улаанаараа эргэлдсэн хүмүүс гэж ойлгодог. Тийм биш. Тэр хүмүүсийг чинь хакер гэдэггүй юм. Хакерууд юмыг хөгжүүлдэг юм. Одооноос эхлээд "Гоожуур дот ком"-ын хамгаалалт сайжирч, аюулгүй байдалдаа анхаарал тавьдаг болсон биз. И-мэйлийнх нь пасс ижилхэн байсан гэсэн, бодвол муу яахуу-ийн пасс л биз. Иймхэн юм байж тэр Гоожуур бас бүлт үсрэхээ болих л хэрэгтэй.
Ажаксмаа эхнэр, 2 хүүхэдтэй гэсэн. Тэр 3-ыгаа бодоод л түүнд хэцүү байгаа байх. Түүнээс биш өнөөдрийн нөхцөл байдал түүнд сайхан байгаа гэж бодож байна. Түүнээс илүү хак хийчихсэн, түүний хэмжээнд дөхөж очих хакер өнөөдөр Монголд алга.
Read more

Thursday, August 13, 2009

Гадаад хүн

Монголд байхад гудамжаар алхаж байхад хааяа нэг гадаад царай харагдана. Өө энэ нэг гадаад явж байна... зундаа ч бас их харагдана. Ер нь жуулчид овоо их ирээд гадаад хүн харагдана гэдэг тийм сонин зүйл биш. Харин хааяа нэг хар царай харагдах л нэг тийм сонин.
Тэгсэн харин энд ирсэн чинь би өөрөө жинхэнэ гадаад. Гудамжаар зүгээр явах хэцүү. Баахан халтар царайнууд байдгаараа ширтэнэ. Зүгээр өнгөрөхгүй тээр тэр холоос гараа даллана, мэндэлнэ. Зарим нь яг эвэртэй туулай үзсэн юм шиг, эсвэл харь гаригийн хүн, бүр эсвэл дэлэнгүй үнээ ч юм уу. Юу ч гэмээр юм бэ дээ.
Яагаад гэвэл хэн ч намайг хаанаас ч харсан би гадаад хүн. Тэр болгон гадаад хүн байдаггүй, сурах гэж ирсэн оюутнуудаас өөр гадаад хүн бараг байхгүй. Тэр тусмаа зүүн зүгийн азиуд бүр ховор. Гэхдээ одоо яахавдээ.
Аан тийн үргэлж бусдын анхааралд байхыг хүсдэг хүмүүс наашаа ирээрэй. Хүмүүс тасралтгүй харна. :D Read more

Wednesday, August 12, 2009

Тэмдэглэл 1

За ингээд би гэж хүн Энэтхэгт ирчихвээ. Өнөөдрөөс эхлээд блогоо гэрээсээ биш харь орноос бичих боллоо доо. Их л халуун гээд байсан зүгээр л байна. Гэхдээ сонирхолтой нь зүгээр л хөлрөөд байх юм.
Гэрээсээ гараад 2 хоног,3 өдөр болчихлоо. Энэ хугацаанд Хятад Энэтхэг гэж хамгийн олон хүн амтай 2 улсад байлаа. Өөрийнхөө таньдаг нийт хүнээс олон хүнтэй ярилцлаа.
3 сая хүрэхгүй хүнтэй улсаас 8 сая хүнтэй хотод ирэх бас ч сонин байна шүү. Балиар заваан гэж жигтэйхэн. Замбараагүйгийн талаар бол ярих ч юм биш.
2-р курст байхдаа Энэтхэгийн засгийн газрын шалгалт өгөөд унаж байлаа. Тэр үед төгсөөд мастерт харин заавал явна даа гэж өөртөө хэлж байсан юм. Тэгсэн өнөөдөр ингээд хүрээд ирлээ. Зорилго тавиад тэрэндээ хүрдэг юм байна гэж өөрөө өөртөө баярлах шиг.
Заза тэгээд хүний газар 3 жил... амаргүй ч гэсэн сайхан байна байх гэж найдаж байна.
Хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас хүний хүү юу авчрахаа өөрөө мэднэ дээ. Read more

Thursday, July 30, 2009

Дараа хийе гэж алгуурла, дараа хийхэд чинь амархан болчихсон байдаг юм

Дараа хийе гэж бүү алгуурла, дараа хийхэд амархан болчихгүй гэж үг байдгийг бүгд л мэдэх байх. Тэгээд ер нь бараг бүгд хүлээн зөвшөөрдөг байх. Харин би энэ үгтэй санал нийлдэггүй. Зарим нэг нь "өө нөгөөх чинь залхуу зангаа зөвтгөх гэж байна" гэж бодож болох л юм. Тиймээ би залхуу. Залхуу болохоороо энэ үгэнд дургүй.
Манай 10 жилийн ангийнхан гэж аймар "hardworking" хүүхдүүд байсан юм аа, одоо ч тэр хэвээрээ л байгаа байх. Мэдээж тэр дотроо мань шигээ залхуу гарууд мэр сэр байсан л даа.
Аймар хичээл зүтгэл ихтэй улсуудыг хичээл хийж байхыг нь хараад суух их гоё. Ядаж байхад би хүмүүсийг ажиглаж, юу бодож байгааг нь таах, юу хэлэх гэж байгаа яах гэж байгааг нь урьдчилж мэдэх гэж их хичээнэ.
Энэ тоо бодоод сууж байна даа, уул нь энэ физикийн хичээл юмсан, харин тэр яаж багшаас нэг аятайхан дүн авчих уу гэж бодож байх шиг байна, тэр нөхөр харин хонх дуугараасай гээл сууж байна, харин тэр орос хэлээ хуулж амжихаас нь өмнө хонх битгий дуугарчаасай, тэр хэдэд бол юу орж байгаа хэзээ хонх дуугарах яах ийх ямар ч хамаа алга, хийж байгаа ярьж байгаа юм нь л сонирхолтой байна гэх мэтчилэн нэг хичээлийн 40 минутанд ямар олон хүний ямар олон дүр зураг харагдана гээ?
Жил хагасын өмнө нэг ном уншиж эхлүүлчээд хаячихсан байснаа хэд хоногийн өмнө олоод одоо дуусгах шатандаа орчихсон яваа юм. Тэр номон дээр нэг ийм юм гарч байнаа.
Нэг нөхөр ойд мод хөрөөдөөд зогсож байна гэнэ. Хажууд нь өөр нөхөр очоод "Юу хийж байгаа юм"?
- Харваас юу хийж байх шиг байна?
- Ядарсан харагдаж байна?
- Өдөржингөө энэ олон модыг хөрөөдөхөд яана гэж бодоов?
- Мод хөрөөдөхөө түр болиод, амрангаа хөрөөнийхөө ирийг хурцалбал ажил чинь илүү хурдан явна даа.
- Надад хөрөөгөө ирлэж байх цаг алга...

Ихэнх хүмүүс яг энэ түлээчин шиг амрах сонирхолгүй байдаг. Учир нь тэдний толгойд дараа хийвэл амархан болчихгүй гэдэг бодол үргэлж эргэлдэнэ. Харин миний хувьд дараа хийхэд үргэлж амархан байдаг. Тийм ч болохоор энд тэнд заримдаа огт юм ярихгүй, хийхгүй эргэн тойрноо ажиглана. Гадаа гарч алхаж хүмүүсийг харна. Энэ бол миний хөрөөгөө ирлэх арга.
Нэг үгийг би нээрээ найз нартаа байнга хэлдэг. Гэхдээ маш олон өөр өөр юманд жишээ татаж. Энэ удаад дахиад хэрэглэе. "Уламжлал мэдэхгүй хүн интеграл бодохгүй".
Өнөөдөр намайг уламжлал мэддэггүй байхад интеграл бод гээд өгчихвөл би яаж бодох юм бэ? Харин дараа уламжлал мэддэг болсныхоо дараа үзэхэд бодож чадна гэхгүй ч өмнөхөөсөө хамаагүй амархан болчихсон байх нь тодорхой.
Дараа хийе гэж алгуурла, дараа хийхэд чинь амархан болчихсон байдаг юм.
Read more

Wednesday, July 8, 2009

Heal the World

Хайртай дуучныхаа талаар жаахан зүйл бичье гэж бодлоо. Дэлхий гашуудаж байхад, түүний дууг сонсож өсчихөөд зүгээр суумааргүй санагдлаа.
Майкл Жексоныг нас барсны дараа олон олон сайт дээр түүний талаар бичиж. Нэг хэсэг нь агуу хүн биднийг орхилоо гэж байхад, нөгөө хэсэг гаж донтон, гэмт хэрэгтэн гэж байлаа. Харин миний хувьд гэмт хэрэгтэн, гаж донтон гэдэг нь чухал бус, тэр ямар ч л байсан агуу хүн байсан. Сая сая хүний сэтгэлийг хөглөж явсан хүн. Түүний хийнэ гэж байсан тоглолтын тасалбарыг авсан хүмүүс мөнгөөрөө шатлаа гэж бухимдсангүй. Нас нөгчсөнд нь нь харамсаж, тасалбарыг нь дурсгал болгон авахаар шийдэцгээж байна. Түүний үхэл сая сая хүний харууслыг бий болгож, сая сая хүнийг хооронд нь маргалдахад хүрч байна. Нас барсных нь дараа хамаг СиДи болон бусад бүх зүйл нь зарагдаж дуусаж байна. Агуу биш гэж үү? 5,6 настай байхдаа эр эмийг нь ч ялгахгүй байж дуурайж өмднийхөө гадуур бандагаа өмсдөг байлаа.
Хүнийг өмд бандага 2ынхоо байрыг буруу өмсөхөд хүргэсэн тэр ямар ч л байсан агуу хүн байсан.
Read more

Saturday, June 20, 2009

Монголын түүх

Монголын түүх. Цаадах чинь гэнэт аймар том сэдэв барьж аваад бичих гэж байна гэж бодож байна уу айн. Үгүй шүү. Огт мэддэггүй юмныхаа талаар бичих гэж байна.
Анх блог хөтөлж эхэлсэн чинь хүмүүс надаас ямар түүхийн ном унших уу гэж их асууж эхэлсэн. Мэдэхгүй юм чинь юугаа санал болгох вэ. Монголын нууц товчоо, Алтан товч, Чингис хааны цадиг, Нүүдэл суудал гэсэн номнуудыг эргүүлж тойруулж харж байсан. Бүр жоохон байхдаа Монголын нууц товчоог уншиж байлаа. Тухайн үедээ түүхийн ном биш үлгэрийн ном уншаад байна л гэж бодож байсан юм. Чоно буга 2 эвцэлдээд хүүхэд төрүүлээд, тэгээд монголчууд бий болоод. Гэнэт нэг нүдтэй үлгэрийн хүүхэлдэйн дээр л гардаг "мангас" гараад ирнэ. Тэгж байтал бидний бахархдаг Тэмүүжин маань эцгээ алдана, дараа нь энд тэнд янз бүрийн юмнуудаас нуугдана, зугтана. Үүний өмнө нь билүү хойно нь ч билүү ах дүү нараа ална. Энэ номыг үлгэрийн ном шиг санагдуулсан нэг шалтгаан нь Алунгоо гэж бүсгүй гэртээ зүгээр хэвтэж байгаад жирэмсэн болдог хэсэг.
Тэмүүжин маань том болноо. Жамуха гэж андтай болно. Жамуха энэ 2 нийтдээ 3 удаа анд барилцдаг байхаа. Барилцах болгондоо тэврэлдэнэ, 2 биенээ үнсэнэ, нууц товчоон дээр байдаг үгийг яг санадаггүй ээ. Гэхдээ л тэр үгийг уншихаар мань 2 хүн нэг л эвгүй л юм хийгээд байх шиг байдаг юм.
Үүнээс хойш бөөн дайн тулаан. Баахан л юм болдог юм. Сүүлдээ харин Жамуха: Тэнгэрт 2 нар байдаггүй шиг, газарт 2 хаан байх учиргүй гэж хэлээд Тэмүүжингээс цаазын ял сонсдог. Тэр жил Жон Ленноны фен хэн билээ дээ, 2 Леннон байж болохгүй гээд Ленноныг алж байсан. Харин Жамуха өөрийгөө алуулж байдаг бас л сонирхолтой философи. За тэгээд Монголын нууц товчоо гэж нэг иймэрхүү, нийт 13 бүлэгтэй билүү. Сүүлийн 13 дахь бүлэгт нь Чингис хаан гардаггүй. Цаадах чинь зохиолын 12-р бүлэг дээр нас барчихдаг юм. Ер нь би хувьдаа түүхийн ном унших аймаар дургүй. Уул нь бид эх түүхээ мэдэж байх ёстой л доо. Агуу байсан үеэрээ бахархах ч ёстой. Гэхдээ өнөөдрийн энэ түүхээрээ бахархаж байгаа нь нэг л биш санагдаад байдаг юмаа.
Эрт дээр үед бурхан амьтдад нас тарааж л дээ. Эхлээд хүнийг дуудаад чамд 35 нас өглөө гэж. Гэтэл нөгөөх нь 35хан уу гээд чамлажээ. Бурхан гайхаад, заза тэгвэл түр хүлээж бай гэжээ. Дараа нь илжгийг дуудаад 35 нас гэтэл нөгөөх нь би тэгээд бүхэл бүтэн 35 жил ачаа үүрч хүнд зодуулах юм уу ихдэж байна гэж.
Бурхан нохойг дуудаад 35 насаа өгтөл угаадас идэж ийм удаан амьдрах юм уу гэжээ. Сармагчинг дуудаад өгтөл модонд дүүжлэгдэж, хүн амьтны элэг доог болж 35 жил амьдарч чадахгүй гэжээ.
Ингээд Бурхан бүгдийг нь цуглуулаад хүнд үндсэн нас 35, илжигний 15, дараа нь нохойны 15, тэгээд сармагчингийн 15 насыг ав гэжээ. Үүнээс хойш хүн гэж амьтан 35 хүрснээсээ хойш 50 хүртлээ илжиг шиг зүтгэж, дараа нь нохой шиг хуцдаг болж, сүүлд нь хүүхэд нохойн доог болж дуусдаг гэдэг яриа бий.
Ер нь эргэн тойрон дахь хүмүүсээ ажиглаад байхад жаахан хүүхэд ирээдүй ярьдаг. Би том болоод... гэж байгаал ярьж өгнө. Харин том хүн өмнөх ажлаа л хийнэ. Хөгшчүүл дандаа дурсамжаа ярина. Намайг залуу байхад гээл эхэлнэ дээ. Харин яг үүнийг хүн дээр биш нийт улсын хэмжээнд авч үзэхэд Монголчууд бид яг хөгшин хүн шиг болчихжээ. Эрт дээр үед бид чинь тийм байлаа, Чингис хаан маань тэгж байлаа гээл онгирох сайрхах зүйл дэндүү ихтэй. Яг л амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг өнгөрөөж буй, түүнийгээ хэтэрхий сайн мэдэж буй хөгшин шиг л.
Өнгөрсөн баларснаа ярихаа болиод ирээдүйнхээ талаар ярьж мөрөөдөцгөөе өө. Чингис хаан дэлхийн талыг эзэлж байсан гэж хэлээд хэн ч өнөөдөр биднээс айхгүй, Пифагорын теоремыг эхлээд монгол хүн нээсэн гэж хэлээд хэн ч бидэнд юу ч төлөхгүй.
Мөрөөдөлтэй улс орон хөгждөг, дурсамж нь мөрөөдлөөсөө ихсэхээрээ улс сөнөдөг гэдэг.
Read more

Thursday, May 21, 2009

Обама өөрчилсөн, харин бид?

Тэртээ 15-р зуунд Колумб гэж нөхөр Европоос Энэтхэг орох гээд явжээ. Тэр үед дэлхий бөөрөнхий гэдгийг мэддэг болчихсон байсан болохоор тойроод яваад оччих нь гэж бодож л дээ. Харамсалтай нь дэлхийг одооныхоос арай л жижигхэн гэж бодож байсандаа алдаж Америк тивийг нээчихжээ. Колумбаас өмнө Америка гэж хүн энэ тивд очоод үзчихсэн байсан болохоор уг тивийг Америк гэж нэрлэсэн гэдэг.
Энэтхэгийг англи хэлэнд Индиа гэдэг, Америкт очтол байж байсан уугуул хүмүүсийг нь тэгээд Индиан гээд нэрлэчихэж. Их гүрний дээрэнгүй зан гэдэг шиг тухайн үеийн Европ харсан зүйлээ өөрсдийн дураар нэрлэдэг байжээ. Үүнээс нь болоод заримдаа энд тэнд Indian гэдэг үг орсон хэлц үгийг энэтхэгчүүдийг хэлээд байна уу, америк тивийн уугуулуудыг нэрлээд байна уу гэдэгт эргэлзээд ойлгодоггүймаа. За гэхдээ энэ ч яахав.
Ингээд нөхөр Колумб эх орондоо иржээ. Хаандаа бараалхаад би танд шинэ газар олсон гээд их бахархангуй байж. Гэтэл хааных нь түшмэд нь их л дурамжхан байгаа юман дээр очиж ирчихээд сайрхах хэрэггүй, наадхыг чинь далайд гарч чадах хэн ч чадна гээд атаархангуй байжээ. Харин Колумб хариуд нь, өндөг аваад:
- Өндгийг босоогоор нь тавьж чадах хүн байна уу?
Бүх хүн өндгийг босоогоор нь ширээн дээр тавих гээд чадахгүй байж л дээ. Колумб харж харж байж байгаад, өндөгнийхөө ёроолыг хагалаад босоогоор нь тавьчихаж.
Гэтэл хүмүүс:
-Наадхыг чинь хэн ч чадий шдээ гээд бас л түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байж. Колумб маш тайвнаар:
-Тиймээ хэн ч чадна. Гэхдээ хэн ч эхэлж сэтгэж ингээгүй. Эхэлж хийнэ гэдэг чинь ийм үнэ цэнтэй байдаг юм гэжээ.
Энэ түүхийг бодохоор Америк тив анх нээгдсэн шигээ л өнөөдрийг хүртэл хүний оюуны бүтээл, эхэлж хийсэн, эхэлж санаачилсан болгоныг дэмжиж, урамшуулж хөгжиж ирсэн юм шиг санагддаг юм. Чадал нь байвал хэн ч тэнд юуг ч хийж, ямар ч амжилтанд хүрэх боломжтой. Гэтэл бас яг тийм биш байлаа. Европчууд анх газар олжээ.Даанч тэр нь эзэнтэй байжээ. Ингээд эздийг нь устгажээ. Индианчууд цагаан арьстнуудтай, европчуудтай хийсэн 100 100н тулааны ердөө ганцханд нь дийлсэн гэдэг. Европчуудын шинжлэх ухааны хөгжил, зэр зэвсгийн хөгжил нь хол илүү байсан болохоор уугуул иргэд шахагдан ой мод уул руу гаржээ. Ингээд хэн илүү тэр нь үлдэнэ гэдэг дүрэм үйлчилж энэ тивийг эзлэв. Газраа авчихлаа, байшингаа барьчихлаа, идэж ууж тансаглах үлдлээ. Гэхдээ ажлыг хэн хийх үү? Ингээд Африк орж ажил хийх хүнээ хайлаа, оллоо, аллаа, олзоллоо. Африкаас ирсэн хар арьстнууд нь амьтай болохоос ажлын багаж зэвсэг. Хүчтэй нь хүчгүйгээ...
Америк орныг Англиас удирддаг байсанд дургүйлхсэн "нутгийн иргэд" "эх орныхоо" төлөө тэмцэв. Энэ үед удирдагч байсан Авраам Линкольн өөрсдийнх нь хүч хүрэлцэхгүйг мэдэж байсан болохоор хар арьстнуудыг дайнд татан оролцуулав. Гэхдээ байлдсан хар арьстанд эрх чөлөөг нь олгоно гэдэг амлалтаар.
Олон жил тулалдаж 1776 онд тусгаар тогтнолоо зарлав. Хар арьстнууд эрх чөлөөтэй болов. Гэхдээ энэ эрх чөлөө нь ярьдаг багажаас гэрийн тэжээвэр амьтны доох нь хавьцаа дэвшил байлаа. Уул нь толгой дээрх үс нь буржгар, арьсных нь өнгө хар болохоос тэд хүн. Энэ цагаас хойш хар арьстнууд дутуу олдсон эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр.
Алдарт боксчин Мохамед Али олимпын алтан медаль авчихаад ирэхэд нь хар арьстанд үйлчлэхгүй гэсэн ресторанд хооллож чадалгүй хөөгдөж алтан медалиа гол руу чулуудан хаясан түүх бий.
Америкт хүний эрхийн төлөө, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байхын төлөө олон жил тэмцэж, Мартин Лютр Кинг гэгч үнэтэй гавьяа байгуулсан байдаг. Түүний талаар мэдэхгүй хүн байхгүй биз ээ.
Манай оронд ардчилсан хувьсгал ялж, бид дэлхий нийтийн талаар мэддэг болох үед бүх хүн тэгш эрхтэй болсон байлаа. Гэвч 20 жилийн өмнө хэн ч Америкийн ерөнхийлөгч хар арьст хүн болно гэж боддоггүй байв. Хэчнээн тэгш эрх ярьсан ч Америкийн ерөнхийлөгч цагаан арьст яанкууд болж байсан юм. Харин 2009 онд Обама гэж нигер "Бид өөрчилж чадна" гэсээр Америкийн ерөнхийлөгч болчихвоо. Олон америкчууд, америкчууд төдийгүй дэлхий түүнээс өөрчлөлтийг хүлээж буй.
Би хувьдаа түүнээс юу ч хүлээхгүй. Яагаад гэвэл тэр хийдгээ хийчихсэн. Оюутан байхаасаа "анхны хар..." гэсэн тодотголуудыг авсаар анхны хар ерөнхийлөгч болсон. Обама ерөнхийлөгч болсноороо америк болон дэлхий ертөнцийг өөрчилсөн. Хэзээ нэгэн цагт хар арьст хүн ерөнхийлөгч болох нь тодорхой. Гэхдээ тэр яг Колумб шиг анхных нь болсон. Үүгээрээ тэр өөрчлөлтийг хийсэн. Одоо тэр олон сая хар арьстнуудын үлгэр дууриал болсон. Хар арьст жаалууд Майкл Жордан шиг, Тайгэр Вүүдс шиг, Аллен Айверсон, Кобэ Брайнт, Леброн Жеймс, 50 цент, Снүүп Дог шиг байхыг хүсдэг байсан бол одоо бүгд Обама шиг болохыг хүсдэг болсон. Тэд дуу дуулж, сагс тоглож л амжилтанд хүрч болно гэж бодож байсан бол одоо хичээлээ хийж, коллежид сурч, боловсрол эзэмшиж амьдарч болно гэж бодож эхэлсэн. Яг одоо хэдэн хар жаал Обама шиг ерөнхийлөгч болно гэж ярьж байгааг би мэдэхгүй. Гэхдээ л миний чиний хөл гарын хуруунуудаас олон гэдэгт би итгэлтэй байна.
100 жилийн өмнө дэлхийн эдийн засгийн 70 хувийг байхаа, 90-ээд оны үед талыг нь, 10-аад жилийн өмнө 40 хувийг, харин одоо 3-ны 1-ийг нь хийж байгаа энэ улс өөрчлөгдөж байна. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Бид ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй. Бүгдээрээ өөрчилье!

Read more

Tuesday, May 19, 2009

Би архичин л даа, гэхдээ...

Зун цаг сайхан шүү. Ер нь дулаархаар би гадаа гарж гүйдэг юм. Орой гараад гүйж байхад гудамжинд янз янзын л зүйлүүд харагдах юм. Гуйвсан архичид, сайхан шоучид, дулаарч байгаа болохоор гадны жуулчид ч үзэгдэж эхэлж байх шиг.
Энэ жилээс харин өмнө нь ажиглагддаггүй байсан нэг зүйл нүдэнд их туслаа. Ажиглагддаггүй ч юу байхав, би л олж хардаггүй байсан байх. Шар толгойтой гадны залуу монгол бүсгүйг хөтөлчихсөн, 2лаа инээчихсэн их л баяр баясгалантай явж байгаа харагдаад байнаа. За нөгөөх чинь монгол хүүхнүүд рүүгээ дайрч давшлах нь гэж бодож байна уу? Үгүй шүү үгүй. Хүний хувийн амьдрал руу өнгийдөг хүн би бишээ. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү надад хамаагүй гэдэг шиг, тэр хүүхнүүд хаанах хүнтэй юугаа хийж явах нь надад ёстой хамаагүй шүү.
Харин хөөе залуусаа! Та нарыг гудамжинд нь сайхан хүүхэн байнадаа гээд шүлсээ гойжуулаад харж байхад чинь өөр улсууд аль хэдийнэ өөрийн болгоод авчихаад байна айн. Манай нэг найзын хэлдгээр тэнэг чинь төдий чинээ байна даа. Худлаа баахан Оюу Толгой, Таван толгой, миний толгой гэж байхаар эхлээд хүнд тоогдохоор болвол яасан юм бэ айн? Нээх сүрхий монгол хүний ген, бидний цэвэр цус энэ тэр гэж лут лут юм ярьж байхаар өөрөө өөрийгөө авч явах чадалтай болцгооё оо бүгдээрээ айн? Би нээх тэнгэрт гарчихсан лут нөхөр юм болохоороо ингээд байгаан биш шүү. Яг л чамтай адилхан, гудамжинд харагдсан сайхан хүүхний бөгс рүү гөлөрч шүлсээ гойжуулдаг, Энхбаяр Элбэгдорж муу сайн луйварчид гэж том том баадаг чамтай л адилхан нөхөр. Гэхдээ ялгаа нь гэвэл чамайг чангаагаад байгаан. Доошоо биш, дээшээ шүү. За дээшээ нь ч юу байхав, ямартай ч муу биш зүйл рүү л чангаагаад байгаан.
Бүгдээрээ өнөөдрөөс эхлээд монгол хүнд ДОХ халддаггүй гэдэг шиг инээдтэй зүйл ярихаа больцгооё. Би архичин л даа, гэхдээ ямар ч баян гадаадаас илүү. Яагаад гэвэл би монгол цустай гэж дэмий агсамнахаа ч больцгооё.

Read more

Friday, May 15, 2009

Юунд ч итгэдэггүй хүн хамгийн чөлөөтэй сэтгэдэг. Учир нь тэр юунд ч итгэхэд бэлэн байдаг.

Юунд ч итгэдэггүй хүн хамгийн чөлөөтэй сэтгэдэг. Учир нь тэр юунд ч итгэхэд бэлэн байдаг. Read more

Tuesday, May 12, 2009

aLoneLy

Хэзээ билээ дээ ийм үг зохиож байсан юм. Зохиох гэж дээ. Харахад л юу гэсэн үг болох нь тодорхой байгаа байх.
alonely = alone+lone+one+only+lonely гэсэн 5 үгний нийлбэр. Ганцаараа байх дуртай, ганцаараа байдаг, маш их ганцаарддаг хүнийг тодорхойлсон үг.
Уул нь би их олон сайхан найзтай, сайхан гэр бүлтэй, тэдэндээ хайртай хүн. Гэхдээ дэндүү гэж хэлэхэд ч багадмаар дэндүү их ганцаарддаг. Хэдэн жилийн өмнө ганцаардаж суухдаа бичдэг байсан зүйлүүдээсээ оллоо.


Амаа биш чихээ илүү ашиглаж сур гэсэн үг байдаг. Өөрөөр хэлбэл ярихаасаа өмнө бусдыг, хэн нэгний ярихыг сонс гэсэн үг. Гэвч тэр хэн нэгэн нь би өөрөө яагаад байж болохгүй гэж? Миний 2 чихний хамгийн дуулгавартай үе нь миний ярьж байх тэр үед байдаг.

Хамгийн сайн наймаа бол өөрт хэрэггүй зүйлээ өөр хүний хэрэггүй зүйлээр солилцох. Мөн бие биенийх нь зүйлс хэрэгтэй байхад. Гэхдээ үүнийг дахиад 1 удаа бодож үзэх хэрэгтэй. Учир нь таны хэрэггүй гээд байгаа тэр зүйл чинь танд хэрэгтэй зүйлтэй чинь тэнцэхүйц тийм "хэрэгтэй зүйл" байна. Харин тэр хэрэгтэй гэж авсан чинь таны хэрэггүй зүйлтэй чинь адилхан өртөгтэй "хэрэггүй эд" байна. Тэгэхээр "хэрэгтэй зуйл"-ээ "хэрэггүй эд"-ээр солихыг сайн наймаа гэж хэлж болох уу.........

Хамгийн олон өнцөг булантай зүйлд ямар ч өнцөг булан байдаггүй.

Энэ хорвоод төрөөгүй бүх хүмүүст: Та нар азтай бна

Өөрийн зовлонг бусдад байхгүй гэж бодохоор өөрөөс маань бусад нь жаргалтай юм шиг

Үхэл гэдэг өчүүхэн зүйл, амьдрал гэдэг тэр чигээрээ агуу. Бид тэгэхээр тэр өчүүхэн зүйлээс айгаад байх тийм аймхай юмуу? Бас амьдрал гэдэг агуу зүйлийг амтлах тийм хувьтай хүмүүс мөн үү

Тусгал. Үнэлэмж тусгалаас хамаарна...

Чи үнэхээр л ухаантай бол чамайг дагагсад, болон чамайг эсэргүүцэгчид гэж хүмүүс 2 хэсэг хуваагдана. Тэгээд тэр эсэргүүцэгчид нь үнэхээр тэнэг хүмүүс байна. Учир нь чи ухаантай шүү дээ. Харин дагаж байгаа хүмүүсийг ухаантай гэж хэлж болохгүй, өөрийн бодолгүй бас л тэнэг улсууд. Тэгэхээр ер нь юу болчховдоо!?! энэ чинь?!?!.....

Энэ хорвоод аминдаа хайртай хүн өрөөсөө байхгүй юм. Бүгд л амьдралдаа хайртай юм даа...

Ядуу байж гуйлга гуйдаггуй хүнийг хамгийн баян хүн гэнэ.

Өөрөөсөө өндөр хүнийг дээрээс нь харж чаддаг хүнийг хамгийн өндөр хүн гэнэ.

Read more

Sunday, May 10, 2009

Ерөөсөө сонгуульд оролцохгүй саналаа өгөхгүй ээ

Энэ нээрээ сонгууль болох гээд хэнд саналаа өгөх үү гэж бодоод. Зурагт ч их үзлээ. Хэн нь юу гэх нь үү, хэнийх нь талаар хэн юу гэж ярих нь уу гээл...
Тэгсэн ерөөсөө сонгуульд оролцмооргүй санагдчихлаа. Монгол улс маань саяхан хэд хоногийн өмнө 2сая 700 мянган хүн амтай болжээ. Энэ олон хүнээс хамгийн муу муухай 2хон хүн нь шилэгдэж ерөнхийлөгч болох гэж байгаам шиг. Худалч хулгайч, авлигач дээрэмчин, хууран мэхлэгч, хошгируулагч гээд ерөөсөө хүнд байж болох бүх л муу муухай бүхэн шингэсэн 2 хүн л зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Ерөнхийлөгч хэмээх тодотгол, албан тушаалд дэвшээд байгаан байна.
Багадаа ээжийнхээ түрийвчнээс мөнгө авч байсныг маань хулгай гэж тооцохгүй бол, тэгээд аваагүй гэж мэлзэж байсныг худлаа ярьсан гэхгүй бол, ангийнхаа охинд шоклад өгч бие даалтаа хийлгэж байсныг авлига гэж тооцохгүй бол, найзынхаа идэж байсан зайрмагийг булаагаад идсэнийг дээрэм гэхгүй бол, охин найрах гэж оролдож байсныг хуурсан, хошгируулсан гэхгүй бол би лав энэ 2оос 1000 түм дахин илүү хүн юм шиг байнаа. Ээжийнхээ түрийвчнээс мөнгө зөвшөөрөлгүй авч байгаагүй, хүний зайрмаг булааж идэж байгаагүй бүх хүн надаас илүү. Тэгэхээр бүр тэр илүү хүн нь нэр дэвшээд ерөнхийлөгч болчоосой. Харамсалтай нь үйлийн үртэй юм шиг хамгийн муу 2 хүнээ хэн нь арай дээр вэ гэдэг санал асуулга хийх гэж байгаам шиг л байхийн.
Тэгээд бүр ойрдоо Энхбаяр гэдэг нэртэй л хүн байвал уур хүрээд, ядаж байхад би яасан ч олон Энхбаярыг таньдаг юмбэдээ. Аз болоход Элбэгдорж гэдэг нэртэй хүн мань нэр дэвшигчээс өөр байхгүйм шиг байнаа.
Заза түмний минь сонголт мэргэн байж, төр засаг шударга сонгууль хийгээсэй. Бурхан намайг болон надтай адилхан бүх хүнийг ивээх болтугай. Амээн ч гэх шиг ;-)

Read more

Tuesday, April 21, 2009

Намайг уучил би их тэнэг байж, Энхбаяр ахыг дэмжьеээ

Ер нь бол байшдээ. Би зүгээр л блог хөтлөгч. Өчүүхэн оюундаа тунгаасан хэдэн зүйлээ үг болгон холбож, өгүүлбэр болгон бичиж, бичлэг болгон нийтэлдэг гэх юм уу даа. Банжиг медиад бичсэн зүйлээ нийтлэх боломж гэж байхаар нь хэдэн нийтлэлшүү ухаантай юмаа нийтлээдэхвээ. Тэгсэн яасан гээ? Энэ хүмүүс чинь яасан ч ухаантай болцгоочихсон юм, яасан ч сайхан юм. Хорвоо дээрх хамгийн тэнэг би л юм бичиж, ухаантнууд уншиж шүүмжилбээ. Шүүмжлэх ч гэж дээ сайхан доромжлох юм. Яасан ч сайхан хурц хэл амтай юм. Заза гомдоллож олон долоон юм ярих яахав. Намайг уучлаарай, би их тэнэг байж. Биеэ үнэлэхийг дэмжиж, Элбэгдоржийг ерөнхийлөгч болгохыг хүсэж, хас тэмдэгтэй лут залуусыг муулдаг би ер нь яасан тэнэг, бөх зүрхтэй бүдүүн бөгстэй нөхөр вэ тэ?
Эмэгтэйчүүд нь биеэ үнэлсэн улс сөнөдөг гэнээ. Монголоос өөр газар биеэ үнэлэгч байхгүй, Монголд л биеийн амрыг харсан хэдэн охид нь биеэ үнэлээд байгаам шиг байна. Бусад орон сөнөчихгүй байгаад байхыг бодоход тэнд биеэ үнэлэгч байдаггүйм шиг байна. Би ямар биеэ үнэлэгч авч үзсэн биш яаж мэдэхэв, тэр лут их мэдэгчид шиг гадаад явж үзсэн биш бүүр яаж мэдэхэвдээ. Тэгээд бодоод байх нь ээ, охид садарлавал улс мөхнө гэдэг үгийг бүх улсын хувьд үнэн гэж үзвэл манай дэлхийн бүх улс биеэ үнэлэгчтэй болчихвол дэлхий маань сөнөх юм шиг байна. Тэгэхээр маргаашнаас бусад улс үндэстнийг ч гэсэн биеэ үнэлэгчтэйгээ тэмц гэж хэлнээ. Хэлэх ч юу байхав, "Эх дэлхийгээ биеэ үнэлэгчгүй болгоё" гэсэн хөдөлгөөн байгуулнаа. Эсвэл нөгөө гайтай үг нь зөвхөн тэнгэр заяат манай ард түмэнд үйлчилдэг юм болов уу. Заза бүү мэд. Бичлэг эхлэхдээ л хэлсэн, уншиж байгаа тань шиг лут ухаан надад байх биш. Алдаа оноог минь уучилж өршөөгөөрэй.
Харин тэр хас тэмдэгтнүүдийг их өмөөржийнаа бас. Намайг нуугдаж байхад хас тэмдэгтнүүд урагшилж байх юм гэнээ. Би өөрийгөө урагшилна, тэд хойно байна гэж бас хэлээгүй л байгаамдаа. Эсвэл би тэр ухаантны хэлснийг буруу ойлгосон юм болов уу?
Хамгийн сүүлийн уучлалт гуйх зүйл бол Энхбаяр ах болон, түүнийг дэмжигчдээс. Намайг уучлаарай би үнэхээр тэнэг байжээ. Оросын цагаач нэг нөхөр тэнд тэмцээнд орж байхад нь ард нь Энхбаяр ах бакал хийгээд түрүүлүүлчихсэнийг нь би яаж мэдхэв. Эртхэн хэлчихсэн бол өөр шд, би юу гэж ингэж тэнэгтэж байдийн. Ер нь бол ойрдоо зурагт их үзлээ. Тэгээд Энхбаяр ахын талаар буруу бодолтой байснаа үнэхээр их ойлголоо.
Бадар-Ууганд 2 гараа зээлүүлээд 4 гараар бокс тоглуулсан, 2 хөлөө Түвшинбаярт өгөөд 4 хөлтэй унахааргүй болгоод барилдуулж алтан медаль авхуулсныг мэдээгүй миний буруу. За яасан бас л намайг тэнэг мангараар маань дуудах гэж байна уу. Энэ хүмүүс чинь өөрсдөө тэгж хэлсий шүү хөөе. Би ч ингэж гүжирдэж гүтгээд байгаан биш. Гүжирдсэн бол шоронд орно. Манай ерөнхийлөгчийг гүжирдсэн хүмүүс эхнээсээ шоронд орсон за!
Аа тийн би тэгээд гоё шинэ санаа олсон. Та нар дотор хэрэгжүүлэх хүн байвал хэрэгжүүлээрэй. Ойрдоо надад 1 сая төгрөг хэрэг болоод байгаан. Банкнаас очиж зээл авна. Баталгаа нь ерөнхийлөгчийн амлалт. Энхбаяр ах дахиад ерөнхийлөгч болоод САЯ 500 МЯНГАН төгрөгөө тараана, тэхээр сая төгрөг чинь 1.5 сая болно гэж хэлнэ дээ. Хэрвээ өгөхгүй бол шууд шүүхэд өгнө. Ерөнхийлөгчийг маань худлаа ярьсан гэж гүжирдсэн болно. Тийм болохоор яалт ч үгүй өгнө. Гэхдээ заавал хэрэгжүүлэх албагүй л дээ. Зүгээр л надад мөнгө яаралтай хэрэг болоод байгаан. Надтай адилхан хүн байвал хэрэгжүүлээрэй.
За ингээд бүгдээрээ Намбар гуайн хүү Энхбаярыг дэмжье. Ядаж л банкинд төлөх өрөө бодсон ч гэсэн...
Read more

Friday, April 17, 2009

Би яагаад Элбэгдоржийн төлөө саналаа өгөх вэ?

Уул нь би Элбэгдоржийн төлөө саналаа өгмөөргүй л байгаа юм. Гэхдээ сонгууль болох өдөр санал хураах байран дээр очиж, Ц.Элбэгдорж гэдэг хүний нэрийг дугуйлах шалтгаан надад байна.
Тэртээ өнгөрсөн зууны эхний хагаст манай улс иргэдээ мянга мянгаар хэлмэгдүүлэн хороож байсан гэдэг. Тэр үед амьдарч үзэж хараагүй болохоор уншсан сонссоноороо л хэлж байна. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн хэлмэгдэгсийн үр удам.
Хэдэн жилийн өмнө эмээ маань аавыгаа цагаатгуулах гээд ээжээр хамаг хөөцөлдөх ажлыг нь хийлгэж байлаа. Хөдөө байдаг хөгшин хүн болохоор хотод тэр зүйлүүдийг хөөцөлдөх хэцүү. Тэгээд ээж маань нэлээн удаан хөөцөлдөж байж өвөөгөө буруугүй гэж цагаатгуулсан. Цагаатгахдаа төрөөс 1 сая төгрөг өгч байсан. Тэр үед эмээ маань аавыгаа цагаатгуулаад, сая төгрөг авахдаа үгээр хэлэхийн аргагүй баярлаж байсан. Түүнд сая төгрөг чухал байгаагүй. 6хан настай байхад нь чирүүлээд зодуулаад явсан аав нь эргэж ирээгүй. Эргэж ирээгүй эцэг нь ямар ч гэм буруугүй байсан гэдгийг нотлуулсандаа л баярласан.
Энэ бүгдийг хэн хийсэн юм бэ? Монгол Ардын Хувьсгалт Нам. Тухайн үедээ, одоо ч тэр энэ нам ард иргэдээсээ уучлалт гуйгаагүй. Тэдний тайлбар нь тэр үед бид байгаагүй гэж хэлдэг. 10 жилийн сурагч би энэ үгэнд нь итгэсээн. Тэр үед тэд ч , би ч байгаагүй. Биднээс огт өөр хүмүүс үйлдсэн нүгэл. Гэвч өнгөрсөн 7 сарын 1-нд тэд миний итгэлийг алдсан. Хэн байх нь хамаагүй, МАХН гэдэг нэрийн дор байдаг хүмүүс л ийм байдаг юм байна гэдэг ойлголтыг надад өгсөн. Өнгөрсөн зуунд тэд хэлмэгдүүлж "цэвэрхэн" үйлддэг байсан бол энэ зуунд тэд шөнө болохоор буугаа бариад гардаг болж. Бид их хэлмэгдүүлэлтийг, 2008 оны 7-р сарын 1-нтэй хамт мартаж болохгүй.
Ийм учраас би МАХН-с нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхгүй. Ийм учраас би МАХН-с нэр дэвшигчийг дахин Монгол улсын ерөнхийлөгч гэдэг нэрийн дор хармааргүй байна. Ийм учраас би Ц.Элбэгдоржийн төлөө саналаа өгнө.
Энэ удаагийнхаа бичлэгийг түүхийн музейн урд байдаг хөшөөний доорх бичгээр төгсгөе.
Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан он жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартагтун!!!

Read more

Sunday, April 12, 2009

Блог гэж юу вэ, Блогчид гэж хэн бэ?

Блогчид гэж хэн бэ гэдгийг ярихын өмнө блог гэж юу болох, блог гэж юу болохыг ярихын тулд weblog, weblog гэж юу болохыг ярихын өмнө, website, website гэж юу болохыг ярихын тулд интернэт гэж юу болохыг ярих хэрэгтэй.
Интернэт гэж юу болохыг хэлэхийн тулд ARPANET-с(Advanced Research Projects Agency Network) эхлэх хэрэгтэй.
Хүйтэн дайны үед зэр зэвсэг, техникийн хөгжил хурдацтай явагдаж байсан үе. Америкууд өөрсдийн мэдээллийг хурдан хүргэх зорилготойгоор компьютеруудыг холбох санаачлага гаргасан. ARPANET-н төсөл 1968 оны үед эхэлсэн байдаг. Анх 4 компьютерийг хооронд нь холбож байсан.
Тухайн үед компьютер гэдэг нь тооцоолол хийх зорилготой төхөөрөмж байлаа. Гэтэл өнөөдөр монголчууд энэ үеийнх нь ойлголтоор буюу компьютерийг тооцоолуур гэж нэрлэх гээд оролдоод байдаг мөн ч өрөвдөлтэй.
ARPANET-с хойш сүлжээний талаарх судалгаа эрчимтэй явагдаж, IP address, HTTP гэж шинэ зүйлийг нээсэн. Үүнээс болоод ARPANET дээр шинэ шийдэл олж байсан мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаа үр бүтээлгүй болсон түүх бий. IP хаяг гэж зүйл бий болсноор улам л олон компьютерийг хооронд нь холбох боломж бүрдсэн. Үүнийгээ дагаад компьютерийн өөрийнх нь тооцоолох чадал ч өсөж байсан байдаг. Ингээд дэлхийн ертөнц интернэт гэж ойлголттой болсон боловч, үүнийг нь хүн болгон хэрэглэх боломж муу байлаа. Өнөөдөр нарийн мэргэшсэн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд л ойлгож юм хийдэг Command Prompt буюу зарим хүмүүсийн нэрлэдгээр хар цонх шиг юмтай л ажиллаж байлаа. Харин 1994 оны үед Netscape гэж компани интернэт бровзер /browser/ гэж зүйлийг бий болгосон. Энэ нь тухайн үед хүмүүсийн хэрэглэж байсан Windows 3.11, Windows 95 зэрэг интерфейс сайтай, хэрэглэхэд хялбар үйлдлийн системтэй адилхан байсан болохоор интернэтийн хэрэглээг өргөжүүлсэн. Анхны вебсайтууд ч энэ үед бий болж, хүмүүс анх текст дамжуулдаг байж байгаад, бровзерын тусламжтай зураг дамжуулах боломжтой болсон. Хүн юм хойно давруу зангаараа улам л ихийг хүсэж, өөр арга зам хайсаар интернэт гэж зүйл өнөөгийн бидний хэрэглэж байгаа энэ түвшинд иржээ. Гэхдээ яг энэ интернэт гэж зүйлийн хөгжил бол сүүлийн 10 жилд л байдаг.
Интернэт асар хурдтай ингэж хөгжсөнөөрөө дэлхий нийтэд шинэ төрлийн бизнес, шинэ төрлийн мэргэжил бий болгосон төдийгүй шинэ хүн, шинэ өвчнийг ч авчирсан.
Вебсайт нэг хэсэг моодонд орж хүмүүс өөрсдийнхөө нэрээр нэрлэсэн вебсайтууд олноороо бий болж байлаа. Гэвч дэлхий дээр хэдэн 100-н вебсайт байхад нэг хүн дангаараа сайтын үнэ төлж, түүнийгээ авч явна гэдэг амаргүй, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байлаа. Үүний үр дүнд веблог, блог гэж зүйл бий болжээ. Блог үүсгэх нь тухайн хүнээсээ ямар ч зардал гарахгүй, ганц шаардагдах зүйл нөхөр өөрөө интернэтэд тогтмол ордог байхад л хангалттай. Блогийг дотор нь хэд хэдэн төрөлд хувааж авч үздэг. Үүнд: хувийн, хамтарсан, мэдээллийн, эсвэл бүр ямар нэг зүйл сурталчилсан гэх мэт.
Монголд төдийгүй дэлхийд хувийн блогууд зонхилдог. Тэр блогууд дээр нь юу байдаг вэ гэхээр:
- Өөрийн мэргэжлийн чиглэлээр мэдээлэл солилцох, туршлагаасаа хуваалцах. Ихэвчлэн өндөр түвшинд мэргэшсэн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бусад эхлэн суралцагчдад зориулсан заавар зөвлөгөө байдаг. Миний бодлоор Майкрософт компани ийм бодлого баримталж ажиллаад байх шиг байдаг.
- Өөрийнхөө сонирхлыг бусдад үзүүлэх, ижил сонирхолтой хүмүүст мэдээлэл хүргэх гэх мэт.
- Харин зарим нь зүгээр л уйдсандаа нээдэг юм шиг байгаа юм.
- Зарим нь найз нөхөд болон бусад хүмүүстэйгээ харилцах гэж
- Харин зарим нь буюу хамгийн өрөвдөлтэй хэсэг нь. Өөрийгөө нууцалдаг. Хүссэнээрээ янз бүрийн юм бичдэг. Намайг хэн хэлж нохойг хэн саах юм гэсэн шиг аашилдаг. Иймэрхүү нөхдийн хамгийн гайгүй хувилбар нь та бидний сайн мэдэх Гамп гэж нөхөр байна.

Myspace, Hi5, Facebook гээд алдартай, хувь хүний мэдээллийг хадгалдаг сайтууд байдаг боловч хүмүүст үүнээс том орон зай хэрэг болдог. Тэгээд тэд блог гэж зүйл нээдэг. Зарим блогчидын хувьд түүний бичиж байгаа зүйлийг хүн уншиж байгаа эсэх нь ч хамаагүй. Өнөөдөр хэнтэй тааралдсан, юу хийсэн гээл тэд зүгээр л бичдэг.
Учир нь иргэншил гэдэг өөрөө маш хийсвэр ертөнц. Үүнийг интернэт, компьютерийн орчин улам хийсвэр болгодог. Гэнэт төрөөд , гэнэт том болчихсон хэнд ч, тэнэг биш л бол ганцаардах сэтгэл төрдөг. Зарим нь түүнээсээ болж өөртөө итгэх итгэл нь алдарна. Гэвч хүн болж төрсөн юм болохоороо тодорхой орон зай эзлэх хэрэгтэй байдаг. Үлдсэн ганц зай нь интернэт, блог.
5 жилийн өмнө бидний хэн нь ч блог гэж зүйл бий болно гэж бодоогүй. Өөрийгөө блогчин болно ч гэж төсөөлөөгүй олон хүн бий. Дахиад 5 жилийн дараа юу бий болохыг бас хэн ч хэлж мэдэхгүй, блог хэвээрээ байх уу, эсвэл улам илүү хөгжих үү, бүр эсвэл ор тас үгүй болж цоо шинэ зүйл бий болох уу...
Юу ч болдог байсан бэлэн байх л хэрэгтэй.
Read more

Monday, April 6, 2009

Баяртай баярлалаа блог минь

Ойрдоо блог дээрээ юм бичье гэхээр дургүй хүрээд байдаг болчихлоо. Нэг юм бичээд, эхлээд явж байгаад л дургүй хүрээд больчих юм. Бичсэн ч яалаа байсан ч яалаа гээл.
Зарим нэг "азтай" бичлэгнүүд нийтэл гэсэн товчлууран дээр дарагдаад үлдчихдэг болж. Ингээд би ер нь яагаад блог дээрээ юм бичих дургүй болчихоод байгаан болоо гэж бодлоо. Тэгсэн чинь эхлээд би яагаад блог хөтөлж эхэлсэн юм болоо гэдгээ олох хэрэгтэй юм байна гэдгийг оллоо. Яагаад? Яагаад гэдэг гоё асуулт шүү. Бүхний эхлэл яагаад гэдэг ер нь үнэн шүү. Ингээд яагаад, яагаад, яагаад вэ гээл асуугаад байлаа, бодоод байлаа. Шалтгаан нь аягүй энгийн болж таарлаа. Би зүгээр юм бичиж, хүмүүстэй харилцахыг хүссэн юм байна. Харин одоо больчихож. Ингээд л болоо. Блогдоо баяртай гэж хэлмээр байна. Бас бичсэн юмыг маань уншиж санал бодлоо солилцож байсан хүмүүст баярлалаа баяртай. 7 хоногийн дараа "Ээ хэхэ блог минь сайн уу" гээд ороод ирэхийг үгүйсгэхгүй л дээ. Ямартай ч яг одоо би блог дээр юм бичих ямар ч сонирхол алга. "Юу хүссэнээ хий, эсвэл юу ч битгий хий" гэж. Хагас жилийн өмнө блог хөтлөхийг хүссэн, харин одоо блог дээр юм бичихгүй байхыг хүсэж байна. Read more

Friday, April 3, 2009

Нийтээрээ архичид

Бага байхад манайх 2хон орцтой байранд байдаг байлаа. 1 орц 1 архичинтай. Бүх байраараа нийт 2 архичинтай. Мань 2 архичин сардаа 2,2 удаа согтуу ирнэ. Хүүхдүүд нь гэртээ оруулах гэж зовно. Байраараа жигшинэ, зэвүүцнэ. Архины талаар огт ойлголтгүй мань мэт нь гайхаж харж, архичинтай аавтай найз нараа өрөвдөнө. Байрныхаа гадаа үнэгүй, "амьд" жүжиг үзнэ.
Энэ бол 10 гаруй жилийн өмнөх дүр зураг. Нарийн яривал 12-13 жилийн өмнө. Тэр үед 400-аад хүнд 2хон архичин ноогддог байжээ. 2 архичин нь сардаа 2 удаа уудаг, ойр хавийнхан нь, хөрш зэргэлдээ хүмүүс нь жигшдэг ийм л байж.
Гэтэл өнөөдөр огт архи амсдаггүй хүн 400-аад хүн дотор 2 олдвол их юм болох гээд байнадаа. Тэр үед архичин, архи огт уудаггүй хүний дундуур нь байхаар хүмүүс шинэ жил цагаан сараар л амсдаг байжээ.
Харин одоо архичид нь юм л бол шалтаг хайдаг. Шалтаг хайдаг шалтгаан нь бусдад архичин гэж хэлүүлэхгүй гэсэндээ, бас өөрөө өөрийгөө архичин гэж бодохгүйн тулд. Тэгээд шалтаг хайж зүгээр уух мөрөөрөө уухгүй бусдыгаа чирнэ. Хамт уухгүй ганцаараа уухын бол ёстой л нөгөө архичин болчих гээд байгаа болохоор, хань татаж, уухгүй гэсэн нэгэн рүүгээ уурлаж, 100 татчихсаныхаа дараа би тэгээд архичин юм уу гэж агсам тавина.
Ноднин байхаа ордонд сагс тоглох гээд хувцсаа солиод сууж байтал, манай авга ах дээр нэг архичин нөхөр хүрээд ирлээ. Уулзаад нэг усыг нь мэдээд байхыг бодоход таньдаг юм байна гэж бодоод сууж байлаа. Тэгсэн нөгөөх нь мөнгө өг, би архи ууя гэж байх юм. Эхлээд юу билээ гээд гайхлаа, тэгсэн чинь чи бид 2 найзууд... юу юу гэнэ үү баахан л юм ярьж байна. Гэтэл манай ах цүнх аваад өгдөө гээд, түрийвчнээсээ 5000 төгрөг гаргаад өглөө. Нөгөөх нь мөнгийг нь авснаа явдаггүй шүү. Чи найздаа архи уу гэж 5000 төгрөг өгч байгаа юм уу, би яаж харих юм, таксины мөнгө гэж байна шүү. Хойно нь инээд хүрээд суугаал байлаа. Тэгсэн чинь ах халааснаасаа 2000 төгрөг гаргаж өгөөд одоо яв гэсэн чинь чи найзыгаа хөөлөө барилаа, би архичин болсон нь үнэн... ингэж байгаад нэг юм явлаа тэр нөхөр.
Манай ах: Энэ уул нь сайн бөх байсан юм. Даанч архичин болчихсон. Ирээдүйтэй лут нөхөр л гэдэг байлаа гэж байна.
Заза ингээд бичээд байсан чинь нээх сонин болоод явчихлаа. Юу гэх гэснийг минь ойлгосон байлгүй дээ.
Миний бодоход мань бөх өөрөө архичин найзуудынхаа архи уух "шалтгаан" болдог байсан биз. Хэцүү ч юм даа. Бүх нийтээрээ архичин болчих.
Read more

Saturday, March 28, 2009

Хайр сэтгэл

Цаадах чинь гэнэт хайр сэтгэлийн талаар бодож эхэллээ. Бодох ч юу байхав дээ ер нь нэлээн лайтай романтик нөхөр л дөө. Нэг их хөгширчихсөн юм шиг, нөгөө янгир өтлөхөөрөө гэдэг шиг өнгөрсөн баларснаа гэнэт сөхөж бодлоо. Хайр сэтгэл гэж байдаггүй юм, гээд байдаг мөртлөө ичих ч үгүй 3-н хүнд хайртай гэж хэлээд амжжээ бас. Гэнэн томоогүй насны шохоорхлоос, үнэн сэтгэлийн, арга ядсан уйлагнасан хайр сэтгэл гээд янз бүрээр илчилж байжээ.
Ер нь тэгээд хайр сэтгэл гэж юу юм бэ? Хайрлана хайрлуулна гэдэг юу юм бэ? Хэрээстийн шашныхны хувьд агапе буюу бурхны дээд хайр, эрос буюу эр эмийн доод хайр, мөн тэгээд гэр бүлийн хайр гэсэн 3-н хайр байдаг. Тэдний хувьд энэ нь байж болох. Гэхдээ бидэн шиг, над шиг, атейст бас агностик хүмүүсийн хувьд хайр сэтгэл гэж юу юм бэ?
Болзолгүйгээр итгэх. Надад анх нэг хүн хайр гэж ийм юм байдаг юм гэж хэлж билээ. Одоо бодоход энэ зөв тодорхойлолт ч юм шиг. Бид эцэг эхээ яагаад хайрладаг вэ? Яагаад гэвэл тэдэнд бид итгэдэг, биднийг яаж ч байсан тэд үр минь гээд хүрээд ирдэг, хүрээд ирэх болохоор л тэр. Харин өөр хэн нэгэн тэгж чадах уу? Бараг л чадахгүй. Гэхдээ хэн нэгэн чадаж байвал тэр чамд хайртай. Тэгэхээр болзолгүйгээр итгэх нь хайр сэтгэл яг биш ч гэлээ, энэ бол хайрын эхлэл, энэ байхгүй бол хайр байхгүй.
Харин бидний хувьд гэр бүл, найз нөхдийн гэхээсээ илүү эрэгтэй эмэгтэй хүний /зарим тохиолдолд ижил хүйстнүүдийн/ бие биенээ хайрлах хайр илүү сонирхолтой, илүү чухал байдаг. Харамсалтай нь энэ нь яг юу юм бол?
Миний бодлоор надад итгэдэг, надтай хамт байхыг хүсдэг, намайг харахаараа нүүрэнд нь баясал тодордог, өөд өөдөөсөө харж биш хамтдаа нэг зүг рүү ирээдүйгээ харж чадаж байгаа тэр хэн нэгнийг л надад хайртай хүн гэж хэлэх болов уу? Хэрвээ би түүнд яг дээрх шиг ижил хандаж чадаж байвал, үхэн үхтэлээ энэ байдлаараа байж чадаж байвал үүнийг хайр сэтгэл гэх болов уу? Өнөөдрийн залуу сайхан нас, хүсэл мөрөөдлийг минь харж ирэх биш, өдрөөс өдөрт өтлөх царай, үрчлээтэх арьсыг минь харж, хаяад явах биш, дэргэд минь байж чадаж байвал үүнийг хайр сэтгэл гэх болов уу?
Read more

Friday, March 27, 2009

Тэнэг байх сайхан

Саяхан манай нэг найз надад ийм нэг онигоо ярьж өгсөн юм.
Нэг хүнээс чи тэнэг болох уу халзан болох уу гэж асууж л дээ. Тэгсэн нөгөөх нь бодож бодож тэнэг болсон нь дээр юм байна гэв.
-Яагаад?
-Яагаад гэвэл тэнэг болчихвол ядаж хараад мэдэж чадахгүй шд.
Харин би өчигдөр яг тэнэг хүн шиг байж үзлээ. Машинаа үзлэгт оруулчихаад ирээрэй гээд аав хэдэн төгрөг өгөөд явуулав аа. Эхлээд машинаа сайхан угаалгачихаад үзлэг болж байгаа газар луу явлаа. Хаана нь болж байгаан бол гээд гайхаад байж байтал тээр тэнд нэг цагдаа харагдлаа. Баярлаад давхиад очлоо. Машинаасаа буугаад цагдаа дээр очоод
-Ах та машин үзэж байгаа юм уу?
-Тийн
-Аан шууд одоо танд энд үзүүлэх үү?
-Тийн,
-Би одоо үзүүлчих үү
-Машин чинь аль вэ?
-Аан, юу тэр л дээ, гээд заав
-Эргүүлээд нааш нь харуулаад тавьчих. Татвар төлсөн үү?
-Үгүй, төлдийму? Хаана төлдийн?
-Аан байз,...хөөе хэнээ! Гээд нэг ахыг дуудлаа. Чи энэ дүүгийн бичиг баримтыг нь аваад татварыг нь төлчихөөд хүрээд ир гэлээ. Нөгөөх нь ч яахав шууд л яваад орчихлоо.
Тэгээд ах цагдаа үзэж эхэлвээ. Хаанаас ч юм, тэр хавийн нэг машинаас нэг дуу явж байгаа сонсогдсон чинь ах цагдаа энэ одоо манайхаан солонгос дуу дуулаад байна уу гээд пар пар хийтэл сайхан инээжийнаа. Би ч яахав орчуулаал дуулаад байх шиг байгаан гээд дагаад инээлээ. Ингээд цагдаа ах үзсэн үү яасан бүү мэд, би л машиныхаа хаана юу байдгийг мэдэж авч байгаа хүн шиг 2 юм хамт зогсож байтал нөгөө ах хүү мөнгө төлчихсөн гараад ирлээ.
-За одоо би яахуу ах?
-Ороод чигээрээ явж очоод 2009 гэсэн наалтаа аваад тэгээл болоо.
За гээд яваад орлоо. Тэгсэн харин даатгал хийлгэ гэж байна. За гээд жолоочийн хариуцлагын даатгал төлөөд буцаад нөгөөх рүү яваад орлоо. Тэгсэн оношилгоонд ор гэж байна.
-Эгчээ юун оношилгоо билээ?
-Оношилгоо. Цагдаад үзүүлэх ёстой, оношилгоо хийнэ.
-Сая гадаа цагдаа үзээд шууд одоо наалтаа ав гэсий шд
-Үгүй тэр чинь үзлэг. Оношилгоо...
-Оношилгоо?
-Тиймээ оношилгоо. Ноднин оношилгоонд орсон бичиг чинь байх ёстой. 4 сард байхаа тийм юм хэрэгтэй.
-Аан за гээд гараад машинаасаа ноднингийнхоо бичгийг аваад очив. Нөгөө эгч:
-Аанхаан ийм бичиг 2009 гэсэн
-Аан та түрүүн энийг хэлсэн биздээ?
-Тиймээ энийг хэлсэн
-Ингээд болоо юм биш үү?
-Үгүй ээ, энэ оных хэрэгтэй.
-Айн?..гээд хараад зогсчихлоо.
Тэгсэн нөгөө эгч харин энэ хүүхдэд юм хэлээд хөөрхий даанч ойлгохгүй амьтан байна даа гэсэн шиг харснаа " заза оношилгоондоо ороорой за " гэснээ тамга дараад өгчихөв. Ингээд хажууд нь суусан цагдаагаас наалтаа аваад эргэж хараад чөтгөрийн инээмсэглэлээр инээгээд гэр лүүгээ жийчихвээ.
Ёстой нэг юм хэлээд ойлгохгүй тэнэг нөхрийн дүрд орж гэнэн царайлж явсаар их л хурдан ажлаа амжуулчихдаг юм байна. Ингэж бодохоор тэнэг байх харагддаг ч юм шиг.
Гэхдээ ямартай ч тэнэг байх сайхан л юм байна.
Read more

Monday, March 23, 2009

Юу ч гэмээр юм бэ дээ

Ойрд ёстой нэг дураараа гэхэд дэндүү дураараа байнаа. Хүссэн үедээ унтаж, хүссэн үедээ босч, хүссэн үедээ идэж... ерөөсөө л хүссэн үедээ хүссэн юмаа хийх шиг л болж байна. Нэг бодлын гоё, нэг бодоход муухай ч юм шиг.
Уржигдар орой байхаа, цаг хугацаа алдаад хэзээ юу хийснээ ч санахгүй юм. Хуучин ажлын газраас e-mail ирсэн байнаа.
E-mail нь ингэж эхэлж байнаа. "... нь тэдэн сарын тэднээс эхлэн гэрээ байгуулж, тэдэн сарын тэдэнд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Түүнийг дэмжиж ажиллахад өндөр их амжилт үзүүлэх чадвартай болохыг олж мэдсэн..."
Явуулсан e-mail нь нэг иймэрхүү утга агуулгатай. Тэгээд энийг дахин дахин уншлаа. Юу гэсэн үг болохыг нь ойлгох гэж их хичээлээ. Тэр "олж мэдсэн" гэдэг үг хамгийн эхэнд сонирхол татлаа. Шинжлэх ухааны нээлт хийчихсэн юм шиг утгатай үг. "өндөр их амжилт үзүүлэх чадвартай болохыг" гэдэгтэй нийлүүлж уншвал бүр яалт ч үгүй нээлт хийчихсээн. Юу ч гэсэн нээлт хийсэнд нь баяр хүргэе!!!
Тэгээд тэнд "дэмжиж ажиллахад" гэдэг үг бас байгаа. Бодвол тэр өндөр амжилт гаргуулалгүй, ажлаас гаргаад явуулчихыг бодоход дэмжиж ажиллаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа ч юм шиг.
Сонин сонин ойлгомжгүй зүйлүүд их байх юм. Бодвол миний ухаан хүрэхгүй ойлгохгүй байгаан байгооз.
Read more

Wednesday, March 18, 2009

Эрчүүдийн баяр гэнэ үү

Месенжерээр нэг ийм мессеж тархаж байх юм. "Мөнгөтэй охидын хувьд эрчүүдийн баяр, мөнгөгүй охидын хувьд цэргийн баяр". Тэгээд гайхаад юун баяр билээ гээд бодлоо. Тэгсэн чинь цэргийн баяр болж байгаан байна шд. Дараа нь нөгөө мессежийг дахиад уншлаа. Тэр мессежээр бол би мөнгөгүй охин болж таарваа. Мөнгөгүй нь ч мөнгөгүй л дээ, гэхдээ охин билүү гэж гайхаад явж шээлээ. Босоогоороо эвлэгхээн шээчихлээ шүү би. Тэгэхээр би эр юм байна гэж бодлоо.

За энэ ч яахав. Харин энэ "Эр"-чүүдийн баярын тухай ярилцъя. Ер нь яагаад энэ эрчүүдийн баяр болчихсон юм болоо?
Социализмын үед их дээд сургуулиудад цэрэгжилтийн хичээл гэж ордог байсан юм. 45 хоног буу зэвсэгтэй харьцаж, гэнэт дайн болвол бид яах уу гээд эрчүүдээ бэлтгэл офицер болгож, эмэгтэйчүүдээ бэлтгэл сувилагч болгодог байсан юм билээ. Энд тэнд, хөдөө баахан бункер барьж, дайн болоход дотор нь орж хоргодоно гээд. Сонирхолтой нь энэ бункерууд хойд зүг рүүгээ огт байдаггүй, зөвхөн урд байдаг хэдэн аймгуудад байдаг. Учир нь дайсан тэндээс л ирнэ. Улсын хил хойшоогоо даваад гарахад, тэр нь бидний эх орон, ивээлдээ авах ах нар байдаг байсан болохоор тэр.
Энэ бүхнээс болоод нийтээрээ цэрэг, дээд боловсролгүй хэдэн хүн, дээр нь малчид л цэрэг биш. Тухайн үедээ ч гайгүй болоод байсан юм шиг байгаан. Малчид нь олон байсан болохоор. 3-р сард төрсөн цэрэг эмэгтэй 3-р сард "трипл" баярладаг байсныг тооцохгүй бол нэг их назгайрсан баяр энэ тэр гэж болдоггүй гайгүй байсан юм шиг байгаамаа.
Зах зээлд орлоо. Чөлөөт эдийн засагтай боллоо. Худалдаа наймаа эрхлэгчид бараагаа өөрсдийн хүссэнээрээ сурталчлах эрхтэй болоод, янз янзын санаа гаргах хэрэг болсон юм шиг байгаамаа. Тэгэнгүүт энэ Валеньтин малентинаас эхлээд хаа хамаагүй соёлын баярыг хаа хамаагүй тайлбарлаж, хямдрал гэж юм зарлаад бараа борлуулах арга сэджээ.
Эхний хэдэн жилдээ ч гайгүй байж байгаад, сүүлдээ шинэ үеийнхэн гэж хэрэгтэй хэрэггүй, худлаа үнэн янз бүрийн юманд тархи нь угаагдаад, идээний дээж архи, ширээний чимэг архи гэж хөлчүүрхэцгээгээл.
Чингис нэртэй архийг хэр их ууна, тэр хэмжээгээрээ Чингис ах шиг болчих юм бодоцгоогоол, "хараа" хардаа архи байна гэж баясцгаагаал. Баяр гэхээр архи ууна, архи уухын тулд баяр хайна. Ерөнхий сайд нь ч БАЯР, ерөнхийлөгч нь ч энхБАЯР.
Цэрэг татлага болохоор хараа муутай, хөл хугархай, 2 хүүхэдтэй, уушгины багтраатай гээд бүгд л өвчин зовлонтой болцгооно. 3 сарын 18-н болохоор дайн болсон бол буу үүрээд гүйх л байсан юм гэнэ. Хужаа гэхээр нөгөө баахан тахир дутуу хүмүүс чинь Тайсон байсан ч цохиод унагаая гээд бяр чадал нь дийлдэхгүй, мань мэт нь хамаагүй ойртож болохгүй аймшигтай хүчирхэг улсууд болцгооно.
Ингэж хэллээ гээд хоосон толгойгоороо удирдсан гараараа эх орончын цээжээ балбасан улсуудад бариулж идүүлнэ л дээ. Гэхдээ яахав, үнэн үг өөрөө хэн хэлснээс хамааралгүй үргэлж сайхан байдаг хойно.
Аа нээрээ тийн бүх цэргүүддээ Цэргийн баярын мэнд хүргэе.
Read more

Sunday, March 15, 2009

Хаха би ч гэсэн илжиг

Илжигний түүх уншлаа. Илжигний амьдрал сонслоо. Мань илжгийг ч харлаа. Чи илжиг биш байж магадгүй ш дээ гэж хэлж үзлээ. Зориулж нэг бичлэг хийлээ.

Тэгээд ер нь хүн яагаад өөрийгөө илжиг гэж боддог юм болоо гээд бас бодоод үзлээ. Тэгсэн яасан гээ? Нээрээ ч тэгж бодохоос өөр аргагүйм байна энэ чинь. Би тэр бусад илжиг шиг хүнд ачаа даахгүй л дээ. Даахгүй бол би даахгүй байнаа гээл хэлчихдэг, ачаа маань холгоод байвал КАЙФ авах биш харин уурлаж ундууцаад аваад шидчихдэг юм байна. Тэгээд хөдөлгөх гэвэл хөдлөхгүй, ташуурдаад байвал ёолоод урагшлах биш шууд л тийрч орхино. Олон юм яриад байвал харин хазчихдаг балиар ааштай, зөрүүд илжиг юм байна шүү би. Юун тэр сайхан адгуус, тахь хулан, юун тэр арслан барс, бүргэд хангарьдтай өөрсдийгөө зүйрлэх.

Явж явж бид бүгд хүссэн хүсээгүй хүн болж төрсөн өрөвдөлтэй хувь заяатайгаа эвлэрч, илжиг шиг хүнд ачаа үүрч урагшаа зүтгэж, эсвэл илжиг шиг зөрүүдэлж өдрөөс өдөрт өтлөх энэ амьдралаа нэг л өдөр орхиж явдаг юм байна даа.

Би ч гэсэн илжиг, чи ч гэсэн илжиг за
Read more